Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 29 210/МА2024/01145

 

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00892 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: Н

Гуравдагч этгээд: Ы ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01819 дугаар шийдвэрээр ХХК, Б., Э. нараас 1,218,489,477 төгрөгийг гаргуулж Ы ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, л дүүрэг, 00 дугаар хороо, Ү хороолол, гудамж, дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 242,190,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, л дүүрэг, 00 дугаар хороо, Ү хороолол, гудамж, байр, 00 тоот хаягт байршилтай, зоорийн давхрын 14.58 м.кв талбайтай автозогсоолыг 23,000,469 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01819 дүгээр шийдвэрээр ХХК, Б., Э. нараас 1,218,489,477 төгрөгийг гаргуулж Ы ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, л дүүрэг, 00 дугаар хороо, Ү хороолол, гудамж, байр, 00 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, мөн байрны зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай, 14.58 м.кв талбайтай автозогсоолыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хураасан.

2.2 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналаа харилцан тохиролцож ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/454 дугаар тогтоолоор шинжээчээр Ж.Цг томилоход орон сууцыг 242,190,000 төгрөг, 12/453 дугаар тогтоолоор шинжээчээр Б.ыг томилоход автозогсоолыг 23,000,469 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Хариуцагч нь тухайн хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага хийдэг. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний тайлан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Ө ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 635 дугаартай үнэлгээ, Х ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ТХХ-822/5310 дугаартай үнэлгээг хүчингүй болгох тухай ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч гаргаж өгсөн уг баримтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн болох нь тогтоогддог. Гэтэл шүүх үл хөдлөх хөрөнгөд дахин үнэлгээ хийх шаардлага тогтоогдоогүй байхад мэргэшсэн үнэлгээчин н.гээр үнэлгээ хийлгэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

5.2 Мөн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж маргадаг. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, мөн хөрөнгийн үнэлгээг үнэлгээ хийх эрх бүхий томилогдсон этгээд хийгээгүй байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн гэж тайлбарладаг боловч баримтаар нотолж чадаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу гомдол гаргаснаас 2 жилийн дараа хөрөнгийн үнэлгээний тайланг өгсөн бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй тайлан өгдөг. Шүүх шинжилгээний тухай хуулиар шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шаардлага хангасан иргэнд олгохоор хуульчилсан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэнийг шинжээчээр томилсон.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ХХК нь Нт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, л дүүрэг, 00 дугаар хороо, Ү хороолол, гудамж, дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 242,190,000 төгрөгөөр үнэлсэн Ө ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээг, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, л дүүрэг, 00 дугаар хороо, Ү хороолол, гудамж, дугаар байр, зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай, 14.58 м.кв талбайтай, автозогсоолыг 23,000,469 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж тайлбар гаргасан.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01819 дугаар шийдвэрээр ХХК, Э., Б. нараас 1,212,130,474 төгрөгийг гаргуулан Ы ХХК-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б.ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, л дүүрэг, 00 дугаар хороо, Ү хороолол, гудамж, дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, л дүүрэг, 00 дугаар хороо, Ү хороолол, гудамж, дугаар байрны зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай, 14.58 м.кв талбайтай автозогсоол болон нэр дурдсан бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

3.1 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1603 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.2 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00017 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 61-69/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

5. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч Б.ы өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 222290381/04 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 74-77/, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22290381/06 дугаар тогтоолоор орон сууцыг, мөн өдрийн 22290381/07 дугаар тогтоолоор автозогсоолыг тус тус хураан авсан /хх79-80/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.

6. Төлбөр төлөгч ХХК, Э., Б. нараас үнийн санал авахад төлбөр төлөгч нар нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр л дүүрэг, 00 дугаар хороо, Ү хороолол, гудамж, дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 720,000,000 төгрөгөөр, мөн байрны зоорийн давхрын 00 тоот хаягт байршилтай, 14.58 м.кв талбайтай автозогсоолыг 60,000,000 төгрөгөөр тус тус үнэлэх үнийн санал гаргасныг /хх 84-85/ төлбөр авагч Ы ХХК эс зөвшөөрч, дээрх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасан. /хх 86/

6.1 Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/454 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор орон сууцанд үнэлгээ тогтоох шинжээчээр Ө ХХК-ийн шинжээч Ж.Цг /хх 87/, мөн өдрийн 12/453 дугаар тогтоолоор автозогсоолын үнэлгээ тогтоох шинжээчээр Х ХХК-ийн шинжээч Б.а нарыг тус тус томилсон нь /хх 124/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ. Иймд үнэлгээг эрх бүхий томилогдсон этгээд хийгээгүй гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

7. Ө ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 635 дугаар дүгнэлтээр орон сууцыг 242,190,000 төгрөгөөр /хх13-25/ Х ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ТХХ-822/5310 дугаар дүгнэлтээр автозогсоолыг 23,000,469 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх 25-34/

7.1 Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл-ээр Ө ХХК-ийн шинжээч Ж.Ц, Х ХХК-ийн шинжээч Б.а нарт хууль тайлбарласан байна. /хх 56-57/

8. Шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

8.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас дээрх орон сууц болон автозогсоолын үнэлгээг Г.гээр гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг 317,883,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч тухайн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу маргаж буй он, цаг, хугацаанаас хойш үнэлгээг хийлгэсэн байх тул уг үнэлгээг үнэлээгүй анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН