Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01057

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01057

 

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах дарАж, шүүгч Т.Гандиймаа, М.БаясАан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/01772 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Ө аймгийн нэгдэл дундын үйлдвэрт авто тээврийн жолоочийн ажил эрхэлдэг байсан. 1992 онд тухайн нэгдэл дундын үйлдвэрийн нэр нь А компани болж өөрчлөгдсөн ба би 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл жолоочийн ажил хийж байсан. 1997 онд А компани нь дампуурч ажлаасаа гарсан. Тухайн компанийн захирал Н.Г 1994-1995 онд архивын бүртгэл бичиг, данс тооцоог үгүй хийсэн.

1.2 Хөдөлмөрийн дэвтрийг 1988 онд ажиллаж байхдаа нээлгэсэн. Компани 1997 онд дампуурч ажилчдын бичиг баримтыг, хөдөлмөр дэвтрийн хамт уурын зууханд шатаасан. Ө аймгийн Төв архиваас миний 1988 оноос 1997 он хүртэл дээрх байгууллагад ажиллаж байсан гэсэн баримтыг шүүлгэхэд олдохгүй байгаа. Мөн миний бие Улсын төв архиваас шүүлгэхэд баримт гарч ирээгүй.

Иймд намайг 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Ө аймгийн нэгдэл дундын үйлдвэрт авто тээврийн жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ө аймгийн "А" компанид тус тус жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С.Быг 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Ө аймгийн Фт ачигчаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоохтой холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг дахин бүрдүүлж миний ажилласан байдлыг тогтоох боломжтой байсан гэж үзэж байна.

3.2 Ажиллаж байсан хүмүүсийнхээ баримт бичгийг хадАаагүй устгасан төрийн буруутай үйлдлээс үүдэн авах ёстой тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүйд хүрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч С.Б нь 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Ө аймгийн нэгдэл дундын үйлдвэрт авто тээврийн жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ө аймгийн А компанид тус тус жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

3. Онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, үйл баримтыг тогтоох үүрэгтэй. Анхан шатны шүүх хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэргийн үйл баримтыг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломжгүй бөгөөд шүүх өөрөө ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох учиртай.

3.1 Нийслэлийн Архивын газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0021 дугаар тодорхойлолтоор Тус архивт Ө аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн баримт хадАагддаггүй тул С.Бад лавлагаа олгож боломжгүй болно гэж, /хх 10/ мөн Архивын Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар албан бичгээр Үндэсний төв архивын сан хөмрөгт Ө аймгийн Нэгдэл дундын үйлдвэр байгууллагын бүгд баримт шилжиж ирээгүй тул С.Бад холбогдох баримтыг шүүх үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх 11/

4. Ө аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 8/32 дугаар албан бичгээр ...тус архивын сан хөмрөгт Ө аймгийн А компанийн архивын болон Нэгдэл дундын үйлдвэрийн 1983 оноос хойших удирдлагын, 1988 оноос хойших санхүүгийн баримтууд тус тус шилжиж ирээгүй бөгөөд 1988 оны санхүүгийн баримтад С.Бад холбогдох баримт гараагүй болно гэсэн байна.

4.1 Тодруулбал, Нэгдэл дундын үйлдвэр нь А компани болж нэр өөрчлөгдсөн, татан буугдсан эсэх, тус компанийн архивын баримт хаана хадАагдаж байгаа эсэх зэрэг үйл баримтыг тогтоох ажиллагааг явуулах шаардлагатай.

5. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/01772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРААГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСААН