Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 378

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 10-14 тоотод оршин суух, 1936 онд төрсөн, 79 настай, Боржигин овгийн Ганжингийн Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багт оршин суух, Мишигдоржийн Сүхбаатарт холбогдох

“1400000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Пүрэвдорж миний бие М.Сүхбаатарт холбогдуулан “1400000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Сүхбаатар нь 1400000 төгрөгийг бэлнээр төлсөн тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.                                   

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж нь М.Сүхбаатарт холбогдуулан “1400000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Пүрэвдорж нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй  байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Пүрэвдорж нь “1400000 төгрөг гаргуулах”ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 18675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

                                             

                 

                                       ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА