Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/32

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******д холбогдох эрүүгийн 1904000440034 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Б.*******

 Шүүгдэгч                                                 Л.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1983 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ******* дүүргийн 132 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр *******, 6-10 насны 2 хүүхдийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 21 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/

        

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Л.******* нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 18-19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ий 10 дугаар гудамжны 11 тоот хашааны гадна талд хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.ийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хамар ясны шинэ хугарал, тархины доргилт, дээд зовхи, хамрын нуруунд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Л.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ий 10 дугаар гудамжны 11 тоотод буюу Мөнхцэцэгийн хашааны гадаа хохирогч той хэрүүл маргаан үүсгэсэн. намайг эхлээд заамдаад “чи намайг таних уу” гэхээр нь би “танихгүй” гэж хэлтэл нүүр лүү 2 удаа цохьсон. Тэгээд зодолдож байхдаа хохирогчийн нүүрэнд нь гараараа цохиж,  өшиглөсөн. Тухайн үед бид хоёр согтуу байсан...Эхнэр маань удахгүй төрнө, би ганцаараа ажил хийдэг...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхнэр 18 цагийн үед залгаад ий 10 дугаар гудамжны 11 тоотод хүрээд ир архи ууж байна гэхээр нь би найз Буянбаттай хамт мотоциклиор нь хүргүүлээд очиход эхнэр гарч ирээд танихгүй айл руу дагуулаад орж 2-3 хундага архи уусан. Тэр үед эхнэрийн ажлын газрын залуу гэрээс гараад явахаар нь би араас нь гараад “юу байна хөгшөөн” гээд архи уучихсан согтуу байсан болохоор үгээр өдсөн. Тэгэхэд ******* “танай ах эгч нарыг танина шүү бацаан минь дуугүй байгаарай” гэсэн шиг санаж байна. Би *******тай маргалдаад гэрийн гадаа зогсож байх үед зүүн гэрийн ойролцоо байсан хэнийг мэдэхгүй гэрийн эзэн бололтой эгч “хашаан дотор маргалдахгүй шүү хашаанаас гараарай” гэж хэлэхээр нь ******* бид хоёр хашаанаас гарцгаасан. Би *******ыг 2-3 удаа нүүр лүү нь цохиход хэн ирж салгасныг мэдэхгүй хүмүүс бужигналдаад байсан. ******* бид хоёр хоёр тийшээ салсны дараа ******* дахиад миний нүүр лүү тас хийтэл цохиход нь миний нүүр халуу оргиод явчихсан. Би тэр үед гараараа дарж үзэхэд цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ий 10 дугаар сарын 11 тоотод байрлах Мөнхцэцэг эгчийнд ажлын хамт олонтойгоо байхдаа нөхөр лүүгээ залгаад хүрч ирж аваарай гэж хэлэхэд манай нөхөр , найз Буянбатын хамт ирсэн. Ирээд хэсэг сууж байгаад манай ажлын *******ыг дагуулаад гэрээс гарахаар нь би эгч, Мөнхцэцэг нарын хамт “араас нь гаръя, яах гэж байгаа юм бол” гээд дагаад гартал Мөнхцэцэгийн гэрийн гадаа барьцалдаж байгаад зууралдаад хашаанаас гарахаар нь бид гурав гайхаад араас  нь дагаад хашаанаас гарсан. Тэр үед , *******ыг хашааны гадна талд хашаанд шахаж нүүр хэсэгт нь 1-2 удаа цохиход нь Мөнхцэцэг, эгч бид гурав салгаж байхад Мөнхцэцэгийн аав хүрч ирээд “юу болцгоогоод байгаа юм, больцгоо” гээд салгахад ийн хамар, зүүн нүднээс цус гараагүй байсан ба ийг замын урд руу дагуулж очиж орхичихоод өөрөө хашаа руугаа явж орсон. Тэр үед намайг Мөнхцэцэг, эгч нар “чи нөхөр лүүгээ очоод яах юм, цохиулчих гэж байгаа юм” гээд байсан ба Мөнхцэцэг *******ыг хориод би эгчтэй юм яриад зогсож байхад ******* нэг харахад манай нөхөр лүү оччихсон нүүр лүү нь гараараа цохиод дээр доороо ороод бужигналдахад Мөнхцэцэг *******ыг салгаад гэрлүүгээ дагуулаад орсон. Тэр үед манай нөхрийн хамрын нум хэсэг нь хөндлөн язарчихсан, зүүн нүд нь бамбайгаад хавдчихсан, цус гарч байхаар нь би зүүж явсан ороолтоо тайлаад өгөхөд миний урдаас “өөрөө арчина, танай ажлынхан намайг зодчихлоо” гээд миний баруун хацар луу хальт алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Л.Шинэцэцэгийн мэдүүлсэн: “...Тэгээд гэрээс гарахад аниа урдаас ******* ахыг дагуулаад гэр лүүгээ орохоор ирж байсан ба ******* ах нүүрнийхээ зүүн хэсгийг гараараа дарчихсан байсан. Энэ үед хашааны хаалганы үүдэнд байсан гэх хүн эхнэр лүүгээ хашгираад муухай муухайгаар хэлээд танай манаач миний нүдийг ийм болгочихлоо ш дээ гэхэд нүүрнийх нь зүүн тал цус болчихсон хажууд нь эхнэр Болороо, эгч нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн мэдүүлсэн: “...гийн нөхөр *******ыг “хоёулаа гарч уулзалдах уу” гээд дагуулаад гарахад нь намайг цуг гаръя гээд Мөнхцэцэг бид хоёртой хамт араас нь гарахад , *******ыг хашаа руу шахаж байгаад 2-3 удаа цохиход, ******* зөрүүлээд 2-3 удаа цохьсон. Энэ үед Мөнхцэцэгийн аав Лхагвадорж ах “юу болоод байгаа юм бэ, боль” гээд хашаанаас гарч ирээд , ******* нарыг хоёр тийш нь салгачихаад хашаа руу ороход дахин бие биерүүгээ дайрч ******* нь ийн нүүр лүү хөлөөрөө өшиглөж тангачаад бөөн тоос шороо бужигнахаар нь Мөнхцэцэг боль, боль гээд салгахад ийн зүүн нүднээс хамрынх нь нум хэсгээр хөндлөн язраад цус гарчихсан, зүүн нүд нь бомбойж хавдчихсан Мөнхцэцэгийг түлхэж унагаад байсан ба Мөнхцэцэг *******ыг дагуулаад гэр лүүгээ орсон. ийн зүүн нүд болон хамар хэсэгт ******* гараараа цохиж, хөлөөрөө өшиглөхөд ийн хамраас цус гарч, зүүн нүд бомбойчихсон байсан. , *******ыг эхнэртэйгээ хардсанаас болж зодоон болсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.ын мэдүүлсэн: “... ******* утсаар ярьж гарсан тэр үед эгчийн нөхөр бас гарсан юм байна лээ. Би гараад харахад ийн зүүн нүд нь тагларчихсан хашааны хаалганы үүдний харалдаа нүүрнийх нь аль нэг хэсгээс цус гарчихсан байсан ба жижигхэн даавуу шиг юмаар цусаа арчаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Доржнамжимын мэдүүлсэн: “...Би гэрийн хаалга дэлгээтэй байхад хашааны үүд рүү харахад ийн хамар хөндлөн ташуу шалбархайтай цус гарчихсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Лхагвадоржийн мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед манай охин Мөнхцэцэг ажлынхаа хэдэн хүмүүстэй хамт 2 машинаар гэртээ ирцгээсэн. Би гэрийнхээ дунд машинаа ухаад сууж байхад гаднаас мотоцикольтой 2 залуу орж ирсэн. гэх залуу нилээн согтуу гэр лүү гуйваад явж орсон. гэх залуу гэрийн үүдэнд байсан нэг эмэгтэйд цаад өндөр бор залуугаа дуудчихаач гээд дуудуулахад ******* утсаар яриад гараад ирэхэд “сайн уу, хөгшөөн хоёулаа эр хүн шиг ярчихъя” гэхэд манай эхнэр хашаанд муудалцахгүй шүү гэж дуугарч байсан. Тэгэхэд *******ыг баруун гараараа хүзүүдээд явж байхдаа зүүн гараараа ам руу нь салаавч өгөөд “май чи намайг барахгүй шүү, би барилддаг сумын арслан байна ч гэлүү” нэг юм яриад байсан. Хашааны гадагш гарахаар явж байхад яг араас нь , Мөнхцэцэг, сугадалцаад араас нь гарснаа хүүе зодолдоод байна ш дээ гэхээр нь би гарч нь *******ыг 2-3 удаа цохиж байхад нь салгачихаад гэх залууг *******аас холдуулахад нь намайг “чи муу холдож бай, наадах чинь намайг барахгүй” гэхээр нь би “чи намайг таньж байна уу” гэхэд “танихгүй байна, муу хөгшин төгцөг минь дэлдэн Жагаа юм уу” гээд намайг мөргөх гээд татахаар нь би толгойгоо бөхийлгөөд доошлохдоо ханцуйнаас нь татчихсан байсан болохоор 2 ханцуй нь урагдаад бид хоёр салцгаасан. Тэгээд би хашаа руугаа орсон. Хашааны гадаа ******* нь ийн шилэн хүзүүн дээрээс дарчихсан урдаас нь хөлөөрөө нүүр лүү нь өшиглөж байхаар нь би “цаад хоёрыгоо салгаач” гэхэд , Мөнхцэцэг, Хонгорзул гээд тэнд байсан эмэгтэйчүүд очиж салгах үед ийн хамар, зүүн нүднийх нь орчмоос цус гарчихсан футболкоо тайлаад өрөөсөн гартаа барьчихсан “чи муу янхан намайг энд авчирч ажилчиддаа зодууллаа” гээд эхнэрээ тойруулж хөөгөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Мөнхцэцэгийн мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ий 10 дугаар гудамжны 11 тоотод байрлах манай гэрт очиход ******* нь руу явж очоод 2 мөрөн дээрээс доош нь дарж байгаад баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн тэр үед хаачсан байсныг би мэдэхгүй байна. Би гүйж очоод салгахад ийн хамрын нум хэсэг нь хөндлөн язарчихсан, зүүн нүд нь бомбойчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №09шэ/068 дугаартай дүгнэлтэд: “Г.ийн биед хамар ясны шинэ хугарал, тархины доргилт, дээд зовхи, хамрын нуруунд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, тархи доргилт, хамрын нуруу, дээд зовхинд үүссэн шарх гэмттэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 36/,

Согтуурал шалгасан мөрдөгчийн “Г. 0.113 хувь,  Л.******* 0.128 хувийн согтолттой “ гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5/

Хохирлын талаар “Л.******* нь Г.ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 210.000 төгрөгийг 3 хувааж буюу 2019 оны 3 сарын 26-ны өдөр 70.000 төгрөг, 2019 оны 4 сарын 26-нд 70.000 төгрөг, 2019 оны 5 сарын 26-нд 70.000 төгрөг төлөх, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж харилцан тохирч гэрээ байгуулжээ. /хх-н 69/,

Шүүгдэгч Л.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас /хх-н 61/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 56/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Л.******* нь согтуугаар 2019 оны 2 дугаар сарын 23-ны орой 18-19 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ий 10 дугаар гудамжны 11 тоот хашааны гадна Г.той хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь хамар ясны шинэ хугарал, тархины доргилт, дээд зовхи, хамрын нуруунд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүсгэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Мөнхцэцэгийн хашааны гадаа хохирогч ийн нүүрэнд нь гараараа цохиж, өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн “******* миний нүүр лүү тас хийтэл цохиход нь миний нүүр халуу оргиод явчихсан. Би тэр үед гараараа дарж үзэхэд цус гарчихсан байсан” талаарх мэдүүлэг /хх-н 14-15/, гэрч Т.гийн “нэг харахад ******* манай нөхөр лүү оччихсон нүүр лүү нь гараараа цохьсон” гэх мэдүүлэг, Г.гийн “******* нь ийн нүүр лүү өшиглөсөн” гэх мэдүүлэг, Т.ын “намайг гараад харахад ийн зүүн нүд нь тагларчихсан байсан” гэх мэдүүлэг, Ө.Доржнамжимын “хашааны үүд рүү харахад ийн хамар хөндлөн ташуу шалбархайтай цус гарчихсан харагдсан” гэх мэдүүлэг, С.Лхагвадоржийн “хашааны гадаа ******* ийн шилэн хүзүүн дээрээс дарчихсан урдаас нь нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг, О.Мөнхцэцэгийн “******* руу явж очоод 2 мөрөн дээрээс нь доош дарж байгаад 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Л.Шинэцэцэгийн “хашааны үүдэнд байсан ах эхнэр лүүгээ хашгираад танай манаач миний нүдийг ийм болгочихлоо гээд нүүр нь цус болсон байсан” гэх мэдүүлгүүд /хх-н 18, 20, 24-25, 26, 28, 30, 33/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №09шэ/068 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, хохирогч Г.Даваадорж, Л.******* нарын согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Г., гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл хохирогч Г. нь шүүгдэгч Л.*******д хандаж “чи намайг таних уу? чи намайг барахгүй, би сумын арслан” гэж хэлээд салаавч өгөн нүүрэнд нь цохиж хэрүүл маргааныг өөрөө эхлүүлжээ. Улмаар шүүгдэгч, хохирогч нарын хоорондох хэрүүл маргаан, зодооныг тэнд байсан гэрч нар салгасны дараа шүүгдэгч Л.******* нь хохирогчид хүч хэрэглэн түүний биед гэмтэл учруулсныг, үйлдэлдээ хувийн сэдэлтээр санаатай хандсан гэж үзэхээр байна. Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ. 

Иймд Л.*******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хамар ясны шинэ хугарал, тархины доргилт, дээд зовхи, хамрын нуруунд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирчээ. Шүүгдэгч Л.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 210.000 төгрөгийг 3 сарын дотор хувааж төлөхөөр харилцан тохиролцож, энэ талаар шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байна. /хх-н 69/ Иймд шүүгдэгчээс 210.000 төгрөг гаргуулж хохирогчид Г.ид олгохоор шийдвэрлэлээ. 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Л.*******д нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ганцаараа ажил хийдэг тул өрхийн төсвөө бүрдүүлэх үүргийг хүлээдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй. Шүүгдэгч Л.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас Л.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна.

Иймд прокурорын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Л.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Тэрээр ******* дүүргийн 132 дугаар цэцэрлэгт манаачаар ажилладаг бөгөөд  сард 432.754 төгрөгийн цалин авдаг болох нь ******* дүүргийн 132 дугаар цэцэрлэгийн 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 33 дугаартай албан бичиг, 2018 оны 9 сарын 07-ны өдрийн Б/52 дугаартай “Л.*******ыг ажилд томилох тухай” тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 57-60/ зэргээр тогтоогдож байх тул  түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг 2019 оны 6 дугаар сарын 1-нд 150.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 20-нд 150.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 1-нд 200.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л.*******д мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******аас хохирогчийн эмчилгээний зардалд 210.000 /хоёр зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.ид олгосугай.
  6. Л.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА