Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00373/И |
Дугаар | 373 |
Огноо | 2016-08-30 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 373
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 14-05 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, 24 настай, Зузаан овгийн Ренчингийн Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, 41-440 тоотод оршин суух, Зузаан овгийн Доржгочоогийн Энхтайванд холбогдох
“800000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Энхтайван нь өөрийн орон сууцандаа засвар, өрлөгийг 1500000 төгрөгийн хөлстэй хийлгэхээр аман хэлцэлийг 2015 оны 10 дугаар сарын эхний 7 хоногт хийсэн. Би уг засварыг чанартай хийж өгсөн. Д.Энхтайван нь ажлын хөлс 1500000 төгрөгийг гүйцэд өгөхгүй 700000 төгрөг өгөөд үлдсэнийг нь удаахгүй өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймд Д.Энхтайванаас 800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Пүрэвдорж болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах миний бие нэхэмжлэгч Р.Пүрэвдоржтой эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох 800000 төгрөгнөөс 700000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр, үлдсэн 100000 төгрөгийг төлөхгүй байхаар бид хоорондоо тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Пүрэвдорж нь хариуцагч Д.Энхтайванд холбогдуулан “800000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Р.Пүрэвдорж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 700000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах зөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Пүрэвдорж хариуцагчийн Д.Энхтайванаас 800000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 700000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 11875 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 11875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
|