Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 449

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

             Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй “Жавхлант буудай” ХХК-д холбогдох “34.039.05883 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностойн багт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант буудай” ХХК  нь  Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 16 дугаар зүйлийн 6 дахь заалтыг зөрчин 2016 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 34.039.05883 төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1-ийн 4 дэх хэсэгт зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны Цэцэг хотхоны 46 С байрны 26 тоотод оршин суух хаягтай, Богдын шавь овогт Даваадоржийн Тэмүүжин /ЦВ-81062776/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жавхлант буудай” ХХК-д захирал ажилтай Д.Тэмүүжин миний бие нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс тус шүүхэд гаргасан нийгмийн даатгалын 34.039.05883 шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн авлаа. Уг нэхэмжлэлд дурьдагдсан төлбөрийн дүнд ямар нэгэн маргаан байхгүй. Уг шимтгэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Жавхлант буудай” ХХК-иас “34.039.05883 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 328.145 төгрөгийн тал хувь буюу 164.072 төгрөгийг хариуцагч “Жавхлант буудай” ХХК-иас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.                                                                                                                                                              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй “Жавхлант буудай” ХХК-нд холбогдох “34.039.05883 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 328.145 төгрөгийн тал хувь буюу 164.072 төгрөгийг хариуцагч “Жавхлант буудай” ХХК-иас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ