Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Булган сум, 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Н.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилласан. Улсад нийт 9 жил 4 сар 18 хоног ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл 1981-1991 он хүртэл ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү”. гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Гэрч ******* шүүхэд өгсөн: “Д.******* нь 1981 Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрт худалдагчаар ирж ажиллаж байсан. Би 1978 оноос Худалдаа бээлтгэлийн ангийг татан буугдтал ажилласан. Д.******* нь 1981 оноос 1991 оныг хүртэл тасралтгүй худалдаа бэлтгэлийн ангид ажилласан. Сүүлийн 2 жилд нь нягтлангар ажилласан.  Би худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны нярав ажил эрхэлж байсан. Би 1978 оноос хойш нийт 12 жил уг ангмд ажилласан. Нэг дор хамт ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,

2. Гэрч *******ы шүүхэд өгсөн: “Намайг 1984 онд Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид хуваарилагдаж очиход Д.******* ажиллаж байсан. 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хамт ажилласан. Энэ хугацаанд Д.******* өөр ажилд шилжээгүй, тасралтгүй ажиллаж байсан. Бид 2 хамт ажиллаж байсан. Хамтын тооцоотой худалдагчаар ажиллаж байсан. Би тус ангид татан буугдтал нь буюу 1991 оныг хүртэл Д.*******тэй хамт ажиллаж байсан учраас мэднэ” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч Д.*******гийн ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Булган сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 510 тоот *******гийн ******* нь Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981-1991 онд худалдагчаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1981 оны 08 дугаар 13-ны өдрийн 32 тоот тушаалын хуулбар,

6.******* овгтой *******гийн “Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэгийн үнэмлэхийн хуулбар,

7.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Нэхэмжлэгч Д.******* нь 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 510 тоот *******гийн ******* нь Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981-1991 онд худалдагчаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, “Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэгийн үнэмлэхийн хуулбар, зэргээр нотлогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Д.*******гийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******гийн 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР