| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0278/э |
| Дугаар | 238 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 238
2019 3 21 2019/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Э.М/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 1811026980094 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын оператор мэргэжилтэй, Тэрра энержи ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 46-б байрны 33 тоотод бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 23 дугаар байрны 0 тоотод оршин суудаг гэх,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 01 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Мнь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Найзууд хүнсний дэлгүүрт М.Уранчимэгийн 95.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч мобайлдана гэж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн, одоо нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Уранчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай дэлгүүр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид, Шарга морьт хоёрын уулзварт Найзууд нэртэй дэлгүүр байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай дэлгүүрт Загдсүрэн гэдэг худалдагч байх хугацаанд 17 цаг 25- минутаас 17 цаг 40 минутын хооронд 20-30 орчим насны залуу орж ирээд 95.000 төгрөгийн бараа авч мобайлдана гэж хэлээд за харсан уу мөнгө авчихлаа гэж хэлээд гарч явсан байсан. Хяналтын камерт тухайн хамт явж байсан машины номер дугаар бичигдэн үлдсэн байсан. Худалдан авалт хийсэн гэх залууг манай худалдагч Загдсүрэн танина гэж хэлсэн. Уг автомашин нь саарал ангийн приус 75-64 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан...” гэжээ /хх 14-17/.
Гэрч Э.Чинболд мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр гэрээсээ гарч Даваацэрэн, Бумка, Энкүүш бид 4 Хангай хотхоны ойролцоо 0.75 литрийн 2 шил архи хувааж уугаад Бумка, Энкүүш 2 яваад би Даваацэрэнтэй хамт гэрт нь очоод эхнэр хүүхдүүдээсээ салаад 100.000 айл дээр би найзуудтайгаа архи ууж байгаад маргааш нь Даваацэрэн, Пүрэвням бид гурав Зуун модны зуслангийн голын эрэг дээр архи ууж сууж байтал Даваацэрэн рүү Мөнгөнцоож залгаад ирсэн. Тэгээд бид дөрөв үргэлжлүүлж архи ууж байгаад би тасарсан нэг мэдсэн Эрдэнэт хотын хөдөө замд явж байсан замдаа архи уугаад явж байсан. Бид нар ер нь мөнгөтэй байсан. Эрдэнэт ороод сэрэхэд ямар ч мөнгөгүй болсон байсан. Машин Орхоны гүүр гараад нэг даваан дээр эвдэрсэн. Даваацэрэн тусламж олох гээд түрүүлээд Эрдэнэт рүү явсан. Мөнгөнцоож, Пүрэвням бид 3 үлдээд машин дотроо хүлээж тэсэхгүй араас нь бид гурав явсан. Тэгээд Эрдэнэт ороод буудалд ороод буудал дотор байсан жижиг 0,33 литрийн 2 шил архийг нь уугаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь Мөнгөнцоож гараад алга болсон. Тэгээд тэр буудалдаа Пүрэвням, Даваацэрэн бид гурав байж байгаад сүүлдээ ээж рүү ярьж буудлын тооцоо хийж явсан. Мөнгөнцоож 100.000 төгрөг байна гэж дансны үлдэгдлээ харуулаад дараа нь дэлгүүр ороод мөнгө нь дуусахгүй байсан. Тэгээд би гайхаад гадарлаж байсан...” гэжээ /хх 26-27/.
Гэрч Б.Загдсүрэн нь мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сарын 24-нд намайг дэлгүүр дээрээ ажиллаж байхад 17 цагийн үед ногоон десантан куртиктэй хар өмтэй 25-30 орчим насны нэг эрэгтэй хүн орж ирж 95.000 төгрөгийн бараа худалдан авч тооцоогоо мобайл үйлчилгээгээр хийнэ гэж хэлээд хийчихлээ гэж хэлээд нилээн хэдэн минут ирэхгүй байна гэж хэлээд хүлээгээд байж байтал явчихсан гэж худлаа мессеж үзүүлээд гараад явсан Тэгээд би орой 23 цагийн үед орлогоо тушаахдаа дарга М.Уранчимэгээс мөнгө шилжиж ороогүй болохыг мэдсэн тэгээд камераа шалгаж үзээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ /хх-36-37/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Э.Мнь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Найзууд хүнсний дэлгүүрт М.Уранчимэгийн 95.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч мобайлдана гэж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Мөнгөнцоожийг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Мөнгөнцоожийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт нь 21 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү байхаар тооцож эдлэх ялаас нийт 315.000 төгрөгийг хасч шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Мнь хохирогч М.Уранчимэгт учруулсан хохирол болох 95.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болсон байна.
Хэрэгт баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, эд хөрөнгө битүүмжлээгүйг болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнгөнцоожид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Мөнгөнцоожийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт нь 21 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү байхаар тооцож 315.000 төгрөгийг хасч, торгох ялын хэмжээг 135.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.Мнь бусдад төлөх төлбөргүй, баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мөнгөнцоожид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН