Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч А.М,

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхбаяр,

хохирогч Д.Энхцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангин 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн н,  мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 1811008280686 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1., 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, нөхөр, 5-8 насны 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 70 дугаар гудамжны 968 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

2., 1994 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2-4 насны 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 15 дугаар гудамжны 07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.М, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корео Март “ дэлгүүрт хувилж авсан түлхүүр ашиглан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл хулгайлсан,

Мөн шүүгдэгч А.М нь “ЭММЭ” ХХК-нд худалдагчаар 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 ооны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл ажиллахдаа нийт 3.012.865 төгрөгийн бараа материал завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гэдгээ баталж байна…” гэв.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би ууг нь хулгай хийх зорилгоор түлхүүрийг хувилж аваагүй. Хаяж магадгүй гээд л нэг түлхүүрийг хувилаад далд хийсэн байсан. Маш их харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Боломжоороо хохирлыг төлсөн байгаа. Д.Энхцэцэг хохирогчийн нэхэмжилсэн үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байна…” гэв.

Хохирогч Д.Энхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Шүүгдэгч нараас 14.168.260 төгрөгийг дансаар хүлээн авсан. Одоо 7.990.635 төгрөгийг нэхэмжилж байгаа …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Д.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Болорцэцэг манай ажилдуулдаг Кореа Март дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Болорцэцэг манай дэлгүүрийн гэр ахуйн тасагт худалдагчаар ажилласан. Сард үндсэн цалин 450.000 төгрөгөөр тохирч Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. 2017 онд Болорцэцэг найз Даариймааг манай хүнсний тасагт худалдагчаар оруулъя гэхээр нь ажилд авч 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Даариймаа нь мөнгө дутаагаад ажлаас халагдсан. Тэрнээс хойш Мөнхсайхан нь манай дэлгүүрийн борлуулалтын ажил хийж байгаад худалдагч болъё гэхээр нь хүнсний тасагт худалдагчаар ажилд оруулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Манай дэлгүүр сард хоёр удаа тооллого хийдэг. Тэгтэл Мөнхсайханы хариуцан авсан тасгаас хэд хэдэн удаа дутагдал гарсан. Мөнхсайхан нь дутагдлаа хүлээн зөвшөөрч удахгүй өгнө гэж хэлээд өгч байсан. Гэхдээ удаа дараа дутагдал гаргасан болохоор 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Мөнхсайханыг ажлаас нь халсан. ...Би 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэгт хэвтсэн хойно 2018 оны 3 дугаар сарын 15-ны шөнө манай дэлгүүрт хулгай орсон байсан. Энэ цаг үед худалдагчаар Болорцэцэг, Чимгээ хоёр ажиллаж байсан. Дэлгүүрийн гаднах хаалганы түлхүүр Болорцэцэгт байдаг. Мөн манай нөхөр Магнайжав бид хоёрт нэг нэг түлхүүр байдаг. Тэгтэл Болорцэцэг 3 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа эрт 19 цагийн үед буугаад 3 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирэлгүйгээр танихгүй хүнээр манай дэлгүүрийн түлхүүрийг өгч явуулсан байдаг. Тэр өдөртөө ажилдаа ирээгүй, шөнө дэлгүүр рүү орсон байсан хяналтын камерын бичлэгийг харахад Болорцэцэг Мөнхсайхантай хамт орж ирсэн байдаг бичлэгийг харахад 20 минут дэлгүүр дотор байсан...” гэжээ /хх-26, 110-111х/.

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №195 дугаар дүгнэлт /хх-144-156/.

              Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69, 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67, 70/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-16/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-23/, эд зүйлийн үнэлгээ /хх-73, 200/, шүгдэгч А.Мы 2-4 насны  хоёр хүүхдийн төрсний гэрчилгээ, ам бүл гуравуулаа амьдардаг болохыг тодорхойлсон хорооны тодорхойлолт, шүүгдэгч Д.Бийн 5-8 насны хоёр хүүхдийн төрсний гэрчилгээ, жирэмсний хяналтын карт зэргийг шинжлэн судлалаа.

              Шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч нарын гэм бурууг дараах байдлаар тодорхойлж байна.

              Прокуророос “Д.Б, А.М нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож ирүүлжээ.

              Шүүгдэгч Д.Б нь тухайн “Корео Март” дэлгүүрт хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдагчаар ажилладаг байсан бөгөөд эд зүйл, бараа материалыг хариуцдаг, түүнд дэлгүүрийн түлхүүрийг албан ёсоор дэлгүүрийн эзэд хүлээлгэн өгсөн байх тул түүнийг “итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэхэд А.Мыг бүлэглэж оролцсон” гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд тэдгээрт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

              Шүүгдэгч Д.Б нь: 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корео Март” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл завших гэмт хэргийг А.Мтай бүлэглэн үйлдсэн,

              Шүүгдэгч А.М нь: “ЭММЭ” ХХК-нд худалдагчаар 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 ооны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл ажиллахдаа нийт 3.012.865 төгрөгийн бараа материал завшсан,

              мөн шүүгдэгч Д.Бийг 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корео Март” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл завшихад бүлэглэж оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Энхцэцэгийн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                

Шүүх шүүгдэгчид нарт ял шийтгэхдээ тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид учирсан хохирол төлбөрт нийт 14.168.260 төгрөг төлсөн, үлдэх хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцов. Мөн шүүгдэгч нар нь бага насны хүүхдүүдтэй, А.М нь өрх толгойлсон эмэгтэй, Д.Б нь 8 сартай жирэмсэн зэргийг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч Д.Энхцэцэг нь “...шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 22.158.895 төгрөг нэхэмжилснээс 14.168.260 төгрөг авсан, одоо үлдэх 7.990.635 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх бөгөөд дээрх нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нар нь дээрх хохирлыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул хохирогчийн нэхэмжилсэн 7.990.635 төгрөгийг Д.Б, А.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Д.Энхцэцэгт олгох нь зүйтэй байна. Дээрх хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэв.

Шүүгдэгч А.М, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1/нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргах, 1/нэг/ ширхэг түлхүүрийг устгах зэргийг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокуророос шүүгдэгч Д.Б, А.М нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,

нь ганцаараа болон бусадтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, А.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Маас 3.012.865 төгрөгийг, шүүгдэгч Д.Бээс 3.012.865 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Энхцэцэг /РД: ЧЕ66111123/-т олгосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, А.М нарт 01/нэг/ жилийн хугацаанд хохирол төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б, А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1/нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1/нэг/ ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, А.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН