| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0614/Э |
| Дугаар | 635 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох 1906 01459 0710 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Хүнсчдийн гудамжны 72-9 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Бийн А /РД:........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Долгормаатай маргалдан, улмаар түүний биед нүүр лүү цохих, үснээс зулгааж татах зэргээр хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Долгормаагийн өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 04:20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансарын туслах зам дээр машинтайгаа явж байхад урд зам дээр нэг жижиг тэрэг зогсож байсан. Би тэгээд хажуугаар нь гарах гээд багтахгүй болохоор араас нь сигналдсан чинь мэдэхгүй байсан. Тэгсэн чинь тэр машинд нэг залуу ирээд жолоочийг нь цохисон. Тэгээд жолооч нь бууж ирээд зодоон үүссэн. Тэгээд 5-6 залуучууд зодолдоод миний машины хамар дээр нэгнийгээ дарж аваад зодолдсон. Тэгэхээр нь би машинаа хамгаалж буугаад “та нар машин эвдэллээ шүү дээ” гэсэн чинь нэг хүүхэн “чамд ямар хамаатай юм бэ? чи зайл” гээд миний нүүр лүү цохиод үснээс зулгааж дараад цементэн дээр унаган үснээс зуураад хувцас хунар урсан... Миний нүүр лүү гараараа цохиод үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хх.7/,
“... би машинаасаа буугаад “машинаас хол цаашаа яв” гэж хэлэхэд нөгөө машины ард суулгаж байсан үл таних эмэгтэй шууд миний баруун талын хацар луу цохиод авсан. Би “яаж байна” гэж хэлэхэд, уг эмэгтэй “чамд ямар хамаатай юм бэ? гичий минь” гэж хэлээд үсдэж дараад унагаасан. Би уг эмэгтэйг бас үсдэж авсан. Би доор нь ороод газар унасан. Энэ үед тэнд байсан хүмүүс салгах гэтэл уг эмэгтэй миний үснээс зуураад тавихгүй байж байгаад сүүлдээ хүмүүс татаад байсан болохоор надаас салсан...” гэх мэдүүлэг /хх.5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ивээлсайханы өгсөн: “Би тэр өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 22-ны орой бэр эгч А болон ах Ганбат, нөхөр Ариунболд бид нар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед орж үйлчүүлсэн юм. Бид нар караокед орж үйлчлүүлж дуусаад 2019 оны 02 дугаар сарын 23-ны үүрээр буюу 04:00 цагийн үед караокеноос гарсан юм. Бид нар гараад ах Ганбат миний нөхрийн хамт бэр эгч бид 2-ын урд гараад явж байхад бэр эгч, бид 2-ыг үл таних залуучууд өдөж хоргоох үед нөхөр болон Ганбат ах уг залуучуудтай маргалдаж эхэлсэн. Миний нөхөр болон ах Ганбат нар үл таних залуучуудтай зууралдан маргалдаад байж байхад гэнэт үл таних 2 эмэгтэй гарч ирээд машин зурлаа, эвдэллээ гээд бид нартай маргалдаж эхэлсэн. Тэр үед анх маргалдаж эхэлсэн залуучууд яваад өгсөн. Үл таних 2 эмэгтэй Ганбат ахтай зууралдаж байхад цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Нөхөр болон бэр эгч А, бид 3 салгах гэж оролдсон боловч бид 3 дийлээгүй... Бэр эгч А үл таних эмэгтэй хүнтэй зууралдсан асуудал байгаа. Гэхдээ цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сансармаагийн өгсөн: “... Би найз Долгормаагийн хамт нэг газар амьдарч байгаа ба Долгормаагийн зээл төлөх хугацаа ойртсон тул бид 2 Долгормаагийн машинаар таксинд явахаар болсон... Бид 2 таксинд явж байгаад 03:00 цаг өнгөрч байхад Сансарын Баянцээлийн гудамжинд ирж зогссон юм. Ингээд бид 2 машинд суугаад байж байхад урд талын машины эзэд бололтой эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирсэн. Эрэгтэй, эмэгтэйгээ суулгах гээд нэлээн зууралдсан... 2 эмэгтэйг залуучууд нь машинд суулгах гэсээр байгаад суулгасан ба тэр үед эмэгтэйчүүдийг машинд суулгасан залууг нэг залуу цохиод авсан. Түүнээс болоод эрэгтэй хүмүүс нь хоорондоо зодолдож эхэлсэн. Тэд нар зодолдож байгаад манай машины хамар дээр ирээд зодоон үргэлжилсэн. Тэр үед бид 2 машинаасаа буугаад “машинаас холд, эвдэллээ” гэж хэлсэн. Тэр үед нөгөө машинд суулгасан 2 эмэгтэй буугаад ирсэн байсан ба миний найз Долгормааг хар өмдтэй, ягаан бойтгон гутал өмссөн, дээгүүрээ фудболка өмссөн эмэгтэй нь “гичий минь дуугай бай, чамд ямар хамаатай юм авгай минь” гэж хэлээд шууд үснээс нь зулгаагаад авсан. Би машины цаана байсан болохоор тойрч гүйгээд очтол миний найзыг газар унагаагаад дээрээс нь нөгөө эмэгтэй үсдэн авч суучихаад үснээс нь тавихгүй зулгаагаад суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2722 дугаартай: “... Ч.Долгормаагийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн: “... иргэн Ч.Долгормаад учирсан гэмтэл нь тус тусдаа гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна, нийтдээ бас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан. Үснээс зулгааж татах үед тархи доргилт нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.21/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр нөхөр Ганбат, хадам дүү Ивээлсайхан, хадам дүүгийн нөхөр Ариунболд бид 4 Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн гудамжинд байрлах караокед орж үйлчлүүлсэн. Бид нар караокеноос үүрийн 04:00 цагт гарсан ба нөхөр болон дүүгийн нөхөр 2, Ивээлсайхан бид 2 урд гараад явсан ба Ивээлсайхан бид 2 гудамжинд үл таних залуучууд өдөж хоргоохоор нь бид 2-ын нөхрүүд уурлаад уг залуучуудтай маргалдаж эхэлсэн. Маргалдаж байхад үл таних 2 эмэгтэй гэнэт гарч ирээд машинаас холд гэж хэлээд байсан. Тухайн үед Ивээлсайхан бид 2 нөхрүүдээ салгах гэж зууралдаад явж байсан. Үл таних 2 эмэгтэйн нэг нь миний нөхөр лүү уурлаж дайраад байхаар би дундуур нь ороод маргааныг таслах гэж оролдсон, тэр үед уг эмэгтэй над руу дайрч эхлэсэн. Бид нар нөгөө 2 эмэгтэй хүнтэй маргалдаж эхлэх үед анх маргалдаж эхэлсэн залуучууд нь яваад өгсөн. Үл таних эмэгтэй хүмүүстэй маргалдаж байгаад бид нар салаад машиндаа орж суугаад машин барьж явах жолооч хүлээгээд сууж байхад цагдаа нар хүрээд ирсэн... Би үл таних эмэгтэйтэй маргалдаж зууралдсан асуудал байхгүй. Нөхөр болон үл таних эмэгтэйн дундуур нь орж маргааныг салгах гэж үл таних эмэгтэйг түлхсэн асуудаг байгаа. Тэр үед уг эмэгтэй над руу орилж занаад дайраад байсан... надад гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Ч.Долгормаагийн хохирлыг барагдуулж энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна... Үл таних эмэгтэйн нэг нь миний нөхөр лүү уурлаж дайраад байхаар би дундуур нь ороод маргааныг таслах гэж оролдсон... Би хохирогчийн хохирол болох 150.000 төгрөг өгөхөд бэлэн байгаа. Хохирогч бид 2 хохирол төлбөрийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх.11-13, 35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Долгормаатай маргалдан улмаар түүний биед нүүр лүү цохих, үснээс зулгааж татах зэргээр хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Долгормаагийн өгсөн: “... Тэгэхээр нь би машинаа хамгаалж буугаад “та нар машин эвдэллээ шүү дээ” гэсэн чинь нэг хүүхэн “чамд ямар хамаатай юм бэ? чи зайл” гээд миний нүүр лүү цохиод үснээс зулгааж дараад цементэн дээр унаган үснээс зуураад хувцас хунар урсан... Миний нүүр лүү гараараа цохиод үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хх.7/,
“... би машинаасаа буугаад “машинаас хол цаашаа яв” гэж хэлэхэд нөгөө машины ард суулгаж байсан үл таних эмэгтэй шууд миний баруун талын хацар луу цохиод авсан. Би “яаж байна” гэж хэлэхэд, уг эмэгтэй “чамд ямар хамаатай юм бэ гичий минь” гэж хэлээд үсдэж дараад унагаасан. Би уг эмэгтэйг бас үсдэж авсан. Би доор нь ороод газар унасан. Энэ үед тэнд байсан хүмүүс салгах гэтэл уг эмэгтэй миний үснээс зуураад тавихгүй байж байгаад сүүлдээ хүмүүс татаад байсан болохоор надаас салсан...” гэх мэдүүлэг /хх.5-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Ивээлсайханы өгсөн: “... Нөхөр болон бэр эгч А, бид 3 салгах гэж оролдсон боловч бид 3 дийлээгүй... Бэр эгч А үл таних эмэгтэй хүнтэй зууралдсан асуудал байгаа...” гэх мэдүүлэг /хх.10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Сансармаагийн өгсөн: “... Тэр үед бид 2 машинаасаа буугаад “машинаас холд, эвдэллээ” гэж хэлсэн. Тэр үед нөгөө машинд суулгасан 2 эмэгтэй буугаад ирсэн байсан ба миний найз Долгормааг хар өмдтэй, ягаан бойтгон гутал өмссөн дээгүүрээ фудболка өмссөн эмэгтэй нь “гичий минь дуугай бай, чамд ямар хамаатай юм, авгай минь” гэж хэлээд шууд үснээс нь зулгаагаад авсан. Би машины цаана байсан болохоор тойрч гүйгээд очтол миний найзыг газар унагаагаад дээрээс нь нөгөө эмэгтэй үсдэн авч суучихаад үснээс нь тавихгүй зулгаагаад суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2722 дугаартай: “... Ч.Долгормаагийн биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн: “... иргэн Ч.Долгормаад учирсан гэмтэл нь тус тусдаа гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна, нийтдээ бас гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан. Үснээс зулгааж татах үед тархи доргилт нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Үл таних 2 эмэгтэйн нэг нь миний нөхөр лүү уурлаж дайраад байхаар би дундуур нь ороод маргааныг таслах гэж оролдсон, тэр үед уг эмэгтэй над руу дайрч эхлэсэн... Нөхөр болон үл таних эмэгтэйн дундуур нь орж маргааныг салгах гэж үл таних эмэгтэйг түлхсэн асуудаг байгаа... надад гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Ч.Долгормаагийн хохирлыг барагдуулж энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна... Би хохирогчийн хохирол болох 150.000 төгрөг өгөхөд бэлэн байгаа. Хохирогч бид 2 хохирол төлбөрийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх.11-13, 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Аын “би хохирогчтой маргалдсан болохоос биед нь огт хүрээгүй, зууралдаж түлхсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Б.Аын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ч.Долгормаа нь хохирлын баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Ааас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Бийн Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ад сануулсугай.
5. Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ч.Долгормаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Ааас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР