| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0174/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 46
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч: Б.У ,
Хохирогчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Б.Б д холбогдох 1828001770155 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б овогтой Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс зүүн хойд зүг Ханхонгор сум руу явах замын 16 дахь километрт шороон зам дээр 6714 УНЭ улсын дугаартай Тоёота прусс маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1, 9.2, 2.7.а дахь заалтуудыг зөрчсөний улмаас У.*******ийн жолоодож явсан ******* ӨМЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган, мотоцикльд сундалж явсан Б.У ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 11 цагийн үед Б.Ба ийнхээс гараад Өмнөговь аймгаас Ханхонгор сум орох замд явж байхдаа эхлээд харахад өрөөсөн гэрэлтэй машин байна гэж харсан ойртоод ирсэн мотоциклтой хүн байсан. Би зөрлөө гэж бодоход мотоцикль миний машины толийг шүргэсэн байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан.
Хохирогч Б.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 сарын 05-ны өдөр захиргааны бүрэлдэхүүнтэй иргэдийн нийтийн хуралд суугаад цуг ногоо тарьдаг айлаараа ороод хоол идэж, жоохон архи уучихаад наашаа яваад тухайн үедээ бол хүүхдээ сундалж явахдаа орой харанхуй хүйтэн байсан учир хүүхдийнхээ ард сууж явсан аваар болохоос өмнөх асуудлыг бол би сайн мэдэхгүй байна. Мөргүүлж ойчоод газар шидэгдээд янцаглаж байхад хүүхэд дуудаад юу болов гэхэд машин хаа байна гэсэн чинь тэнд зогсож байна гэхэд бөгснийх нь улаан гэрэл улайж байсан би хүүхдэдээ зугтаачих магад зургийг нь дараарай гэж хэлсэн. Босох эргэх гэсэн бөгс мэдээгүй эргэж болохгүй байсан тэгээд би хөл хугарсан байна гэж мэдээд би цагдаагийн хэлтэс рүү ярьсан хүүхэд рүүгээ ярьсан. Түүнээс хойших үйл явдлыг сайн санахгүй байгаа түргэний машин авч явж байхад сэхээ орсон. Анхны тусламж авч эмнэлэгт хэвтээд маргааш нь амралтын өдөр таарсан. Тэгээд 1 хоног аймгийн эмнэлэгт хэвтээд хот явах болж явсан. 18 хоног эмнэлэг хэвтсэн. Махны урагдал, шарх их байсан учраас махны эдгэрэлтийг харна гэж эмнэлэг хэлсэн. Хийсэн хагалгаа руу идээ орсон тохиолдолд аюултай гээд хөх хотод эмчлүүлэх хүсэлтэй гэдгээ хэлэхэд хөх хот руу хүсэлтээ явуулсан. Хөх хотоос эмчлэгдэх боломжтой гэсэн хариу ирж хөх хот явж хагалгаа хийлгэсэн. Тэгээд 17 хоног эмчлэгдээд дажгүй болоод ирсэн. Одоогоор бүрэн эдгэрээгүй. Таяг тулж явж байгаа. Одоо нэхэмжилж байгаа зүйл эрүүл мэндээрээ маш их хохирсон. 2 дугаар шатны хохирлоо хариуцагчаас гаргуулж авах хүсэлтэй байгаа. Групптэй болохоор хөдөлмөрийн чадварын хувь алдалтыг тогтоох боломжгүй. Гомдлын хувьд намайг эдийн засгийн хохиролгүй болгож өгнө үү? Согтуугаар явж байгаад осол гаргасан түүнийгээ мэдэж байгаа байх. Өмгөөлөгч аваад таг алга болсон. Би хөх хот явсан зардлыг баримтаар гаргаж өгсөн байгаа. Би банкны 10 гаруй сая төгрөгийн хүүтэй зээл төлж байгаа. Хохирол төлбөрийг тодорхой хугацаа тогтоож төлүүлж өгөөч гэж хүсэж байна.
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Ханхонгор суманд хуралд суух гэж өөрийн хүү *******ийн хамтаар түүний мотоциклиор явсан. Тэгээд суман дээр ирээд хуралд суугаад шөнө 21 цаг өнгөрч байхад хурал тараад айлд очиж хоол идээд, айлын өгсөн архинаас уугаад 22 цаг өнгөрч байхад хүүтэйгээ хамт гэр рүүгээ буюу аймгийн чиглэлд явсан. Тухайн үед гадаа хүйтэн байсан болохоор хүүгийнхээ араар тэврээд ар нураанд нь нүүрээ наагаад явж байсан учир юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд “нар” хийгээд явсан. Миний санаанд гэрэл цэлс гээд л байхгүй болсон. Газар унахдаа амьсгаа бөглөрөөд юу болсныг мэдэхгүй амьсгаа авах гэж байхдаа хүүгээс юу болсон бэ гэхэд машин дайрсан гэж хэлээд намайг өргөж байсан. Би эргэх гэхэд миний бөгсөн бие мэдээгүй болсон байсан болохоор болохгүй байна гэж хэлээд буцаад хэвтсэн. Тэгээд би хүүдээ түргэн дуудаарай гэж хэлсэн. Ослоос болж надад нэлээд хэдэн төгрөгний хохирол учирсан. Яг одоогоор тооцоогоо гаргаагүй байна баримтыг нь гаргаж өгнө. Б.Б надад 8 сая төгрөг өгсөн. /хх-ийн 14-16-р хуудас/
Би 2018 оны 10 дугаар сарын 06-нд Өмнөговь аймгийн түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үе мөчний 2 дугаар тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Тэгээд үе мөчний тасагт хэвтэж байхдаа зүүн хөлний рентгений зураг авхуулахад миний зүүн хөлийн гуяны дунд чөмөг дундуураа нэг хугаралтай, бяцралттай байсан. Зүүн хөлийн тойг дундуураа хугарсан, зүүн хөлийн шилбэний арын нарийн яс хугарсан зэрэг шинэ гэмтэл оношлогдсон юм. Би үе мөчний тасагт 19 хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Тэгээд манай ар гэрийнхэн эмч нарын зөвлөсний дагуу 2018 оны 10-р сарын 26-нд БНХАУлсын өөртөө засах орны Хөх хотод байдаг Олон улсын Монгол эмнэлэгт очиж өмнө нь Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвийн үе мөчний тасагт авхуулсан рентгений зургаа үзүүлэхэд дээрх гэмтлүүд багт батлагдаж тэндээ би зүүн хөлийн шилбэний арын нарийн хэсэгт мэс ажилбар хийлгүүлж 7 ширхэг бэхэлгээ төмөр тавиулж хадуулсан. Мөн зүүн хөлний тойгоо хадуулж боолгосон. Зүүн хөлийн дунд чөмгөндөө бэхэлгээ төмөр тавьж хадуулсан юм. Тэгээд мөн зүүн гуяны арын хэсгийн үхэжсэн хэсгийг \мах\ авхуулж оёж нөхүүлсэн юм. Би холбогдох эмчилгээний зардал баримтыг бүгдийг нь эх хувиар нь өгсөн. Одоо надад шинээр өгөх баримт алга байна. Би танд БНХАУлсын өөртөө засах орны Хөх хотод байдаг Олон улсын Монгол эмнэлгийн Рентгений зураг болох 10 ширхэг мөн фото зураг 1 ширхэг зэргийг өгье. /хх-ийн 174-175-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай аавд 30 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна. Баримт нь байгаа /хх-ийн 18-р хуудас/
Гэрч У.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагт Ханхонгор сумын төвд болсон хуралд аав Уламбаярын хамтаар оролцоод аймгийн төв рүү явж байсан. Би мотоцикль жолоодож явсан. Ханхонгор сумаас наана 8 километрт аймгийн төвөөс гарсан машины гэрээс өөдөөс тусаад байсан. Би гэрлээ ойр дээр шилжүүлчихээд замаас гарах гэтэл өөдөөс гэрэл тусгаад ирж байсан аав бид хоёрыг ирээд мөргөсөн. Миний биед гэмтэл учраагүй... /хх-ийн 20-р хуудас/
Гэрч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх байшин бариад 2018 оны 10 дугаар сарын эхээр цайллагаа хийсэн. Цайллаганд Б.Б ирээгүй байж байгаад хоёр гурав хоногийн дараа Даланзадгад суманд ирээд манай гэрт тэр өдрийн орой 22 цагийн үед ирсэн. Манайд Б.Б ирээд айраг ууж байгаад удаагүй харьлаа гэж хэлээд гэрээс ганцаараа өөрийнхөө машинтай явсан. Б.Б манай гэрээс шөнө 22 цаг өнгөрсөн байхад гарсан санагдаж байна. Манайхаас ганцаараа харина гээд гарсан... /хх-ийн 24-р хуудас/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед би сумаасаа аймгийн төвд ажилтай ирсэн байсан. Аймгийн төвд байдаг найз Б.Ба ийнх 09 дүгээр сарын 27-ны өдөр байшингийн цайллага хийсэн байсан болохоор намайг ир гэж дуудсан. Тэгээд би ажлаа амжуулаад орой 22 цагийн үед Б.Ба ийнд очсон. Тэнд 30 минут хэртэй айраг ууж, хоол идээд жаахан юм яриад 22 цаг 30 минутын үед ганцаараа сумын төв рүү гарсан. Сум руу явах замд буюу 15, 16 дахь километрт өөдөөс гэрэл гарсан. Би өрөөсөн гэрэлтэй машин байна гэж бодоод гэрлээ шилжүүлээд зөрлөө гэтэл миний машины зөв талын толийг аваад явсан. Тэгэхээр нь би эргэж гэрэл тусгаад Явтай хүн рүү хараад зогсоход нөгөө мотоцикльтой хүн газар унасан байсан байхаар нь аваарын гэрлээ асаагаад гэрэл тусгасан. Тэгээд сум руу эмч цагдаад дуудлага өгсөн. Би Б.У т нийтдээ 9.600.000 орчин төгрөгийг өгсөн. Эхлээд Улаанбаатар хот руу явахад нь 1 сая төгрөг, дараа нь эмчилгээний мөнгө гээд 310.000 төгрөг, шинжилгээний мөнгө 650.000 төгрөг, Б.У ыг Улаанбаатар хот руу авч явсан хүмүүс нь ирэхэд бензиний мөнгө гэж нэхэхэд нь 100.000 төгрөг, эдгээр хүмүүсийг ирсэн дараа нь 640.000 төгрөг, Хөх хот руу явсан дараа нь 6.850.000 төгрөг өгсөн. Би эдгээр баримтуудыг гаргаж өгнө. /хх-ийн 36-37-р хуудас/
Өмнөговь аймгийн автотээврийн төвийн шинжээчийн 08/01 дугаартай дүгнэлтэд: БНХАУ-д үйлдвэрлэсэн FEKON маркийн 07-02 ӨМЗ улсын дугаартай мотоциклын техникийн бүрэн бүтэн байдал хэвийн бус байна. Баруун талын урд дохио байхгүй, зүүн талын урд дохио салж унжсан, дохио, тоормосны гэрэл, урд их гэрэл асахгүй, дуут дохио, урд дугуйны тоормос, авцуулах холбооны пидаль /базуур/, хамгаалалт, өвдгөвч байхгүй, урд амортизаторын дээд холбоос буюу гарны суурь хагарсан, rap хөшигдөж дээшээ боссон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Гар тоормос буюу урд дугуйны тоормосны хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу пидаль байхгүй, татуурга тороос нь байхгүй байна. Хөл тоормос буюу арын дугуйны тоормосны үйл ажиллагаа нь хэвийн байдалтай байна. Жолоодлогын үйл ажиллагаа хэвийн урд амортизаторын дээд холбоос буюу гарны суурь хагарсан. Гap хөшигдөж дээшээ боссон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд их гэрэл нь бүтэн боловч гэрэл нь асахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь цахилгааны гэмтэлтэй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн урд дугуйны тоормос, цахилгааны гэмтэл нь ослоос өмнө үүссэн байсан гэж үзэж байна. Урд амортизаторын дээд холбоос буюу гарны суурь хагарсан, rap хөшигдөж дээшээ боссон зэрэг гэмтлүүд нь ослын үед үүссэн гэж үзэж байна. Урд их гэрлийг ослын өмнө асаж байсан, ослын үед гэмтэл аваад асахгүй байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Тоормосны мөрөөр нь хурдыг нь тодорхойлоход 65,3 км/цагийн хурдтай явсан байна /хх-ийн 43 хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №506 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн 2017/477 тоот өвчний түүхтэй танилцахад Б.У ын биед зүүн дунд чөмөгний хугарал, зүүн гуяны ар хэсэг, өвдөг орчмын ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 27-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-1. 67-14 УНЭ улсын дугаартай Тоёота прусс маркийн автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх хэсэгт заасан “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг мөн дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.7,а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.
Хариулт-2. 31-23 ӨМЗ улсын дугаартай мотоциклын жолооч У.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсэгт заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримтыг биедээ авч явна 2.1.a “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн.
Хариулт-3. Өмнөговь аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойшоо Ханхонгор сумыг чиглэн явсан 67-14 УНЭ улсын дугаартай Тоёота прусс маркийн автомашины жолооч Б.Б нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй, ослын даруйд хөдөлгөөнөө үргэлжлүүлж буцаж эргэн зогссон нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд, фото зураг, хэмжилт хийсэн зургаар тогтоогдож байх тул Б.Б нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байна.
Хариулт-4. Тоёота прусс маркийн 67-14 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1, 9.2, 2.7.а дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.
Хариулт-5. Монгол улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4 дэх хэсэгт Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байх тул өмнөх шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй. /хх-ийн 207-208-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.У ын биед зүүн дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн гуянд шарх бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өмнөговь аймгийн ШША-ны №506 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна. /хх-ийн 214-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-11-р хуудас/
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн баримт, өвчний түүх /хх-ийн 43-52/
Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 89-100-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 72-84-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс зүүн хойд зүгт Ханхонгор сум руу явах замын 16 дахь километрт шороон зам дээр 6714 УНЭ улсын дугаартай Тоёота прусс маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1, 9.2, 2.7.а дахь заалтуудыг зөрчсөний улмаас У.*******ийн жолоодож явсан ******* ӨМЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж зам тээврийн осол гарган, мотоцикльд сундалж явсан Б.У ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.У ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Б.У ын биед зүүн дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн гуянд шарх бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өмнөговь аймгийн ШША-ны №506 дугаартай тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна /хх-ийн 215-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт 17.720.156 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 17.720.156 төгрөгөөс 296.820 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно... гэж заажээ.
Шүүгдэгч Б.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.У ын биед хүнд хохирол учирсан ба уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал нь хор уршигт тооцогдох тул 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Цог жавхлан супермаркетаас архи, ундаа авсан 85.650 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Тэс петролиум ХХК-аас бензин авсан 77.620 төгрөг, хоолны үнэ 38.500 төгрөг, Говийн наран зоогийн газрын захиалгын хоолны 31.000 төгрөг, 2018 оны 10 сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг МТ ШТС-аас шатахуун авсан 43.600 төгрөг, Чилсанаа хайрхан ХХК-аас ус тор бохь авсан 13.850 төгрөг зэрэг нийт 296.820 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад зарцуулагдсан гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж Улаанбаатар хотоос БНХАУ-ын Хөх хот руу явсан зардал 235.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байх ба “...Би банкны 10 гаруй сая төгрөгийн хүүтэй зээл төлж байгаа. Хохирол төлбөрийг тодорхой хугацаа тогтоож төлүүлж өгөөч гэж хүсэж байна...” гэх хохирогчийн мэдүүлэг, “....сар бүр төлөх хохирогчийн саналыг зөвшөөрч байна. 17.720.156 төгрөгийг бөөн төлж чадахгүй...” гэх шүүгдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Б эс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 17.423.336 төгрөгийг гаргуулан хохирогч Б.У т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: ...хохирол төлбөрийг тодорхой хугацаа тогтоож төлүүлж өгөөч гэж хүсэж байна гэх тайлбарыг гаргасан ба оролцогчдын хохирол төлбөр төлөх хугацааг 2-3 жил, 3-4 жилээр тогтоож өгнө үү гэх саналыг харгалзан шүүх 3 жилийн хугацаанд хохирол төлбөрийг сар бүр 483.981 төгрөгийг шүүгдэгч Б.Б эс гаргуулан хохирогч Б.У т олгож, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирол төлбөрийг сар бүр 500.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх хүсэлттэй өмгөөлөгч нар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Б.Б ийн болгоомжгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн байдал, 9.562.420 төгрөгийн хохирол төлбөр төлсөн байдал болон хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Хэрэгт ирсэн №906216 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.У т 9.562.420 төгрөгийн төлбөр төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА