| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0662/Э |
| Дугаар | 686 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат /ҮД:0346/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох 1806 05537 0613 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 20 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Мийн Б /РД:.........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хотхоны урд талд баригдаж буй барилга дээр иргэн Ц.Тамирын хөлөн тус газар арматур төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчидын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: “... Тамир эхлээд Бг өшиглөсөн гэсэн, тэгээд Б зөрүүлээд барьж байсан арматур төмрөөрөө хөл рүү нь цохичихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаярын өгсөн: “... Тэгээд би очиход Бгийн нүүр хэсэгт гутлын мөр болсон уруул хэсгээс цус гарсан байдалтай ойролцоогоор 1 метр орчим урттай арматур төмөр барьчихсан далайгаад зогсож байсан. Тамирын хөлийн шилбэ хэсэгт цохиод өмдөнд нь ором гарчихсан байсан. Би очоод шууд төмрийг нь тавиулаад зодооныг болиулаад Хөдөлмөр аюулгүй байдлын албаны байцаагчид өгөөд наад хоёр хүнийхээ учрыг олоорой гэж хэлээд ажлаа хийж байгаад 10 минутын дараа ирэхэд тэр хоёр хоорондоо хэрэлдээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.40/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7892 дугаартай: “... Ц.Тамирын биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 8816 дугаартай: “... М.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх.20/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаа, Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1154 дугаартай: “... Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8816 дугаартай шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. М.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх.50/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 108 дугаартай: “... Ц.Тамир нь хэрэг болсон цаг хугацаанд F 20.5 Үлдэц шизофрения сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Уг эмгэг нь 2002 оноос эхэлсэн байх боломжтой байна. Ц.Тамирын уг эмгэг нь удамшилын шалтгаант сэтгэцийн эмгэг болно. Ц.Тамир нь F 20.5 буюу Үлдэц шизофрения эмгэгтэй байна. Ц.Тамир нь өөрийн үйлдэлийн учир холбогдолыг ойлгож, өөрийн үйлдэлийн улмаас үүссэн үр дагаварыг ухамсарлан, өөрийгөө хянах чадваргүй байсан байна. Ц.Тамир нь болсон асуудлын талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадваргүй байна. Ц.Тамир нь хэрэг хариуцах чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх.54-58/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай: “... М.Б нь хэрэг болсон цаг хугцааанд “F 31,2 буюу Солиорлын шинж тэмдэгтэй сэтгэл хөөрөл бүхий 2 туйлт сэтгэл цочирдох эмгэг, засрал сайжралын байдалтай” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Уг өвчин нь олдмол сэтгэцийн эмгэг болно. М.Б нь “F 31,2 буюу Солиорлын шинж тэмдэгтэй сэтгэл хөөрөл бүхий 2 туйлт сэтгэл цочирдох эмгэг, засрал сайжралын байдалтай” сэтгэцийн эмгэгтэй байна. М.Б нь өөрийн үйлдэлийн учир холбогдолыг ойлгож, өөрийн үйлдэлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлан өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. М.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.63-66/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Тамир миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөхөд нь миний ухаан балартаад уначихсан. Тэгээд сэргээд босоод иртэл Тамир 2 ширхэг арматурын төмөр бариад над руу дайрахаар нь би тасдаж байсан төмрөөрөө бие рүү нь 2 удаа, зүүн хөл рүү нь нэг удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх.101-102/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Б нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хотхоны урд талд баригдаж буй барилга дээр иргэн Ц.Тамирын хөлөн тус газар арматур төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: “... Тамир эхлээд Бг өшиглөсөн гэсэн, тэгээд Б зөрүүлээд барьж байсан арматур төмрөөрөө хөл рүү нь цохичихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхбаярын өгсөн: “... Тэгээд би очиход Бгийн нүүр хэсэгт гутлын мөр болсон, уруул хэсгээс цус гарсан байдалтай ойролцоогоор 1 метр орчим урттай арматур төмөр барьчихсан далайгаад зогсож байсан. Тамирын хөлийн шилбэ хэсэгт цохиод өмдөнд нь ором гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.40/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 7892 дугаартай: “... Ц.Тамирын биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.15/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай: “... М.Б нь хэрэг болсон цаг хугцааанд “F 31,2 буюу Солиорлын шинж тэмдэгтэй сэтгэл хөөрөл бүхий 2 туйлт сэтгэл цочирдох эмгэг, засрал сайжралын байдалтай” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Уг өвчин нь олдмол сэтгэцийн эмгэг болно. М.Б нь “F 31,2 буюу Солиорлын шинж тэмдэгтэй сэтгэл хөөрөл бүхий 2 туйлт сэтгэл цочирдох эмгэг, засрал сайжралын байдалтай” сэтгэцийн эмгэгтэй байна. М.Б нь өөрийн үйлдэлийн учир холбогдолыг ойлгож, өөрийн үйлдэлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлан өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. М.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.63-66/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Тамир миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөхөд нь миний ухаан балартаад уначихсан. Тэгээд сэргээд босоод иртэл Тамир 2 ширхэг арматурын төмөр бариад над руу дайрахаар нь би тасдаж байсан төмрөөрөө биерүү нь 2 удаа, зүүн хөл рүү нь нэг удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх.101-102/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
М.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Б нь хохиролд нийт 550.000 төгрөг нөхөн төлсөн гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч Ц.Тамирын хууль ёсны төлөөлөгч Я.Дуламсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дуламсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Мийн Бг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд сануулсугай.
5. М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дуламсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР