| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0048/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 54
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч, хохирогч: Б.Н , Г.Б
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Г.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пэл овгийн Б.Н нарт холбогдох 1928000310023 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг ............................. оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Тайжууд овгийн Г.Б , регистрийн дугаар ........................,
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, 23 дугаар цэцэрлэгт туслах тогооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт, Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг ....................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Пэл овгийн Б.Н , регистрийн дугаар .....................
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ................тоотод салсан эхнэр Б.Н той маргалдан түүний бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Б.Н ийн Самсунг маркийн нөүтбүүкийг эвдэж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ....................... тоот гэртээ салсан нөхөр Г.Б тай маргалдан түүний бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Б.Н , Г.Б нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би найзуудтайгаа 1 стакан архи уучихаад эвлэрэх санаатай Б.Н ийнд очсон. Тэгээд бид 2 жаахан маргалдаж тийм хэрэг гарчихсан. Би уг нь зүгээр байсан. Б.Н намайг хөөгөөд аашлаад байсан. Прокурор мэдүүлэг авснаас хойш утсаар дарамтлаад байгаа.
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 6 цаг болж байхад би гэртээ ганцаараа унтаж байсан. Тэр үед Г.Б хаалга тогшиж гаднаас орж ирсэн. Би түрээсийн байранд байдаг. Түрээсийн төлбөрөө төлөөгүй байсан учраас байрны эзэн байх гэж бодоод хаалгаа нээсэн чинь Г.Б байсан. Г.Б орж ирээд сөхрөөд хэвтсэн. Би ажилдаа явлаа гар гэхэд уурлаад өөрийнхөө толгой руу нөүтбүүкээр савчихсан. Би яагаад нөүтбүүкээр толгойгоо савж байгаа юм бэ? гээд нөүтбүүкээ нээгээд харахад дэлгэц нь хагарчихсан байсан. Би гаргаж хөөх гэмтэл намайг хөнжил рүү түлхэж унагаагаад толгойны ар шил рүү хэд хэдэн удаа цохьсон, нүүр рүү цохьсон. Тэгээд хоолой багалзуур боосон, тавиулах гэсэн тавиулж чадаагүй. Ухаан балартсан хойгуур тавьж өөрөө үүд рүү зогссон. Тэгэхээр нь би түлхэж гаргачихаад цагдаа дуудсан. Би прокуророос хойш нөүтбүүкнийхээ мөнгийг авмаар байна гэж ярьсан. Өөр дарамт үүсгээгүй. Би Г.Б ыг зодоогүй. Нуруун дээр дэвсэж, нүүр рүү нь алгадаагүй. Шинжээчийн дүгнэлтийг нөүтбүүкээр өөрийнхөө толгой руу цохисноос болж толгойны доргилт үүссэн байх гэж бодож байна.
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би Г.Б тай 2016 оны 12 сард гэр бүл болж амьдраад гэр бүлийн маргаанаас болж 2018 оны 12 дугаар сард тусдаа амьдардаг болсон. Би 1 хүүхэдтэй. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед салсан нөхөр Г.Б хаалга тогшоод орж ирсэн. Тухайн үед архи уусан бололтой үнэртэж байсан. Гэхдээ их согтуу биш байсан. Г.Б орж ирэнгүүтээ сөхрөөд хэвтчихсэн. Тэгэхээр нь би одоо ажилдаа явлаа бос гэж хэлээд гараас нь татахад хоёулаа эвлэрье гэхээр нь би үгүй гэсэн. Хажуудаа байсан миний нөтебүүкээр өөрийнхөө толгой руу цохьчихсон. Би нөтебүүкээ дэлгэж асааж үзсэн чинь дэлгэц нь харлаад хагарчихсан байсан. Тэгэхээр нь би гар холд гээд Г.Б ын мөр рүү түлхсэн чинь миний өмнөөс харж зогсож байгаад намайг түлхээд унагаасан. Тэгээд би хажуу тийшээ хөнжил дээр унасан. Тэгсэн чинь Г.Б дээрээс шууд дараад миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгснээ миний толгойн ар хэсэг рүү бас гараараа хэд хэдэн удаа цохьсон. Мөн миний хоолойг гараараа багалзуурдаад атгаад байсан. Тэгээд би гарыг нь тавиулах гэхэд тавихгүй, сүүлдээ нүд харанхуйлаад эхэлсэн чинь хоолойг маань тавьсан. Г.Б босоод хаалганы хажууд очоод зогссон. Тэгэхээр нь би жаахан хэвтэж байгаад босоод Г.Б ыг түлхэж гаргаад хаалгаа цоожлоод цагдаа дуудах гээд ярьсан чинь гадагшаа гүйгээд гараад зугтаасан. Бид хоёр салснаасаа хойш 1-2 удаа уулзсан байсан. хааяа хүүхдээ асууж утсаар ярьдаг. Тэр өглөө муудалцаад байх зүйл болоогүй. Би ажилдаа явах гээд гар яв гэж хэлсэн чинь л уурлаад намайг зодсон. Би нотебүүкээ төлүүлмээр байна. Зодуулсандаа гомдолтой байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 14-15-р хуудас/
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би Б.Н той 2016 оны 12 сард гэр бүл болж амьдраад гэр бүлийн маргаанаас болж 2018 оны 12 дугаар сард салж тусдаа амьдарч байна. Бид 1 хүүхэдтэй. 2019 оны 01 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн үед салсан эхнэр Б.Н ийн амьдардаг ................тоотод байрлах нийтийн байрны 3 тоотод очсон. Тэгэхэд Б.Н ганцаараа байсан. Тэгээд би жаахан архи уучихсан байсан болохоор гэрт нь ороод хэвтсэн тэгж байсан чинь Б.Н чамайг гэртээ байлгахгүй гээд загнаад хөөгөөд байсан. Би доошоо хараад нөүтбүүкийг нь дэрлээд хэвтэж байгаад уур хүрээд уурлаад босохдоо газар байсан нотебүүкийг нь гараараа цохиод боссон чинь Б.Н миний хацар руу алгадаад байхаар нь би яах гэж тэгж байдаг юм бэ гээд тэврээд авсан чинь хоёулаа хажуу тийшээ унасан. Тэгээд би боссон чинь Б.Н намайг загнаад байхаар нь би гадагшаа гараад хаалганы гаднаас хоёулаа эвлэрье гэж хэлсэн чинь зайл гэж хөөгөөд байхаар нь би явсан. Б.Н намайг хэвтэж байхад миний нуруу руу цохиж дээрээс дэвссэн. Мөн босоод сууж байхад миний зүүн хацар руу 1-2 удаа алгадаж гараараа цохьсон. Өөрөөр зодож цохиогүй, хэл үгээр доромжлоод байсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б.Н той эв зүйгээ олж хүүхдээ бодоод хамт амьдрах бодолтой байгаа. /хх-ийн 18-19-р хуудас/
Хохирогч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт: Асуулт: Хохирогч Г.Б та ямар байдлаар хохирсон талаараа ярина уу?
Хариулт: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед Б.Н ийн гэрт орж очоод хэвтсэн чинь Б.Н миний ар нуруу руу гараа нилээд хэдэн удаа цохьсон. Тэгээд загнаж хөөгөөд уурлаад байсан. Миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Түүнээс болж маргааш өглөө нь миний нуруу өвдөөд, толгой өвдөөд хамраас цус гарсан.
Acуулт: Хохирогч Б.Н та Г.Б ын ярихыг сонсов уу энэ үнэн үү?
Хариулт: Сонслоо. Би Г.Б ын нуруу болон нүүр ам руу алгадсанаа мэдэхгүй байна. Худлаа ярьж байна. Би Г.Б ыг хөөж гаргах гэж оролдоод мөр рүү нь түлхсэн нь үнэн нуруу, толгойруу нь цохьсон зүйл огт байхгүй.
Acуулт: Хохирогч Б.Н оос таны нотебүүкийг хэн хэзээ эвдсэн талаар ярина уу?
Хариулт: Миний нотебүүкийг Г.Б өөрөө барьж байгаад өөрийнхөө толгой руу цохиод эвдсэн.
Асуулт: Г.Б та Б.Н ийн ярьсан зүйлийг сонсов уу? Энэ үнэн үү?
Хариулт: Г.Б би нотебүүкийг мөргөөгүй, гараараа цохиж эвдсэн.
Асуулт: Хохирогч Б.Н таны биед хэзээ ямар учраас гэмтэл учирсан талаараа ярина уу?
Хариулт: Г.Б нотебүүкээр өөрийнхөө толгойруу цохиод эвдчихээр нь би нотебүүкээ аваад харсан чинь дэлгэц нь эвдэрсэн байсан. Тэгээд би гар холд гэж хөөсөн чинь миний толгойн ар дагз шилэн хүзүү рүү, гараараа хэд хэдэн удаа цохиод, миний нүүр рүү гараараа цохьсон. Дараа нь миний хоолойг гараараа багалзуурдаж боогоод миний ухаан балартаж байхад гараа тавьсан.
Асуулт: Г.Б та Б.Н ийн ярихыг сонсов уу ярьсан зүйл үнэн үү?
Хариулт: Би сонслоо. Б.Н ийг боогоогүй, өөрөө л сонин зан гаргаад намайг хэл амаар доромжлоод хараагаад байсан.
Асуулт: Хохирогч Г.Б та Б.Н ийн биед учирсан гэмтлийг хэн хэзээ учруулсан талаар мэдсэн үү?
Хариулт: Мэдсэн. Би тэр 01 сарын 23-ны өглөө Б.Н ийн биед гэмтэл учруулсан, намайг орж очиход Б.Н ийн биед гэмтэл учраагүй зүгээр байсан, Тэнд Б.Н бид хоёроос өөр хүн байгаагүй.
Асуулт: Б.Н хохирогч Г.Б ын ярьсан зүйл үнэн үү?
Хариулт: Үнэн байна.
Асуулт: Хохирогч Б.Н : Танд Г.Б аас асуух асуулт байна уу?
Асуулт: Чи тэр өдрөө надад зодуулсан байсан бол тэр өдрөө цагдаад хэлээд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм бэ? Чамайг хэзээ хойно нь хэнд зодуулсныг хэн мэдэх юм бэ?
Хариулт: Би хүүгээ бодсондоо л тэгсэн. /хх-ийн 20-21-р хуудас/
Г.Б ыг гэрчээр асуусан мэдүүлэгт: ...Тэр айлаас гарч яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг Хан-Уулын 3-10 тоотод байх эхнэр Б.Н ийн гэрт нь очоод хаалгыг нь тогшиж ороод шууд хэвтээд өгсөн. Тэгтэл манай эхнэр Б.Н намайг зайл холд гээд миний нуруу руу цохиод хувцаснаас татаад байхаар нь би боль хэлсэн. Эхнэр Б.Н зайл холд гээд хараалын үг хэлээд байхаар нь би “чи яахаараа намайг доромжилж байдаг юм” гээд би босохдоо хажууд байсан нөтебүүкийг нь гараараа цохиод боссон юм. Намайг босоод ирэхэд өөдөөс загнаад нүүр рүү алгадаад, үснээс зуураад байхаар нь би гарыг нь цохиж салгаад байж байхад хэл амаар доромжлоод байхаар нь би Б.Н ийн ар талаас нь тэврээд авсан чинь хамт газар унасан. Тэгсэн Б.Н намайг арилаатах гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би Б.Н ийг аргадаад одоо хоёулаа хүүхдээ бодоод намайг ойлгооч ээ гэж хэлсэн чинь миний гарыг барьж аваад өөрийнхөө хоолойн дээр авчраад намайг ингээд алаатах гээд байхаар нь би гараа авах гээд татаад байсан чинь миний гарыг тавихгүй байсан. Би гараа авах гээд 2-3 удаа татаж байгаад нэг хүчтэй татсан чинь Б.Н ийн нүүрэнд миний rap хүрээд цохиулсан. Би босч суугаад чи намайг ойлгохгүй хуураад байдаг гээд хэлсэн чинь Б.Н би өглөө 09 цагт утсаар ярья тэгээд учир зүйгээ олъё гээд намайг өргөж босгохоор нь би чамайг санаад байна нэг тэврүүлчих гэсэн чинь гар гэсэн. Тэгээд намайг гэрээс гарахад үүдээ түгжсэн. Би хаалгыг нь тогшоод хоёулаа эвлэрмээр байна гэсэн. Зайл гээд байхаар нь би яваад гэртээ хариад унтсан. ...Би гэрт ороод дошоо хараад хэвтэж байхад миний нуруу руу гараараа цохиж аваад бас хөлөөрөө нуруун дээрээс дэвсээд байсан. Одоо миний нуруу өвдөөд байгаа /хх-ийн 25-26-р хуудас/
Б.Н ийг гэрчээр байцаасан мэдүүлэгт: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө намайг Хан-Уулын 3-10 тоотод гэртээ байж байхад надтай сууж байгаад 2018 оны 12 сарын эхээр салсан нөхөр Г овогтой Г.Б өглөө 06 цаг өнгөрч байхад хаалга тогшоод байхаар нь би хаалга нээгээд өгсөн. Г.Б гэрт орж ирээд хэвтээд босохгүй байхаар нь би ажилдаа явмаар байна бос гар гэсэн чинь хажууд нь байсан нөтебүүкийг аваад өөрийнхөө толгой руу цохиод эвдсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн намайг барьж аваад унагаж байгаад толгойны ар хэсэг, нүүр рүү цохиод хоолой боогоод байсан. Тэгээд арай гэж салаад гэрээсээ түлхэж гаргачихаад цагдаа дуудсан. Г.Б гэрийн гадаа намайг утсаар ярихыг сонсож байгаад зугтаад яваад өгсөн. /хх-ийн 23-24-р хуудас/
Шинжээчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдүүлэгт: Аюулхайн зулгаралт нь тухайн хэргийн үед үүсэх боломжтой, тархины доргилт гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр доргилтын улмаас үүсдэг. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 43-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Б ын биед тархи доргилт, аюулхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Б.Н ийн биед тархины доргилт, доод уруулын цус хуралт, салстын язрал, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 36-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: Note book-н хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ 450.000 төгрөг /хх-ийн 46-47-р хуудас/
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 01 дүгээр сарын 22-ны орой найзынхаа төрсөн өдөрт очоод тэндээ байж байгаад өглөө 06 цагийн үед Б.Н ийн амьдардаг Хан-Уулын 3-10 тоотод байдаг байранд нь очсон. Тэгээд би гэрт нь оронгуутаа хэвтээд унтах гэсэн чинь Б.Н муухай аашлаад намайг хөөгөөд нуруу руу хэд хэд цохиж аваад байхаар нь миний уур хүрээд боссон. Тэгэхэд хажууд нотебүүк нь байхаар нь би гараараа нотебүүкийг барьж аваад буцааж тавьчихаад дээрээс нь гараараа цохьсон. Тэгсэн чинь Б.Н нотебүүкээ эвдчихлээ гээд намайг загнаад хөөгөөд байсан. Тэгэхээр нь би босоод Б.Н ийг тэвэрсэн чинь бүдрээд хамтдаа ойчсон. Би хоолойг нь боогоод уруул руу нь цохьсон чинь Б.Н намайг түлхээд гадагш нь гаргасан. Тэгээд би хаалга тогшоод эвлэрье гэж гуйсан чинь загнаад байхаар нь би гадагшаа гараад явсан. Б.Н намайг хараагаад загнаад байхаар нь миний уур хүрээд гараараа газар цохих гэсэн чинь нотебүүк дээр нь цохьчихсон юм. /хх-ийн 59-60-р хуудас/
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед Г.Б манай гэрт орж ирээд шууд газар хэвтчихсэн. Тэгэхээр нь би дээш нь өндийлгөж мөрнөөс нь татаад босгоод яв холд би ажилдаа явмаар байна гэж хэлсэн чинь уурлаад хажуудаа байсан миний нотебүүкийг барьж аваад толгой руугаа цохиод хагалчихсан. Тэгэхээр нь би нотебүүкээ аваад асааж үзсэн чинь дэлгэц нь хагарчихсан байхаар нь босоод Г.Б ыг яв гээд мөр рүү нь түлхээд гаргах гэсэн чинь намайг түлхээд унагасан. Би хажуу тийшээ орон дээрээ унаад босох гэж байхад дээрээс дараад толгойн ар руу хэд хэдэн удаа цохиод, нүүр рүү гараараа цохьсон. Тэгснээ гараараа миний хоолойг багалзуурдаж боогоод гараа тавихгүй байсан. Би гарыг нь тавиулах гээд татаад дийлээгүй. Тэгээд миний ухаан балартсан чинь Г.Б гараа тавиад хаалганы хажууд очиж намайг хараад зогсоод байсан. Би хэвтэж байгаад гайгүй болохоор нь босоод Г.Б ыг гар гээд түлхэж гаргачихаад цагдаад дуудлага өгөх гээд утсаар ярьсан чинь Г.Б гадагшаа гараад зугтааж байгаа чимээ сонсогдсон. Миний доод уруул язарсан, хоолой улайж цус хурсан, тархи доргисон байсан. Өөр гэмтэл учраагүй. /хх-ийн 55-56-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 52-70 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ................тоотод амьдрах салсан эхнэр Б.Н ын гэрт очиж, улмаар маргалдан түүний бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн цаг хугацаанд Б.Н ийн өмчлөлийн самсунг маркийн нөүтбүүкийг эвдэж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г.Б ын гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Б.Н ийг хохирогчоор байцаасан мэдүүлэгт: ...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед салсан нөхөр Г.Б хаалга тогшоод орж ирсэн. Тухайн үед архи уусан бололтой үнэртэж байсан. Г.Б орж ирэнгүүтээ сөхрөөд хэвтчихсэн. Тэгэхээр нь би одоо ажилдаа явлаа бос гэж хэлээд гараас нь татахад хоёулаа эвлэрье гэхээр нь би үгүй гэсэн. Хажуудаа байсан миний нөтебүүкээр өөрийнхөө толгой руу цохьчихсон. Би нөтебүүкээ дэлгэж асааж үзсэн чинь дэлгэц нь харлаад хагарчихсан байсан. Тэгэхээр нь би гар холд гээд Г.Б ын мөр рүү түлхсэн чинь миний өмнөөс харж зогсож байгаад намайг түлхээд унагаасан. Тэгээд би хажуу тийшээ хөнжил дээр унасан. Тэгсэн чинь Г.Б дээрээс шууд дараад миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгснээ миний толгойн ар хэсэг рүү бас гараараа хэд хэдэн удаа цохьсон. Мөн миний хоолойг гараараа багалзуурдаад атгаад байсан. Тэгээд би гарыг нь тавиулах гэхэд тавихгүй, сүүлдээ нүд харанхуйлаад эхэлсэн чинь хоолойг маань тавьсан. Би нотебүүкээ төлүүлмээр байна. Зодуулсандаа гомдолтой байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 14-15-р хуудас/ гэснээр,
Б.Н ийг гэрчээр байцаасан мэдүүлэгт: ...өглөө 6 цагт Г.Б гэрт орж ирээд хэвтээд босохгүй байхаар нь би ажилдаа явмаар байна бос гар гэсэн чинь хажууд нь байсан нөтебүүкийг аваад өөрийнхөө толгой руу цохиод эвдсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн намайг барьж аваад унагаж байгаад толгойны ар хэсэг, нүүр рүү цохиод хоолой боогоод байсан. Тэгээд арай гэж салаад гэрээсээ түлхэж гаргачихаад цагдаа дуудсан. Г.Б гэрийн гадаа намайг утсаар ярихыг сонсож байгаад зугтаад яваад өгсөн. /хх-ийн 23-24-р хуудас/
Б.Н ийг яллагдагчаар байцаасан мэдүүлэгт: ...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед Г.Б манай гэрт орж ирээд шууд газар хэвтчихсэн. Тэгэхээр нь би дээш нь өндийлгөж мөрнөөс нь татаад босгоод яв холд би ажилдаа явмаар байна гэж хэлсэн чинь уурлаад хажуудаа байсан миний нотебүүкийг барьж аваад толгой руугаа цохиод хагалчихсан. Тэгэхээр нь би нотебүүкээ аваад асааж үзсэн чинь дэлгэц нь хагарчихсан байхаар нь босоод Г.Б ыг яв гээд мөр рүү нь түлхээд гаргах гэсэн чинь намайг түлхээд унагасан. Би хажуу тийшээ орон дээрээ унаад босох гэж байхад дээрээс дараад толгойн ар руу хэд хэдэн удаа цохиод, нүүр рүү гараараа цохьсон. Тэгснээ гараараа миний хоолойг багалзуурдаж боогоод гараа тавихгүй байсан. Би гарыг нь тавиулах гээд татаад дийлээгүй. Тэгээд миний ухаан балартсан чинь Г.Б гараа тавиад хаалганы хажууд очиж намайг хараад зогсоод байсан.../ ХХ-ийн 55-56-р хуудас/ гэх хохирогч Б.Н ийн тогтвортой, зөрүүгүй байдлаар гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогдохоос гадна түүний мэдүүлгийг Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт давхар нотолж, хохирогч Б.Н ийн эрүүл мэндэд тархины доргилт, доод уруулын цус хуралт, салстын язрал, хүзүүний цус хуралт гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хөнгөн хохирол буюу хөнгөн гэмтэл болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Н ийн биед тархины доргилт, доод уруулын цус хуралт, салстын язрал, хүзүүний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-ийн 36-р хуудас/ гэснээр, мөн цаг хугацаанд шүүгдэгч Г.Б ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н т 450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: ... Note book хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ 450.000 төгрөг /хх-ийн 46-47-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин шүүгдэгч Г.Б ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н т 450.000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж, нөүтбүүкээ төлүүлж авмаар байна. Гомдолтой байна... гэх мэдүүлгийг хохирогч Б.Н өгсөн тул шүүгдэгч Г.Б аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 450.000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н т олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхээс тогтоосон 450.000 төгрөгийн хохирол төлбөрийг 5 хоногт багтаан төлөхөөр шүүх хуралдаанд завсарлага авах хүсэлт гаргасны дагуу шүүх түүнд итгэл хүлээлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 хоног завсарлуулсан боловч хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны дүгнэлт сонссоны дараа шүүгдэгч Г.Б ын хэлсэн “эцсийн үг” зэрэгт үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт хамааралтай гэх нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримталж, шүүгдэгч Б.Н ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Шүүгдэгч Г.Б , Б.Н нарын үйлдлийг хөндлөнгөөс харсан гэрч байхгүй, 2019 оны 1-р сарын 23-ны өглөө 06 цагт Б.Н өөрийн гэртээ унтаж амарч байх цаг хугацаанд шүүгдэгч Г.Б согтуурсан байдалтай гэрт нь очиж, улмаар энэ гэмт хэрэг гарсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэхүү гэмт хэрэг нь хөндлөнгийн гэрчгүй тул шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Н , Г.Б нарыг яллагдагчаар, хохирогчоор, гэрчээр, шүүгдэгчээр тус тус мэдүүлсэн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгч, тэдний 4 удаагийн мэдүүлгийн үнэн зөв, тогтвортой, тууштай, тодорхой, өөрчлөлтгүй байгаа байдлыг нь дэнсэлж, улмаар тэдний мэдүүлгийг шинжээчийн дүгнэлтүүдтэй харьцуулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж шалгасны үндсэн дээр шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Ийнхүү нотлох баримтыг шалгаж үнэлэхэд шүүгдэгч Б.Н ийн хохирогчоор, гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой, тууштай, тодорхой, өөрчлөлтгүй, хоорондоо зөрүүгүй, үнэн зөв байх бөгөөд түүний энэхүү мэдүүлгүүдийг дээр тодорхой бичиж шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн болно.
Энэхүү гэмт хэрэгтэй холбогдуулан Г.Б дараах байдлаар мэдүүлэг өгчээ. Үүнд:
Хохирогч Г.Б ын: ...Би доошоо хараад нөүтбүүкийг нь дэрлээд хэвтэж байгаад уур хүрээд уурлаад босохдоо газар байсан нотебүүкийг нь гараараа цохиод боссон чинь Б.Н миний хацар руу алгадаад...Б.Н намайг хэвтэж байхад миний нуруу руу цохиж дээрээс дэвссэн. Мөн босоод сууж байхад миний зүүн хацар руу 1-2 удаа алгадаж гараараа цохьсон.... /хх-ийн 18-19-р хуудас/
Хохирогч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт: Асуулт: Хохирогч Г.Б та ямар байдлаар хохирсон талаараа ярина уу?
Хариулт: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед Б.Н ийн гэрт орж очоод хэвтсэн чинь Б.Н миний ар нуруу руу гараараа нилээд хэдэн удаа цохьсон. ...Миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Түүнээс болж маргааш өглөө нь миний нуруу өвдөөд, толгой өвдөөд хамраас цус гарсан... би Б.Н ийг боогоогүй.../ХХ-ийн 20-21-р хуудас/
Г.Б ыг гэрчээр асуусан мэдүүлэгт: ...Тэр айлаас гарч яваад Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг Хан-Уулын 3-10 тоотод байх эхнэр Б.Н ийн гэрт нь очоод хаалгыг нь тогшиж ороод шууд хэвтээд өгсөн. Тэгтэл манай эхнэр Б.Н намайг зайл холд гээд миний нуруу руу цохиод хувцаснаас татаад байхаар нь би боль хэлсэн. ...би босохдоо хажууд байсан нөтебүүкийг нь гараараа цохиод боссон юм. Намайг босоод ирэхэд өөдөөс загнаад нүүр рүү алгадаад, үснээс зуураад байхаар нь би гарыг нь цохиж салгаад байж байхад хэл амаар доромжлоод байхаар нь би Б.Н ийн ар талаас нь тэврээд авсан чинь хамт газар унасан. Тэгсэн Б.Н намайг арилаатах гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би Б.Н ийг аргадаад одоо хоёулаа хүүхдээ бодоод намайг ойлгооч ээ гэж хэлсэн чинь миний гарыг барьж аваад өөрийнхөө хоолойн дээр авчраад намайг ингээд алаатах гээд байхаар нь би гараа авах гээд татаад байсан чинь миний гарыг тавихгүй байсан. Би гараа авах гээд 2-3 удаа татаж байгаад нэг хүчтэй татсан чинь Б.Н ийн нүүрэнд миний rap хүрээд цохиулсан. ...Би гэрт ороод дошоо хараад хэвтэж байхад миний нуруу руу гараараа цохиж аваад бас хөлөөрөө нуруун дээрээс дэвсээд байсан. Одоо миний нуруу өвдөөд байгаа /хх-ийн 25-26-р хуудас/,
Г.Б ыг яллагдагчаар байцаасан мэдүүлэгт:”... 2019 оны 01 дүгээр сарын 22-ны орой найзынхаа төрсөн өдөрт очоод тэндээ байж байгаад өглөө 06 цагийн үед Б.Н ийн амьдардаг Хан-Уулын 3-10 тоотод байдаг байранд нь очсон. Тэгээд би гэрт нь оронгуутаа хэвтээд унтах гэсэн чинь Б.Н муухай аашлаад намайг хөөгөөд нуруу руу хэд хэд цохиж аваад байхаар нь миний уур хүрээд боссон. Тэгэхэд хажууд нотебүүк нь байхаар нь би гараараа нотебүүкийг барьж аваад буцааж тавьчихаад дээрээс нь гараараа цохьсон. Тэгсэн чинь Б.Н нотебүүкээ эвдчихлээ гээд намайг загнаад хөөгөөд байсан. Тэгэхээр нь би босоод Б.Н ийг тэвэрсэн чинь бүдрээд хамтдаа ойчсон. Би хоолойг нь боогоод уруул руу нь цохьсон чинь Б.Н намайг түлхээд гадагш нь гаргасан. /хх-ийн 59-60-р хуудас/ гэж тус тус мэдүүлжээ.
Улсын яллагч Г.Б ын хохирогчоор өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа түүний мэдүүлгийг авсан гэж дүгнэлт гаргаж байх боловч түүний 4 удаагийн мэдүүлэг нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг мэдүүлэг тус бүр дээрээ ярьдаг боловч өөр өөр байдлаар мэдүүлж байгаа нь дээрх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул зөвхөн хохирогчоор өгсөн мэдүүлэг нь үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлвэл Г.Б ын хохирогчоор өгсөн мэдүүлэг нь түүний гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй, улмаар нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгтэй тохирохгүй нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг өөр өөр байдлаар мэдүүлж байгаа нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.
Тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө мөн л Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж гарын үсэг зурсан байна. Иймд Г.Б т хууль сануулж, хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар шалгаж үзэв.
Г.Б гэрчийн мэдүүлэгтээ: ...миний нуруу руу цохиод хувцаснаас татаад байсан. ...Намайг босоод ирэхэд өөдөөс загнаад нүүр рүү алгадаад, үснээс зуураад байхаар нь би гарыг нь цохиж салгаад байж байхад хэл амаар доромжлоод... миний гарыг барьж аваад өөрийнхөө хоолойн дээр авчраад намайг ингээд алаатах гээд байхаар нь би гараа авах гээд татаад байсан чинь миний гарыг тавихгүй байсан. Би гараа авах гээд 2-3 удаа татаж байгаад нэг хүчтэй татсан чинь Б.Н ийн нүүрэнд миний rap хүрээд цохиулсан. ...Би гэрт ороод дошоо хараад хэвтэж байхад миний нуруу руу гараараа цохиж аваад бас хөлөөрөө нуруун дээрээс дэвсээд байсан. Одоо миний нуруу өвдөөд байгаа... гэх мэтээр мэдүүлсэн бол хохирогчоор мэдүүлэхдээ ...Би доошоо хараад нөүтбүүкийг нь дэрлээд хэвтэж байгаад уур хүрээд уурлаад босохдоо газар байсан нотебүүкийг нь гараараа цохиод боссон чинь Б.Н миний хацар руу алгадаад...Б.Н намайг хэвтэж байхад миний нуруу руу цохиж дээрээс дэвссэн. Мөн босоод сууж байхад миний зүүн хацар руу 1-2 удаа алгадаж гараараа цохьсон.... /хх-ийн 18-19-р хуудас/
Хохирогч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт: ...би Б.Н ийг боогоогүй.../ХХ-ийн 20-21-р хуудас/ ... гэх мэтээр мэдүүлдэг бөгөөд хууль сануулсан дээрх мэдүүлгүүддээ Б.Н ийг боох үйлдэл хийгээгүй, өөрөө миний гарыг барьж боогоод өөрийнхөө хоолой дээр тавиад алаатах гээд байсан, би гараа авах гэж байгаад нүүрийг нь цохьсон, Б.Н миний үснээс зулгаасан...гэх мэтээр мэдүүлж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа төдийгүй тэрээр яллагдагч болон шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө “Би хоолойг нь боогоод уруул руу нь цохьсон чинь Б.Н намайг түлхээд гадагш нь гаргасан... гэж мэдүүлсэн байдаг.
Улсын яллагч шүүгдэгч Г.Б ыг Б.Н ийн биед тархины доргилт, доод уруулын цус хуралт, салстын язрал, хүзүүний цус хуралт гэмтэл үүсгэсэн гэж үзэн гэм буруутайд тооцож байгаа бөгөөд ийнхүү дүгнэх болсон гол нотлох баримт нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хохирогч, гэрч, яллагдагч Б.Н ийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт байдаг.
Иймд хохирогч Г.Б ын мэдүүлэг нь бусад мэдүүлгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, харин үгүйсгэгдэж байх тул шүүх хохирогч Г.Б ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Түүнчлэн Г.Б хэд хэдэн удаагийн мэдүүлэгтээ шүүгдэгч Б.Н нь миний нурууруу дэвссэн, гараараа цохьсон, хацарлуу алгадсан гэх боловч Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Б ын биед тархи доргилт, аюулхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.. гэжээ.
Иймд Г.Б ын мэдүүлэгт дурдсанчлан түүний нуруу, хацар хэсэгт ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй, гэмт хэргийн ул мөр байхгүй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Г.Б ын биед аюулхайн зулгаралт гэмтэл тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт “Аюулхай гэж биеийн чинь аль хэсэг вэ” гэсэн шүүгчийн асуултанд тэрээр цээжний урд хэсэг, өвчүү орчмоо зааж, энэ хэсэгт зулгаралт үүссэн гэж хариулдаг.
Г.Б нуруу, хацар хэсэг рүү дэвсэж, алгадсан гэж мэдүүлдэг бол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зулгаралт гэмтэл нь түүний мэдүүлэгт тусгагдаагүй аюулхай буюу биеийн урд хэсэг, цээж өвчүүний хэсэгт тогтоогддог. Иймд шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Б ын эрүүл мэндэд хохирол учруулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдож байна гэж үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь шүүх хуралдааны явцад эцсийн үг хэлэхдээ: Энэхүү гэмт хэргийн улмаас өөрийн ахдаа зодуулсан, ах намайг алгадсан, хэд хэд өшиглөсөн гэх агуулга бүхий үг хэлсэн ба Г.Б ыг ахдаа зодуулсан талаар нь шүүгдэгч Б.Н мөн эцсийн үгэндээ хэлж, шүүгдэгч Г.Б үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шинжээчийн дүгнэлтээр Г.Б ын эрүүл мэндэд учирсан тархи доргилт болон аюулхайн зулгаралт гэмтлийг Б.Н учруулсан гэж үзэхэд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсон ба шүүх Б.Н ийн бүхий л мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул Г.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт хөнгөн гэмтлийг Б.Н ийн гэрт байхдаа түүний нөүтбүүкээр толгойн тус газраа цохиж, өөрөө өөртөө хохирол учруулсан гэж үзэв.
Хохирогч Г.Б ын аюулхайн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй хэдий боловч дээр энэ талаар дурдсан тул шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй ба шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө Г.Б ахдаа зодуулснаа хүлээн зөвшөөрч байгаа байдал нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэв.
Мөн хохирогч Г.Б нь гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 6 хоногийн дараа буюу 2019 оны 1-р сарын 29-ний өдөр эмчид үзүүлж, улмаар шинжээчийн дүгнэлт гарсан байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Н ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэн, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс өгсөн үүргийг биелүүлээгүй бол түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох хэдий ч улсын яллагч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ энэхүү хуулийн заалтыг баримтлаагүй тул шүүх улсын яллагчийн ялын саналын хэмжээнд шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Иймд шүүгдэгч Г.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/ таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Б ын нийт эдлэх торгох ялын хэмжээг 1.000.000 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч Г.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б , Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА