Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 0617

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Ариунаа

шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Г.Б, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э Б, Б овогт Г Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806093950705 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Э Б, 19 оны 5 дугаар  сарын 02-ны  өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4, эх, эгч, дүү нарын хамт  С   дүүргийн  дугаар  хороо  дүгээр гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,

           2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Б, 19 оны дугаар  сарын 23-ны  өдөр С төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гуулийн  дугаар ,  ам  бүл 3, эцэг,  эхийн хамт     дүүргийн  дугаар  хороо  дүгээр гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД: ,

          

 

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Б, Г.Б нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар үйлчилгээний төвийн орчимд М.А маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв

           Шүүгдэгч Г.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв

           Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 19-нээс 20-нд шилжих шөнө эхнэр А, хамт ажилладаг Б, Б нарын хамт манай гэрт 2 шил 0.75 литрийн архи уучихаад манай гэрээс гараад бүгд караокед орох болоод Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын Тунелийн үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулдаг Сапиор нэртэй караокед 4-лээ 01-02 цагийн орчимд ороод 4 шил пиво уугаад 01.30 цагийн орчимд дуу дуулж сууж байгаад эхнэр бид хоёр юм ярьж байсан чинь  намайг чи битгий эхнэртэйгээ хэрэлдээд  бай гэхээр нь би хэрэлдээгүй гэсэн чинь намайг орхиод явсан. Тэгээд бид нар караокений гадна гараад юм яриад зогсож байтал Б миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон чинь Б хажуунаас орж ирээд миний нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэгээд намайг зодож байгаад салаад явах гэхээр нь би Б, Б 2-т та хоёр миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн чинь Бби чиний шүдийг 10 нугалаад төлөх чадвартай гэж хэлээд явсан. Тэр үед манай эхнэр Б, Б хорёртой хамт яваад алга болчихоор нь би тэндээс такси бариад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд БЗД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр иртэл намайг маргааш өргөдлөө өг гэсэн. Би Б, Б хоёртой 2018 оны 10 дугаар сараас хойш Хөвсгөл аймгийн Рашаанд суманд хамт ажиллаж байсан тэр үеэсээ л мэдэх болсон. Б бүтэн нэрийг Б гэдэг юм. Тэр хоёр намайг нийлж зодсон. Би шүдээ хийлгэх зардалаа гаргуулж авмаар байна  гэжээ.  /хх-н 7-13/   

          Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө нөхрийн найз Б, Б хоёр манай гэрт ирэхээр нь манай нөхөр М.А 1 шил 0.75 литрийн архи аваад манай гэрт ууж байтал  Б ахиж нэг шил 0.75 литрийн архи авч уугаад шөнө 02.00 цаг болж байхад Б,  Б, А, Х нарын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын Тунелийн үйлчилгээний төв хүртэл таксидаж очоод тэнд Сапиор нэртэй караокед ороод 01.30 цаг хүртэл дуу дуулж суусан. Тэгээд шөнө 04.00 цаг болж байхад гарсан. Караокений үүдэнд Б манай нөхөр А тамхи асааж өгөх гээд зогсоод байсан тэр үед манай нөхөр ууртай байх шиг байхаар нь би нөхрөөсөө чи яагаад уурласан юм гэхэд яагаач үгүй гэж хэлээд түрүүлээд алхаад явхаар нь Б бид хоёр ардаас нь алхаж байтал Б гэнэт манай нөхрийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл Б гүйж очоод салгах гэтэл Б А хандан чи яагаад эхнэрээ Б хардаад байгаа юм гэж хэлтэл Б чи яахаараа намайг эхнэртэйгээ харддаг юм гээд нүүрэн тус газарт нь 2-3 удаа өшиглөж цохисон. Тэгж байтал А миний шүд уначихлаа ш дээ гэсэн. Нөгөө хоёр зодохоо больсон чинь манай нөхөр Сансарын үйлчилгээний төвийн аркаар гүйгээд явчихсан. Би тэр хавиар нь хайгаад олоогүй. Тэгээд гэртээ очоод байж байтал А ирээгүй ба 2 хоногийн дараа гэртээ ирсэн. Уг нь маргаан болох зүйл болоогүй юм. Юунаас болж маргалдсан талаар би мэдээгүй. Тэр хоёр манай нөхрийг зодсон нь үнэн гэжээ. /хх-н 21-23/

          Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 16.00 цагийн орчимд би өөрийн найз залуу болох Б уулзаад хамт эмнэлэг орж зураг авахуулчихаад бид хоёр эмнэлгээс буцаад гэртээ харих замдаа Б үеэл ах болох Б тус өдрийн 18.00 цагийн орчимд уулзсан. Бид 3 уулзаж байгаад хөдөөнөөс ирээд удаагүй байгаа А гэрт очихоор болж 20.00 цагийн орчимд тэднийд очсон. Бид 3-ыг тэднийд очиход А жоохон халамцуу байдалтай сууж байсан. Б бид хоёр хүний машин аваачиж өгөхөөр болоод яваад буцаад ирэхэд А 2 шил архи авчихсан сууж байсан. Уг архийг Б, Б, А, түүний эхнэр А нар хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Б дахиад нэг шил авч ууцгаасан. Бид нар А гэрээс 01.00 цагийн орчимд гараад Сансарын тунел дээр таксинд сууж ирсэн. Тэнд гар утсаа ломбарданд тавих гэтэл бичиг баримтгүй гээд аваагүй тэгээд эргээд А гэрт очиж  түүний эхнэр нь бичиг баримтаа аваад ломбарданд тавьж архи авсан. Бид нар караоке орж дуулж байгаад шөнийн 04.00 цагийн орчимд гарсан. Караокенээс гараад гадаа байж байхад А эхнэр лүүгээ дайраад зодох гээд байсан. Гэтэл манай найз залуу болох Б шууд А хажуунаас орж ирээд эхлээд түүний цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд дараа нь гараараа түүний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Би Б салгаад өөрлүүгээ татаж аваад байж байтал А хажуунаас Б орж ирээд түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон. Би Б, Б хоёрыг аваад байж байтал А эхнэр нь миний дэргэд ирээд наадах чинь байнга ингэж байдаг юм гэж хэлсэн. А бидний дэргэд ирээд та нар намайг зодсон гэж хэлээд яваад өгсөн. Бид нар А хайгаад олоогүй тул А гэрт очиж хоносон. Тухайн үед караокенээс гараад гадаа байхдаа Б, Б хоёр А маргалдсан. Эхлээд Б А нүүр хэсэгт өшиглөсөн, дараа нь Б нүүрэн тус газарт нь цохисон гэжээ. /хх-н 28-29/

          Шүүгдэгч Э.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой найз охин Х явж байгаад 18.00 цагийн орчимд Б уулзсан. Бид 3 хамт А уулзах гээд Да хүрээ захын тэнд гэрт нь очсон. А гэртээ халамцуу байж байсан. Тэгээд архи уу гэхээр нь би машин барьж явж байгаа гэсэн. Б маргааш нь Эрдэнэт явах байсан болохоор би машинаа тавьж ирчихээд архи уусан. Тэгээд архи дуусаад байж байтал би маргааш хөдөө явах юм чинь утсаа тавиад мөнгө авч караоке орий гэсэн. Ингээд утсаа 1 хоногийн хугацаатай 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Бид 20.000 төгрөгөөр нь архи авсан. Тэгээд караоке ороод байж байтал караоке ч хаах болсон. А үлдсэн тал шил архиа хадам аавдаа өгнө гээд аваад гарсан. Б тэр хоёр түрүүлээд гарсан. Тэр хоёр гараад нилээн удаж байтал Б намайг гараад ир гээд дуудсан. Би 00 орчихоод гараад очтол А нилээн ууртай байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би андаа яасан яагаад дуугарч ядаад байгаа юм гэхэд чамайг уурлаад байвал бид 3 танайд очих албагүй шүү дээ гэхэд би уурлаагүй гэсэн. Тэгээд эргээд караоке ороод дуулж сууж байгаад гарсан. Тэгж байтал А юу ч болоогүй байтал эхнэрийгээ ална шүү гичий минь гээд цохих гээд байхаар нь би А нүүрэнд 7-8 удаа цохисон. Гэтэл А хоёулаа ерөөсөө зодолдий гээд байж байтал Б хажуунаас орж ирээд нүүрэн тус газарт нь 7-8 удаа өшиглөсөн. Амин-Урт бид нараас түрүүлээд яваад өгсөн. Бид 3 буудалд хоний гэхэд А яах юм бэ манайд хүн байхгүй манайд хоночих гэсэн тэгээд тэднийд очиж хоносон гэжээ. /хх-ийн 26/

         Шүүгдэгч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бид нар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 21.00 цагийн орчимд А гэрт уулзсан. Тэнд би Б, түүний найз охин Х, А, түүний эхнэр А бид нар байсан. Бид нар тэнд архи уучихаад тэндээсээ караоке орсон. Караокед ороод пиво авч ууцгаасан. Караокенээс гараад А гэрт хонохоор болсон. Караокенээс гараад гадаа байж байтал А эхнэрийгээ надтай хардаад эхнэрээ цохиж аваад байсан. Гэтэл Бэхнэрийг нь өмөөрөөд А цохиод хөлөөрөө жийж өшиглөсөн. Би салгах гэтэл А надруу агсраад байхаар нь би зөрүүлээд түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. А газар унахаар нь Ббид хоёр хэд хэд өшиглөсөн. А зайлцгаа гээд яваад өгсөн. Бид нар хайгаад олоогүй тул тэднийд очиж хоносон гэжээ. /хх-ийн 31/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13995 дүгнэлт:

1.2.М.А биед  зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын ясны хугарал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний талласан хугарал, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

6.Нэг шүдний хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлнө гэжээ. /хх-н 16/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17-20/

          Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, оршин суух хаягийн хорооны тодорхойлолт /хх-н 34/

         Э.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 36 /, оршин суух хаягийн хорооны тодорхойлолт /хх-н 37/

          Э.Б  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 41/, прокурорын тогтоол /хх-н 42-43/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-48/

          Э.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 49-50/

          Г.Б  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 41/, прокурорын тогтоол /хх-н 51-52/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-56/

          Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 57-58/ зэрэг болно.

        Э.Б, Г.Б нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар үйлчилгээний төвийн орчимд М.А маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид нар караокений гадна гараад юм яриад зогсож байтал Б миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон чинь Б хажуунаас орж ирээд миний нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэгээд намайг зодож байгаад салаад явах гэхээр нь би Б, Б 2-т та хоёр миний шүдийг хугалчихлаа гэж хэлсэн чинь Б би чиний шүдийг 10 нугалаад төлөх чадвартай гэж хэлээд явсан. Тэр хоёр намайг нийлж зодсон. Би шүдээ хийлгэх зардалаа гаргуулж авмаар байна  гэсэн мэдүүлэг   /хх-н 7-13/   

          Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би нөхрөөсөө чи яагаад уурласан юм гэхэд яагаач үгүй гэж хэлээд түрүүлээд алхаад явахаар нь Б бид хоёр ардаас нь алхаж байтал Бгэнэт манай нөхрийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл Б гүйж очоод салгах гэтэл БА хандан чи яагаад эхнэрээ Б хардаад байгаа юм гэж хэлтэл Билгүүн чи яахаараа намайг эхнэртэйгээ харддаг юм гээд нүүрэн тус газарт нь 2-3 удаа өшиглөж цохисон. Тэгж байтал А миний шүд уначихлаа ш дээ гэсэн. Нөгөө хоёр зодохоо больсон чинь манай нөхөр Сансарын үйлчилгээний төвийн аркаар гүйгээд явчихсан. Тэр хоёр манай нөхрийг зодсон нь үнэн гэсэн мэдүүлэг  /хх-н 21-23/

          Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай найз залуу болох Б шууд А хажуунаас орж ирээд эхлээд түүний цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд дараа нь гараараа түүний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Би Б салгаад өөрлүүгээ татаж аваад байж байтал А хажуунаас Борж ирээд түүний нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед караокенээс гараад гадаа байхдаа Б, Б хоёр А маргалдсан. Эхлээд Б А нүүр хэсэгт өшиглөсөн, дараа нь Б нүүрэн тус газарт нь цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13995 дүгнэлтээр М.А биед  зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын ясны хугарал, цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний талласан хугарал, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Нэг шүдний хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% нөлөөлнө гэсэн мэдүүлэг  /хх-н 16/

           Шүүгдэгч Э.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... А юу ч болоогүй байтал эхнэрийгээ ална шүү гичий минь гээд цохих гээд байхаар нь би А нүүрэнд 7-8 удаа цохисон. Гэтэл А хоёулаа ерөөсөө зодолдий гээд байж байтал Б хажуунаас орж ирээд нүүрэн тус газарт нь 7-8 удаа өшиглөсөн. А бид нараас түрүүлээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

         Шүүгдэгч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... А эхнэрийгээ надтай хардаад эхнэрээ цохиж аваад байсан. Гэтэл Б эхнэрийг нь өмөөрөөд А цохиод хөлөөрөө жийж өшиглөсөн. Би салгах гэтэл А надруу агсраад байхаар нь би зөрүүлээд түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. А газар унахаар нь Ббид хоёр хэд хэд өшиглөсөн. А зайлцгаа гээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/ бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Э.Б Г.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйүийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч нэг шүдээ эмчлүүлэхэд гарах зардалыг харилцан тохиролцож шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгч нар нь торгох ял оногдуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх шүүгдэгч нар тодорхой эрхэлсэн ажилгүй, байнгын орлогын эх үүсвэр байхгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б овогт Э Б, Б овогт Г Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Э.Б, Г.Б нарыг тус  бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б, Г.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэргийн улмаас Э.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Б, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                    ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН