Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 450

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Я.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Д.Отгонцэцэгт холбогдох “410.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Я.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отгонцэцэг нь 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 250.000 төгрөг хүүхэд сургуульд оруулж өгнө гэж аваад өгөөгүй намайг хохироосон. .Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 02-нд 200.000 төгрөг бичиг баримт хөөцөлдөж өгнө гэж авсан. Мөнгөө өгөхгүй байж байгаад 2016 оны 03 дугаар сард 40.000 төгрөг өгсөн. Удаа дараагийн үйлдлээр худлаа ярьж намайг хохироосон.

            Иймд хариуцагч Д.Отгонцэцэгээс 2010 онд эхлээд өгсөн 250.000 төгрөг болон 2015 онд өгсөн 200.000 төгрөг нийлүүлэн 450.000 төгрөг болж байгаа. Үүнээс надад өгсөн 40.000 төгрөгийг нь хасаад нийт 410.000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 024 тоотод оршин суугч Хотгойд овогт Дэмбэрэлийн Отгонцэцэг /МЮ-85010389/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Отгонцэцэг миний бие нь Я.Нарантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 410.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-нд төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Я.Нарантуяа нь хариуцагч Д.Отгонцэцэгээс “410.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12950 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 6475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.                                                                                                                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Я.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Д.Отгонцэцэгт холбогдох “410.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 6475 төгрөгийг, үлдэх 6475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ