Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00749

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00749

 

 

 

******* ХХК, А.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/03403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК, А.******* нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК-д холбогдох

 

******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ******* ХХК-д буцаан шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах,

 

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцааг шилжүүлэх, шлжүүлэн авах гэрээ-гээр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ-******* тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг " ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай хэргийг хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч П.*******, Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ байгуулж, Ашигт малтмал газрын тосны газраас 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн СШ 3-10 кодоор зарласан Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47876.57 га бүхий Улаан цохио нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад хамтран оролцсон.

1.2. ******* ХХК, ******* ХХК-тай байгуулсан гэрээний зорилго нь тухайн сонгон шалгаруулалтад амжилттай оролцохын тулд бизнесийн туршлагатай ******* ХХК-ийн баримт материалаар, ******* ХХК нь сонгон шалгаруулалтад зарцуулах зардлыг хариуцахаар тохиролцож, ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцож гэрээний 1.1-д тухайлан заасан.

Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т зааснаар Шилжүүлэн авагч тал нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан сонгон шалгаруулалт явагдаж дуусан сонгон шалгаруулалтын дүн гарсан үед буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэгч талд үл маргалдах журмаар, хурдан шуурхай буцаан шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлнэ гэж заасан.

******* ХХК нь ******* ХХК-д тус компанийн хувьцаа шилжүүлэх үүргээ 2016 онд биелүүлсэн.

1.3. Гэтэл хариуцагч ******* ХХК нь сонгон шалгаруулалтаар шалгарч эзэмших эрхтэй болсон тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлэхгүйгээр харин ******* ХХК-д шилжүүлснээр бидний дунд маргаан эхэлсэн.

Энэ асуудлаар ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д холбогдуулан хуульд заасан хугацаанд нь шүүхэд нэхэмжлэл гаргасаар өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэгч А.******* миний бие ******* ХХК-ийн 35 хувийн хувьцааг эзэмшиж байгаад улмаар 2022 онд 97 хувийн эзэмшигч болсноор ******* ХХК, ******* ХХК-иас шаардах эрхтэй.

1.4. ******* ХХК-иас ******* ХХК-д ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлэх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-нд ******* ХХК-ийг М. төлөөлж байгуулсан. Гэтэл М. нь тус гэрээг байгуулах үед ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд ба гүйцэтгэх захирал М. байсан байна.

1.5. Мөн тус гэрээг байгуулснаас 11 хоногийн дараа 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн Итгэмжлэл олгох тухай хувьцаа эзэмшигчдийн хуралд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.*******ийг оролцуулаагүй, түүний зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан.

1.6. Түүнчлэн, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47876.57 га бүхий Улаан цохио нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад 300,000,000 төгрөгийн төлбөр хураамж гарсан байхад ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-ээр 10,000,000 төгрөгөөр худалдсан байдаг.

Дээрх үйл баримтаар ******* ХХК нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт ....компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна..., мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт ...санал нэгтэйгээр гаргана гэснийг баримтлаагүй байна.

1.7. Иймд ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47876.57 га бүхий Улаан цохио нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах, ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ-ний 3.2 дугаар зүйлийн 3.2.7, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүрэгтэй болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү.

2. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гэж шаардлага гаргасан байна. Энэ шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг гаргаагүй. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийг Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны 17 дугаар тогтоолоор тайлбарласан Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэсэн заалтыг хуулийг хориглох хэм хэмжээг зөрчсөн эсвэл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамааралтай, энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ яг ямар хуулийг хэрхэн яаж зөрчсөн, ямар хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн тухай тодорхой дурдаагүй мөн энэ талаар хэрэгт нотлох баримт гаргаагүй.

Татварын хууль зөрчсөн мэт тайлбарлаж байгаа боловч нарийвчилсан хуулиа нэрлэхгүй байна. Талуудын гэрээ хэлцэл байгуулж байсан цаг хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой хууль дүрэм журам батлаагүй байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын хуульд татвараа төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл шилжүүлбэл тухайн зөвшөөрлийг цуцлах зохицуулалтыг тусгасан байдаг. Энэ нь хуулийн хариуцлагыг чангатгах журмаар татвараа ноогдуулж авдаг болсон. Иймд хууль зөрчсөн гэсэн үндэслэл хамаарахгүй.

2.2. ******* ХХК нь ******* ХХК-иас гэрээний дагуу худалдаж авснаар тус ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл төлбөрийг жил бүр төлж, хүчин төгөлдөр байлгаад, хууль журмын дагуу хайгуулын ажил хийж, жил болгон менежментийн төлөвлөгөө батлуулж Ашигт малтмалын тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаж ажиллаж байгаа тул үүнийг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи хайгуулын тайлан худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээ ямар хэлцлийг халхавчилсан гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй мөн энэ талаар нотлох баримтаар нотлохгүй байна.

2.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үндэслэлээ тайлбарласан. Энэ гэрээг байгуулахдаа хэнээс ямар зөвшөөрлийг аваагүй гэж буруутгаад байгааг тодорхойлоогүй. Харин их хэмжээний хэлцэл гэж дурдаж байгаа боловч хэлцлийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоогоод байгааг огт тайлбарласангүй.

Шүүх хуралдаан дээр яригдаагүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл дээрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасныг дурдаж хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэг. Хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг өөр журмаар хуульд зааснаар шилжүүлж авдаг. Энэ эрхийг Ашигт малтмал кадастрын хэлтэст бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

2.4. ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хувьцаа шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй яригдах шаардлагатай. Энэ хэлцлийн нэг талд иргэн М., нөгөө талаас ******* ХХК оролцоод гэрээ байгуулж ******* ХХК-ийн 50 хувийг ******* ХХК, 50 хувийг М. эзэмшээд үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа хэлцэл хэрэгжээд дууссан. М. үүргээ биелүүлээд 50 хувиа буцааж шилжүүлж авсан нөхцөл байдал харагдаж байна. ******* ХХК-д шаардах эрх ямар үндэслэлээр үүсэж байна, шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа хэзээ үүссэн бэ, яагаад 2015 оноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй юм, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар тайлбарлаагүй байна.

Нэхэмжлэгч А.******* болон ******* ХХК-ийн эрх хэрхэн яаж сэргэх вэ энэ талаарх үндэслэлийг нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47876.57 га бүхий Улаан цохио нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар шалгарч, эзэмших эрхтэй хуулийн этгээд байсан.

3.2. Манай компани нь ******* ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-гээр тухайн компаний эзэмшлийн Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47876.57 га бүхий Улаан цохио нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан авахаар эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулж, төлбөр, татвар, хураамжийг хуульд заасан хэмжээгээр улсын орлогод тушааж, төрийн эрх бүхий байгууллагад нь холбогдох бүх баримтын хамт хүргүүлсэн.

Гэтэл Ашигт малтмалын газарт ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.******* нь хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд энэ үндэслэлээр манай материал буцаагдсан.

3.3. Ингээд ******* ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч зөвшөөрөхгүй байгаа тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж хуралдааны товыг А.*******өд мэдэгдсэн боловч өөрөө хуралдаа ирээгүй тул бусад хувьцаа эзэмшигч нар хуралдаж шийдвэрээ гаргасан.

Тухай хуралд ******* ХХК-иас 65 хувийн хувьцаа эзэмшигч А., Ш. нар ирсэн, гүйцэтгэх захирал А.*******ийг тамга, гэрчилгээгээ аваад явсан гэсэн нөхцөл байдалтай байсан гэдэг. Ашигт малтмалын газар материалыг хянаж үзээд манай компанийн эзэмшилд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэсэн.

Энэ цаг хугацаанаас эхлээд манай компани хуульд заасан зөвшөөрлийн дагуу хэвийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж татвар, төлбөр, хураамжид одоогийн байдлаар 2 тэрбум гаруй төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч А.******* энэ төлбөр, хураамжийн талаар ярихгүйгээр хоёр хуулийн этгээдийн байгуулсан гэрээ хэлцлийн талаар шүүхэд асуудал үүсгэж одоог хүртэл эдийн засаг, цаг хугацааны хувьд ажил алдагдуулж байна.

3.4. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ-г иргэн М., ******* ХХК-ийн хооронд буюу иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээ үзэж байгаа ба энэ үндэслэлээр ******* ХХК-иас ******* ХХК руу тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүрэг байхгүй. ******* ХХК-ийн эрх бүхий этгээд нас барсан, өв залгамжлалын асуудал маргаантай байгаа нөхцөлд энэ асуудал шийдэгдэхгүй.

Нөгөө талаар ******* ХХК-ийг төлөөлөх этгээдээр шүүхээс М.ыг хариуцагчаар татаад энэ хэргийг шийдэх гэж байна.

3.5. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцаа шилжүүлэх, шилжүүлэн авах тухай гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи тайлан мэдээ мэдээллийг нь худалдах худалдан авах гэрээ-ний шаардлагыг тус тусад тайлбарлах нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.******* иргэний хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү, хуулийн этгээдийг төлөөлөх этгээд мөн үү, хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргах эрх нь байна уу гэдэг талаар нэхэмжлэлдээ тайлбарлаагүй.

3.6. ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар татгалзаж байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэсэн шаардлага нь ******* ХХК-д хамаарна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй этгээд байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 561 тоот захирамжаар ******* ХХК нь хариуцагчаар татсан ******* ХХК, ******* ХХК-д холбогдох 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг илт хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Хуулийн этгээдийн захирал өөрчлөгдөхөөр нэхэмжлэл гаргах эрх өөрчлөгдөнө гэж байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татгалзлын үр дагаврын үндэслэлүүд нэгэн адил хэрэгжинэ. Иймд нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

3.7. Гэрээг хүчин төгөлдөр бус байх үндэслэлийг ******* ХХК-ийн өмгөөлөгчийн эрх зүйн тайлбарыг дэмжиж байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шаардах эрхийг хэзээ мэдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47876.57 га бүхий Улаан цохио нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь шинээр бий болсон эрх бөгөөд энэ эрхийн төлбөр хураамж 300,000,000 төгрөгийг ******* ХХК төлсөн. ******* ХХК төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХV021482 дугаартай тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ХV021482 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч "*******" ХХК-д шилжүүлэхийг хариуцагч "*******" ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 280,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 35 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.6, Компаний тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд зөв дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч "*******" ХХК, ******* ХХК-иудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн "Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох шаардлагыг хангах үндэслэлтэй байна" гэж дүгнээд тогтоох нь хэсгийн 1-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "*******" ХХК, "*******" ХХК-иудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

- Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876,57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх XV-021482 дугаартай тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж,

- ХV-021482 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч "*******" ХХК-д шилжүүлэхийг "*******" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Учир нь "*******" ХХК-иас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ"-г илт хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг хариуцагч "*******" ХХК, ******* ХХК-иудад холбогдуулан гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийг шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 00561 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 74.4 зааснаар шийдвэрлэсэн бөгөөд "*******" ХХК-иас "*******" ХХК, "*******" ХХК-иудад холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн "Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болгох тухай шаардлагыг шүүхэд дахин гаргах эрхгүй, мөн шүүх холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй байхаар хуульчилсан.

Гэтэл шүүхийн 03403 дугаар шийдвэрт...А.******* нь нэхэмжлэл гаргаx хугацаанд гүйцэтгэх удирдлагын эрхтэй байсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувьцааны эрхтэй этгээд болж өөрчлөгдсөн байна. Нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдал өөрчлөгдсөн бөгөөд харин шинээр бүртгэгдсэн гүйцэтгэх удирдлагын нэхэмжлэлээсээ татгалзсан гэх хүсэлтийг нэхэмжлэгч гэж үзэж нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан нь агуулгын хувьд зөрчилтэй гэж үзэхээр байна. Иймд дээрх захирамжийг талуудын маргаж байгаа үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр захирамж гэж дүгнэх үндэслэлгүй байна" гэж хууль бус дүгнэлт хийсэн.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хуулийн хүчин төгөлдөр татгалзлыг баталсан захирамжийг "агуулгын хувьд зөрчилтэй" гэсэн дүгнэлт хийх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй.

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн танхимын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 001/XT201701262 тогтоолоор "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурлаас гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаар "...шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тэдгээрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага шүүхэд гаргаагүй тохиолдолд уг хурал болон хурлаас гарсан шийдвэр, хүчин төгөлдөр байх тул хүчин төгөлдөр хурал болон шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагагүй, ... угаас хүчин төгөлдөр тогтоолуудыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагагүй" гэж маргааныг эцэслэн дүгнэн шийдвэрлэсэн байгаагаас үзвэл, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс А.******* гүйцэтгэх удирдлагын эрхгүй болсон.

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр томилогдсон гүйцэтгэх захирал компанийн эрх ашиг хөндөгдөөгүй, компаниас уг нэхэмжлэлийг гаргах хүсэл сонирхолгүй, ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн хувьцаа эзэмшигчээс нэхэмжлэлийг гаргасан агуулга үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан байдаг.

Хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхойлсон байхад шүүхэд төлөөлөн нэхэмжлэл, шаардлага гаргах эрхтэй гэсэн агуулгаар шүүх дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн татгалзлыг баталсан хүчин төгөлдөр 00561 дугаар захирамжаар шийдвэрлэсэн хэргийн шаардлага, үйл баримт, үндэслэл нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, агуулга, үйл баримт, холбогдох этгээд адил байхад шүүгч ...маргаж байгаа үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр баримт захирамж гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийсэн нь Улсын дээд шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдох зөвлөмж тайлбартай нийцэхгүй.

5.2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дугаар зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан шүүгчийн захирамжаа эргэн харж илтэд үндэслэл муутай захирамжаа хүчингүй болгохыг хүссэн боловч мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байхгүй гэж дүгнэж байсан.

Шүүгч 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар ******* ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хамтран нэхэмжлэгч гэж тодорхойлоод ******* ХХК-ийн нэхэмжлэлээр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876,57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх XV-021482 дугаартай тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлэхийг ХV-021482 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж, ХV-021482 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

******* ХХК-иас нэхэмжлэл гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байсан ******* ХХК нь нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлийн шаардлага, анхан шаты шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол ч гаргаж байсан.

Давж заалдах шатны шүүхээр ******* ХХК нь XV-021482 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах эрхгүй, тусгай зөвшөөрлийг бий болгоход ямар ч хөрөнгө мөнгө оруулаагүй, гэрээнд тохирсоноор шаардлагатай санхүүг гаргах боломжгүй байснаас гэрээ хэрэгжих боломжгүй болж, тусгай зөвшөөрлийг бүрэн алдахгүйн тулд ******* ХХК-иар санхүүжилтыг хариуцуулснаар бий болсон үр дүнгийн эрхийг шилжүүлэн авах эрхийг хүлээн зөвшөөрсөн бодит нөхцөл байдлыг тодорхой тайлбарлан оролцож байсан.

Хувьцаа эзэмшигч А.ийн хувьцааны эрхийг худалдан авч, улмаар бодит үйл явдлыг өөрөөр тайлбарлаж, компанийн хувьцааны давуу эрх авсан байдлаа ашиглан ******* ХХК-иас эрх нь зөрчигдөж хохирсон, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах эрхээ сэргээлгэх үндэслэлээр 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний 3.2.7, 4.2-д зааснаар тусгай зөвшөөрлийг *******" ХХК-д шилжүүлэхийг шаардсан.

Шүүгч 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 03403 шийдвэрээр хангаж, ******* ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцэхгүй байна.

Дээр дурдсан зөрүүтэй тайлбар нөхцөл байдлыг эргэлзээгүй тодорхой болгох зорилгоор нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, хариуцагчийн тайлбар татгалзал, бодит байдлыг тодруулахаар хувьцааны эрхээ шилжүүлсэн А.ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 37, 40, 42, 43 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх, шүүхийн үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, нэхэмжлэгч талд давуу байдлыг бий болгон хариуцагчийн эрхийг хязгаарлан тэгш бус хандсан.

*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш. нь А.*******ийг гүйцэтгэх захирал болсныг хувьцааны хэмжээ өөрчлөгдсөнийг, хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөнийг мэдээгүй, А.******* нь түүнд мэдэгдэлгүйгээр түүнийг оролцуулалгүйгээр баримт үйлдэн хууль зөрчиж Улсын бүртгэлийн ажиллагаа хийлгэснийг эс зөвшөөрч, Захиргааны ерөнхий хуулийн дагуу холбогдох Улсын бүртгэлийн хүчингүй болгох гомдол гаргасан тухай шүүхэд мэдэгдсэн.

Мөн энэ үндэслэлээр "*******" ХХК-ийг А.******* хууль бусаар төлөөлж байгааг хувьцаа эзэмшигчийн оролцох эрхийг хязгаарлаж дээрх агуулга шаардлагаар зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж компанийн нэрийг ашиглан нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрсөн тайлбараа бичгээр гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу гуравдагч этгээдээр оролцож өөрийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хамгаалахыг хүсэж бичгээр хүсэлт гаргасан боловч шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхэд түүний эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгон ш ийдвэрлэж, нэхэмжлэгчид давуу байдлыг бий болгон ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

5.3. *******" ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш.ыг энэхүү хэрэгт хамааралгүй, хөндлөнгийн, эрх ашиг нь хохирохгүй этгээд гэж дүгнэсэн шүүгчийн захирамж гарсан учраас түүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан. Шүүх хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзсэн.

Хувьцаа эзэмшигч Ш.ын Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгө хувьцааны эрхийн өөрчлөлтийг бүргүүлсэн бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус тухай маргаж байгаатай холбогдох ажиллагаа болон шийдвэрлэлтийн ажиллагааны талаар нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан ч мөн л хүлээн аваагүй татгалзсан.

Шүүх маргаантай нөхцөл байдлуудад огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл болон Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмжид заасантай нийцэхгүй байх тул хууль ёсны байх, нотлох баримтанд үндэслэсэн байх шаардлагыг хангахгүй байгаа нэг үндэслэл юм.

5.4. Шүүх өв шилжсэн эсэх болон улсын бүртгэлийн хянан шийдвэрлэх ажиллагаагаар ******* ХХК-ийн төлөөлөх эрх, гүйцэтгэх захирлын улсын бүртгэл эрх зүйн хувьд түдгэлзсэн талаар хуулийг буруу хэрэглэн, нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон нь бодит байдлыг тогтоох оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой болгохоос татгалзсан гэж үзэхээр байгаа.

Шүүгч 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн оролцогчдийн эрх зүйн байдлыг тогтоох тухай захирамж гаргахдаа болон дараа дараагийн холбогдох хүсэлт шийдвэрлэхдээ тус шүүхийн Ерөнхий шүүгчийн гаргасан тогтоолоор хариуцагч "*******" ХХК-ийн төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь М. болохыг тогтоосон гэж захирамжийн үндэслэлээ тайлбарласан.

Тус дүүргийн бүх шүүгчээс ч татгалзах хүсэлт гаргаж байсан. Мөн Ерөнхий шүүгч хэргийг шийдвэрлэж байсан үндэслэлээр татгалзаж байсан ч хариуцагч "*******" ХХК-ийн төлөөлөх эрхтэй этгээд, гүйцэтгэх захирал нь М. болохыг тогтоосон" дүгнэлт бүхий тогтоол гаргасан нь улсын бүртгэлийн байгууллагын нотлох баримтаас зөрүүтэй нэхэмжлэгчид ач холбогдол бүхий байдлыг бий болгосон гэж үзэж мөн гомдлын үндэслэл болгож байгаа.

Нэхэмжлэгч эхнээсээ 300,000,000 төгрөгөөр бий болсон гэж тодорхойлсоор байтал өнөөдөр 2 тэрбумын үнэтэй болсон үр дүнг 280,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаар шийдвэрлэж, холбогдох хуулийг хэрэглэхгүй алдаа гаргаж, нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон.

5.5. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан. Хариуцагч компанийг төлөөлөх эрхтэй этгээдийг иргэний хэргийн шүүхийн санаачилгаар тогтоон шийдвэрлэсэн, улсын бүртгэлийн баримтыг үндэслэл болгоогүй.

Хариуцагч нараас гаргасан "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тухай лавлагааг шүүхийн журмаар авахуулах тухай удаа дараагийн хүсэлтүүд, *******₮ ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, ******* ХХК-ийн ... улсын бүртгэлийг хяналт шалгалт хийж эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаap түдгэлзүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5099 тоот дүгнэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн сайтад хариуцагчийн хүсэлтээр хэргийн оролцогч нарыг байлцуулан "*******" ХХК-ийн улсын бүртгэлд үзлэг хийхэд "*******" ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач Мөнхжаргалын , гүйцэтгэх захирлаар 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мөн л талийгаач Мөнхжаргалын байгаа.

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...Таны хүсэлтийн дагуу хуулийн этгээдийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр "*******" ХХК-ийн М.ын эзэмшлийн хувьцааг М.руу 100 хувь шилжүүлсэн байх тул уг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэн ******* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг олгох боломжгүй байна... гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1546 дугаартай М.ын хүсэлтийн хариу хавтаст хэрэгт нотлох баримтаар байсаар байхад ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, эрхзүйн байдал нь тодорхойгүй, хуульд заасан итгэмжлэл олгогдоогүй иргэн М.ыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж шүүх хуралдаанд оролцуулан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг ноцтойгоор зөрчсөн.

Ийм ч учраас иргэн М. шүүх хуралдаан дээр харуцагчийг төлөөлөх болон мэтгэлцэх боломжгүйгээ хэлж нэхэмжлэлийн шаардлагад ямар нэгэн тайлбар хэлээгүй зөвхөн шүүгчийн болон нэхэмжлэгч нарын тавьсан асуултад тийм, үгүй гэсэн хариултыг өгч байсан болно.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5099 тоот дүгнэлтэд ******* ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн байгааг анхаарч үзсэнгүй.

Шүүх шийдвэртээ М.ыг төлөөлөгч, гүйцэтгэх захирал гэж, М.ыг гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал биш гэж дурдаад байна.

Шүүхийн шийдвэр эрх бүхий этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулж байж бодит байдал бүрэн хэрэгжих боломжтой, ойлгомжтой болох ёстой. М.ыг гүйцэтгэх захирал гэж хуралдаанд оролцуулсан атлаа шүүхийн шийдвэрт хариуцагч "*******" ХХК-ийн төлөөлөгч М. гэж байгаа нь хууль зөрчсөн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "*******" ХХК /шилжүүлэн авагч/, Иргэн М. /шилжүүлэгч/-ийн хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ"-г ******* ХХК /шилжүүлэн авагч/, Плавиоклаз ХХК /шилжүүлэгч/-ийн хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ гэж дурдаж байгаа нь шүүгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй эсхүл санаатайгаар мушгин гуйвуулжээ гэж үзэхээр байна.

Энэ гэрээнд "*******" ХХК-ийг төлөөлж, төлөөлөн гэсэн ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Гэрээний талууд нь Иргэн М., нөгөө тал нь "*******" ХХК байгаа нь харагдаж байна.

Дээрх гэрээний 3.2.6-д Сонгон шалгаруулалтанд оролцохтой холбогдон гарах бүхий л зардлыг шилжүүлэн авагч ******* ХХК хариуцна гэсэн байгааг үндэслэх нь хэсэгтээ ...сонгон шалгаруулалтад оролцохтой холбогдон гарах бүхий л зардлыг бүрэн хариуцна... гэж ******* ХХК гэснийг орхигдуулсан.

******* ХХК сонгон шалгаруулалтын зардлыг гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад биелүүлсэн мэтээр дүгнэж байгаа нь шүүгч нотлох баримтыг илт мушгин гуйвуулсан байгааг илтгэж байна.

5.6. ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ-ний үр дүнд бий болсон Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876,57 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмалыг хайх XV-******* тоот тусгай зөвшөөрлийг "*******" ХХК-д худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа 50 хувийн хувьцаа эзэмшигч "*******" ХХК буюу хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл байна... гэж үндэслэжээ.

Тухайн цаг үед ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан М., "*******" ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш., 30 хувийн хувьцаа эзэмшигч А. нарын ирцтэйгээр зөвшөөрсөн шийдвэр гаргаж, "*******" ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч А.******* тухайн гэрээ хийгдэхийг мэдсээр байж компанийхаа тамга, гэрчилгээг авч яван зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. А.******* би мэдээгүй, надад мэдэгдээгүй гэж тайлбарлан маргаан үүсгэж байгаа.

Шүүх ******* ХХК-ийг төлөөлөх этгээд А.******* гэж үзэн бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарлаж байгаа нь аливаа хуулийн этгээдийг Тодруулбал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн цаана хүн, хүмүүс байгаа гэдгийг, "*******" ХХК-ийг А.******* төлөөлөхдөө бусад хувьцаа эзэмшигчдээсээ төлөөлөх эрх авах ёстой гэдгийг ч авч үзсэнгүй.

******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд хувьцааны эзэмшлийн маргаан Улсын бүртгэлийн газарт үүсээд байгааг мэдэгдэхэд мөн Ш.ын өөрийн гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг, хариуцагчийн гаргасан Ш.. А. нарыг гэрчээр асуулгах хүсэлтүүдийг тус тус хүлээж аваагүй болно.

5.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т Зохигч талуудын маргаж байгаа бусад үндэслэлүүд болох хөөн хэлэлцэх хугацаа, хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн тухайд.

Нэхэмжлэгч А.******* нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу гэрээний үүрэгтэй холбогдуулан 3 жилийн дотор шаардлага гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлд хамаарахгүй байна...

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00561 тоот захирамж нь хэргийн үйл баримтад хамааралтай байх хэдий ч маргааны зүйлийн талаар шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй байна....

...Дээрх ажиллагаанаас үзэхэд А.******* нь нэхэмжлэл гаргах хугацаанд гүйцэтгэх удирдлагын эрхтэй байсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувьцааны эрхтэй этгээд болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн бөгөөд харин шинээр бүртгэгдсэн гүйцэтгэх удирдлагын "нэхэмжлэлээсээ татгалзсан" гэх хүсэлтийг нэхэмжлэгч гэж үзэж түүнийг хэргийн ороцогчийн гэж тодорхойлж, нэхэмжлэгчийн татгалзлыг баталсан нь агуулгын хувьд зөрчилтэй гэж үзэхээр байна. Иймд дээрх захирамжийг талуудын маргаж байгаа үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр захирамж гэж дүгнэх үндэслэлгүй байна... гэжээ.

Дээрх үндэслэлээс харахад нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд адил эрх хэмжээтэй шүүхийн шүүгчийн захирамжид дүгнэлт хийж хүчин төгөлдөр бусд тооцон шийдвэр гаргаж байгаа нь Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг өргөсөн тангарагтай шүүгчийн хувьд дэндүү ёс зүйгүй үйлдэл.

5.8. Хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны асуудал яриагүй. ******* ХХК-ийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал ярьсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд бий. Нэхэмжлэгч нар 2015 оны 12 дугаар сард байгуулагдсан гэрээний талаар маргаж байгаа.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг тодруулбал А.*******ийн нэхэмжлэлийг биш ******* ХХК-ийн нэрийн өмнөөс гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00561 тоот захирамжаар шийдвэрлэсэн.

Шүүгч шийдвэртээ гэрээний үүрэгтэй холбогдуулан 3 жилийн дотор шаардлага гаргасан гэж зохих хуулийн заалтыг дурдаад А.*******ийн хувьд дүгнэсэн харин 101/ШШ2018/00561 тоот захирамж гарснаас хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаад байгаа "*******" ХХК-д яагаад энэ заалт хамаарахгүй болов. Хууль бүх хүн, хуулийн этгээдэд тэгш үйлчлэх зарчим хаана байна.

Яагаад хариуцагчаас ******* ХХК-ийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдлыг тайлбарласныг шүүхийн шийдвэрт тусгахгүй байна, иргэн хуулийн этгээдийн хоорондын гэрээг яагаад хоёр хуулийн этгээдийн хоорондын гэрээ болгоод байна. ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ өөрсдөө зөвшөөрч байхад яагаад гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд байна зэрэг эргэлзээтэй үндэслэлүүд байна.

Маргааны зүйл нь тусгай зөвшөөрлийн эрх шүүхийн дүгнэлтийн хувьд хамтын ажиллагааны 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний 100 хувийн үр дүнгээр үүссэн мэтээр дүгнээд байгаа нь учир дутагдалтай. Уг гэрээний нэг тал ******* ХХК нь үүргээ биелүүлж гарах зардлаа төлөөгүйг хүлээн зөвшөөрч байгааг огт дурдсангүй.

Мөн энэ тусгай зөвшөөрлийн эрх үүсэх 310,000,000 төгрөгийг хэн, хэрхэн төлснийг тодруулах, үйл явдлыг сайн мэдэх, хавтаст хэрэгт байгаа төлбөрийн баримтууд дээр гарын үсэг зурсан гол гэрч болох О.г гэрчээр асуулгах хүсэлт болон нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг шүүгч хүлээн авалгүй гомдол гаргах эрхгүйгээр захирамжилж байсан нь нотлох баримт цуглуулах хариуцагчийн хүсэлтийг хязгаарласан үйлдэл бөгөөд хэргийг үнэн зөв шийдвэрлэх итгэл үнэмшилгүй болгосон.

Зарим хүсэлтийг гомдол гаргах эрхтэйгээр шийдвэрлэж байсан ч гаргасан гомдлыг энэ хэргийг урьд нь шийдсэн тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд хянаж байсан нь маш их эргэлзээ төрүүлж байсан. Ийм ч учраас удаа дараа шүүгчийн татгалзан гаргах хүсэлтийг мөн тус дүүргийн шүүхийн бүх шүүгчээс татгалзаж байсан ч хүлээн аваагүй болно. Хэргийг заавал энэ дүүргийн шүүх шийдэх хууль байхгүй байх. Тиймдээ ч ******* ХХК-ийн албан ёсны хаяг нь Баянзүрх дүүрэгт байгаа учир Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргийг шийдвэрлэх боломжтойг ч хэлж байсан.

5.9. Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Дор дурдсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.2-т компани энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн гэсэн нь компани их хэмжээний хэлцэл хийхэд хувьцаа эзэмшигчэд 100 хувь нийлэхгүй үед санал нийлээгүй хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ заалтаар хангаж өгчээ.

******* ХХК /шилжүүлэн авагч/, Иргэн М. /шилжүүлэгч/-ийн хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн "Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ"-г "*******" ХХК /шилжүүлэн авагч/, "*******" ХХК /шилжүүлэгч/-ийн хооронд байгуулсан гэрээ болгож үндэслэн иргэн, хувьцаа эзэмшигчийн гэрээгээр хүлээсэн үүргийг хуулийн этгээдэд даалгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэ хэрэг анхан шатны шүүхэд хэргийн оролцогчдын мэтгэлцэх боломжийг хангаагүй үндэслэлээр буцаагдаж, дахин хэлэлцэгдэж эхэлснээс хойш зохигчид хэрэгт ач холбогдол бүхий ямар ч нотлох баримт шинээр гаргаж өгөөгүй.

Мөн дээрх гэрээг байгуулсан ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал М. нь 2020 оны 12 дугаар сард нас барсан бөгөөд хуульд зааснаар тус компанийг өв залгамжлан авах эрхтэй талийгаачийн гэр бүлийн хүмүүс нь өвлөн авахаас татгалзсан гэдгээ нотариатад мэдэгдсэн гэдгийг өмгөөлөгч нь хэлсэн. Өнөөдрийн байдлаар тус компани нь эцсийн өмчлөгчгүй, нэг ч хувьцаа эзэмшигчгүй, гүйцэтгэх захиралгүй байна. Ийм байдалд хэргийг шүүх эзэнгүй, эцсийн өмчлөгчгүй компанид даалгаж шийдвэрлэсэн нь хэрэгжих боломжгүй бодит байдалд огтхон ч нийцэхгүй байна.

Дээрх байдлуудаас үзвэл анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримт болон бусад бичиг баримтыг нягтлан хянаж үзээгүй нь нотлогдож, үндэслэлгүйгээр, мэргэжил, ур чадварын ноцтой алдаатайгаар 182/ШШ2023/03403 дугаартай шийдвэрийг гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болж чадсангүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2023/03403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын бичгээр гаргасан тайлбарын агуулга:

6.1. Гомдлын нэг дэх үндэслэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 35 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.6, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсний улмаас хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд зөв дүгнэлт хийгээгүй гэжээ.

Энэхүү үндэслэлээ гомдолдоо ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хуулийн хүчин төгөлдөр татгалзлыг баталсан захирамжаар шийдвэрлэсэн хэргийн шаардлага үйл баримт, үндэслэл нь энэхүү иргэний хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-иас гэж гаргасан нэхэмжлэл, шаардлага, агуулга, үйл баримт, холбогдох этгээд адил байхад шүүгч "... маргаж байгаа үйл баримтийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр баримт захирамж гэж дүгнэх үндэслэлгүй байна" гэж дүгнэлт хийсэн Улсын дээд шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зөвлөмж тайлбартай нийцэхгүй байна" гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч А.******* нь ******* ХХК-ийг 2015 онд үүсгэн байгуулж, тус компаний 35 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байсан. Энэхүү цаг хугацаанд тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нар нь гүйцэтгэх захирлын асуудлаар шүүхэд маргаан үүсгэж хандсанаар Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхээс түүний гүйцэтгэх захирлын үүрэг дуусгавар болсон гэж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл мөн энэ цаг хугацаанд нэхэмжлэгч А.******* нь тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эрхийн хүрээнд Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүхийн шийдвэрээр томилогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн захирлын нэхэмжлэлээсээ татгалзсан гэсэн хүсэлтийг үндэслэн А.*******ийн нэхэмжлэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж захирамж гаргасан байдаг.

Энэ нь нэхэмжлэгч ******* ХХК нь хуулийн этгээдийн хувьд анхнаасаа Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад хуулийн этгээд нэхэмжлэлээсээ татгалзсан гэж захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг буруу тайлбарласан. Баянзүрх дүүргийн шүүх нэхэмжлэгч А.*******ийг тухайн үед нэхэмжлэлийг бүрэн төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал өөр этгээдийн хүсэлтээр нэхэмжлэлийг баталсан нь буруу юм.

Хэдийгээр 00561 тоот захирамж нь буруу ч гэсэн Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үйл баримттай огт хамааралгүй, тухайн нэхэмжлэл болон одоогийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр өөр гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дүгээр зүйлийн 65.1.6 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч А. нь өөрийн эзэмшлийн тус компанийн 30 хувийн хувьцаагаа А.*******өд худалдаж, эрхээ шилжүүлснээр нэхэмжлэгч А.******* нь тус компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Иймээс ******* ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх тэрхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хариуцагчийн гомдолд дурьдагдаад буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

6.2. Гомдлын хоёр дахь үндэслэлдээ "... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан шүүгчийн захирамжаа эргэн харж илтэд үндэслэл муутай захирамжаа хүчингүй болгохыг хүссэн боловч мөн хуулийн 65.1.6-д заасан үндэслэл байхгүй гэж дүгнэж байсан" гэжээ.

Хариуцагч нь шүүгчид илт үндэслэл муутай захирамжаа хүчингүй болгохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хүчингүй болгохыг хүсээд шүүгч түүнийг нь хүлээн аваагүй гэхэд тэрээр мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу хандаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Энэ боломжийн дагуу захирамжид гомдол гаргаагүй нь өөрсдийнх нь хүсэлтийг хүлээн аваагүй, захирамжаа хүчингүй болгоогүй шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй юм.

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өөрчлөх, хүчингүй болгох нь хэргийн оролцогчийн хүсэлтээр биш харин шүүгч өөрөө алдаагаа засах тул энэ талаар гаргасан гомдол огт үндэслэлгүй юм.

6.3. Гомдлын гурав дахь үндэслэлдээ "... шүүгч 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 03403 шийдвэрээр хангаж, ******* ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцэхгүй байна" гэжээ.

Нэхэмжлэгч А.******* нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний үүрэгтэй холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэл гаргаснаар өнөөдрийг хүртэл үргэлжилсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

6.4. Гомдлын дөрөв дэх үндэслэлдээ "... хувьцааны эрхээ шилжүүлсэн А.ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 37, 40, 42, 43 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх, шүүхийн үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, нэхэмжлэгч талд давуу байдлыг бий болгон хариуцагчийн эрхийг хязгаарлан тэгш бус хандсан" гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд "хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно" гэж хуульчилсан.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаснаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч, олон удаа шүүх хуралдаан хойшилж, хариуцагчаас гаргасан бүх хүсэлтийг хангаж, нотлох баримтуудыг бүрдүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч тал энэ хугацаанд гэрч асуулгах хүсэлт гаргаагүй атлаа тухайн өдрийн шүүх хуралдаан дээр гаргасныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг урьд нь гаргах боломжтой байсан боловч шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулж хүлээн авах эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан нь шүүхэд олгосон эрхийн асуудал юм.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь ******* ХХК, ******* ХХК-иудад холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагаварыг арилгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос биш ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэхтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу хэрэгт ач холбогдолтой талаас нь харгалзан үзэж шийдвэрээ гаргасан нь үндэслэлтэй юм. Иймд хариуцагчийн хүсэлт бүрийг хангахгүй байгаа нь шүүхийг буруутгах, тэгш бус хандсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

6.5. Гомдлын тав дахь үндэслэлдээ ******* ХХК-ийг А.******* хууль бусаар төлөөлж байгааг хувьцаа эзэмшигчийн оролцох эрхийг хязгаарлаж дээрх агуулга шаардлагаар зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж компанийн нэрийг ашиглан нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрсөн тайлбараа бичгээр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу гуравдагч этгээдээр оролцож өөрийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хамгаалахыг хүсэж, бичгээр хүсэлт гаргасан боловч шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхэд түүний эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шимйдвэрлэж, нэхэмжлэгчид давуу байдлыг бий болгон ажиллагааны ноцтой зөрчил гаргасан" гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх нь шүүхийн эрхийн асуудал юм. Энэ нь оролцуулж болно гэсэн болохоос заавал оролцуулна гэсэн заалт биш гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэл шаардлага нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшил, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаантай асуудлаар гаргаагүй тул тус компанийн хувьцаа эзэмшигч Ш.ыг гуравдагчаар оролцуулах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзэхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагчийн яг ямар эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байгааг хүсэлтдээ ч тэр, өнөөдөр гаргаж буй гомдолдоо ч тэр тусгаагүй. Ямар эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх нь тодорхойгүй, маргааны үйл баримтаас гадуур буюу хувьцаа эзэмшилтэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах ямар ч боломжгүй.

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч А.*******ийг хууль бусаар гүйцэтгэх захирал болсон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан гэх боловч тэр талаарх гомдол, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүхээс энэ талаар захиргааны байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа талаар дүгнэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох этгээд хүсэлтээ өөрөө гаргах эсхүл зохигч тал гаргах байтал хариуцагчийн өмгөөлөгч өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн тус хүсэлтийг гаргаад байгаа нь өөрөө хууль бус юм. Иймд гомдлын тав дахь үндэслэл мөн адил үндэслэлгүй, шүүхийг хэт үндэслэлгүй гүтгэж байна.

6.6. Гомдлын зургаа дахь үндэслэлдээ "Шүүгч ******* ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш.ыг энэхүү хэрэгт хамааралгүй, хөндлөнгийн, эрх ашиг нь хохирохгүй этгээд гэж дүгнэсэн шүүгчийн захирамж гарсан учир хариуцагчийн зүгээс гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүгч хэрэгт ач холбогдолгүй хамааралгүй гэж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой эргэлзээгүй үнэн зөв үнэлэх, дүгнэх хянан шийдвэрлэх үүргээсээ татгалзсан" гэжээ.

Хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүй нь шүүх үүргээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хүсэлтээ хэрхэн гаргасныг, шүүгч түүнийг нь хэрхэн хүлээн аваагүй талаар гомдолдоо бичээгүй мөртлөө ийнхүү шүүхийг хэт буруутгах нь үндэслэлгүй.

Гэрч нь хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг мэдэж байгаа талаар хүсэлтдээ тодорхой дурьдаагүй, хариуцагч талаас энэхүү хэргийг хэлэлцэх хуралдааныг 27 удаа хойшлох бүрт янз бүрийн хүсэлт гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулж байсан.

6.7. Гомдлын долоо дахь үндэслэлдээ Хувьцаа эзэмшигч Ш.ын Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгө хувьцааны эрхийн өөрчлөлтийг бүртгэсэн бүтгэлийн үйл ажиллагааг хууль бус болсон тухай маргаж байгаатай холбогдох ажиллагаа болон шийдвэрлэлтийн талаар нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч мөн л хүлээн аваагүй гэжээ.

Шүүх ******* ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой, эсхүл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр байдал, хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцээгүй байхад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулахаар гаргасан, хэрэгт ач холбогдолгүй хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлтэй юм.

6.8. Гомдлын найм дахь үндэслэлдээ "... шүүх маргаантай нөхцөл байдлуудад огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмжид заасантай нийцэхгүй байх тул хууль ёсны байх, нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангахгүй байгаа нэг үндэслэл юм" гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03403 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх шаардлагыг бүрэн хангасан.

Тодруулбал, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч тус бүрийн татгалзлыг тодорхойлж, тэдгээрийг тал бүрээс нь, нотлох баримтын хүрээнд үндэслэн шийдвэрээ гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурьдагдаад буй маргааны гол зүйлсэд тайлбар хийлгүй орхигдуулсан зүйл байхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдагдаж буй үндэслэлүүд бүгд хэргийн материалын аль хуудсанд байгаа баримтуудад үндэслэсэн болох нь тодорхой бичигдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү найм дахь гомдлын үндэслэлдээ 300,000,000 төгрөгийг хариуцагч Гобиминералс групп ХХК төлсөн, түүнд шүүх дүгнэлт хийгээгүй гэх боловч хэргийн материалд хариуцагч тус мөнгийг төлсөн талаарх баримт огт байхгүй. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийн бизнесийн хамтрагч, өөрийнхөө хадам ээж болох Ш.аар дамжуулан ******* ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан н.Барсболдын аав нь төлсөн болохыг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд мэдүүлсэн.

6.9. Гомдлын ес дэх үндэслэлд "... шүүх нотариатаас өв шилжсэн эсэхтэй холбоотой нотлох баримт болон улсын бүртгэлийн хянан шийдвэрлэх ажиллагаагаар ******* ХХК-ийн төлөөлөх эрх, гүйцэтгэх захирлын улсын бүртгэл эрх зүйн хувьд түдгэлзсэн байгаа байдалтай холбогдох хуулийг буруу хэрэглэн, нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж удаа дараа хэрэгсэхгүй болгосон нь бодит байдлыг тогтоох оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой болгохоос татгалзсан гэж үзэхээр байгаа" гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирлаар иргэн М. бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон. Тодруулбал хэргийн материалын дөрөвдүгээр хавтсын 82 дугаар хуудсанд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар, мөн хэргийн материалын 116 дугаар хуудсанд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М. бүртгэлтэй болох нь тогтоогдож, тэр ч утгаараа М. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байсан.

Гэтэл хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч П.******* нь 2023 оны 1 дүгээр сард гомдол гаргасны дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүртгэл өөрчлөгдөж, М. байсныг тухайн үед нас барсан байсан, талийгч М. болгон өөрчилсөн байсан.

Бид энэхүү хууль бус асуудлыг мэдсэн даруйдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт гомдол гаргасан.

Уг гомдлын дагуу хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5099 дугаар дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр хариуцагч ******* ХХК-ийн улсын бүртгэлийг өмнөх төлөвт буюу дээр дурьдсаны дагуу гүйцэтгэх захирлыг М. байсан байдалд оруулж, бүртгэлийг өөрчилсөн асуудлыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд тус компанийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Тиймээс хариуцагч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5099 дугаартай дүгнэлтийг үндэслэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тодорхойлсон шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

6.10. Гомдлын арав дахь үндэслэлдээ "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн мэтгэлцэх болон хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх үнэлүүлэхтэй холбогдох эрхийг хязгаарлаж, хуулийн буруу хэрэглэн нэхэмжлэгчид давуу байдал бий болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахын тулд ажиллагаа гүйцэтгэж байгаа нь илтэд ойлгомжтой байсан учраас бүх шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж байсан, нэхэмжлэгчид ач холбогдол бүхий байдлыг бий болгосон гэж үзэж мөн гомдлын үндэслэл болгож байлаа гэжээ.

Гэтэл хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болохыг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд дангаар шийдвэрлээгүй бөгөөд бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн болохыг хэргийн оролцогчид бүгд мэдэж байгаа. Тэгсэн хэдий ч дээр дурьдсаны дагуу хэргийн материалын дөрөвдүгээр хавтсын 82 дугаар хуудсанд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар, мөн хэргийн материалын 116 дугаар хуудсанд 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М. бүртгэлтэй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаар тогтоогдож байхад зориуд шүүхээс тогтоогоод байгаа мэтээр худал мушгин гуйвуулж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын, хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5099 дугаартай дүгнэлтээр өмнөх бүртгэлд оруулж буюу М.ыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлд оруулсан. Иймд дээрх гомдол мөн адил үндэслэлгүй юм.

6.11. Гомдлын арван нэг дэх үндэслэлд ... улсын тэмдэгтийн хураамжийн дүнг 280,400 төгрөгөөр шийдвэрлэж, холбогдох хуулийг хэрэглэхгүй алдаа гаргаж, нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон" гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тоrтоох байдлаар тодорхойлогдсон шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг тийнхүү хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

6.12. Гомдлын арван хоёр дахь үндэслэлдээ "... Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хууль зөрчин дүгнэлт хийж, хариуцагч компанийг төлөөлөх эрхтэй этгээдийг, компанийн гүйцэтгэх захирлыг иргэний хэргийн шүүхийн санаачилгаар тогтоон шийдвэрлэсэн, улсын бүртгэлийн баримтыг үндэслэл болгоогүй" гэжээ.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан тул ийнхүү М.ыг хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулсан нь үндэслэлтэй.

Энэ талаар 9, 10 дахь гомдлын үндэслэлүүдэд дэлгэрэнгүй хариу өгсөн болно.

6.13. Гомдлын арван гурав дахь үндэслэлд "... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад биелүүлсэн мэтээр дүгнэж байгаа нь шүүгч нотлох баримтыг илт мушгин гуйвуулсан байгааг илтгэж байна" гэжээ.

Шүүхээс гэрээний үүргийн биелэлтийг дүгнээгүй бөгөөд харин хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дугаар зүйлүүдийг үндэслэж зохих этгээдийн тодруулбал ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох ******* ХХК, түүний хувьцаа эзэмшигч А.*******ийн зөвшөөрөлгүй тусгай зөвшөөрлийг хариуцагч ******* ХХК-руу шилжүүлсэн талаар дүгнэж, шийдвэрээ гаргасан.

Хариуцагч нь давж заалдах журмаа гомдлоо гаргахдаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хууль зүйн үндэслэлийг эндүүрч гэрээний биелэлтийг дүгнэсэн мэтээр гомдлоо гаргасан нь үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162.2 дугаар зүйлийн 162.2.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гомдолдоо тодорхой тусгах ёстой. Тэгвэл хариуцагч нь шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК, ******* ХХК-иудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар огт дурьдаагүй нь үндэслэлгүй юм.

6.14. Гомдлын арван дөрөв дэх үндэслэлд "... А.******* тухайн гэрээ хийгдэхийг мэдсээр байж компаний тамга, гэрчилгээг авч яван зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг" гэжээ.

Тэгвэл тухайн үед ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарлан хуралдуулахдаа Компанийн тухай хуулийн 59, 61, 64, 65, 68 дугаар зүйлүүдэд заасны дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргах, түүний зарыг хувьцаа эзэмшигч А.*******өд мэдэгдэх, хуралд оролцох эрхээр хангах зэрэг үүргүүдээ ноцтой зөрчиж, түүнд зориуд мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн. Мэдэгдсэн талаарх баримт, мэдээллийг шүүхэд огт гаргаж өгөөгүй мөртлөө тийнхүү мэдэгдсэн гэж мэтгэлцэх боломжгүй юм.

6.15. Гомдлын арван тав дахь үндэслэлд "... шүүгч шийдвэртээ гэрээний үүрэгтэй холбогдуулан 3 жилийн дотор шаардлага гаргасан гэж зохих хуулийн заалтыг дурдаад А.*******ийн хувьд дүгнэсэн хэрнээ 101/ШШ2018/00561 тоот захирамж гарснаас хойш 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаад байгаа ******* ХХК- д яагаад энэ заалт хамаарахгүй болов. Хууль бүх хүн, хуулийн этгээдэд тэгш үйлчлэх зарчим хаана байна" гэжээ.

Гомдлын энэ үндэслэл нь гурав дахь үндэслэлтэйгээ ижил агуулгатай байх бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн нэхэмжлэлийг нэхэмжлэгч А.******* нь 2018 оны оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн ******* ХХК нь хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад гэрээний үүргийн шаардлага гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулгын гаргасан гомдол нь бүхэлдээ шүүхийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр муутган мушгиж, гүтгэсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг бүхэлд нь нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон гэж үндэслэлгүй хардсан, маргааны гол зүйл болох зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн асуудлыг үгүйсгэж гомдлоо гаргаагүй, шүүхийн шийдвэрийн аль хэсэг, үндэслэлтэй маргаад байгаа нь ойлгомжгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн бичгээр гаргасан тайлбарын агуулга:

7.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.28-ны өдрийн 182/ШШ2023/03403 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Шүүх иргэн А.******* болон ******* ХХК-ийн нэхэмжлэлээр ******* ХХК, ******* ХХК-д холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн "Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний үүрэг биелүүлж, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх XV-021482 дугаартай тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж, ХV-021482 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэхдээ хууль зөрчиж, иргэн М. намайг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч болгон хүчээр оролцуулсан.

Нэхэмжлэгч А.******* нь ******* ХХК-ийн захирал, бүх асуудлыг мэдэж удирдаж байсан хүн нь миний ах М. байсныг сайн мэдэх төдийгүй зөвхөн түүнтэй л уулзаж ярилцаж, гэрээ байгуулж тохиролцсон байдаг.

Хавтаст хэрэгт иргэн М.ыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэмээн шүүх үнэлэх нотлох баримт байхгүй, мөн хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа, хариу албан бичиг болон https://opendata.gov.mn/ мэдээллийн нээлттэй цахим бүртгэлд ч ийм мэдээлэл байхгүй. Би улсын бүртгэлийн байгууллагад хандаж, хуулийн этгээдийн мэдээллийг өгөхийг хүсэхэд "намайг энэ мэдээллийг авах эрхгүй" гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөх боломжгүй гэж хариу өгсөн баримтыг шүүхэд өгсөн.

Гэтэл иргэний хэргийн шүүх улсын бүртгэлийн мэдээлэлд байхгүй бүртгэл мэдээллийг шүүгчийн дүгнэлтээр бий болгож, түүнийгээ үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр боллоо.

Иргэний хэргийн анхан шатны шүүх зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн мэдээлэл баримтаар хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байхад анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Будын тогтоолоор М. төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдсон гэж, өмнө хэргийг шийдвэрлэсэн анхан, давах, дээд шатны шүүхийн ажиллагаанд оролцож байсан М. нь гүйцэтгэх захирал биш байсан байна" гэж тайлбарлан хэргийг шийдвэрлэж байгаа нь миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иргэний хууль болон Компаний тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн захирал, төлөөлөх эрх үүсэх нь тухайн хүний хүсэл сонирхол илэрхийлэлд үндэслэн, зохих журмын дагуу шийдвэр, үйл ажиллагаанд үндэслэж, эрх зүйн байдал нь хуулийн хүчин чадалтай, хүчин төгөлдөр болдог гэж ойлгож байгаа. Гэтэл миний хүсэл сонирхол байхгүй, улсын бүртгэлийн байгууллага төлөөлөх эрхгүй этгээд гэж тодорхойлсон байхад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага гараагүй байхад шүүх тогтоож шийдвэрлэсэн, шүүхэд олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн.

Иргэн надад компанийг төлөөлөх эрх, тамга тэмдэг байхгүй байхад итгэмжлэл олгох тайлбар гаргах нөхцөлийг шаардаж байсан нь хууль зөрчсөн.

7.2. Мөн өв залгамжлалын асуудал байгаа эсэхийг тодруулах хүсэлтийг шүүх шаардлагагүй, хамааралгүй гэж хүлээн авахаас татгалзсан, компанийн эцсийн өмчлөгч байхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзаж дүгнэлт хийхийг хүсээгүй.

Нэхэмжлэл гаргах эрхгүй ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

Шүүхийн шийдвэр хууль ёсны, эргэлзээгүй нотлох баримтанд үндэслэсэн, биелэгдэх боломжтой, эрх зүйн чадамжтай төлөөлөх эрх бүхий, оролцох эрх, үүрэгтэй этгээдүүдийн оролцоотойгоор талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, эргэлзээгүй үнэн зөв, хүчин төгөлдөр баримт тайлбарыг үнэлж дүгнэж шийдвэрлэх ёстой. Гэтэл эдгээр хуулийн шаардлагуудыг хангахгүй, эсрэгээр нь хууль зөрчсөн шийдвэр болсон.

Иргэн М. намайг улсын бүртгэлийн хуулийн этгээдийн байгууллага ч хүлээж авахгүй, энэ компанид хамаагүй, эрхгүй этгээд гэж шийдвэрлэж, тамга тэмдэг, гэрчилгээгүй, миний гарын үсгийг хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй гэж хүлээж авахгүй байхад шүүх иргэн М. энэ компанийг удирдаж, төлөөлж, үйл ажиллагааг нь хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлж, ******* ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэхийг даалгах боломжгүй юм.

Захиргааны ерөнхий хууль, улсын бүртгэлийн хуулийн ажиллагаа, эрүүгийн хэргийн ажиллагаа хийгдэж, ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын бүртгэл болох захиргааны акт нь түдгэлзсэн буюу эрх зүйн үйлчлэлгүй байгаа гэж ойлгосон.

Гэвч шүүх эдгээр хуулийн харилцаа, хянан шийдвэрлэх ажиллагаа, маргаантай байгаа бүртгэл, эрх зүйн хүчин төгөлдөр үнэлэгдэх боломжгүй, эргэлзээтэй байдлыг харгалзахгүй, үнэн зөв гэж дүгнэлт хийснийг зөвшөөрөх боломжгүй байна.

А.******* нь намайг хувьцаа эзэмшигч байх үед ах М.тай тохирч, би А.*******тэй тохиролцохгүй гэсэн бодит үйл явдлаас шалтгаалан ах М.тай гэрээний тал болж тохиролцсон нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн боловч шүүх харгалзахгүйгээр шийдвэрлэсэн гэх мэт олон үндэслэл байгаа тул шүүхийн шийдвэрийг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК, А.******* нар нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /ХҮ-*******/ тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ******* ХХК-д буцаан шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах, мөн зөвшөөрлийг ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн алдааг залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ-ний зорилгыг ашигт малтмалын газраас 2015.09.14-ний даваа гаригийн 09:04 цагт зарласан, СШ 3-10 кодтой Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47876.57 га бүхий Улаан цохио нэртэй талбайд Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад хамтран оролцох гэж тодорхойлж, тухайн сонгон шалгаруулалтад геологи, геофизикийн судалгаа шинжилгээний үйл ажиллагаа эрхэлдэг ******* ХХК-ийн нэрээр оролцох, үүнтэй холбогдуулан холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэх, ******* ХХК нь сонгон шалгаруулалтад оролцохтой холбогдон гарах бүх зардлыг хариуцахаар тохирсон нь хамтран ажиллах гэрээний гол нөхцөл, агуулгад нийцэж байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

3.2. Ийнхүү дээрх гэрээний талууд нэр бүхий сонгон шалгаруулалтад хамтран оролцох болсонтой холбогдуулан ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч М.ын хувьцааг ******* ХХК-д шилжүүлэх, сонгон шалгаруулалт дууссаны дараа тухайн хувьцааг буцаан шилжүүлэхээр тохирч, энэ талаар улсын бүртгэлд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлснээр ******* ХХК нь ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болжээ. /1хх-ийн 24-27, 8хх-ийн 65 дугаар тал/

3.3. Улмаар гэрээний зорилго биелэгдэж, ******* ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ХҮ-******* дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, уг тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ******* ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-гээр шилжүүлэхээр тохирсон байх ба уг гэрээ болон ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэр, холбогдох бусад баримтуудыг үндэслэн эрх бүхий байгууллага болох Ашигт малтмалын газрын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 524 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэсэн. /1хх-ийн 17-22, 164-176, 180, 5хх-35-36, 6хх-ийн 243-245 дугаар тал/

******* ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 82.5 хувийн ирцтэй буюу 50 хувийн хувьцаа эзэмшигч М., 50 хувийн хувьцаа эзэмшигч ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч А., 35 хувийн хувьцаа эзэмшигч Ш. нарыг оролцуулан хийж, ХҮ-******* дугаартай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлэхээр 82.5 хувийн саналаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт нийцсэн ба хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр байна. /1хх-ийн 175-176/

Учир нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дээрх шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нотлоогүй байна.

Түүнчлэн, ******* ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлэх бүрэн эрхийг М.ад 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрхийг олгосон.

Иймд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-гээр илэрхийлэгдсэн ******* ХХК-ийн хүсэл зоригийг хүчин төгөлдөр гэж үзэх тул уг гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй юм.

4. Хариуцагч нарын байгуулсан дээрх гэрээ нь нэхэмжлэлд дурдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж буй бусад үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5. Анхан шатны шүүх хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаарх ******* ХХК, ******* ХХК-ийн тохиролцоо хуульд нийцсэн эсэхийг анхаараагүйгээс үүрэг хүлээсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж, хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Аливаа гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тухайн гэрээний агуулга, тохиролцоо нь хуулийн хүрээнд байх шаардлагатайг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан.

5.1. ******* ХХК, ******* ХХК-ийн байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний 3.2.7-д ...сонгон шалгаруулалтад амжилттай оролцож СШ 3-10 кодтой Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47,876.57 га бүхий Улаан цохио нэртэй талбайд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг шилжүүлэн авагч тал авсан тохиолдолд ******* ХХК-иар геологи, эрэл хайгуул, геофизикийн судалгааны ажлыг гүйцэтгүүлнэ, 3.2.8-д гэрээний 3.2.7-д заасан геологи, эрэл хайгуул, геофизикийн судалгаа, өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх ажлын хөлсний хэмжээ 1 000 000 америк доллараас багагүй хэмжээтэй байна, 4.2-т шилжүүлэн авагч нь компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэгч талд буцаан шилжүүлж М.ыг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээр болон гэрээний 3.2.7, 3.2.8-д заасан үүргийг гүйцэтгэж амлалтаа биелүүлснээр талуудын хувьд гэрээний үүрэг биелэгдсэнд тооцно гэжээ.

Гэрээний дээрх заалтын дагуу шилжүүлэн авагч ******* ХХК нь ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх үүргээ 2016 онд биелүүлсэн үндэслэлээр ******* ХХК нь хариу үүрэг болох ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг шилжүүлэх үүрэгтэй гэж шаардсан. Ийм үүрэг хүлээсэн талаар хариуцагч ******* ХХК маргасан тайлбар гаргаагүй байна.

5.2. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно., мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж зохицуулжээ.

Дээрх 2 үндэслэлээр ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлж болох ба ийнхүү шилжүүлэх эсэхийг эрх бүхий төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6 дахь хэсэгт заасан.

Талуудын ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тохиролцоо хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй буюу тусгай зөвшөөрлийг хуулиар зөвшөөрөөгүй аргаар, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

Энэ тохиолдолд талуудын тохиролцоо нь анхнаасаа эрх зүйн дагавар үүсгэхгүй тул ХҮ-******* тоот ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг нэхэмжлэгч ******* ХХК шаардах эрхгүй юм.

6. Түүнчлэн, ******* ХХК-д шилжүүлэн бүртгэсэн ХҮ-******* дугаар бүхий ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл эзэмших хугацааг эрх бүхий байгууллагаас сунгасан талаарх баримтууд хэрэгт авагдсан, уг эрх хүчин төгөлдөр байгаа үйл баримт тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. /6хх-244-250, 7хх-ийн 34 дүгээр тал/

7. Нэхэмжлэгч А.******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох тусгай зөвшөөрлийн асуудлаар шаардлага гаргах эрхгүй тул түүний нэхэмжлэлийг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагч ******* ХХК-ийн дараах давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

8.1. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2017/01262 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн хувьцаа эзэшигчдийн ээлжит бус хурлын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16/07, 16/09 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч угаас хүчин төгөлдөр тогтоолуудыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолууд хүчин төгөлдөр байна. /1хх-ийн 72-75 дугаар тал/

Тус тогтоолуудаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.*******ийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс У.ыг гүйцэтгэх захирлаар томилж, ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг М.ын нэр дээр буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн. /9хх-ийн 193, 194 дүгээр тал/

Иймд А.******* нь ******* ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй байх үедээ тус компанийн нэрээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд ******* ХХК, ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г илт хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ ******* ХХК-ийг татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн нэхэмжлэлд дурдсан асуудлаар ******* ХХК-ийг дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх нөхцөл байдлыг бий болгохгүй юм. /1хх-ийн 92-93 дугаар тал/

Учир нь тухайн үед А.******* нь ******* ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй байсан тул тус компанийг нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үндэслэлээр ******* ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй байсан талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

8.2. А., Ш., О. нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй. Учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШЗ2023/15496 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэлээ тодорхой дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. /9хх-ийн 220-223 дугаар тал/

8.3. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 5099 дугаартай дүгнэлтэд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр М. анх бүртгэгдсэн, түүнийг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тогтоол, шийдвэр нотлох баримтаар авагдаагүй гэжээ. /9хх-ийн 2-4 дүгээр тал/

Иймд хариуцагч ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийг зөв тогтоогүй талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

8.4. Хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр тодорхойлно гэж заасанд нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

9. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардах эрхэд хамаарах хөөн хэлэлцэх хугацаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

10. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/03403 шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /ХҮ-*******/ тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ******* ХХК-д буцаан шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Улаан цохио гэх газар байрлах 47876.57 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх /ХҮ-*******/ тоот тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг " ХХК-д шилжүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч ******* ХХК, А.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,400 шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА