Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00371/И |
Дугаар | 371 |
Огноо | 2016-08-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 371
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Үйзэн-Ивээлт” ХХК-ний Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшингийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 28-302 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 48 настай, Хан хөгшин овгийн Гомбогивын Нарантуяад холбогдох
“2876446 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Үйзэн ивээлт ББСБ” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал Д.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Нарантуяа нь манай байгууллагаас 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1200000 төгрөгийн зээлийг 15/31 тоот барьцаат зээлийн гэрээгээр сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хуваарийн дагуу хүүгийн төлбөрийг төлөлгүй, хугацаа хэтэрч эхний төлөлтөө 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү 196000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15250 төгрөг, үндсэн зээлээсээ 30350 төгрөг төлсөн боловч үүнээс хойш хүүгийн болон зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй. Бид иргэн Г.Нарантуяад байнга утасдан сануулж, мэдэгдэл хүргүүлж шаардсан боловч удахгүй төлнө, хугацаа өгөөч, ноолуурны мөнгөнөөс төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд манай байгууллага Г.Нарантуяагаас өнөөдрийг хүртэл ашигласан хоногийн хүү 1684296 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 336859 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 1169650 төгрөг, нотариатын зардал 22500 төгрөг, нийт 3213305 төгрөгийг шаардах эрхтэй боловч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 336859 төгрөгийг төлбөрөөс чөлөөлж, нийт 2876446 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Г.Нарантуяагаас 2876446 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл болон хариуцагч Г.Нарантуяа нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагч Г.Нарантуяа миний бие Үйзэн-Ивээлт ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэлтэй эвлэрч нэхэмжлэлийн шаардлага болох 2876446 төгрөгнөөс 2000000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор Үйзэн-Ивээлт ХХК-ийн 5540483246 тоот дансанд төлөхөөр, үлдсэн 876446 төгрөгийг төлөхгүй байхаар бид хоорондоо тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Үйзэн-Ивээлт ХХК нь хариуцагч Г.Нарантуяад холбогдуулан “2876446 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгэрэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2000000 төгрөгийг хариуцагч Г.Нарантуяагаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Нарантуяа зөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Үйзэн-Ивээлт ХХК хариуцагч Г.Нарантуяагаас 2876446 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2000000 төгрөгийг хариуцагч Г.Нарантуяагаас гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Нарантуяагаас 30486,5 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 30486,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 60973 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА