Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 368

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг, 01-03 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Боржигон овгийн Бямбадолжингийн Мөнхсаруулын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламханд, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Мөнхсаруул шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд малчнаар, 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Рашаан” сувилалд туслах ажилтан, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд малчнаар, 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Мөнхсаруулын улсад ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Мөнхсаруул “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Б.Мөнхсаруул нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Рашаан” сувилалд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн  2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 397 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоол, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоол, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот протокол, гэрч Ш.Александр, Д.Рэгноров, Ч.Ванчинсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Бямбадолжингийн Мөнхсаруулыг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Рашаан” сувилалд 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх-Орон” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА