| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00363/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 400
Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4-р баг, Дундсайханы 8-20 тоотод оршин суух Тайжууд овгийн Ишгээгийн Хулангийн нэхэмжлэлтэй,
Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8-р баг, Аргалантын 3-4 тоотод оршин суух Харцага овгийн Ичинхоролын Баттулгад холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И.Баттулга нь 2005 оноос хойш манайд ирж, очин байж бид хоёр дундаасаа нэг охинтой болсон. Гэрлэлтийн баталгаагүй. И.Баттулга өөр гэр бүлтэй учраас охин Б.Буян-Эрдэнэдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно.” гэжээ.
Нэхэмжлэгч И.Хулан 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн И.Хулан би И.Баттулгад холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний бие И.Баттулгатай харилцан тохиролцсон. Намайг шүүхээс нэхэмжлэлээ татаж ав гэж гуйсан. Сар бүр хүүхдийнхээ дансанд 50,000 төгрөг хийж байхаар тохиролцсон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Хулан нь И.Баттулгад холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэгч И.Хулан нь И.Баттулгатай харилцан тохиролцож эвлэрсэн ба хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдсон, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тайжууд овгийн Ишгээгийн Хулангийн нэхэмжлэлтэй, Харцага овгийн Ичинхоролын Баттулгад холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч И.Хулан нь И.Баттулгатай харилцан тохиролцож эвлэрсэн үндэслэлээр татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч И.Хулан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР