Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00438/И |
Дугаар | 401 |
Огноо | 2016-08-30 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар: *******/
*******той хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие *******той 2010 онд танилцаж улмаар 2011 онд хоёр талын эцэг эхчүүдийн зөвшөөрлөөр хамт амьдарч эхэлсэн. Түүнээс хойш хамтын амьдрал 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төгссөн. Бид энэ зун төрөхөөсөө өмнө хуримаа хийж гэрлэлтээ батлуулахаар төлөвлөж байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нөхөр ******* маань гэнэтийн ослоор нас барсан. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Даланзадгад сумын төрөх тасагт хоёр ихэр хөвгүүд маань төрсөн учир намайг *******той хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Нандин-Эрдэний итгэмжлэлээр төлөөлөгчөөр оролцож байгаа боловч ******* би шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* нь ******* овгийн ын *******той 2010 онд танилцаж 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүү Э.Одбилэг, Э.Содбилэг нарыг төрүүлж, 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь
1. Гэрч Б.Эрдэнэсангийн”...2012 оноос хойш Улаанбаатар хотод манай гэрт амьдардаг байсан. Нандин-Эрдэнийг төгсөхөөс өмнө жирэмсэн болж, Б.******* 2016 оны 04 дүгээр сард сургуулиа төгсөөд Өмнөговь аймагт ирсэн. ******* 2016 оны 05 дугаар сард нас барсан. Ар гэр бүх зүйлийг нь сайн мэднэ. Миний ойлгож байгаагаар сургууль соёл гээд гэрлэлтээ батлуулах зав зай байгаагүй байх. Надтай энэ талаар ярьж байгаагүй. Төрсөн хойноо батлуулна гэж ярьж байсан байж магадгүй. *******ын өвөө, миний аав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд учраас сайн мэднэ” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.Баяраагийн”...Нандин-Эрдэнийг 2011 оноос хойш *******той танилцаж үерхэж нөхөрлснийг мэдэж байна. 2012 оноос Улаанбаатар хотод амьдарч байсан. Сая 2016 онд жирэмсэн болсон. Би *******той нэг байранд өссөн багын найзууд. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр автын ослоор нас барсан. Хотод байхад нь би байнга, өдөр болгон очдог байсан. Энэ хоёр хамт амьдардаг байсан” гэсэн мэдүүлэг,
3. Нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр нэхэмжлэгчийг *******той хамтын амьдралтай байсныг, тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүү Э.Содбилэг, Э.Одбилэг нар төрсөн болохыг тус тус нотолж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрч Б.Эрдэнэсэн, А.Баяраа нарын мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгтэй харшлах шалтгаангүй байх тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн ******* нь ******* овгийн ын *******той хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР