Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00358/И |
Дугаар | 398 |
Огноо | 2016-08-25 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 398
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-д холбогдох
2,647,404.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.******* нь 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3019-2013/08 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 6,000,000 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Гэтэл Ц.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, төлөлтийг хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 2,147,613.11 төгрөг, үндсэн хүү 184,940.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,288.57 төгрөгийн төлөлтийг хийгээгүй байна. Зээлдэгч Ц.*******г зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2,647,404.60 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.******* миний бие 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******наас хувийн зориулалтаар 6,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уул уурхай зогссоноор ажилгүй болсны улмаас төлж чадалгүй одоо тус банкинд 2,647,404.60 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнийгээ төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.*******гаас 2,647,404.60 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч *******ны 2,647,404.60 /хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг жаран мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,308 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 28,654 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 28,654 төгрөгийг тус тус гаргуулж *******инд олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР