Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 0616

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар

шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Үнэнсайхан

шүүгдэгч: О.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д  заасан гэмт хэрэгт З овогт О Л  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806062400560 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр  сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт О Л,19 оны  дугаар  сарын 11-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн  дүгээр  хороо Товчооны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг урьд нь цагдан хоригдсон  49 хоногт тооцож ялыг эдлэсэнд тооцсон, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          О.Л нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх  дүүргийн  дүгээр  хороо   тоотод  оршин суух гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Х.Б айлган сүрдүүлж хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

           Шүүгдэгч  О.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 17.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн  дүгээр хороо  тоот гэртээ өөрийн танил Ч амт 1 шил 750 граммын архи хувааж уусан. Уг архийг ууж дуусчихаад Ч гэрлүүгээ яваад би гэртээ ганцаараа согтоод үлдсэн. Тэгтэл эхнэр Б ирээд муу архичин чинь зайл, би чамайг цагдаад барьж өгнө гээд цагдаа дуудчихсан юм. Би үнээнийхээ 5 литр сүүг авч гарах гэж байсан юм. Өөр ямар нэгэн эд зүйл хулгайлах үйлдэл хийгээгүй. Би 2018 оны 4 дүгээр сар, 5 дугаар сард тус тус хоёр удаа баривчлагаанд явж байсан. Би архи дарс уудаг боловч эхнэртээ гар хүрдэггүй. Эхнэр намайг архи уухаар л цагдаа дуудчихдаг юм. Надад хийсэн ажил алга, мөнгөний эх үүсвэр алга тэгэхээр нь хааяа үнээнийхээ сүүг зараад уучихдаг юм. Эхнэр бид хоёр 1989 онд гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэр бүл юм дундаасаа 4 хүүхэдтэй одоо өвөө эмээ болцгоосон байгаа гэжээ. /хх-ийн 25/

           Хохирогч Х.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний нөхөр О Л нь 2000 оноос эхэлж ажил төрөл эрхлээгүй архи ихээр ууж байгаа. Нэг уухаараа зогсохгүй 14-15 хоног архи уудаг юм. Архи уухаараа гэрийн эд зүйлээ зарж архи уугаад байдаг болсон. 2017 оны  8 дугаар сард өөрийн амьдардаг гэрээ буулгаад зарчихсан байсан. Мөн хамаатан саднаасаа үхэр малыг нь хүртэл худалаа хэлж авч зараад архи уучихдаг болсон. Би энэ онд цагдаагийн байгууллагад 3 удаа өгсөн. Энэ онд 2 удаа баривчлагаанд явсан. Өмнө нь ч гэсэн баривчлагаанд явж байсан. Би аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан. Бид хоёр 1989 онд гэр бүл болсон. 2007 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид хоёр 5 хүүхдийн эцэг эх юм. Ажил төрөлгүй болохоор байнга архи уудаг гэжээ.  /хх-н 13-23/   

         Насанд хүрээгүй гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай аав намайг зодож цохиж, миний эд зүйлийг авч байгаагүй. Манай аав уг нь архи уухгүй бол гэр орондоо байгаад, гэр орноо цэвэрлээд, хоол ундаа хийгээд байдаг юм. Ер нь тайван уур уцааргүй хүн байгаа юм. Архи уухаараа л гэрээсээ хулгай хийгээд зарж, үрээд байдаг юм. Нэг уухаараа завсаргүйгээр бараг 1 сар орчим уучихдаг юм. Энэ нь хэцүү байдаг гэжээ. /хх-н 26/

          Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 59-63/

          О.Л хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/

          О.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-н 35/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 39-50/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 51-58/

          О.Л Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 27/, прокурорын тогтоол /хх-н 28-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-32/ зэрэг болно.

         Л.Л нь согтууруулах ундаа хэрглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх  дүүргийн  дүгээр  хороо   тоотод  оршин суух гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Х.Б айлган сүрдүүлж хэл амаар доромжилж  гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн, мөн өөрийн гэрт байгаа эд зүйлийг зарж  байнга архи уудаг, нэг уухаараа 14 хоногийн хугацаатай уудаг, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Х.Б мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

О.Л нь 2000 оноос хойш огт ажил хийхгүй байнга архидан согтуурч өөрийн гэрээ зарж архи уудаг,  өөрсдийн үнээний сүүгээ зарж борлуулж амьдардаг сүүг авч гарч зарж архи уудаг, ах, дүү хамаатан садангаасаа худлаа хэлж мал авч зарж архи уудаг, удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авахуулдаг ч огт өөрчлөгддөггүй, 2018 онд 2 удаа  баривчлах шийтгэл хүлээж байсан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрийн төрсөн эхдээ агсан тавьдаг, хүүхдэдээ агсан тавьж арга хэмжээ авагдаж байсан баримт хэрэгт авагдсан байна.

О.Л холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.3-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг догшин авирлаж, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдаж үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 О.Л шүүхийн дуудсан цагт согтуу ирдэг, шүүх хурал зарлагдсан өдөр согтуу ирсэн учир шүүх хурлыг хойшлуулж эрүүлжүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул О.Л 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 Хохирогч Х.Б шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй болно.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. З овогт О Л  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.3-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг догшин авирлаж, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдаж үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.3-д зааснаар  О.Л 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар Л.Л оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Л 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  О.Л  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН