Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 452

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар, 5 дугаар хэсэг, 036 тоотод оршин суух, группэд гэх Боржигон овогт Лувсангийн Цэцэгмаа / РД: МЮ61061361/-гийн нэхэмжлэлтэй,

“Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

...Миний бие нь 1977 оны 07 дугаар сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг кино театрт үйлчлэгчээр ажиллаж байгаад 1981 оны 07 дугаар сарын 30-нд ажлаас чөлөөлөгдөж 1981 оны 9 дүгээр сарын 01-нд Улаанбаатар төмөр замын техникумд суралцах болж ажлаасаа гарч байсан юм.

Би тухайн үед ажиллаж байсан газраасаа архивын лавлагаа авах гэсэн боловч Алтанбулаг сумын кино театрын архив шатсан учраас лавлагаа авч чадаагүй.

Одоо тэтгэвэрт гарах нас болсон боловч тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохироод байна.

Иймд намайг Сэлэнгэ аймгийн Алтан булаг кино тетарт үйлчлэгчээр 1977 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 30 хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэжээ.

                           Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Цэцэгмаа нь “...намайг 1977 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Алтан булаг кино тетарт үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

Учир нь: Л.Цэцэгмаа 1977 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг кино тетарт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Алтаннавчийн шүүхэд өгсөн ... Би 1977 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг кино тетарт кино мантажчнаар ажилд ороход Л.Цэцэгмаа нь манай байгууллагад үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэрээр тус байгууллагад үйлчлэгчээр ажиллаж байгаад 1981 оны 7 дугаар сарын 30-нд сургуульд сурна гээд ажлаасаа чөлөөлөгдөж байсан нь үнэн болно... гэх мэдүүлэг, гэрч Б.Алтанцэцэгийн шүүхэд өгсөн ... Би 1972 оноос эхлэн 1993 он хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг кино тетарт монтажчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Л.Цэцэгмаа нь 1977 оны 7 дугаар сарын 10-наас 1981 оны 7 дугаар сарын 30 хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн болохоор шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Лувсангийн Цэцэгмааг 1977 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Алтан булаг кино тетарт үйлчлэгчээр ажиллаж байсан ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ