Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00370/И |
Дугаар | 370 |
Огноо | 2016-08-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 370
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг Хөөвөр гэх газар оршин суух, 1962 онд төрсөн, Сэрээ овгийн Дамдингивын Дэнсмаагийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Дэнсмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Гучин-Ус сумын халуун усанд үйлчлэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гучин-Ус сумын сум дундын эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Дэнсмаа нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Д.Дэнсмаа нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Гучин-Ус сумын халуун усанд үйлчлэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гучин-Ус сумын сум дундын эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот, 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8 тоот,1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 тоот, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот, 1995 оны 12 дугаар сарын 07 тоот, Гучин-Ус сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 1998 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 392 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2/153 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 072723 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Л.Должид, С.Даваадавга нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Дэнсмаа “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сэрээ овгийн Дамдингивын Дэнсмааг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Алдар” нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл Гучин-Ус сумын халуун усанд үйлчлэгчээр, 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Гучин-Ус сумын сум дундын эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
|