Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 431

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Ч.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Ю.Удаанжаргалд холбогдох “1.850.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Удаанжаргал нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй 1.500.000 мянган төгрөг төлөхөөр гэрээ байгуулж зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй зээлсэн мөнгөний хүү болох 250.000 төгрөг өгчихөөд намайг хохироож байна. Иймд хариуцагч Ю.Удаанжаргалаас 1.500.000 төгрөг, хүү 350.000 төгрөг, нийт 1.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн 56-35 тоотод оршин суугч Бүтэн овогт Юрагийн Удаанжаргал /АЕ-76061964/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Юра овогтой Удаанжаргал миний бие нь Ч.Пүрэвсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1.850.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ тал дээр ямар нэгэн маргаагүй төлнө. Уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 08-наас эхлэн сар бүрийн 20, 08-нд 100.000 төгрөгийг 1 сард нийт 200.000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ч.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Ю.Удаанжаргалд холбогдох “1.850.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44550 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 22275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.                                                                                                                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ч.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Ю.Удаанжаргалд холбогдох “1.850.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 22275 төгрөгийг, үлдэх 22275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ