Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/33

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар лах дүгнэлт үйлдэж хбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн  *******04000510036 дугаартай хэргийг *******0******* оны 03 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              *******    

 Улсын лагч                                                 *******  

 Шүүгдэгч                                                   ******* нар оролцов.

 

Шүүгдэгч:

******* улсын иргэн, *******.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, ******* ******* боловсролтой, ... *******, .. ажилладаг, ам бүл *******, хамт дүүргийн ... дүгээр хороо, .. тоотод оршин суух, , урьд , овгийн

 

Яллах дүгнэлтэд тогтоосноор :

            Яллагдагч ******* нь *******0******* оны 3 дугаар сарын 06-ны *******1 цагийн үед дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... дотор байрлах гэрэлтүүлгийн өрөөнд үл их зүйлээс маргалдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж үүдэн 11 дүгээр шүдний булгаралт, 1*******,13 дугаар шүдний ганхалт, доод уруулын дотор салст язарсан шарх үүсгэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч   ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ

             “*******0******* оны 3 дугаар сарын 6-ны өдөр ******* цагаас Өргөө соёлын ордны гэрэлтүүлгийн өрөөнд хамт ажилладаг , , нартай тоглолт үзэж байтал согтуу хүн орж ирсэ.н Би соёлын ордонд цахилгаанчин ажилтай тул түүнд хандан “чи яагаад энүүгээр яваад байгаа юм бэ, тоглолтоо үзээч” гэхэд гарснаа удалгүй буцаад орж ирснээ “би хурандаа О- байна гээд гараа далайгаад мөрөн дээрээс татахаар нь би түүний нүүр лүү баруун гараараа нэг удаа цохисон. Цустай шүлсээ хаяад агсраад байсан. Миний үйлдлийн улмаас түүний нэг шүд унасныг 70 000 төгрөгөөр хийлгэж өгсөн. Гэм буруугаа хүлээж үйлдэлдээ гэмшиж байна гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэл/                     

 

Хохирогч    мөрдөн байцаалтад өгсөн:

“Би *******0******* оны 3 дугаар сарын 6-ны орой найз гэрт 0,5 литрийн 4 лааз пиво уучихаад ******* цагт .......д тоглолт үзсэн юм. *******1 цагийн үед бе засах гээд заалнаас гарахад бие засах өрөө хаалттай байсан. Би ******* давхарт гэрэлтүүлгийн өрөөнд ороход хэсэг эрэгтэй хүмүүс сууж байсан. Тэднээс бие засах өрөө хаана байдгийг асуухад нэг нь “юу яриад байгаа юм бэ, чи гар” гэж хэлээд миний ам руу нэг удаа цохисон. Би цохиулаад өрөөний шалан дээр унасан. Миний дээд үүдэн шүд хугарч унаад уруул язарч цус гарсан. гэгч нь миний шүдийг эмчид үзүүлж шүд хийлгэж хохирол барагдуулсан тул миний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх 17-18, *******-*******0, 46 дахь талууд/

Гэрч  Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн

“...барагцаагаар *******0 цагийн үед гэрэлтүүлгийн өрөөгөөр согтуу эрэгтэй хүн ороод гарсан. Нэг хартал согтуу эрэгтэй хүн шалан дээр уначихсан, дээр нь гарчихсан байсан. Тэр хоёр харилцан бие биенээ цохих гээд гараа сарвалзуулаад байсан. ах, хоёр ыг араас нь тэвэрч аваад салгасан. босч ирэнгүүтээ өрөөнөөс гараад явчихсан ба согтуу хүн босч ирээд шүлсээ хаяхад цустай байсан” гэх мэдүүлэг /хх ************** дахь тал/

Гэрч П.ы  мөрдөн байцаалтад өгсөн

            “...нэг хартал согтуу эрэгтэй ы сууж байсан сандлаас татаж байгаа харагдсан. Улмаар нөгөө эрэгтэйг шалан дээр унагаачихсан. Тэр хоёр харилцан бие биенээ заамдаад цохилцох гээд байхаар нь ыг араас нь тэврээд салгасан...” гэх мэдүүлэг /хх *******3 дахь тал/

 

Шинжээч эмч *******0******* оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09шэ/0*******1 тоот шинжээчийн дүгнэлтэд:

биед дээд үүдэн 11 дүгээр шүдний булгаралт, 1*******,13 дугаар шүдний ганхалт, доод уруулын дотор салсанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 5 хувиар алдагдуулах ба гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ   /хх-ийн *******5 дугаар хуудас/,

 

Улсын лагч дүгнэлтдээ:

******* нь А.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох оногдуулах саналтай гэв.

 

Шүүгдэгч  ******* дүгнэлтдээ:

              Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт  үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Прокурорын оногдуулж байгаа 500 000 төгрөгийн торгуулийн ыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

              Яллагдагч  ******* нь *******0******* оны 3 дугаар сарын 06-ны орой *******1 цагийн орчим дүүргийн Өргөө соёлын ордны гэрэлтүүлгийн өрөөнд согтуугаар орсон А.О-ыг тоглолтоо үзэхгүй өөр өрөөгөөр явлаа, гар хэмээн шаардлага тавьж, согтуурхан өөрийгөө танилцуулахад нь уурлан түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж дээд талын 11 дүгээр үүдэн шүдний булгаралт, 1*******,13 дугаар шүдний ганхалт, доод уруулын дотор салст язарсан шарх зэрэг гэмтлүүдийг учруулсан байна.

              Энэ үйлдэл нь шүүгдэгч *******ы “согтуу хүн 1 давхрын үзвэрийн зааланд тоглолт үзэж байгаад дээд давхар луу гарч гэрэлтүүлгийн өрөөгөөр байн байн орж ирж шаардлага тавихад агсраад байхаар нь уурлаж түүний нүүрэнд нэг удаа гараараа цохисон нь үнэн” гэсэн мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэг/ хохирогч “юу яриад байгаа юм бэ чи гар” гэж хэлээд миний ам руу нэг удаа цохисон. Би цохиулаад өрөөний шалан дээр унасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/, гэрч Д.гийн “гэрэлтүүлгийн өрөөгөөр согтуу эрэгтэй хүн ороод гарсан. Нэг хартал согтуу эрэгтэй хүн шалан дээр уначихсан, дээр нь гарчихсан байсан”, гэрч П.ы “согтуу эрэгтэй ы сууж байсан сандлаас татаж байгаа харагдсан. нөгөө эрэгтэйг шалан дээр унагаачихсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн **************-*******3 дахь тал/, шинжээчийн 09шэ/076 дугаартай “ дээд үүдэн шүд булгарч унасан буйландаа хар хүрэн өнгийн цус хуралттай. Унасан шүдний харалдаа ******* шүд хөдөлгөөнтэй. Доод уруулын дотор салст зүүн хэсэгт 1х0,3 см язарсан шарх. 11 дүгээр шүд унасан, 1*******,1******* дугаар шүд хөдөлгөөнтэй /холбоосны үрэвсэл/ гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын лах дүгнэлтэд тодорхойлсон хэргийн байдалтай нийцжээ. Үүнийг шүүгдэгч хүлээн мэдүүлж байна.

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

 

******* нь хохирогчийг цохьсон үйлдэлдээ “согтуу байгууллага дотор дэмий тэнэж журам зөрчсөн, улмаар шаардлага биелүүлсэнгүй гэж уурласан сэдэлтээр санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “ биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч *******ы үйлдэл нь иргэн ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.

            Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч нь гэмт үйлдэл болон гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргээр нь батлагдаж байна. Хохирогч  А.О- нь “унасан шүдний оронд 70 000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тай эвлэрсэн болно” гэж прокурорын шатанд бичгээр илэрхийлснийг /хх-46 дахь тал/ тэмдэглэе.

Энэ нь *******0******* оны 3 дугаар сарын *******8-ны өдрийн “Төмөрганболор” ХХК-д шүдний эмчилгээний төлбөрт 70 000 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримтаар  /хх 45 дахь тал/ нотлогдсон.

 Иймд  *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэл зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.******* дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овгийн ыг ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн ыг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих аар солихыг *******д мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь гэмт хэргийн хор уршиг 70 000 төгрөгийг хохирогч төлснийг баталсугай.
  6. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ