Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01062

 

                                            

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-43 тоотод  оршин суух Цорос овгийн Шагдаржавын Эрдэнэсувдын /ФМ-57040322/ нас тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаӨ.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ш.Эрдэнэсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ш.Эрдэнэсувд нь Завхан аймагт 1958-04-03-нд төрсөн.1981 онд паспорт солигдоход төрсөн он 1957 болсон байна.Миний төрсөн оныг төрсөний гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн сольж өгнө үү.Шагдаржав овогтой Эрдэнэсувдыг 1958 онд тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Эрдэнэсувд  нас тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Ш.Эрдэнэсувд нь 1958 оны 04 сарын 03–нд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн, 59 настай болох нь 357/012209 дугаартай төрсөний бүртгэлийн лавлагаа,74 дугаартай төрсөний гэрчилгээний баталгаат хуулбар зэрэг баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл,133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.13-д заасныг баримтлан Цорос овгийн Шагдаржавын Эрдэнэсувдыг 1958 оны 04 сарын 03-нд төрсөн болохыг  тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                .

3.Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ