Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 397

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, *******  тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:/-д холбогдох

1,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.******* нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр улаан өнгийн “Ланд круйсер 80” маркийн автомашиндаа миний авто сэлбэгийн дэлгүүрээс 970,000 төгрөгийн сэлбэг, миний дэлгүүртээ засвар хийх гэж авсан 8 уут цементийг удаахгүй өгнө гэж зээлж авсан /Цемент 8 х 10,000 = 80,000 төгрөг/. Гэтэл ажил бүтэхгүй байна гэж худал ярьсаар өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Урьд нь сэлбэг зээлж аваад мөнгийг нь өгдөг байсан. Сүүлийн үед утсаа авахгүй зугтаагаад байгаа тул Г.*******оос 1,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Х.*******гийн гаргасан нэхэмжлэлийн дагуу өөрийн төлбөр төлсөн хугацаа, баримтыг тулган үзэхэд түүний нэхэмжилсэн мөнгөн дүн таарч байна. Миний нэр дээр гаргасан нэхэмжлэлд заасан үндэслэл, мөнгөн дүн дээр маргах зүйлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрч төлбөрийг барагдуулах болно. Нэхэмжлэлийн нийт дүн 1,050,000 төгрөгийг төлөх нь үнэн болно” гэжээ.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Г.*******оос 1,050,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

 Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Х.*******гийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 14,875 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 14,875 төгрөгийг тус тус гаргуулж Х.*******д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР