Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 379

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 35-413 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, Бунь овгийн Дондовын Долгорын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Долгор, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Долгор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1978 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүн хараагийн Барилга орон сууцны 1 дүгээр ангид шаварчин, будагчнаар, 1978 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Хүний их эмчийн салбарын асрагчаар, 1979 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Ахуй үйлчилгээний ангид оёдолчноор,1980 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүртэл  Тарагт сумын Ахуй үйлчилгээний ангид оёдолчин, эсгүүрчнээр тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Долгор “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Долгор нь 1978 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүн хараагийн Барилга орон сууцны 1 дүгээр ангид шаварчин, будагчнаар, 1978 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Хүний их эмчийн салбарын асрагчаар ажиллаж байсан хугацаагаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлтдээ дурдсан боловч дээрх хугацаанд ажилласан талаар ямар нэгэн баримт байхгүй тул хүсэлтийг хэсэгчилэн хангах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Долгор нь  1979 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Ахуй үйлчилгээний ангид оёдолчноор, 1980 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүртэл  Тарагт сумын Ахуй үйлчилгээний ангид оёдолчин, эсгүүрчнээр тус тус ажиллаж байсан болох нь 1976 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөлдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 227 тоот тодорхойлолт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 442 тоот лавлагаа, 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Тарагт сумын АҮ-ний төвийн үндсэн хөрөнгө, ажилчдаас хүлээн авсан бага хувьчлалын эрхийн бичгийн жагсаалт, 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 428570 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, гэрч Б.Дэгдмаа, С.Отгонсүрэн нарын нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бунь овгийн Дондовын Долгорыг 1979 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Ахуй үйлчилгээний ангид оёдолчноор, 1980 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчин, эсгүүрчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА