| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0025/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/26 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí П.*******д холбогдох эрүүгийн 1904000140016 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар ñàðûí 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
******* бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хохирогч Ч.Сонинсувд
Хохирогчийн өмгөөлөгч Л.Ганганбарс
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч П.******* нар оролцов.
Ìîíãîë óëñûí èðãýí, 1987 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр *******, 6-12 насны 3 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 15 дугаар гудамжны 11 тоот/ одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, ын 8 дугаар гудамжны 11 тоотод түр оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар П.******* нь 2019 оны 1 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, ын 8 дугаар гудамжны 11 тоот хашаанд оршин суух Б.ын гэрт Ч.Сонинсувдтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт шаазан аягаар нэг удаа цохьсоны улмаас Ч.Сонинсувдын биед дух, хамрын нурууны дунд хэсэгт язарсан шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч П.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би эгчийн гэрт Сонинсувд, манай нөхөр *******, эгчийн нөхөр ах бид нарын хамт архи ууцгааж, нилээд согтоцгоосон. Сонинсувд чанга чанга орилж хашгираад ахыг загнаад байсан. Би Сонинсувды хажууд буйдан дээр зэрэгцээд сууж байхдаа түүнд хандан “ямар чанга дуутай юм бэ, чимээгүй байгаач” гэж хэлэхэд намайг сонсохгүй байхаар нь босоод зогстол намайг хөлөөрөө жийсэн. Тэгээд бид хоёр харилцан үсдэлцэж байхдаа ширээн дээр байсан шаазан аяга аваад Сонинсувдын нүүрэнд цохьсон. Сонинсувдын духнаас цус гарсан. Яг зодоон болох үед манай нөхөр архинд гарсан байсан, гэрийн эзэн ах орж гараад байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Сонинсувдын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би аас ирээд эгчийнд очиж ******* болон түүний нөхөр *******, ах нартай хамт архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Миний ам цангаад босч ус уух гэж байхад гаднаас ******* орж ирээд шууд аягаар намайг цохьсон. Тэгээд би сөхрөөд суутал *******г нөхөр нь аваад гарсан. Би гэрээс мөлхөж гараад хажуу айлд ороод цагдаа дуудсан. Нүүрэндээ сорвитой болсондоо харамсаж байна. Эмнэлэгт үзүүлж чадаагүй бөгөөд 1 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын мэдүүлсэн: “...бид нар манайд ирээд дахиад 2 шил архи уусан. Тэгээд би хэсэг согтоод унтчихсан байсан, гэнэт юм түчигнээд байхаар нь сэрсэн чинь Сонинсувд үүдэнд толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би сэрээд яасан талаар асуухад Сонинсувд “намайг ******* аягаар цохьчихсон” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,
Мөрдөн байцаалтад гэрч Т.*******ын мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 17 цагийн үед ын 8 дугаар гудамжны 11 тоотод ах, эгч, Сонинсувд, ******* бид нар архи ууцгаасан. Сонинсувд архи ууж байснаа агсраад хүн хүн рүү дайраад байсан, тэр үед би гайгүй байх гэж бодоод архи авчихаад буцаад ирэхэд Сонинсувд манай эхнэр *******тэй зодолдсон гэж байсан. Би эхнэрээ аваад явсан. Намайг ирэхэд Сонинсувд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн мэдүүлсэн: “...Гэртээ байж байхад эгч над руу залгаад “гэрт зодоон болоод байна, ирээд салгаад өгөөч” гэхээр нь би ороход Сонинсувд хэвтчихсэн толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь би юу болсон талаар асуухад эгч надад “*******, Сонинсувд нар маргалдаж зодолдоод ******* нь Сонинсувдын толгой руу аягаар цохьчихлоо” гэж хэлсэн. *******, Сонинсувд нар нилээн согтуу, харин эгч арай гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,
Мөрдөн байцаалтад гэрч О.н мэдүүлсэн: “...Сонинсувд согтчихоод өөрийнх нь хүүхэд газар гудсан дээр хэвтэж байхад “гичий минь дээшээ хэвтээч” гэж хүүхэд рүүгээ орилсон. Тэгэхээр нь би “чи одоо болиоч, наад хүүхэд чинь ингээд байвал, яг чам шиг харьцаатай болчихно шүү дээ” гэж хэлэхэд Сонинсувд “чамд хамаагүй шүү, гичий минь” гээд над руу салаавч өгсөн тэгэхээр нь ******* Сонинсувдыг “чи одоо болиоч, айлд байж, ахын өөдөөс салаавч өгөөд” гэж хэлэхэд Сонинсувд *******г “би найзындаа байна, чамд хамаагүй” гээд өшиглөөд авсан. Тэр хоёр үсдэлцээд зодолдохоор нь би гэрээс гараад явсан, хажуу айл цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №09шэ/025 дугаартай дүгнэлтэд: “Ч.Сонинсувдын биед дух, хамрын нурууны дунд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 31/,
Хохирогч Ч.Сонинсувдын биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5/
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан “******* дүүргийн 4 дүгээр хороо, ын 8 дугаар гудамжны 12 тоотын гадаа согтуу хүн хэвтэж байна” гэх тэмдэглэл /хх-ийн 2/
Шүүгдэгч П.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 55/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 50/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч П.******* нь согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, ын 8 дугаар гудамжны 11 тоотод оршин суух иргэн О., Б. нарын гэрт Ч.Сонинсувдыг “чимээгүй бай, битгий орилж хашгир” гэж хэлээд харилцан бие биенийхээ үснээс зулгааж байхдаа ширээн дээр байсан шаазан аяга авч түүний нүүрэн тус газарт нэг удаа цохисны улмаас Ч.Сонинсувдын биед дух, хамрын нурууны дунд хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл үүсгэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Сонинсувд чанга дуугаар хашгираад ахтай хэрэлдээд байхаар нь болиоч гэж хэлэхэд намайг хөлөөрөө жийсэн. Бид хоёр үсдэлцэж байгаад ширээн дээр байсан аягаар нүүрэнд нь цохьсон” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Сонинсувдын “******* аягаар миний нүүрэнд цохьсон” талаарх мэдүүлэг, гэрч Б.ын “юм түчигнээд байхаар нь сэрсэн чинь Сонинсувд үүдэнд толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан бөгөөд *******г аягаар цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 15/, гэрч Т.*******ын “Сонинсувд архи ууж байснаа агсраад хүн хүн рүү дайраад байсан. Би архинд гараад буцаад орж ирэхэд Сонинсувд манай эхнэр *******тэй зодолдсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 18/, гэрч Б.ийн “намайг гаднаас ороход Сонинсувдын толгойноос нь цус гарсан байдалтай байсан. ******* нь Сонинсувдын толгой руу аягаар цохьсон гэж эгч надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 24/, гэрч О.н “*******г, Сонинсувд хоёрыг үсдэлцээд зодолдхоор нь би гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №09шэ/025 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болон бусад áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Ч.Сонинсувд, гэрч Б., Т.*******, Б., О. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч П.******* нь хохирогч Ч.Сонинсувдыг “айлд чанга орилж хашгирлаа” гэсэн шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэсэн байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн нь нөлөөлжээ. Хохирогч Ч.Сонинсувд нь орилж хашгирч, зүй бус авирласан болох нь шүүгдэгч болон гэрч О., Т.******* нарын “Сонинсувд хүн хүн рүү дайраад чанга чанга орилж хашгираад байсан. Хүүхдээ гичий гэж загнаад байхаар нь болиоч гэж хэлтэл над руу орилж хашгирч салаавч өгсөн” гэх мэдүүлгүүдээс харагдаж байна. Иймд хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Иймд П.*******гийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед дух, хамрын нурууны дунд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Хохирогч нь 1.000.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч нь учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхийг хангаж шийдвэрлэв.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Ø¿¿ãäýã÷èéí ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Улсын яллагчаас П.*******д Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ялын төрөлтэй маргаагүй ба “П.******* нь эрхэлсэн ажилгүй, жирэмсэн тул 450.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаанд биелүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү” гэсэн санал гаргав.
П.*******д “урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр, 6-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, амьжиргааны түвшин доогуур орлоготой” зэрэг хувийн байдал тогтоогдов. Шүүх хуралдаанд П.******* “би 5 сартай жирэмсэн” гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан баримтаар үзлэг хийсэн эмчийн нэр, гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй байх тул уг баримтаар түүнийг жирэмсэн гэж үзэх боломжгүй байна. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Иймд шүүхээс П.*******гийн хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулсан ба түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА