Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00941

 

 

 

 

 

2024 05 03 210/МА2024/00941

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00116 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******т холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22310383/24 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 22310383/20 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай 22310383/28 дугаартай тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22310283/25 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Б.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ШШ2022/00205 дугаар шүүгчийн захирамжаар явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан ******* дүүргийн 3 дугаар хороо, Баян /12614/ гудамж, , /1 /2 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрх болон арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж зэргийг үнэлсэн ийн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Учир нь ******* ХХК-ийн ******* дүүргийн 3 дугаар хороо, Баян /12614/ гудамж, , /1 /2 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрх болон арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийг хамтад нь 1,729,551,000 төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 01/514 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Бидний зүгээс дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь 12,000,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд энэ нь зах зээлийн бодит үнэлгээ юм. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийгдсэн ХХК-ийн хийсэн үнэлгээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэт нэг талыг барьж худал, хийсвэр байдлаар хандаж үнэлгээг гаргасан, мөн тус үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байна.

Иймд *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийсэн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

1.2 Мөн *******, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22310383/24 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ү-, Ү-, Ү- гэсэн 3 нэр төрлийн үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг битүүмжилж, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хураан авсан.

Тус битүүмжилсэн болон хураан авсан тоног төхөөрөмжүүд нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан тоотоор БНХАУ-ын иргэн -тай байгуулсан зээлийн барьцаанд бүртгэлтэй байгааг мэдэгдсэн байхад гуравдагч этгээдийн барьцаанд бүртгэлтэй хөрөнгө дээр ажиллагаа хийсэн тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай ажиллагааг хууль бус болохыг тогтоолгоно.

*******, Багахангай дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зориулалттай 9 тоног төхөөрөмжийг хураан авсан.

Тухайн өдрөө давхардуулан тус тоног төхөөрөмжүүдийг хураан авах тухай тогтоол үйлдэж хураан авсан. Хураан авах болон битүүмжлэх ажиллагааг хийхдээ шийдвэр гүйцэтгэгч нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг байлцуулалгүйгээр ажиллагаа хийсэн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 22310383/20 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай 22310383/28 дугаартай тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22310283/25 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Тус хэлтэст төлбөр төлөгч ******* ХХК-д холбогдох 22310383, 22310477, 22310522, 23310017, 23310316 хувийн хэргийн дугаартай нийт төлбөрийн 5 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 205 дугаар захирамжаар ******* ХХК-аас 667,800,000 төгрөгийг гаргуулан констракшин ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сурын 21-ний өдрийн 330 дугаар захирамжаар ******* ХХК-аас 81,3,246 төгрөгийг гаргуулан ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 225 дугаар захирамжаар Юу Би метал ХХК-аас 16,140,566 төгрөгийг гаргуулан Иргэн ын т олгохоор шийдвэрлэсэн.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2012 дугаар захирамжаар ******* ХХК-иас 54,919,778 төгрөгийг гаргуулан иргэн гийн д олгохоор шийдвэрлэсэн.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 459 дүгээр шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар магадлалаар ******* ХХК-иас 334,693,007 төгрөгийг гаргуулан ХХК-д ологохоор шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгч ******* ХХК-иас 667,800,000 төгрөгийг гаргуулан ХХК-д олгох гүйцэтгэх баримт бичигт 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, дараах ажиллагааг явуулсан.

Гүйцэтгэх захирал Б.т 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зарлан дуудан ирүүлж эрх үүрэг хариуцлагыг танилцуулж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* ХХК- ийн үл хөдлөх эд хөрөнгө болох ******* дүүргийн 3 дугаар хороо Баян /12641/ гудамжны , /1, 91/2, тоотод байрлах Ү-, Ү-, Ү- дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийг тус хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/790 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн ба дээрх хөрөнгө 2022 оны 4 дүгээр сарын 13-ны БНХАУ-ын иргэн тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа талаар хариу ирүүлсэн.

Төлбөр төлөгч ******* ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэй нэгж талбарын дугаартай газрыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 22310383/13 дугаар битүүмжлэх тогтоолоор,

Улсын бүртгэлийн Ү- дугаартай Конторын зориулалт бүхий 1 м/кв дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү- дугаартай Агуулахын зориулалттай 439 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү- дугаартай үйлдвэрийн зориулалттай 1389 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22310383/24 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор тус тус битүүмжлэх ажиллагааг явуулсан.

Төлбөр төлөгч ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн Ү- дугаартай Конторын зориулалт бүхий 1 м/кв дугаартай үл хөдлөх хөрөнгө, Ү- дугаартай Агуулахын зориулалттай 439 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү- дугаартай үйлдвэрийн зориулалттай 1389 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүд, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх зэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 22310383/25 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг явуулсан.

2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 22310383/26 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн 9 нэр төрлийн 10 ширхэг тоног төхөөрөмжийг битүүмжилж тус өдрийн 22310383/28 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тоног төхөөрөмжүүдийг хураах ажиллагааг явуулсан.

2.3. 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нийт төлбөр авагч нарт Хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцуулах тухай мэдэгдлийг нийт 4 төлбөр авагч нарт цахим шуудангаар хүргүүлсэн.

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/01 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Төлбөр төлөгч ******* ХХК-ийн эзэмшлийн газар, 3 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 9 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийн үнэлгээг тогтоолгохоор ХХК-ийг сонгон тус үнэлгээний төвөөс шинжээч Г.ыг томилон ирүүлж төлбөр төлөгч ******* ХХК-ийн үйлдвэрийн газарт үзлэг хийж үнэлгээний тайланг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн.

ХХК нь ******* ХХК-ийн эзэмшлийн газар, 3 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө, 9 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг нийт 1,729,551,000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 01/514 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

Үнэлгээг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрч хариуг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн, төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал Б. нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй гэсэн хариуг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус хэлтэст ирүүлсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрлийн 19120001 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааны чиглэлээр мэргэшсэн ХХК-ийн шинжээч Г. хийсэн.

2.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухай бүр талуудад биечлэн болон утсаар мэдэгдэж байсан. Иймд ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Үнэлгээний тайлан-г хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

3.1. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрлийн 19120001 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааны чиглэлээр мэргэжсэн Г. шинжээчийн дүгнэлтэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгон гэж заасны дагуу хийнэ. Үүнээс үзэхэд хөрөнгийн үнэлгээг өртгийн хандлага, зах зээлийн хандлагад тулгуурлаж гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулах зорилготойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

3.2. Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон бусад орлогоор 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02 тогтоолоор Юу Би металл маркет ХХК-ийн харилцах болон хадгаламжийн бүх дансаар төлбөрийн шаардлага хангахад үлдэгдэл хүрэлцэхгүй, төлбөрөө төлөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар Хан шухайгийн барьцаанд байсан 9 тоног төхөөрөмжийг битүүмжилсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр ******* ХХК нь өөрийн нэр дээрх хөрөнгийг битүүмжилсэн байхад 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд хөрөнгийн шинж чанараас хамааран түүнийг ашиглах нь эд хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх, үрэгдүүлэх, гэмтээх эрсдэлтэй бол аливаа этгээдэд ашиглуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэгч өөрийн хөрөнгөө 12,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаар нотлох баримт хэргийн материалд авагдаагүй.

Төлбөр төлөгч төлбөрөө төлөхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг баримтлан Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулах нь зөв гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 54 дүгээр зүйлийн 54.4, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* холбогдох хэрэгт ХХК-ийн гаргасан 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22310383/24 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай ажиллагааг, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 22310383/20 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай 22310383/28 дугаартай тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22310283/25 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 351,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх 22310383/24 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх 22310383/26 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22310383/28 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах хураах 22310383/25 дугаар тогтоолуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах ажиллагааг хийсэн байх тул хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.т мэдэгдэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.7д "тогтоолыг гүйцэтгэх хугацаа" гэж заасны дагуу битүүмжлэх хураах ажиллагааны тогтоол дээр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг тус бүр тогтоож, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах болохыг мэдэгдэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

5.2. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана.

Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай тухай бүр танилцсан боловч гомдол гаргаагүй.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх 22310383/24 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх 22310383/26 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22310383/28 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах 22310383/25 дугаар тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байсан.

Иймд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00116 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Төлбөр төлөгч ******* ХХК нь үл хөдлөх хөрөнгө болон 9 төрлийн тоног төхөөрөмжийг 12,000,000,000 төгрөгөөр үнэлж байгаа гэх тухайд.

Нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-ийн хийсэн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах гэсэн шаардлагын тайлбараа нэхэмжлэлд дурьдахдаа "... Бидний зүгээс дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийтэд нь 12,000,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд энэ нь зах зээл дэх бодит үнэлгээ юм..." гэж тайлбарласан бөгөөд хэрхэн яаж, үнэлж байгаа тухайгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Тиймээс "" ХХК-ийн шинжээч Г.ын хийсэн дүгнэлт нь хийсвэр байдлаар хандаж үнэлгээг гаргасан, мөн тус үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

6.2. Шинжээчид хүчингүй болсон хуульд заасан эрх үүргийг тайлбарласан эсэх гэх тухайд.

Шинжээч Г.т 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан эрх, үүрэг нь шинээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан ба доторх агуулга эрх, үүрэг нь хэвээр.

2009 онд батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх, үүрэг нь 2023 онд батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд заагдсан эрх, үүрэг адил хэвээр байна.

Иймд хүчингүй болсон хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан нь шинжээч дүгнэлт гаргах болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

6.3. Шинжээч зах зээлийн аль хандлагын аргаар хөрөнгийг үнэлсэн нь тодорхой бус гэх тухайд.

2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 104/ТМ2024/00063 дугаар тэмдэглэлийн 17 дугаар талд

Шинжээч: "...хэлэлцүүлгийн явцад газрын үнэлгээ нь ороогүй байна аа гэж яриад байсан. Үнэлгээнд газрын үнэ орсон байгаа. Үнэлгээг хийхдээ эхэлж газрыг үнэлсэн. Дараа нь газрын үнэлгээнийхээ дүнг талбайд нь хамааруулаад үл хөдлөх хөрөнгийн дүн гарсан учраас газрын дүнг хамтад нь тооцсон. Үүн дээр үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн үнэ нэмэгдэж, 1,721,521,000 төгрөгөөр үнэлсэн.

Тоног төхөөрөмжүүдийг өртгийн хандлагаар үнэлсэн. Үнэлж байгаа тоног төхөөрөмжүүдтэй ижил хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнийг судалж, үүнийгээ Монгол Улсад орж ирэх тээврийн зардал, гаалийн татвар, НӨАТ зэрэг зардлуудыг тооцож, үүнээс элэгдлийг хасаж 783,360,000 төгрөгөөр үнэлгээг гаргасан. Дүгнэлтдээ орлогын хандлагыг хэрэглээгүй гэв..." гэж тодорхой дурьдсан байхад ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8 дахь хэсэг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

6.4. Шийдвэр гүйцэтгэгч 22310383/24 дүгээр тогтоолоор эд хөрөнгө битүүмжлэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнг баталгаажуулж тэмдэглэл үйлдсэн хэдий ч уг ажиллагааны талаар талуудад мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, холбогдох мэдэгдэх ажиллагаа хийсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнг танилцуулсан баримт байгаа... хэмээн тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно гэх тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана." гэж заасныг үндэслэн хариуцагчаас нотлох баримтуудыг гаргуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсан.

Гэтэл ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч талыг нотлох баримтыг гаргуулах боломжоор хангаагүй нь зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

6.5. 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22310383/28 дугаар Эд хөрөнгө хураан авах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Ц., Д. оролцуулсан хэдий ч төлбөр төлөгчийг ямар учраас оролцуулах боломжгүй болсон тухайгаа тэмдэглэлээр баталгаажуулаагүй нь дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн болно гэх тухайд.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсэгт "Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна." гэж мөн 12.2.5 дахь хэсэгт ...тогтоол гаргах хууль зүйн үндэслэл гэсэн шаардлагыг хангасан байна гэж заасны дагуу төлбөр төлөгч "******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.д мэдэгдэж, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 22310383/25 дугаар тогтоол болон хураан авах ажиллагаанд төлбөр төлөгч талыг төлөөлж гүйцэтгэх захирал Б. хураан авах ажиллагаад оролцсон талаарх материал хэрэгт авагдсан байдаг.

Ийнхүү Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1. дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн бусдад барьцаалагдаагүй ******* дүүргийн 3 дугаар хороо Баян /12614/ дүгээр гудамж, , /1, /2 тоот хаягт байршилтай 12384 м2 талбайтай, газрыг битүүмжилж, хураах ажиллагаа явуулахад Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрх болон арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж зэргийг битүүмжилж, хураан авах ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 104/ШШ2024/00116 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх талуудын тайлбар болон гаргаж буй үндэслэл бүрийн талаар дэлгэрэнгүй дүгнэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргасан. Харин үнэлгээтэй холбоотой ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй учраас үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоолд хөөн хэлэлцэх хугацааны талаар гомдолд дурдсан. Тухайн тогтоолд ажилчид нь оролцсон гэх боловч шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэсэн.

Эхлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэх хуудсаар тодорхой ажиллагаа явуулах гэж байгааг мэдэгдэх ёстой, мэдэгдээгүй бол тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, цаашлаад компанийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчийг оролцуулах боломжтой боловч энэ боломжоор хангахгүйгээр шууд очоод битүүмжлэх, хураан авах ажиллагаа хийсэн.

Тухайн үед байсан ганц, хоёр ажилтан нь компанийг төлөөлж ийм хүмүүс оролцож байна гэдэг нэрийдлээр бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хавтаст хэрэг бүхэлдээ авагдсан. Тухайн баримтад компанийг албан ёсоор төлөөлөх этгээд нь тэр үед байгаагүй болох нь тогтоогдсон.

Үүнд тухайн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааны тогтоолд баримтуудыг хэргийн оролцогч буюу төлбөр төлөгч нарт танилцуулаагүй нөхцөл үүссэн. Үнэлгээтэй холбоотой маргааны үед энэ асуудал яригдсан бөгөөд үнэлгээтэй холбоотой үндсэн маргаан шийдвэрлэгдэж байгаа тохиолдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хэрэглэх шаардлагагүй.

Уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ хүрээнд ямар нэгэн байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэх шаардлагагүй. Мэдээж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан эрхийн хүрээнд хууль бус тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Гуравдагч этгээдийн гомдолд мөн ******* ХХК-иас хэд хэдэн хүн оролцсон гэж дурдсан. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэсэн. Тухайлбал, уг ажиллагаанд эзэмшигчийг оролцуулна, эзэмшигч байхгүй бол хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулна гэж дурдсан аль аль нь зөрчигдсөн.

Ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдээгүй, эзэмшигчийг оролцуулаагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, дүрс бичлэгээр баталгаажуулаагүй. Иймд хураан авах, битүүмжлэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь анх удаа ******* ХХК-д ажиллагаа явуулсан зүйл огт биш бөгөөд мэргэшсэн энэ төрлийн ажиллагааг байнга явуулдаг байгууллага юм. ******* ХХК-д албадлагын ажлыг хэтрүүлж хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тухайлбал, хамааралгүй хүний орон байрыг нэгжээд тогтоол гаргаж арга хэмжээ авсан үйл баримтууд байдаг.

Мөн гуравдагч этгээдээс үнэлгээтэй холбоотой гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт эрх, үүрэг тайлбарласан асуудлыг дурдсан боловч энэ талаарх гомдол үндэслэлгүй.

7.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч нарыг ямар журмаар томилдог талаар баримт хэрэгт авагдсан. Тэр үед нь сонгон шалгаруулалт зарлаад, тодорхой шинжээч нар томилогдоод хуульд заасан эрх, үүргийг танилцуулаад эрх бүхий байгууллагын шийдвэрээр тухайн шинжээчид шинжилгээ хийдэг. Эрх бүхий байгууллагын шинжилгээ хийж байгаа ач холбогдол нь хууль сануулахад оршино. Магадгүй хууль бус, бүхэлдээ хүчингүй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчлийн улмаас асуудлыг шийдвэрлэхэд шинжээчийн зүгээс холбогдох хүчин төгөлдөр хуулийн сануулаагүй гэх үндэслэлээр зайлсхийх бүрэн боломжтой.

Энэ агуулгын хүрээнд шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт нэгдүгээрт манайх хувиараа хүсэлт гаргаж хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, хоёрдугаарт хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлт авагдсан. Энэ талаар хариуцагчийн тайлбарт манайх төрийн байгууллага учраас хууль сануулсан шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр тул нэхэмжлэгчийн хүсэлтээр томилсон шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй гэж маргасан.

Дээрх эрх, үүрэг тайлбарласан асуудал нь шинжээчийн хариуцлагаас зайлсхийх боломжийг хариуцагч өөрөө бүрдүүлсэн. Иймд анхнаасаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээчид хууль сануулах ажиллагаа бүхэлдээ зөрчигдсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт ирээдүй цаг дээр шинжээчийг томилоод, өнгөрсөн цаг хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргасан гэх байдлаар дүгнэсэн.

 

Мөн гуравдагч этгээдийн гомдолд аргачлалыг зөв тодорхойлсон гэж дурдсан. Бид шинжээчийн дүгнэлтийг сайн анхаарч хардаггүйгээс үүдэн шинжээч нарын тодорхой хууль бус үйл ажиллагааг анзаардаггүй байдал сүүлийн үед их тохиолдох болсон. Шинжээч өөрөө зах зээлийн хандлага, өртгийн хандлагыг баримталж дүгнэлт гаргана гэж удиртгал хэсэгт дурдсан. Гэтэл шинжээч тухайн 9 ширхэг тоног төхөөрөмжид өртгийн хандлагаар дүгнэлт гаргасан нь аль хандлагыг баримталсан нь тодорхойгүй. Шүүх хуралдаанд энэ талаар тайлбар гаргаагүй. Түүнчлэн, дүгнэлт гаргахдаа орлогын хандлагыг орхигдуулсан.

Зах зээлийн хандлагаар хөрөнгүүдийг 500,000,000 гаруй төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгийг өртгийн хандлагаар 12,000,0000,000 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл шинжээч тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг 18 онд ашиглалтад орсон гэж ноцтой алдаа гаргасан. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнд 2019, 2020 онд ашиглалтад орсон байдаг.

70 жилийн насжилттай ашиглах боломжгүй гэдгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн 87-90 орчим хувь нь өртгийн хандлагаас хасагдсан. Шинжээчийн дүгнэлтийн 16 дугаар хүснэгтэд тоног төхөөрөмжүүдийн үнэлгээг гаргасан. Тус үнэлгээг өртгийн аргаар 1,700,000,000 төгрөг гэж гаргасан.

Үүнд өртгийн арга буюу шүүхийн шийдвэрт дурдсан тоног төхөөрөмжийг 2008 онд ашиглалтад орсон гэж дүгнэснээс шалтгаалж элэгдлийн хэмжээ 900,000,000 гаруй төгрөг гарсан.

Үл хөдлөх хөрөнгийг 18 онд, тоног төхөөрөмжийг 2008 онд ашиглалтад орсон гэж дүгнэсэн талаар асуухад тухайн үед нэг ажилтнаас асуухад тиймэрхүү тайлбар хэлсэн гэх мэтээр баттай мэдэхгүй байсан.

Иймд 1,700,000,000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжөөс элэгдлийн хэмжээг тооцоод 700,000,000 гаруй төгрөг гэж үнэлсэн.

Тухайн шинжээч нь мэргэжлийн байж чадаагүй, хуульд заасан эрх үүргийг танилцуулаагүйгээс болсон. Дээрх нөхцөл байдлаас үүдэн шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй.

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тус үйлдвэрийг 12,000,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон үнэлгээг шүүхэд өгсөн.

Шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь анзаарч харвал хууль зөрчсөн зүйл олон бий. Зах зээлийн хандлагад харьцуулалтын арга хэрэглэсэн бөгөөд харьцуулсан хөрөнгүүд нь өөр газар байрлалтай байсан. Дэд бүтцэд холбогдсон 12,000 м.кв талбайтай газрыг 50,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ байдлаар шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн бодит нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарласан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******, Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22310383/24 дүгээр тогтоолоор хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 22310383/20 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай 22310383/28 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22310283/25 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ШШ2022/00205 дугаар захирамжаар ******* ХХК-иас 667,800,000 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ. /1-хх-ийн 23-25 дугаар тал/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд гомдол гаргах хугацаа хэтрүүлснийг анхаараагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

4.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 104/ШШ2022/00205 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхээр ******* дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 22310383 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Улмаар 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.т шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх, үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдэж, мөн өдрийн 22310383/01 дугаартай мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан байна.

4.2. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22310383/24 дугаар тогтоолоор,

эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 3 дугаар хороо, баян гудамж тоот хаягт байрлах, 1 м2 талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 3 дугаар хороо, баян гудамж /1 тоот хаягт байрлах, 439 м2 талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 3 дугаар хороо, баян гудамж, /2 тоот хаягт байрлах, 1,389 м2 талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22310383/20 дугаар тогтоолоор арматурын үйлдвэрийн 9 төрлийн тоног төхөөрөмжийг тус тус битүүмжилжээ.

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22310383/25 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22310383/28 дугаар тогтоолуудаар тус тус дээрх үл хөдлөх хөрөнгө, арматурын үйлдвэрийн 9 төрлийн тоног төхөөрөмжүүдийг хураан авах ажиллагааг явуулсан байна.

4.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулахдаа компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд мэдэгдээгүй, ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, гуравдагч этгээдийн барьцаанд бүртгэлтэй эд хөрөнгөөс суутгал хийх тусгайлсан журмыг баримтлаагүй гэх боловч энэ талаар нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан хугацаа, журмаар гомдол гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан хоорондоо уялдаа бүхий ажиллагаа бөгөөд хуульд заасан ажиллагаа тус бүр нь хуульд нийцсэн эсэхийг хянах, уг ажиллагаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тухай бүрд нь хянах, гаргасан алдааг залруулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат, тодорхой ажиллагаанд гомдол гаргах хугацааг тогтоож, уг хугацаанд гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсаныг зөвшөөрсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тохиолдолд дээрх ажиллагаануудыг хуулийн дагуу явагдсан гэж үзэх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага, холбогдох тайлбар үндэслэлгүй. Иймд дээрх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол хангагдана.

5. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хураан авсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулах зорилгоор зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр ХХК-ийн үнэлгээчин Г.ыг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор томилсон байна. /1-хх-ийн 51 дүгээр тал/

Шинжээч нь ******* дүүргийн 3 дугаар хороо, Баян гудамж, , /1, /2 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрх, арматурын үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж зэргийг нийт 1,729,551,000 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлах учиртай.

Томилогдсон шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгө, 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэлгээг тогтоохдоо ашиглалтад орсон хугацааг баримт үндэслэж тогтоогоогүй байх ба тухайн хугацааг харьцуулж буй хөрөнгүүдийн ашиглалтад орсон хугацаатай жишиж харьцуулалтын түвшин, зохицуулалтыг /гажилт/ тодорхойлж, үүнээс хамааран зохицуулсан нэгж үнийг тодорхойлдог байна. Үнэлгээний тайланд тусгаснаар харьцуулалтын ач холбогдол нь харьцуулж буй хөрөнгө үнэлж буй хөрөнгөтэй ямар түвшинд ижил төстэй байгааг тодорхойлдог гэжээ. Иймд хөрөнгийн ижил төстэй, ялгаатай байдлаас хамааран зохицуулалтыг хийж хөрөнгийн үнэ цэнэ тогтоодог байх тул харьцуулан үзвэл зохих нөхцөл, шалгуурыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй нөхцөлд уг хөрөнгийн зах зээлийн үнийг үндэслэлтэй тогтоосон гэж үзэхгүй.

Энэ тохиолдолд үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасан хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, шинжээчид хуулийн үйлчлэл нь дуусгавар болсон хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, дүгнэлт гаргуулсан нь тухайн дүгнэлтийг хуулийн шаардлага хангасан нотлох баримт гэж үзэхгүй учир энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

6. Дээрхийг нэгтгэвэл хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангаж, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22310383/24 дугаар тогтоолоор хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 22310383/20 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай 22310383/28 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22310283/25 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Түүнчлэн анхан шатны шүүхийн хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл, заалт оновчтой бус болсон байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******,*******т холбогдох иргэний хэрэгт ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс үлдэх шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22310383/24 дүгээр тогтоолоор хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 22310383/20 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө хураан авах тухай 22310383/28 дугаар тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22310283/25 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, хариуцагчаас 351,000 төгрөг гэснийг хариуцагчаас 70,200 төгрөг гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд ******* ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА