Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01053/И |
Дугаар | 01063 |
Огноо | 2016-09-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 01063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27-р хороо Дунд дарь эхийн 30-1690 тоотод оршин суух Эрээн нуур овгийн Цээсрэгийн Бямбажавын /ФМ-63110667 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ц.Бямбажав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие нь 1983 оны 12 сард Эрдэнэтийн хүнсний комбинатын архи савлах цехэд савлагчаар ажилд орж тасралтгүй 1983 оны 12 сараас 2002 оны 1 сар хүртэл ажилсан. Цээсрэг овогтой Бямбажав миний хөдөлмөрийн дэвтрийн тамга анх ажилд орсон тушаал хоёрын тамгын зөрчилтэй мөн тушаал дээр овгийн зөрөөтэй Тасун ХХК- ын материал архиваас олдохгүй нийгмийн даатгалын дэвтэрийн баримт засвартай зэрэг зөрчилтэй учраас тэтгэвэр тогтоох боломжгүй байгааг сэргээн тогтоож 1983-2002 оны 1 сар хүртэл хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Бямбажав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1983 онд сургууль төгсөөд яамны томилолтоор Эрдэнэт хотын Хүнсний комбинатад ирж ажилласан.Савлах болон архи ундаа найрах цехэд нормчноор 2001 он дуустал ажилласан.Энэ хугацаанд Хүнсний комбинат хувьчлагдаж Тасун ХК,дараа нь Эрдэнэт хүнс ХК болсон.Миний хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр зөрчилтэй.1990 оны дэвтэрт нөхөн бичилт хийсэн.НДД засвартай гэсэн тул шүүхэд хандсан.Хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Бямбажав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.
1991-07-09-ний өдрийн 06 дугаартай Эрдэнэт хотын Хүнсний комбинатын даргын тушаалын хуулбар, мөн 1985-12-03-ны өдрийн мэрэгжлийн зэрэг олгох” тухай тушаалын хуулбар, 1984-03-27-ны өдрийн 45 дугаартай “ажилд томилох тухай”тушаалын хуулбар, 1983-12-28-ны өдрийн 199 дугаартай “ажилд томилох тухай тушаалын хуулбар,1986-08-26-ны өдрийн тушаалын хуулбар, 1987-01-09-ний өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар, Орхон аймгийн Архивын тасгийн 2016-06-17-ны өдрийн тодорхойлолт, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2015-07-07-ны өдрийн 1076 дугаартай лавлагаа,Ц.Бямбажавын Эрдэнэт хүнс ХК-д 1995-2001 онд шимтгэл төлж ажиллаж байсан тухай лавлагаа, Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн Хүнсний комбинатын өөрчлөн зохион байгуулагдсан талаархи 2016-06-17-ны өдрийн 74 дугаартай тодорхойлолт лавлагаа, №370263 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, №093083 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар,хамт ажиллаж байсан С.Жавзандулам,Ц.Даваасүрэн,Ц.Ганчимэг нарын тодорхойлолт,гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Ц.Бямбажав нь 1983 оны 12 дугаар сарын 28-наас 2001 оныг дуустал Эрдэнэт хотын Хүнсний комбинат,Тасун ХК,Эрдэнэт хүнс ХК-д тус тус нормчноор ажиллаж байсан болох нь нотлогдож байна.Иймд түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Цээсрэг овогтой Бямбажавыг 1983 оны 12 дугаар 28-ны өдрөөс 1991 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл Орхон аймгийн Хүнсний комбинатын Архи пиво, ундааны үйлдвэрт нормчноор, 1991 оны 12 сарын 23-ны өдрөөс 1997 оны 03 сарын 22-ны өдөр хүртэл Тасун ХК-д технологийн ажилчнаар, 1997 оны 03 сарын 22-ны өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Орхон аймгийн Орхон аймгийн Эрдэнэт хүнс ХК-д ундаа найрагчаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ