Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00382/И |
Дугаар | 382 |
Огноо | 2016-09-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 382
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Байгаль хамгаалах Эхлэл сангийн дарга А.Жамбалын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багт оршин суух Лхагвадоржийн Төрмөнхөд холбогдох
“1071900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Байгаль хамгаалах Эхлэл сангийн дарга А.Жамбал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус суманд ГТХАН-ийн хөрөнгө санхүүгийн дэмжлэгтэйгээр 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Байгаль хамгаалал, байгалийн нөөцийн зохистой менежмент” төслийн хүрээнд байгаль хамгаалах сумын зөвлөлийг орон тооны бус даргатай түүний дэргэд байгаль хамгаалах “Эхлэл” санг төслөөс 611520 төгрөг, сумын ЗДТГ-аас 500000 төгрөг, бүгд 1111520 төгрөгийг орлоготой банкинд данс нээж, орон тооны бус даргаар намайг томилсон. Сумын ИТХ-ын 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10 тоот тогтоол гарсны дагуу өнөөг хүртэл 14 жил ажиллахдаа сангийн мөнгийг малчдын бүлэг, хоршоо, иргэдэд хүүтэй зээлүүлж, гэрээнд заасан хугацаанд эргэн төлүүлж, арвижуулах, зарцуулах үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний дагуу тус сумын Засаг даргын орлогч Л.Төрмөнх иргэний хуваарь тус сангаас 1000000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулж авсан. Мөнгөө хугацаандаа төлж чадахгүй гэдгээ мэдэгдэж дахин 6 сарын хугацаагаар сунгасан. Үүнээс хойш 13 сарын турш хүүгээ төлөлгүй өдийг хүрсэн. 2016 оны 01 дүгээр сараас хойш 6 удаагийн төлөлт хийсэн. Үлдсэн мөнгөө одоог хүртэл өгөхгүй байна. Иймд Л.Төрмөнхөөс 1071900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Л.Төрмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Төрмөнх миний бие иргэн А.Жамбалаас 1000000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Нэг жилийн хүүнд 472000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 1072000 төгрөгнөөс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 500000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 222000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдсэн мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Байгаль хамгаалах Эхлэл сангийн дарга А.Жамбал нь Л.Төрмөнхөд холбогдуулан 1071900 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Төрмөнх “1071900 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Байгаль хамгаалах Эхлэл сангийн дарга А.Жамбалын нэхэмжлэлтэй Л.Төрмөнхөд холбогдох “1071900 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Төрмөнх хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Төрмөнхөөс 15503.5 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 15503.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Байгаль хамгаалах Эхлэл сангийн дарга А.Жамбалд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
| ||||
|