Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00429/И |
Дугаар | 399 |
Огноо | 2016-08-25 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 399
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 1-р баг, *******од оршин суух *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн Сэврэй сум, 1-р баг, *******ад оршин суух *******гийн *******т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ё.*******тай 2014 онд Өмнөговь аймагт ажил хийж явах үедээ танилцан улмаар хамтран амьдарч байх хугацаанд 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин ******* төрсөн. Охин маань төрсөн цагаас эхлэн ааш араншин нь өөрчлөгдөж хоорондоо таарч тохирохгүй, одоо тус тусдаа амьдарч байна. Цаашид бид хамтдаа амьдрах боломжгүй тул охин *******т эцэг Ё.*******аас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч В.******* 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “В.******* миний бие нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суудаг. Тус шүүхэд Ё.*******т холбогдуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн үед би буруу ойлгосны улмаас Өмнөговь аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дахин шинээр өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон тул танай шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.******* нь Ё.*******т холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлж байх хугацаанд нэхэмжлэгч В.******* өөрийн оршин суугаа газрын шүүхэд дахин шинээр нэхэмжлэл гаргах болсон шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдсон, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******гийн *******ын нэхэмжлэлтэй, *******гийн *******т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч В.******* нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд дахин шинээр нэхэмжлэл гаргах болсон шалтгаанаар татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч В.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР