Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч Ж.Х/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн т холбогдох эрүүгийн 1911008500317 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1980 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6а байрны 41 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-827 тоотод түр оршин суудаг гэх,  урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Хнь 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-827 тоот хашаанд оршин суух дүү Ж.Энхбаатарын  гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ж.Төмөрбаатартай маргаж, улмаар түүний цээж, нүүрэн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Хнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ж.Төмөрбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг төрсөн дүү Хүрэлбаатар хутгалсан. Харин Ж.Энхбаатар нь унтлагын өрөөнөөс гарч ирээд бид хоёрын дундуур орж салгасан байсан. Би ухаан алдсан байж байгаад сэрэхэд Ж.Энхбаатар нь миний дээр байсан. ...Тухайн үед дүү Ж.Хүрэлбаатарыг ажил төрөл хийхгүй, цалингүй байж архи уулаа гэж загнаснаас болж уг асуудалд үүссэн...” гэжээ /хх-14/.

Гэрч Ж.Энхбаатар мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 11 цагийн үед төрсөн ах Төмөрбаатартай гэртээ 0.75 литрийн архи 2 ширхгийг хувааж уусан. Төмөрбаатар ах бид хоёр 15 цагийн үед зурагт үзээд сууж байхад гаднаас Хүрэлбаатар ах согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд Төмөрбаатар, Хүрэлбаатар бид гурав 0.75 литрийн архи аваад хувааж уусан. Миний хувьд нэлээн муудчихаар нь би унтахаар орондоо орсон. Тэгтэл том өрөөнд түс тас хийх чимээ гарахаар нь босоод очсон чинь Төмөрбаатар, Хүрэлбаатар ах хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд би тэр хоёрын дундуур орж салгах гэсэн 4-5 минут оролдсон. Би Төмөрбаатар ахыг салгаж аваад том өрөөний буйдан дээр дээш харуулаад дарсан чинь Төмөрбаатар ах чи намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би та юу яриад байгаа юм бэ, юун хутга гэж асуусан. Надад юм хариулж хэлээгүй бөгөөд  Хүрэлбаатар ах гараад зугтаагаад яваад өгсөн...” гэжээ /хх 18-19/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №3398 дугаар дүгнэлтэд: 

“1. Ж.Төмөрбаатарын биед дух, зүүн хөмсөг, зүүн хацар, цээжинд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх сорви нь ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэжээ /хх-24/. 

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-62-63/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Ж.Хнь 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-827 тоот хашаанд оршин суух дүү Ж.Энхбаатарын  гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ж.Төмөрбаатартай маргаж, улмаар түүний цээж, нүүрэн тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ж.Төмөрбаатарын “...Намайг төрсөн дүү Хүрэлбаатар хутгалсан. Харин Ж.Энхбаатар нь унтлагын өрөөнөөс гарч ирээд бид хоёрын дундуур орж салгасан байсан. Би ухаан алдсан байж байгаад сэрэхэд Ж.Энхбаатар нь миний дээр байсан. ...Тухайн үед дүү Ж.Хүрэлбаатарыг ажил төрөл хийхгүй, цалингүй байж архи уулаа гэж загнаснаас болж уг асуудалд үүссэн...” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №3398 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Ж.Хүрэлбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Ж.Хүрэлбаатарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын  яллагчийн гаргасан Ж.Хүрэлбаатарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал зэргийг харгалзав.

Хохирогч Ж.Төмөрбаатар нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “...Ж.Хүрэлбаатартай сайн дурын үндсэн дээр эвлэрч, учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тул шүүгдэгч Ж.Хүрэлбаатарыг бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Ж.Хнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 20 см урттай, бариул хэсэг нь 11.5 см, нийт урт нь 31.5 см цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ж.Хнь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 20 см урттай, бариул хэсэг нь 11.5 см, нийт урт нь 31.5 см цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН