Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00318/И |
Дугаар | 414 |
Огноо | 2016-08-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 414
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг 47 тоотод оршин суух, Боржигон овогт Чимэджавын Батцэцэг /МЮ-79090868/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг 15 тоотод оршин суух, Тайж овогт Галрагчаагийн Юндэндорж /ИЭ-79040371/-д холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Г.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие 2004 онд Г.Юндэндоржтой танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2006 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүү Тэмүүжин төрсөн.
Миний хүү Тэмүүжин 1 сар хүрээгүй байхад Юндэндорж Солонгос улсыг зорьж ирээгүй болно. Одоо хүү маань 10 настай би өөрийн гэсэн ажил төрөлгүй аав, ээжтэйгээ амьдардаг. 2016 оны 05 дугаар сарын 07-нд төрсөн хүү Б.Тэмүүжингийн төрсөн эцэг Г.Юндэндорж мөн болохыг тогтоолгож, Г.Юндэндоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Г.Юндэндорж шүүхэд гаргасан тайлбартаа:
... Надад холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Тэмүүжинг эхийнх нь асрамжинд үлдээнэ. Б.Тэмүүжин нь миний хүүхэд мөн учир хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргах юмгүй. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлаггүй! гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ч.Батцэцэг нь Г.Юндэндоржид холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг” гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2004 онд танилцан улмаар дотно харьцаатай байсны улмаас 2006 оны 05 дугаар сарын 07-нд хүү Тэмүүжин төрсөн болох нь нэхэмжлэгч Ч.Батцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн ... Миний бие 2004 онд Г.Юндэндоржтой танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2006 оны 05 дугаар сарын 07-нд хүү Тэмүүжин төрсөн. Миний хүүг 1 сар хүрээгүй байхад Юндэндорж Солонгос улс руу яваад эргэд бид 2 дээр ирээгүй. Одоо хүү маань 10 настай би өөрийн гэсэн ажил төрөлгүй аав, ээжтэйгээ амьдардаг тул хүү Б.Тэмүүжингийн төрсөн эцгийг Г.Юндэндорж мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх тайлбар, хариуцагч Г.Юндэндоржийн шүүхэд гаргасан ... надад холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хүүхэд Тэмүүжин мөн, маргаангүй хүүхдийн тэтгэлгийг төлнө” гэх тайлбар, 2006 оны 05 дугаар сарын 15-нд бүртгэсэн МЮ-06250714, Г-154, №0218252 дугаартай Б.Тэмүүжингийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байх тул 2006 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Тэмүүжингийн эцэг нь Г.Юндэндорж мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртлэх насны хүүхэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Г.Юндэндоржоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Г.Юндэндоржийн төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (82150х12=985.800 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Г.Юндэндорж нь эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээс татгалзсан, болохыг мөн дурьдах нь зүйтэй.
Хариуцагч нь “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2006 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Батцэцэгийн Тэмүүжингийн төрсөн эцэг нь Тайж овогт Галрагчаагийн Юндэндорж мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүжинг насанд хүртэл нь эх Ч.Батцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртлэх насны хүүхэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүжинг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Юндэндоржоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Г.Юндэндоржоос 28.209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ