| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0029/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/29 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ганчулуун-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804002580014 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс
Шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнэ нар оролцов.
Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Амка транс” ХХК-нд жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Завхан аймгийн Улиастайн 2 дугаар баг, Жаргалант, Жаргалант хэсгийн 3 дугаар гудамжны 11 тоот/ одоо Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13 дугаар гудамжны 519 тоотод 2015 оноос хойш түр оршин суух, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Бантхай овгийн Бурмаагийн Ганчулуун-Эрдэнэ /РД:ИХ93082514/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Ганчулуун-Эрдэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 4 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Хово” маркийн 27-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. А/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, Г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7.а-д “согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Баянжаргалын жолоодож явсан “Тоёото приус-20” маркийн 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Үнэнбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Хово” маркийн 27-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Б.Баянжаргалын жолоодож явсан “Тоёота Приус-20- маркийн 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Үнэнбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн, уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 00 цагийн үед Улаанбаатар хотоос Багануур чиглэлд 27-89 УНА улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож гарсан. Замд нойр хүрч ядарсан тул Баяндэлгэрийн автобусны буудал дээр зогсож жаахан амарч байхдаа кабинд байсан 0.5 граммын лаазтай пиво уугаад уурхайн дараалалд яараад эртхэн ирье гэж бодоод хөдөлсөн. Нэг мэдэхэд тас гэж дуугарахаар нь толиндоо хартал юм харагдаагүй. Том машины бөгс мөргөчихсөн гэж бодоод сандраад яваад өгсөн. Тухайн үед хурц гэрэл зөрсөн, бага зэрэг зүүрмэглэсэн байх. Ингээд Цагдаагийн пост өнгөрч зогсоод жаахан тайвширч байгаад машиндаа 30 орчим минут болоод буцаж очсон. Тэгэхэд цагдаагийн машин ирчихсэн байсан. Би 2013 онд жолооч болсон. Энэ компанид 2016 оноос хойш ажиллаж байна. Отгонсүрэнд 13 сая төгрөг өгсөн. Хохирогч Үнэнбатад 5.000.000 төгрөг, Батсүрэнд 150.000 төгрөг өгсөн. Би нийт 18.150.000 төгрөгийн хохирол төлсөн. Өөрийнхөө үйлдэлд их харамсаж, гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Үнэнбатын мэдүүлсэн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз Б.Баянжаргал, танил Я.Батсүрэн, М.Баттөгс нарын хамт Багануур дүүрэгт шагайн харвааны тэмцээнд оролцчихоод Багануураас Дархан руу 05-84 УБЕ улсын дугаартай “Prius-20” маркийн машинтай гараад явж байсан. Тухайн машиныг Баянжаргал жолоодож байсан, би жолоочийн хажуу талын сандал дээр сандлаа хойш нь болгоод, хамгаалах бүсээ бүслээд унтаад явж байсан. Нэг мэдсэн чинь Багануур дүүрэг дэх эмнэлэгт ухаан орсон. ...Маргааш нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэгдэж очоод тэнд 1 сар орчим хэвтэж эмчлүүлсэн. Миний биед баруун талын 12 ширхэг хавирга нурууны сэртэнтэйгээ хамт хугарсан, баруун талын дал бяцарсан, элэг 7.5 см бяцралттай, уушги баруун талдаа няцралттай, баруун бөөр няцралттай, зүүн талын 1 хавирга хугархай гэж оношлогдсон. Баруун гар, баруун гарын дунд, ядам, чигчий хуруунууд мэдээгүй талдаа байгаа. Эмчилгээний зардал 5.000.000 орчим төгрөг болсон. Намайг мөргөсөн гэх жолооч 2.500.000 төгрөгийг дансаар надад явуулсан. ...Гэхдээ тэр залууд надад учирсан хохирлыг барагдуулаад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэр залуу хүн чанар гаргаад уулзах байх гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын талаар хэрэгт хавсаргах баримт материал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38, 183/
Мөрдөн байцаалтад хохирогч Я.Батсүрэн мэдүүлэхдээ “Баянжаргал тээврийн хэрэгслээ өөрөө барьсан, Үнэнбат жолоочийн хажууд сууж явсан ба жолоочийн ард суусан Түвшинтөгс миний хажууд хойно суусан. Тэгээд би зүүрмэглээд явж байтал жолооч Баянжаргал “яана аа өөдөөс машин” гэж дуугараад машинтай мөргөлдсөн. Миний хамар хугарч толгой өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Томографик болон бусад зардал 150.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 23-27, 185/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баянжаргалын мэдүүлсэн “Миний биед гэмтэл одоогоор мэдэгдэхгүй байна. Зүүн нүдний зовхи хавдсан. Бэртэл гэмтэл учраагүй болохоор эмчилгээ хийгээгүй. Эхнэрийн нэр дээр бүртгэлтэй 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулсан болохоор одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-н 30, 41, 181/
Мөрдөн байцаалтад хохирогч Түвшинтөгсийн мэдүүлсэн “Миний биед учирсан гэмтэл байхгүй. Одоо ямар ч зовиургүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 182/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Баянжаргалын мэдүүлсэн: “...Би 2018 оны 11 сарын 10-ны өглөө Багануур дүүрэгт цуг шагай тоглодог Б.Үнэнбат, М.Түвшинтөгс, Я.Батсүрэн нарын хамт дөрвүүлээ ирж шагайн харвааны тэмцээнд ирээд 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 4 цагийн үед “Зам зуур” цайны газарт хоол идээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би эхнэр Отгонсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй 05-84 УБЕ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн хар хөх өнгийн автомашинтай явсан. Багануур дүүргийн Замын цагдаагийн пост өнгөрөөд 1 км орчим явж байтал өөдөөс машин ирж байсан. Би гэрлээ шилжүүлээд зөрөх үед том оврын ачааны машин урсгал сөрж орж ирсэн. Би аюулгүй байдлаа хангах зорилгоор баруун гар тал руугаа дараад холдоход машины зүүн урд хэсгээс мөргөж, зүүн талыг тэр чигт нь мөргөөд зогсолгүй яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 54/,
Мөрдөн байцаалтад гэрч М.Түвшинтөгсийн мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 4 цагийн үед “Зам зуур” гэх цайны газарт хоол идээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. ...Багануур дүүргийн Замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал өөдөөс том оврын ачааны машин урсгал сөрж орж ирсэн. Жолооч “яадаг юм бэ” гээд баруун гар тийш дарахад зүүн талын урд хэсгээс мөргөж, зүүн талыг тэр чигт нь мөргөөд нөгөө машин шууд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 56/,
Иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэнгийн мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагийн үед манай нөхөр Б.Баянжаргал “Багануураас өчигдөр үүрээр гарч яваад осолд орчихлоо, өөдөөс ирж явсан том оврын автомашин урсгал сөрөөд манай машиныг мөргөчихлөө. Хажууд сууж явсан Үнэнбат ахын бие муу байна” гэж хэлсэн. Би 2018 оны 5 дугаар сарын дундуур Улаанбаатар хотын “Да хүрээ” захаас 13.800.000 төгрөгөөр гаалийн бичигтэй машин авсан. Шинээр аваад удаагүй байсан болохоор ямар нэгэн техникийн эвдрэл гэмтэл, хэрэглээний сэв зураас байгаагүй. 2018 оны 5 дугаар сарын дундуур авсан өдрөө оношлогоонд орсон бөгөөд баримт нь байгаа. Миний машин бүхэлдээ эвдэрсэн, дахин ашиглах, засварлах боломжгүй болсон. Тэр залуу 13.000.000 төгрөгийг надад бэлнээр өгөөгүй, цуг явж байгаад миний машин худалдаж авсан залуу руу шууд шилжүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 47, 186/,
Иргэний нэхэмжлэгч Н.Цогбаярын мэдүүлсэн: “...Ганчулуун-Эрдэнэ надад хэлэхдээ “би яг яаснаа мэдэхгүй байна, үүрэглээд машинтай мөргөлдсөн, айсандаа шууд явсан, цагдаагийн пост өнгөрөөд зогсож байгаад буцаж очсон” гэж хэлсэн. Маргааш өглөө нь би Багануурт ирээд жижиг машинд сууж явсан бие нь муу байгаа хүнд эмчилгээний 1.500.000 төгрөг өгөөд орой нь буцаж Улаанбаатар хот руу явсан. Миний Хово маркийн 27-89 УНА улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг Ганчулуун-Эрдэнэ 2015 оноос хойш эзэмшин цалинжиж ажиллаж байгаа. Би Ганчулуун-Эрдэнэтэй хөдөлмөрийн болон түрээсийн гэрээ хийгээгүй. Ганчулуун-Эрдэнэ Улаанбаатар хот хөдөө орон нутагт ажиллахдаа сарын 1.000.000 төгрөгөөр, Багануур Улаанбаатар хотын хооронд нүүрсэнд 1 удаа явахдаа 50.000 төгрөгөөр цалинждаг. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн шимтгэл төлдөггүй. Амка транс ХХК-ийн нэр дээр 2018 оны 3 дугаар сард шилжүүлсэн. Ганчулуун-Эрдэнэ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэх нь хүчинтэй. Миний тээврийн хэрэгсэлд 635.000 төгрөгийн хохирол учирсан, би энэ хохирлыг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,
Иргэний хариуцагч Н.Цогбаярын мэдүүлсэн:“...Би Ганчулуун-Эрдэнэтэй хөдөлмөрийн болон түрээсийн гэрээ хийгээгүй. Би тээврийн хэрэгслийн үнэлгээ, хохирогч нарт учирсан хохирлыг тодорхой болсны дараа баримтыг нь үндэслэж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №13562 дугаартай дүгнэлтэд: “Б.Үнэнбатын биед элэгний эдийн урагдал, няцрал, баруун бөөрний дээд булчирхайн няцрал, цус хуралт, баруун бөөрний эдийн няцрал, урагдал, цээж хэвлийн баруун хажуу ханын цус хуралт, баруун дал ясны бяцарсан хугарал, баруун талын 1,3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар хавирганы хугарал, зүүн талын 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушигны эдийн няцрал, цээжний баруун хөндийн хий болон цусан хураа, сээрний 1-с 5-р нугалам, сээрний 8-р нугалмын их биеийн дээд гадаргуугийн шахагдсан хугарал, сээрний 6-с 12-р нугалмын арын сэртэнгийн хугарал, сээрний 11 дүгээр нугалмын хоёр талын сэртэн, сээрний 12 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын хоёр талын хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” шинжээч эмч Т.Чимэд-Очир гэжээ. /хх-ийн 139/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 892 дугаартай дүгнэлтэд: 1. “Т.Приус маркийн 05-84 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Баянжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. Хово маркийн 27-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Ганчулуун-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7.а-д “согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Хэргийн газрын схем зураг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тормозны мөр авагдаагүй байх тул тээврийн хэрэгслүүдийн явсан хурыг тогтоох боломжгүй.
4. Хэрэг осол гарахад Хово маркийн 27-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Ганчулуун-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байх үндэслэлтэй.
5. Хэргийн материалд авагдсан фото зураг, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд Хово маркийн 27-89 УНА улсын дугаартай автомашин, Приус маркийн 05-84 УНЕ улсын дугаартай автомашинууд зүүн урд хэсгээрээ эхэлж мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.
6. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдсонгүй...” цагдаагийн хошууч Т.Ганзориг гэжээ. /хх-ийн 107/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “осол болсон газарт очиход 05-84 УБЕ улсын дугаартай, цэнхэр өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хот руу явах чиглэлийн урсгал замд ертөнцийн зүгээр зүүн урагш харсан байдалтай жолоочийн эсрэг талын ур хойд хаалга урд копуд, салхины шил зэрэг нь хагарсан эвдрэлтэй байх ба уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Баянжаргал нь “миний машиныг мөргөсөн ачааны машин зогсохгүй чигээрээ зугтаагаад явсан” гэх яриа өгүүлэлтэй байв. Мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл осол болсон газрын ойр орчимд байхгүй байв. Үл хөдлөх цэгийг Замын цагдаагийн 140 постноос осол болсон газар хүртэл хэмжихэд 1 км 300 метр болсон байх ба 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Баянжаргалыг оролцуулж анх, мөргөлдсөн гэх газрыг тодорхойлж /А/ үсгээр тэмдэглэв. 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг /Б/ үсгээр тэмдэглэв. 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалганы гадна хэсгийг /1/ тоогоор тэмдэглэв. 05-84 УБЕ тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх ачааны тээврийн хэрэгслийн хэсэг байж болох улбар шар өнгийн хуванцар зүйлийг 2, 3 гэсэн тоогоор тэмдэглэж, үзлэгийг цааш үргэлжлүүлэв. /хх-ийн 5-11/
Тээврийн хэрэгсэлд үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “Уг тээврийн хэрэгсэл нь 27-89 УНА улсын дугаартай, улаан ягаан өнгийн “Хово” маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн жолоочийн хүрдний талын урд кырло хэсэг нь унасан, гэрэл унаж утсаараа татагдсан, жолоочийн хүрдний талын хаалганы урд доод хэсгээрээ хойш татагдсан эвдрэлтэй, уг хаалганы урд жижиг шил нь хагарсан байв. /хх-ийн 12-13/
Жолооч Б.Ганчулуун-Эрдэнийн согтуурлын зэргийг шалгасан тухай “Б.Ганчулуун-Эрдэнийн согтуурлын зэргийг драггер багажаар шалгахад 0.79 хувийн согтолттой “ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “Toyota Prius маркийн 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Бэгзжавын Отгонсүрэн” гэжээ. /хх-ийн 16/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон лавлагаагаар “Howo маркийн 27-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Амка Транс ХХК” гэжээ. /хх-ийн 16, 84/
Сэлэнгээстимэйт ХХК-ийн авто тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээгээр “Б.Отгонсүрэнгийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээний нийт зардал 3.710.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 160-161/
Сэлэнгээстимэйт ХХК-ийн авто тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээгээр “Амка Транс ХХК-ийн эзэмшлийн 27-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээний нийт зардал 635.000 төгрөг” гэжээ. /хх-н 147/,
Б.Отгонсүрэнгийн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтэд “Бурмаагийн Ганчулуун-Эрдэнээс 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр машины төлбөр болох 13.000.000 төгрөгийг хүлээн авлаа, гомдолгүй” гэжээ. /хх-н 189/
Бурмаагийн Ганчулуун-Эрдэнийн эзэмшлийн 5747120335 дугаартай Хаан банкны депозит дансны хуулгаар “2018 оны 11 сарын 19-ний өдөр 5078012657 дугаартай дансанд 1.000.000 төгрөгийн Hurdan edgeerei гэсэн утга бүхий” зарлагын баримт /хх-н 193/
Бурмаагийн Ганчулуун-Эрдэнийн эзэмшлийн 5747120335 дугаартай Хаан банкны депозит дансны хуулгаар “2019 оны 2 сарын 4-ний өдөр 5078002886 дугаартай дансанд 1.000.000 төгрөгийн Ganchuluunerdenees гэсэн утга бүхий” зарлагын баримт /хх-н 192/
Хаан банкны 2019 оны 3 сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар “Б.Ганчулуун-Эрдэнээс Басангийн Үнэнбатын 5078002886 дугаарын дансанд 1.500.000 төгрөг” шилжүүлсэн гэжээ. /хх-н 232/
Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримтаар “Ганчулуун-Эрдэнээс Ялалт овогтой Батсүрэнд 150.000 төгрөг шилжүүлсэн” гэжээ. /хх-н 226/
Шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнэ нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 1 удаагийн бүртгэлтэй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 62/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнэ нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 4 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай зам дээр “Хово” маркийн 27-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 3.7.а-д “согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Баянжаргалын жолоодож явсан “Тоёото приус-20” маркийн 05-84 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Үнэнбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Улаанбаатар хотоос Багануур чиглэлд “Хово” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад замд нойр хүрч ядарсан тул Баяндэлгэрийн автобусны буудал дээр зогсож кабинд байсан нэг лааз пиво уугаад хөдөлсөн. Нэг мэдэхэд тас гээд дуугарахаар нь толиндоо хартал юм харагдаагүй. Том машины бөгс мөргөчихсөн гэж бодоод сандраад яваад өгсөн. Жаахан тайвширч байгаад 30 орчим минутын дараа хэргийн газар дээр буцаж ирсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.Үнэнбат, Б.Баянжаргал, М.Түвшинтөгс, Я.Батсүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэн, Н.Цогбаяр нарын мэдүүлэг, хохирогч Б.Үнэнбатын биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №13562 дугаартай дүгнэлт /хх-ийн 139/ Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 892 дугаартай дүгнэлт /хх-ийн 107/, хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 7-8, 12-14/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 15/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Б.Үнэнбат, Б.Баянжаргал, М.Түвшинтөгс, Я.Батсүрэн, иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэн, Н.Цогбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл Б.Ганчулуун-Эрдэнэ нь Замын хөдөлгөөний холбогдох дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл болон цаашид учрах хор уршигт хайхрамжгүй ханджээ.
Шүүгдэгчийн мэдүүлсэн “том машины бөгсийг мөргөчихлөө гэж бодоод айж сандарсандаа зогсолгүйгээр шууд явсан” гэсэн мэдүүлэг болон гэрч Б.Баянжаргал, М.Түвшинтөгс нарын “том оврын машин зүүн урд хэсгээс мөргөөд зогсолгүй шууд яваад өгсөн” гэсэн /хх-н 54, 56/ мэдүүлгүүдийг дүгнэхэд жолооч нь зам тээврийн осол болсон хэргийн газрыг орхиж зугтаасан үйлдэлдээ санаатай хандсан гэж үзэхээр байна.
Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн, замын хөдөлгөөний талаарх тогтоосон дүрмийг зөрчсөнтэй холбоотой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж, уг хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Үнэнбатын биед хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч Б.Үнэнбат нь гэм хорын хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байна. Шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнэ нь “хохирогч Б.Үнэнбатад осол болсны маргааш 1.500.000 төгрөг бэлнээр, дараа нь 2.000.000 төгрөгийг 2 хувааж дансаар шилжүүлсэн, 2019 оны 3 сарын 26-ны өдөр буюу өнөөдөр 1.500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлж байна. Харин хохирогч Б.Үнэнбат нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “холбогдогч этгээд надад 2.500.000 төгрөг өгсөн” гэжээ. /хх-н 183/ Мөн Хаан банкны 2019 оны 3 сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар Б.Ганчулуун-Эрдэнээс Басангийн Үнэнбатын 5078002886 дугаарын дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-н 232/ Дээрх хохирогчийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнээс хохирогч Б.Үнэнбатын эмчилгээний зардалд нийт 4.000.000 төгрөг өгсөн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч Б.Үнэнбатын эмчилгээний зардалд нийт 5 сая төгрөг төлсөн болох нь тогтоогдохгүй байна. Гэвч хохирогч Б.Үнэнбат нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй. /хх-ийн 183/
Мөн Б.Ганчулуун-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Я.Батсүрэн, Н.Түвшинтөгс, Б.Баянжаргал нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд Н.Түвшинтөгс, Б.Баянжаргал нар нь хавтаст хэргийн 181-182 дугаар талд хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. Харин шүүгдэгч нь хохирогч Я.Батсүрэнгийн нэхэмжилсэн 150.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 225/
Мөн шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнэ нь иргэний нэхэмжлэгч Б.Отгонсүрэнгийн эд хөрөнгөд учирсан 13 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 186, 189 дүгээр талд авагдсан Б.Отгонсүрэнгийн мэдүүлэг болон түүний хүсэлтээр тогтоогдож байх ба иргэний нэхэмжлэгч Н.Цогбаяр нь “шүүгдэгчээс 635.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй” гэснийг дурдах нь зүйтэй. /хх-ийн 49/ Иймд Б.Ганчулуун-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан
Дээрх 2 төрлийн гэмт хэрэг нь гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарагдаж байна.
Улсын яллагчаас Б.Ганчулуун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хорих ялтай дүйцүүлж, нийт 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.Ганчулуун-Эрдэнэ нь ажил хөдөлмөр эрхэлж, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, түүний үйлдсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг. Харин уг ослын газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгдсэн. Тиймээс Ганчулуун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх боломжтой. Тэрээр жолоочийн ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан үйлдэлд нь доод хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүх шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ганчулуун-Эрдэнэ нь Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба уг хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дуусгавар болжээ.
Б.Ганчулуун-Эрдэнэд “хэрэгт холбогдох үедээ Амка Транс ХХК-нд жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Зам тээврийн осол гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Б.Ганчулуун-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын үе шатнаас эхлэн гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлуудыг бүрэн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дээр дурдсан хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зохистой гэж дүгнэв. Тэнссэн хугацаанд “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэвэл зохино.
Харин Б.Ганчулуун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүхэд торгуулийн ялыг төлөх хугацааны талаар санал дүгнэлт гаргаагүй байх тул уг торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
-Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА