Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 01055

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “Эрдэнэт-99” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-24-49 тоотод оршин суух, Боржигон овгийн Чойсүрэнгийн Сүглэгмаад /ФД-59042204 / хариуцагдах 128,180 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Равдан, хариуцагч Ч.Сүглэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:   

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сууц өмчлөгч Сүглэгмаа нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6 дугаар заалт “Сууц өмчлөгч нь өөрөө өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, бохир, ариутгал, хог цахилгаан, холбоог зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө ” гэсэн заалт, МУ-ын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.2.6 дахь заалтыг зөрчин СӨХ-ийн ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 128,180 төгрөгийг Сүглэгмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Сүглэгмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна.Маргаан байхгүй.СӨХ-ийн төлбөрийг орон сууцны төлбөртэй хамт авахаа больсоныг СӨХ мэдэгдээгүйгээс энэ өр гарсан.Цувуулаад төлөх болно гэв.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь харуицагч Ч.Сүглэгмаад холбогдуулан 128,180 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй зөвшөөрсөн ба түүний зөвшөөрөл хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй,талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 4,550 төгрөгний хураамжийг төрийн сангаас 50%, хариуцагчаас 50% гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ны 128,180 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Сүглэгмаа хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоо дансанд/ 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  төлсөн 4,550 төгрөгнөөс 2,275 төгрөгийг буцаан, хариуцагч Ч.Сүглэгмаагаас 2,275 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

            

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ