Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 394

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 4-р баг, ******* тоотод оршин суух,  ******* овгийн *******ийн ******* /РД:/

 

4070000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах  М.Сугирсүрэн оролцов.                      

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2015 оны 10 дугаар сард 2178000 төгрөгийн цемент аваад 12 дугаар сард өгнө гэсэн боловч худлаа хэлж, 2016 оны 03 дугаар сар хүртэл олдоогүй. Иймд бид 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Гурвантэс сумаас Цагаанхад гэх газар очиж 115000 төгрөгийн зардал гарган түүний эхнэр Оюуны ахтай уулзаж аймгийн төв дээрх гэрийнх нь утсыг олж 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр уулзаж 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд хоногийн 3 хувийн хүү тооцож төлнө гэсэн бичиг хийлгэн авсан боловч өнөөдрийг хүртэл утсаа авахгүй зугтаж байгаа тул миний нэхэмжилж буй 4070000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Н.******* миний бие Б.*******аас 4070000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.*******тай эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээг байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 2002000 төгрөгөөсөө татгалзаж Б.******* нь 1568000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барагдуулж үлдэгдэл 500000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгч хохиролгүй болгохоор тохиролцлоо.

Хариуцагч Б.******* миний бие Н.*******од 2068000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******аас 4070000 төгрөг нэхэмжилж байсан ба нэхэмжлэгч Н.******* нь 4070000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 2002000 төгрөгөөс татгалзаж 2068000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “Н.******* миний бие Б.*******аас 4070000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.*******тай эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээг байгуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 2002000 төгрөгөөсөө татгалзаж Б.******* нь 1568000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барагдуулж үлдэгдэл 500000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгч хохиролгүй болгохоор тохиролцлоо.

Хариуцагч Б.******* миний бие Н.*******од 2068000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн эвлэрлийн гэрээгээр  нотлогдож байх бөгөөд энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчдыг эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд 2068000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 24019 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн төсвийн орлогоос 24019 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Н.*******ын нэхэмжлэлтэй Б.*******д хариуцагдах 4070000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд 2068000 төгрөгөн дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Б.******* нь 2068000 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******од төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80070 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******аас 24019 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 24019 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.*******од олгосугай.

 

 М Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ