Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 30-08 тоотод оршин суух Тогоруутан овгийн Лувсанхүүгийн Даваадалайн /РБ-66010505 / “хүүхэд үрчилж авсан хугацааг тогтоолгох” тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Даваадалай, гэрч Даваажаргал, Батбаяр, Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

       Хүсэлт гаргагч Л.Даваадалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Даваадалай нь Дашийн Бадамханд гэдэг хүнээс охин Даваадалайг 3 сар орчимтой байхад үрчилж авч өсгөсөн юм. Учир нь Бадамханд нь нөхөр Норовсамбуугаас салчихлаа та энэ охиныг өсгөж ав би өсгөж чадахгүй та өөрийнхэээ нэрэн дээр болгож аваарай гэж хэлээд орхисон юм.

           Ингээд тэр цаг мөчөөс эхлэн одоог хүртэл над дээр өсч намайг ээж гэж өссөн.

         Харин миний бие өөрийн бичиг баримтгүй / иргэний үнэмлэхээ хаясан / байдлаасаа болж хүүхэд үрчилж авсанаа бүртгүүлж чадалгүй явсаар бичиг баримтгүй иргэдэд бичиг баримт олгох нэгдсэн ажлын үед надад иргэний үнэмлэх олгож мөн энэ үед манай охиныг намайг үрчилж авсныг мөн бүртгэж гэрчилгээ олгосон юм.Гэтэл энэ үйл явдал бүр хожуу 2003 онд байсан учраас энэ цаг үеэр үрчлэлтийн гэрчилгээ олгогдсон.Мөн Даваадалайн нэрийг нь Бямбажаргал гэж Даваадалайг үрчилж авсан цаг үеэс эхлэн надтай адилхан учир өөрчилж нэрлэсэн байсныг мөн энэ үед өөрчилж гэрчилгээ олгосон.Ийнхүү бичиг баримтгүй хүмүүсийг бичиг баримтжуулах үед бүгдийг цэгцэлж авсан нь охин Бямбажаргалыг 1991 онд үрчилж авсан жинхэнэ он сар өдөр маань 2003 онд гэрчилгээ авсан он сор өдрөөр болж бичигдэж буруу болсон байна .

          Бямбажаргалыг 1991 онд үрчилж авч өсгөснийг манай ах дүү нар үр хүүхдүүд таньдаг айл найз нөхөд бүгд мэднэ. Тухайн үед манай хажуу айлын Нямсүрэн гэдэг хүн та ийм нялх хүүхэд авч яаж байгаа юм бэ гэж хэлж л байсан .

         Тэр охиныг үрчилж авах үед манай дүү Баасандалай хурим хийж байсан юм. Тэгээд энэ хуриманд Бадамханд ирээд явахдаа надад үлдээсэн. Тэгээд явчихаад цагаан сараар эргэж ирээд төрснийх нь гэрчилгээг авчирч өгөөд та хүн болгож аваарай гэрчилгээг нь өөр дээрээ болгоно биз гээд л орхичихоод явсан юм. Одоо Баасандалай маань нас барсан харин эхнэр Даваажаргал нь байгаа.Иймд охин Даваадалайн Бямбажавыг 1991 оны 11 сард үрчилж авч өсгөснийг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь заалтыг үндэслэн тогтоож өгнө үү.Бямбажаргалын эцэг Хорлоогийн Норовсамбуу Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух утас:99882069, иргэн Зундуйдоржийн Даваажаргал Орхон аймаг Баян-Өндөр сум зээлийн 81-03 тоот Утас:99365283 зэргийг гэрчээр асууж Даваадалайн Бямбажаргалыг 1991 оны 11 сард үрчилж авч өсгөснийг асууж тодруулж өгнө үү. Би одоо 50 настай 4 хүүхэд төрүүлж өсгөсөн гэдгээр тэтгэвэрт гарах гээд материалаа бүрдүүлээд өгтөл Бямбажавын маань үрчилж авсан он сар өдөр буруу тогтоогдсоноос багаас нь өсгөсөн гэж үзэхгүй байгаа юм. Иймээс Бямбажаргалыг үнэхээр 3 хан сартайгаас нь үрчилж авч өсгөсөн учраас минии хүсэлтииг хангаж шиидвэрлэн надад туслалцаа үзүүлнэ үү.

         Охин Д.Бямбажаргал нь насанд хүрсэн хэдий ч гэрчийн мэдүүлэг өгч чадахгүй төрөлхийн оюуны хомсдолтой учраас гэрчээр асуулгах боломжгүй байна.Харин ээж Бадамханд Хөвсгөл аймгийн Хатгалд бие муу байдаг сурагтай байна.Одоо ам бүл 3 . Өрхийн орлого охины группээс өөр орлогогүй.Иймээс тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

            Гэрч З.Даваажаргал нь шүүхэд мэдүүлэхдээ:Даваадалай бол миний нөхрийн төрсөн эгч.1991 оны 11 сарын 15-нд Хөвсгөлийн Хатгалаас Норовсамбуу гэж хүний 2 сартай охиныг өргөж авч байсан.Тэр өдөр би хуримаа хийж байсан ба манай хуримд ирэхдээ хүүхдээ Даваадалай эгчид орхиод явсан.3 эрэгтэй хүүхэдтэй тул охин хүүхэд гээд зөвшөөрсөн байх.Бямбажаргал нь одоо 25 настай ээжтэйгээ хамт амьдардаг.Оюуны хомсдолтой гэжээ.

  Гэрч Л.Батбаяр нь шүүхэд мэдүүлэхдээ: Би төрсөн дүү нь .1991 оны намар хүүхэд өргөж авсан.Хатгалаас ирсэн Норовсамбуу гэж хүний хүүхдийг авч байсан.Тэр үеээс хойш эгчтэй хамт амьдарч байгаа.2 сартай нялх хүүхэд байсан гэжээ

  Гэрч Н.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд мэдүүлэхдээ: “ Бид айл аймаг улс.Даваадалай нь1991 оны 11 сард хөвсгөлийн Хатгалаас ирсэн өлгийтэй нялх хүүхдийг өргөж авч байсан.Хүүхдийг өсгөж одоо хүртэл хамт байгаа.Бямбажаргал нь хөгжлийн бэрхшээлтэй гэжээ

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Даваадалай нь 1991 онд хүүхэд үрчилж авсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасаныг хангах үндэслэлтэй байна.

 

Л.Даваадалай нь 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Бямбажаргалыг 1991 оны 11 дүгээр сард үрчилж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 02-ны өдрийн 187 дугаартай захирамж, 33 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний баталгаат хуулбар, 136/33 дугаартай төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар, ам бүлийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4,115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан Тогоруутан овгийн Лувсанхүүгийн Даваадалай /РБ-66010505 / нь охин Л.Бямбажаргалыг /РХ-91091902 / 1991 оны 11 дүгээр сарын 15-ы өдөр үрчилж авсан болохыг тогтоосугай.

2.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар үрчлэлтийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.     .

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ