| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0041/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 39
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөрхүү овгийн Ч.Г т холбогдох 1928000340026 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 31 настай, эрэггэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд суманд “БО ” ХХК-д талбайн зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өмнөговь аймаг .................... багт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ял шийтгүүлж 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу 2 жил 4 cap 27 хоногийг өршөөн суллагдсан, Өндөрхүү овгийн Ч.Г , регистрийн дугаар ..............,
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрт Хар тээг гэх газарт Ц.Д ийн гарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ч.Г ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 01 сарын 24-ний шөнө 23 цагийн үед гэртээ унтах гээд байж байтал гаднаас нэг танихгүй хүн орж ирээд Э.Б ийнх гэх айлыг асуусан. Тэгэхээр нь зааж өгөөд явуулсан. Удалгүй буцаж ирээд Э.Б ийн гэрийг олохгүй байна, та заагаад өгөөч, эхнэр 2 хүүхэдтэйгээ явж байгаа юм гэхээр нь машинд нь суугаад Э.Б ийн гэрийг зааж өгөөд хамт очсон чинь манай 2 хүүхэд машин асахгүй байна гээд Э.Б ийнд байж байсан. Тэгээд Ч.Г ийг гуйгаад /нэрийг нь сүүлд нь мэдсэн/ машинаа очиж асаая гээд явсан чинь олоогүй буцаад Э.Б ийнд ирээд 2 хүүхдээ Э.Б ийн мотоциклиор яваад машинаа ол гээд явуулсан. Намайг гэрт ороход Э.Б мах ид гээд, би мах идээд сууж байтал Э.Б ийн хэвтэж байсан орон доороос муур гараад ирсэн. Ч.Г тэр муур руу нь хутга шидсэн чинь Ч.Г ийн эхнэр гэх эмэгтэй Ч.Г рүү яаж байгаа юм бэ гэсэн чинь Ч.Г эхнэр рүүгээ уурлаад агсам тавиад байсан. Би наад хутгаа тавь гэсэн чинь над руу уурлаад чи муу юу юм бэ? ална шүү гээд байсан. Тэгтэл манай 2 хүүхэд гэрийн гадаа мотоцикльтой ирэхээр нь би гарч очоод наад машин чинь асахгүй юм байна, та 2 харь гээд гэр рүү нь явуулсан. Тэгээд гэр рүү ортол Ч.Г ийн эхнэр гэрээс гараад зугтаасан чинь Ч.Г хутгаа халаасандаа хийгээд гэрээс гараад машинаа асаагаад явсан. Би гэр рүүгээ хүүхэд рүү утсаар яриад ирээд намайг аваатах гэж хэлсэн. Удалгүй манай хүүхэд ирээд бид нар машиныг нь очиж авах гэтэл асахгүй байхаар нь чирээд явж байхад Ч.Г машинтайгаа ирээд чирж явсан машины өмнүүр орж зогсонгуутаа намайг буугаад ир гэхээр нь би бууж очоод яасан бэ? айлыг чинь заагаад өгсөн шүү дээ гэсэн чинь чи яасан даварсан хулгайч вэ гээд зүүн гараараа хутга бариад миний өмнөөс далайхаар нь арагшаа гэдийгээд гарыг нь хориод машины түлхүүрийг нь сугалаад авсан чинь машин нь унтраагүй, чигээрээ машинаа хаазлаад хөдлөөд явсан. Тэгээд хүүхдийн машин ороод машины гэрлээ асаадаа гар зүсчих шиг боллоо гэсэн чинь баруун гарын долоовор хуруу дунд хуруу 2 зүсэгдсэн байсан. Манай охин цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Ч.Г ийг аваад явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2019 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө би хөдөө аавынхаа гэрт унтаж байтал 00 цагийн үед машинтай хүн ирээд айл асууж сурагласан. Тэгэхээр нь манай аав Д тэр айлынх нь замыг зааж өгөөд явуулсан. Тэгсэн чинь удалгүй нөгөө машин буцаж ирээд нэг согтуу бололтой залуу орж ирээд нөгөө айлаа олсонгүй, та хамт яваад заагаад өгчих гээд байсан. Тэгэхэд манай аав орондоо ороод унтаж байсан болохоор жаахан дургүйцэж байгаад хамт явсан Нэлээд удаж байгаад шөнийн 01 цаг өнгөрч байхад утсаар аав яриад намайг Э.Б ийнхээс ирээд аваатах энэ хэд хүргэж өгөхгүй юм шиг байна гэж ярихаар нь би машинтайгаа яваад очсон. Намайг гадаа машинтай очиж зогсоход аав ирээд машинд суугаад хөдөлсөн. Замд манай дүүгийн машин асахгүй зогсчихсон байсныг нь очиж чирч асаагаад явсан чинь машин нь унтраад байхаар нь сүүлдээ би машинаа, портерийг нь аав жолоодоод чирж яваад гэрийнхээ баруун урд ойрхон ирж явсан чинь гэнэт нэг машинтай хүн араас гарч ирээд урдуур ороод мөргөх шахаад зогссон. Тэгээд нэг залуу аавыг гараад ир гэж дуудсан. Тэгэхэд аав гарч очсон. Би машиндаа сууж байсан чинь тэр машин хөдлөөд явчихсан аав миний машинд орж ирж суугаад миний гарыг хутгалчихлаа гэрлээ асаагаатах гэхээр нь би машиныхаа дотор талын гэрлийг асаагаад харсан чинь аавын баруун гараас цус гарч байсан. Тэгээд би шууд яваад сүлжээтэй газраас цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн. Тухайн үед шөнө тэр залуутай зодолдсон зүйл огт байхгүй. /хх-ийн 21-22-р хуудас/
Гэрч Э.Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Манайх Ханхонгор сумын Мандах багийн нутаг Муу-Ус гэдэг газар нутагладаг. 2019 оны 01 сарын 24-ний орой 19 цагийн үед Өмнөговь аймгаас Мандал-Овоо сум руу явж байна гээд манай найзууд болох О Т нар эхнэр хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд бид нар юм ярьж сууцгааж байгаад нэг шил хувааж ууцгаасан. Тэд нар орой 20 цаг өнгөрч байхад явцгаасан. Би хоёр хүүхэдтэйгээ шөнө унтаж байсан чинь 01 цагийн үед Ч.Г эхнэртэйгээ мөн манайхаас 4-5 км-ийн зайтай байдаг Булган сумын малчин Д нар ирсэн. Тэгээд намайг унтаж байхад орой нь манай найзын авчирсан архины талыг нь тэр хоёр хувааж уугаад дууссан байсан. Намайг босч ирэхэд Ч.Г Д нар мах идээд сууж байснаа Ч.Г манай муур руу хутга шидсэн. Муур зуухны урдуур гараад зүүн талруу нь тойроод гараад ирэхээр нь болиоч хутгаа өг гэсэн чинь өгөхгүй намайг түлхэж хойш нь унагаачихаад хутгаа аваад гэрээс гараад явсан. Ч.Г ийн эхнэр нь манайд хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Тэр хоёр мах идэж байхдаа маргалдаад байсан. Юунаас болсныг нь мэдээгүй /хх-ийн 23-24-р хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Ч.Г ганцаараа сууж байсан. Юу болсон бэ гэсэн чинь би хүнтэй муудалцаад хүн хутгалчихлаа гэх шиг болсон. Тэгээд явж байгаад цагдаагийн машинтай тааралдаад аймагт ирсэн. /хх-ийн 25-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Д ийн биед баруун 2, 3 дугаар хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 30-р хуудас/
Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Цогтцэций сумаас эхнэр Б болон 2 хүүхдийн хамт Булган сум орж Б гэдэг лам дээр засал хийлгэх гээд явцгаасан. Замдаа Ханхонгор сумаар дайраад машины тос солих санаатай очсон. Тэгсэн найз Ц.Б таараад би хамт явж засал ном хийлгэе гээд бид нар Ханхонгор сумаас гараад үхэртэй бааз гэдгээс урагш манай ээжийн дүү Э.Б ийнх байдаг гэхээр нь тэднийд замаараа очих гээд явсан боловч гадаа харанхуй болсон учир тэднийхийг олоогүй. Тэгсэн нэг айл таарахаар нь гэрт нь ороод Э.Б ахынхыг сурсан. Тэгсэн тэр айлын танихгүй ах /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ Э.Б ийн гэрийг зааж өгсөн. Тэднийхээс гараад яваад Э.Б ахын гэрийг олоогүй буцаад тэр айлд очоод айлын ахыг гуйгаад Э.Б ахынхыг заалгахаар хамт яваад Э.Б ахынд очсон. Тэгсэн тэр дагуулж явсан ахын хоёр хүүхэд Э.Б ахын 2 хүүхэд тэр хэд гэрт нь байж байсан. Тэднийд мах идээд сууж байхад Э.Б ахын ууж байгаад үлдээсэн хагас шил архи байсныг Д бид хоёр хувааж уугаад сууж байхдаа тэдний муур муухай орилоод байхаар нь мах огтолж байсан хутгаа шидсэн чинь эхнэр болиоч гэсэн. Тэгэхээр нь чамд ямар хамаатай юм бэ? гээд эхнэртэй маргалдсан. Э.Б ахынхаас гараад Э.Б ийнхээс зүүн тийш нэлээн зайтай Б гэдэг манай ээжийн төрсөн дүү бас тэр хавьд байдаг гэж сонсоод тэднийд очих гээд явсан чинь олоогүй. Талд машины гэрэл гарахаар нь машинтайгаа яваад очиход прусс машин портер машиныг чирчихсэн явж байхаар нь гэрлээрээ дохиод очтол тэр машин зогссон. Тэгсэн Д ах явж байсан. Д ахыг дуудахад Д ах машинаасаа бууж ирээд машины жолоочийн талын хаалга онгойлгоод юм хэлэх шиг болсноо машины түлхүүр сугалж авахаар нь голын хайрцагны урд хэсэгт ил байсан хутгыг аваад Д ах руу далайтал Д ах баруун гараараа хутганы ирэн дээрээс нь базаж аваад цааш нь шидсэн. Тэгэхээр нь шууд хөдлөөд Э.Б ийнх рүү явсан боловч олоогүй, тэр хавиар Э.Б ахын гэрийг хайгаад олоогүй. Тэгээд эрээд явж байтал айл таарсан. Тэгсэн Д ахын гэр байсан Тэдний гадаа зогсож байтал урдаас машины гэрэл гарсан. Энэ машинаас зам асууя гээд зогсож байтал Цагдаагийн машин ирээд намайг аваад явсан. Миний машинд сууж явсан Ц.Б надад чамайг цохих шиг болсон гэхээр нь би намайг эхлээд цохьсон юм байна гэж бодоод мэдүүлсэн байсан нь үнэн. Гэхдээ би өмнө нь эхнэртэйгээ маргалдаад гэрээс гараад явахдаа машиныхаа хаалгыг онгойлгох гэж байхдаа хаалганд цохьсон нь сүүлд санаанд ороод байгаа юм. Тухайн үед согтсон байсан болохоор зарим юмаа санахгүй байгаа. Хутгыг Э.Б ахын гэрээс авсан. Ханхонгор сумаар дайраад гарахдаа Ц.Б бид хоёр машины тос нэмэх гээд эхнэрийг Ц.Б ын гэрт үлдээчихээд явахдаа Ц.Б гэрээсээ нэг шил архи авсан. Тэгээд хоёулаа хувааж уусан. Ц.Б ихэнхийг нь уусан, манай эхнэр бид хоёрыг архи уусныг мэдээгүй /хх-ийн 40-41-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /06-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /07-09-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрт Хар тээг гэх газарт Ц.Д ийн гарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Д ийн биед баруун 2, 3 дугаар хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 30-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д ийн биед хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.Г ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Г ийн бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг буцаан авах хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА