Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 322

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

улсын яллагч Ц.Майбаяр,

  шүүгдэгч Б.Б/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн холбогдох эрүүгийн 1911008510295 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

, 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Элит төвд зөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 82-966 тоотод оршин суух хаягтай.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 140а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааг нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 34 дүгээр байрны орцонд иргэн Э.Цолмонбаатарыг цохиж унагаан толгой тус газарт нь өшиглөж баруун чамархайн хуйхны язарсан шарх, зүүн гарын чигчий хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Э.Цолмонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 02-ны орой хамт ажилладаг Бямбадоржийн хамт урд нь ажиллаж байсан Анарын гэрт очиж гурвуулаа архи ууцгаасан. Тэгээд шөнө 04 цагийн үед Бямбадорж бид хоёр гэрээс нь гарсан бөгөөд би нэлээн согтчихсон байсан болохоор Бямбадоржтой маргалдсан талаараа санахгүй байгаа бөгөөд намайг орцонд Бямбадорж нүүр рүү цохиод газар унахад өшиглөсөн. Тэгээд миний толгой хагарч цус гарсан ба тэр хавийн айлын нэг хүн гарч ирээд түргэн тусламж болон цагдаа дуудсан. Анарын гэрт эргэж орно орохгүй гэх асуудлаас болоод л бид хоёр маргалдсан байсан. Түүнээс бид хоёрын дунд урьдын ямар нэгэн асуудал байхгүй...” гэжээ /хх 15-16/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн №2968 дугаар дүгнэлтэд: 

“1. Э.Цолмонбаатарын биед баруун чамархайн хуйхны язарсан шарх, зүүн гарын чигчий хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-22/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/,

хохирогч Э.Цолмонбаатараас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан “...Б.Бямбадоржид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-51/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 34 дүгээр байрны орцонд иргэн Э.Цолмонбаатарыг цохиж унагаан толгой тус газарт нь өшиглөж баруун чамархайн хуйхны язарсан шарх, зүүн гарын чигчий хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Цолмонбаатарын “...намайг орцонд Бямбадорж нүүр рүү цохиод газар унахад өшиглөсөн. Тэгээд миний толгой хагарч цус гарсан ба тэр хавийн айлын нэг хүн гарч ирээд түргэн тусламж болон цагдаа дуудсан. Анарын гэрт эргэж орно орохгүй гэх асуудлаас болоод л бид хоёр маргалдсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн №2968 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Б.Бямбадоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Б.Бямбадоржид ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал болон уг ялын саналыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан баримт зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Э.Цолмонбаатар нь “...Б.Бямбадоржид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болсон гэж үзлээ.    

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН