| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0044/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 43
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Ууганчимэг,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогч: Б.Г ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхбат,
Шүүгдэгч: Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овгийн Т.Х т холбогдох 1*******28000000034 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 201******* оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Т.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 201******* оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутаас 01 цагийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Гурвансайханы *******-р гудамж ******* тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Г ыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Х ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 201******* оны 02 дугаар сарын 28-аас 201******* оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цаг 30 минутад ******* ******* караоке баарнаас гараад манай нөхөр Т.Х бид хоёр гэртээ орж ирээд байж байтал Т.Х ширээн дээр байсан Хар чингис архийг авч уух гээд байхаар нь “чи яах гэж архи нэмж уух гээд байгаа юм бэ? гэж хэлээд шилтэй архийг нь булаагаад автал манай нөхөр Т.Х архи аваад ир гэж хэлээд босоод ирсэн. Тэгэхээр нь би Т.Х ыг самардаад авсан чинь намайг зөрүүлээд алгадаад авсан. Би гэрээс гараад гэрийн гадаа байсан өөрийн эзэмшлийн PRIUS-11 машиндаа
суугаад явах гэж байтал машины түлхүүр байхгүй байсан. Тэгтэл манай нөхөр Т.Х миний араас гарч ирээд чи хаачих гээд байгаа юм бэ? гэж хэлсэн би машинаа бариад явлаа түлхүүр аваад ир гэж хэлтэл намайг машинаас татаж буулгаад чи одоо гэртээ ор гээд гараас татаад чирээд байсан. Би орохгүй гэж хэлээд гэрийн гадна талд зууралдаж байтал татаж ирээд хөлөөрөө толгой руу өшиглөөд гараараа нүүр рүү хэд хэдэн удаа алгадаж автал миний толгой нойт оргиод байхаар нь би толгойгоо гараараа дараад үзэхэд толгойноос цус гарсан байсан. Би манай баруун айл болох С.Б гийн гэрт яваад ортол араас манай нөхөр Т.Х С.Б гийн гэрт ороод ирсэн. Т.Х орж ирээд одоо хоёулаа хэл амгүй гэртээ орж амрая гээд намайг дагуулаад гэррүүгээ орсон. Гэртээ орж яваад Т.Х бид хоёр үүдний пин дотор байсан машины дугуйны обудан дээр тээгэлдэж унаад босоод иртэл манай нөхөр Т.Х миний rap утас байхгүй байна гээд халаасаа ухаад байсан. Би “чи гар утсаа С.Б гийн гэрт үлдээсэн байна” гэж хэлээд С.Б гийн гэрт ороод гар утсыг нь хайж байтал манай нөхөр Т.Х миний араас С.Б гийнд ороод ирсэн. Т.Х бид хоёр С.Б гийн гэрт суугаад өглөө болгосон. /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Өглөө босоод ирсэн чинь Т.Х эхнэрээ зодоод эрүүлжүүлэх байранд хоносон гэж байна гэж манай эхнэр надад хэлсэн. /хх-ийн 21-22-р хуудас/
Гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 11 дүгээр сарын сүүлчээр манай гэрт ирэхдээ манай нөхөр Т.Х намайг зодсон гэж байсан. Тухайн үед Га ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. 2018 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө манай найз А.С бид хоёр Га ынд байж байхад шөнийн 01 цагийн үед Т.Х ээж рүүгээ залгаж утсаар яриад байсан чинь Га шөнө аажуу болсон байхад яах гэж хүн рүү залгаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөхөр нь уурлаад чамд ямар хамаа байна гээд шууд очоод нүүр рүү нь алгадаад толгой руу нь цохьсон. Тэгсэн чинь эхнэр Га нь гэрээсээ гараад явтал араас нь гараад үсдээд чирж оруулж ирээд өшиглөөд зодоод байхаар нь би салгах гэтэл намайг хажуу тийш нь түлхчихээд зодоод байсан. Тэгэхээр нь би болиоч цагдаа дуудлаа гэсэн чинь нөхөр нь би маргааш ажилтай хэрэггүй, одоо би яах ч үгүй гээд байсан. /хх-ийн *******-28-р хуудас/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө манай найз У.Х бид хоёр Га ынд байж байхад шөнийн 01 цагийн үед Т.Х ээж рүүгээ залгаж утсаар яриад байсан чинь Га шөнө аажуу болсон байхад яах гэж хүн рүү залгаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөхөр нь уурлаад чамд ямар хамаа байна гээд шууд очоод нүүр рүү нь алгадаад толгой руу нь цохьсон. Тэгсэн чинь эхнэр Га нь гэрээсээ гараад явтал араас нь гараад үсдээд чирж оруулж ирээд өшиглөөд зодоод байхаар нь би салгах гэтэл намайг хажуу тийш нь түлхээд зодоод байсан. Тэгэхээр нь би болиоч цагдаа дуудлаа гэсэн чинь нөхөр нь би маргааш ажилтай хэрэггүй, одоо би яах ч үгүй гээд байсан. Тэгээд У.Х бид хоёр Б.Г ын зургаан настай хүүхдийг аваад гэртээ харьсан. /хх-ийн 30-31-р хуудас/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Б.Г 201******* оны 01 дүгээр сарын үеэр манайд орж ирсэн. Манайд орж ирэхдээ нүд нь хөхөрсөн байсан. Би нүд чинь яасан юм бэ? гэж асуутал манай нөхөр Т.Х намайг цохиод ийм болгосон гэж байсан. Манай нөхөр Т.Х архи уусан үедээ хааяа хааяа надад гар хүрээд байдаг юм гэж надад нэг удаа хэлж байсан. /хх-ийн 33-р хуудас/
Гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...
Т.Х надад гэрээсээ авсан хугас шил архинаас нэг хийж өгсөн. Би нөгөө хийж өгсөн архинаас нь уугаагүй. Т.Х нэг хийж уугаад байж байтал эхнэр Га нь бид нар дээр ирээд та нар яагаад архи уугаад байгаа юм бэ? гэрт байсан архи авсан байна гэж хэлээд, чи ямар архи уухаараа хүн шиг зантай биш гэж хэлээд ууж байсан архийг нь булааж авах гэтэл Т.Х чи яах гээд байгаа юм бэ? бид нар уусан юм байхгүй, одоо оруулаад гэрт байсан газарт нь тавина гэж хэлтэл эхнэр Га нь заамдаад автал Т.Х гинж таслах гээд байна чи тавь гэж хэлээд заамдсан гараас нь гараараа барьсан харагдаж байсан. Тэгээд хэрэлдэж байгаад эхнэр Б.Г ухарч байгаад унасан чинь Т.Х дээр нь гинж тавь гээд сууж байсан. Би очиж Т.Х ыг татаж салгаад эхнэр Га д нь хандаж Т.Х эрүүл байна. Эрүүл байгаа хүнтэй хэрүүл хийж яах гээд байгаа юм гээд үүдэнд байгаа машинаа холдуул гэж эхнэр Га д хэлтэл эхнэр Га нь үүдэнд байсан машинаа холдуулсан. /хх-ийн 34-35-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Г ын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн чамархай ясны цууралт, баруун талын YI, IX, X хавирганы хугарал, духны зулгаралт, 2 талын нүдний зовхи, дээд уруул, 2 талын завж, эрүү орчмын цус хуралт зэрэг гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Гурван хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. /хх-ийн 3*******-р хуудас/
Шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 201******* оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэр Б.Г бид хоёр жаахан таарамжгүй байсан. Би гадуур явж байгаад 1******* цагийн үед гэртээ орж иртэл манай эхнэр Б.Г машиндаа хувцас хунараа ялгаад сална гээд уурлаад байсан. Би машиндаа юм хийж байгаад гэрт ороод зурагтын ард байсан архи аваад машиндаа оруулаад уух гэтэл ганцаараа архи ууж болохгүй байсан. Тэгээд Холбоог утсаар дуудаж манай хашаанд ороод ирээч би машинд обуд сольж тавьсан юм. Чи ирээд хараад өгөөч гэж Холбоог дуудсан. Холбоо орж ирээд байж байтал Д.Х манай хашаанд машинтайгаа ороод ирсэн. Холбоо бид хоёр Д.Х ийн машинд нөгөө гэрээс авсан Хар чингис архиа аваад архинаас нэг удаа хийж уугаад Холбоо Д.Х э хоёрт хийж өгтөл тэр хоёр хийж өгсөн архинаас уугаагүй. Холбоо Д.Х э бид гурав Холбоогийн хашаанд ороод машинд сууж байтал эхнэр Б.Г орж ирээд чи яагаад архи уугаад байгаа юм бэ? гэж хэлээд намайг заамдаж машинаас татаж буулгаад заамдаж авсан гараараа миний хоолойнд байсан гинж давхар зуураад авсан байсан. Би гинж таслах гээд байна гэж хэлээд заамдсан гараас нь барьж аваад ухарч байтал манай эхнэр Б.Г хойшоо газар унасан. Би дээр нь гинж таслах гээд байна гэж хэлээд дээр нь тонгойгоод зогсож байтал намайг Ховор эрдэнэ ирээд юу болоод байгаа юм бэ танай нөхөр Т.Х архи дарс уусан юм байхгүй. Машинаа холдуул би хашаанаас гармаар байна гэж хэлээд машиндаа суусан. Эхнэр Б.Г Холбоогийн үүдэн дээр байсан машинаа бариад би хажууд нь суугаад бид хоёр гэртээ харьсан.Гэртээ ороод би чанасан мах идээд цай ууж байх зуураа эхнэр Б.Г д сая би архи дарс уусан зүйл байхгүй ганцхан хундага уугаад байж байсан. Холбоо Д.Х э хоёр архинаас амсаагүй. Холбоо орой эхнэрээ дагуулаад ганц хоёр цаг караокед дуулж сууя гэж байсан юм. Чи уурлаад одоо худлаа болсон байх гэж хэлтэл эхнэр Б.Г утсаар Холбоо руу залгаж бид хоёр хэрэлдэхээ больсон. Орой караокед орж суух гэж байсан юм уу гэж хэлээд Холбоо Баясаа хоёрыг утсаар дуудсан. Тэгээд удаагүй байж байтал Холбоо эхнэр Баясааг дагуулаад манай гэрт ороод ирсэн. Бид нар найз Төрхүүг дуудаж 21:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч “******* *******” караокед орж Холбоо бид хоёр Хар чингис архи авч эхнэр Б.Г Баясаа хоёр 10 шил сэнгүр авч уугаад хоёр цаг дуулаад 23:00 цаг өнгөрч байхад бид нар “******* *******” караокеноос гартал Д.Х э бид нарыг хүргэж өгөх гээд караокены гадна ирчихсэн байсан. Бид нар Д.Х ийн машинд суугаад гэртээ харьсан. Гэртээ орж ирээд байж байтал эхнэр Б.Г дахиад хэрүүл өдөөд эхэлсэн. Миний уур хүрээд зурагтын ард байсан хугас шил Хар чингис архиа гаргаж ирээд нэг хундаганд хийж уутал эхнэр Б.Г чи архи ууж яах гээд байгаа юм гэж хэлээд уух гэж байсан архинаас булаацалдаад намайг маажиж дайраад байхаар нь би нэг удаа алгадаад автал эхнэр Б.Г гэрээсээ гараад явсан. Би араас нь гартал эхнэр машинаа унаад явлаа гээд байсан. Би машинаас нь татаж буулгаад зууралдаад дээр доороо ороод байж байгаад гэрийн үүдэн дээр довжоон дээр хоёулаа тээглэж унасан. Би одоо хоёулаа хэрэлдээд яах вэ гэж хэлээд эхнэрээ жаахан аргадаж довжоон дээр сууж байгаад манай гэрийн баруун талд байдаг Холбоогийн гэрт манай эхнэр орсон би араас нь жаахан довжоон дээр сууж байгаад ороод эхнэр Б.Г ыг гэртээ оръё гэж хэлээд эхнэр Б.Г ын хүзүүн дээр гараа тавиад үүдний пинд ортол гэрийн үүдний пин дотор бид хоёр дугуйны обудан дээр тээглээд унасан. Тэгээд босоод иртэл эхнэр Б.Г ын толгойноос цус гарч байсан. Би Б.Г ын толгойноос гарсан цусыг цэвэрлэж тогтооё гээд байж байтал эхнэр цэвэрлүүлэхгүй гэж хэлээд уурлаад байсан. /хх-ийн 60-61-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /03-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-12-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 13-14-р хуудас/
Эвлэрлийн гэрээ /хх-ийн *******6-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн *******7-**************-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 201******* оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутаас 01 цагийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Гурвансайханы *******-******* тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Г ыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Х ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Г ын биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зүүн чамархай ясны цууралт, баруун талын YI, IX, X хавирганы хугарал, духны зулгаралт, 2 талын нүдний зовхи, дээд уруул, 2 талын завж, эрүү орчмын цус хуралт зэрэг гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Гурван хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. /хх-ийн 3*******-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан үйлдэл хийсэн, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн, хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд ийнхүү дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгч Т.Х ын үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх бөгөөд улсын яллагч шүүгдэгчийн 201******* оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутаас 01 цагийн хооронд болсон нэг удаагийн үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж, энэхүү үйлдэлд нь гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр дүгнэлт гаргаж байна.
Өөрөөр хэлвэл шүүгдэгч Т.Х ыг ямар нотлох баримт, хуульд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байгаа талаараа улсын яллагч яллах дүгнэлт болон ялын дүгнэлтдээ дурдаж тайлбарлаагүй, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг нотлоогүй байх тул улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож байгаа яллах дүгнэлт болон хэргийн хүрээнд шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Т.Х ыг 201******* оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутаас 01 цагийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Гурвансайханы *******-р гудамж ******* тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Г ыг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргаж буй улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрээ гаргаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь: хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”...би нөхөр Т.Х ыг самардаад авсан чинь намайг зөрүүлээд алгадаад авсан” /хх-ийн 16-р хуудас/, гэрч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”...Б.Г манай хашаанд орж ирээд Т.Х ыг чи архи уугаад байна уу гээд машинаас заамдаж татаж буулгаад хэрэлдэж эхэлсэн” /хх-ийн 21-р хуудас/, гэрч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”...эхнэр Га заамдаад автал Т.Х чи яах гээд байгаа юм бэ, гинж тасаллаа гэж хэлээд заамдсан гараас нь барьж байгаа харагдсан” /хх-ийн 34-р хуудас/ гэх хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд эхнэр Б.Г нь нөхөр Т.Х ыг самардах, заамдах үйлдэл хийж, зодооныг эхлүүлсэн байх бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзэхэд эргэлзээтэй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх эрхийнхээ хүрээнд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Х ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 201******* оны 04 дүгээр сар, 05 дугаар сар, 06 дугаар саруудад тус бүр 500.000 төгрөг төлөхөөр Эвлэрлийн гэрээ /хх-ийн *******6-р хуудас/ байгуулсан байх тул шүүх уг Эвлэрлийн гэрээг хөндөхгүй байхаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн байдал, цаашид эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж Эвлэрлийн гэрээ байгуулсан байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 656.151 төгрөг гэмт хэргийн хор уршигт төлсөн, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, ******* дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА