Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01059

 

 

 

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01059

 

 

*******ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00840 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Гэрээний төлбөрт 1,448,810,958 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Монгол Улсын Засгийн газраас 2006 онд хөдөө орон нутгийг сүлжээтэй болгох тендерийг зарлаж, тус тендерт ******* ХХК шалгарсан. Үүний дагуу 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ******* болон ******* ХХК-иуд Монгол Улсад CDMA-450 систем ашиглах хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж, 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хүчинтэй байхаар тусгаж, 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээ олгосон.

1.2. Дээрх гэрээ, гэрчилгээг үндэслэн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр талууд 179/08 NUM-02 тоот сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулж, гэрээгээр 93-хх-хххх, 98-хх-хххх багц дугаарыг *******ноос ******* ХХК-д олгож, 1 жилийн 24,000,000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон.

1.3. ******* ХХК-иас ирүүлсэн сүлжээний дугаарлалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг үндэслэн, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулсан 179/08 NUM-02 тоот гэрээнд нэмэлт оруулж, хавсралтаар 93-0х-хххх, 93-4х-хххх, 98-хх-хххх, 97-0х-хххх, 91-1х-хххх багц дугаарыг олгож, төлбөр 20,400,000 төгрөг байхаар тохиролцсон.

1.4. *******ны 2011 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд 2012 оны 73 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан талууд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/NUM-06 тоот гэрээг байгуулж, 93-0х-хххх, 93-4х-хххх, 98-хх-хххх, 97-0х-хххх, 91-1х-хххх багц дугаар, төлбөр 204,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

1.5. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр *******, ******* ХХК-ийн хооронд ЖМ15/518 NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулан, 83-0х-хххх, 83-1х-хххх багц дугаар олгож, төлбөр 24,000,000 төгрөг байхаар талууд хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан.

1.6. Бидний хооронд байгуулсан Монгол Улсад CDMA-450 систем ашиглах хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай гэрээний 6.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... дугаар эзэмшсэний төлбөрийг төлнө гэж, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ/14/39/NUM-06, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518 NUM-06 дугаар гэрээнүүдийн 2-т Энэхүү дугаарлалтын гэрээ нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө, 3-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд заасны дагуу төлбөрийг ... жил бүр төлнө гэж тус тус заасан.

Талууд харилцан тохиролцож 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ/14/39/NUM-06 дугаар ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээг байгуулахдаа гэрээний 6 дугаар зүйлд Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор талуудын хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр талууд 179/08 NUM-02 тоот сүлжээний дугаарлалтын гэрээ болон 2009 оны 5 дугаар сарын 05, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд байгуулсан 179/08 NUM-02 тоот гэрээний нэмэлт гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцно гэж тохиролцсон.

******* ХХК нь *******той дээрх нөхцөлөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч 93-0х-хххх, 93-4х-хххх, 98-хх,хххх, 97-0х-хххх, 91-1х-хххх, багц дугаарын төлбөрийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш, 83-0х-хххх, 83-1х-хххх багц дугаарын төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

1.7. Сүлжээний дугаарлалтын гэрээ нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд ******* ХХК-ийн үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, улмаар 2031 он хүртэл сунгасан.

*******ны зүгээс жил бүр төлбөр төлөх талаар албан бичгээр мэдэгддэг, өөрсдөө хүлээн зөвшөөрдөг боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Иймд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391 NUM-06 дугаар ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээний төлбөрт 1,312,832,876.71 төгрөг гаргуулах, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518 NUM-06 дугаар ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээний төлбөрт 135,978,082.19 төгрөг гаргуулах, нийт 1,448,810,958.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бид тусгай зөвшөөрлийн хүрээнд *******той дугаарлалтын гэрээг байгуулан өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан. ******* нь Харилцаа холбооны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан *******ны дүрмийн 2.1-д ******* нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 3.1.2-т ...Хууль тогтоомжууд гэж заасны дагуу 4.1, 4.3, 4.6-д тус тус заасан, мөн Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ******* ажиллана гэж тус тус хуульчилсан.

Дээрх хууль зүйн зохицуулалтаас үзвэл, аж ахуйн нэгж байгууллагууд үр ашигтай ажиллах, өрсөлдөх боломжийг ******* олгох ёстой байтал үүргээ зөрчиж 2012 оны 73 дугаар тогтоолоор дугаарлалтын төлбөрийг 10 дахин нэмсэн нь ******* ХХК-ийг зах зээлд өрсөлдөх боломжийг хязгаарласан.

Учир нь, ******* ХХК нь тухайн үед үүрэн холбооны салбарт отгон нь гэхэд хилсдэхгүй, Засгийн газрын алслагдсан сум сууринг холбоожуулах асар том төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байхад тарифыг 10 дахин нэмсэн нь санхүүгийн хувьд маш хүнд болсон бөгөөд тус зах зээлд үр ашигтай шударгаар өрсөлдөх боломжийг хаасан.

2.2. Тус шийдвэр гарах болсон шалтгаанаа ******* тайлбарлахдаа: Олон Улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлын хүрээнд гэдэг. Энэ нь дугаарлалтын төлбөр нэмэх шалтгаан биш. Бидний зүгээс *******нд нэн хүндэтгэлтэй хандаж холбогдох тушаал, шийдвэрийг биелүүлж ирсэн ч хууль зөрчсөн шийдвэртэй огтхон ч эвлэрч чадахгүй.

2.3. 2014 онд дугаарлалтын гэрээг байгуулахдаа та бүхний хүсэлтийн дагуу ойрын хугацаанд дугаарлалтын үнийг нааштай шийдвэрлэнэ. гэсэн амлалтад итгэж гэрээнд гарын үсэг зурсан. Мөн тусгай зөвшөөрлийн гэрээний хугацаанд дугаарлалтын гэрээг хүчинтэй байна гэсэн үгээр биднийг дарамтанд оруулж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн хэмээн тайлбарлах болсон. Танай дээрх үйлдлүүд нь хууран мэхэлсэн, хүч хэрэглэсэн гэх үндэслэл бүрдсэн бөгөөд биднийг тусгай зөвшөөрлөөр барьцаалж байна.

2.4. Нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтаас харахад, нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийн дүн нь 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 179/08 NUМ-02 тоот гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391 NUM-06 тоот гэрээ болон 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний дагуу тооцсон дугаарлалтын төлбөр байх боловч талууд 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 179/08 NUM-02 тоот гэрээг хожим 2014 онд хүчингүй болгосон байх ба уг гэрээний дагуу үүссэн төлбөрийг хэрхэх талаар талууд тохирсон, зохицуулсан зүйл хэрэгт авагдсан баримтгүй.

Иймээс, 2012 онд хамаарах 20,400,000 төгрөг болон 2013 онд хамаарах 204,000,000 төгрөгийн төлбөрийг шаардах үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар, хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэгчийн тооцооллоос харахад, 2014 оны ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний нийт 1,312,832,876.71 төгрөгийн төлбөрт 2012 болон 2013 оны дээрх төлбөрүүдийг багтаасан болох нь батлагдаж байна.

Харин, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний төлбөрт гэж нийт 1,312,832,876.71 төгрөг нэхэмжилсэн гэх боловч зарим шаардлага нь дээрх байдлаар уг гэрээнд үл хамаарах, мөн зарим шаардлагын хувьд шаардах эрхгүй гэж үзэж байна.

2.5. Монгол Улсын Иргэний хуулийн 74-р зүйлийн 74.1 дэх заалтад ... өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дах хэсэгт ... энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд мөн хэсгийн 75.2.1 дэх заалтад ... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус зохицуулсан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж хуульчилсан.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391 -NUM-06 тоот гэрээний 3 дугаар зүйлд ... дугаарлалтын төлбөрийг ... -ны ... тоот дансанд жил бүр төлнө гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, талууд тухайн жилийн төлбөрийг тухайн жилдээ төлөхөөр буюу 2014 оны төлбөрийг 2014 онд гэх зэргээр он, онд нь багтааж төлөхөөр тохирсон байна.

Харин, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний 3 дугаар зүйлд ... дугаарлалтын эхний жилийн төлбөрийг дугаар олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг дугаар олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө ... -ны ... дансанд жил бүр төлнө гэж заажээ. Тодруулбал, талууд энэхүү гэрээгээр, эхний жилийн төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор, дараа дараагийн жилийн төлбөрийг тухайн жилийн 7 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлж байхаар тус тус тохирчээ.

Дээр дурдсан, ЖМ14/391-NUM-06 тоот болон ЖМ15/518-NUM-06 тоот гэрээнд аливаа өөрчлөлт оруулах тохиолдолд, 12 сарын өмнө урьдчилан мэдэгдэж, хэлэлцсэний үндсэн дээр хавсралтад тусгаж өөрчлөлт оруулах боломжтой байхаар тохирсон байна.

Монгол Улсын Иргэний хуулийн дээрх зохицуулалт, мөн талуудын тохирсон төлбөр төлөх хугацаа зэргээс авч үзвэл дараах байдлаар нэхэмжлэлд дурдсан гэрээнүүдтэй холбоотой төлбөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Үүнд: 2012 оны 20,400,000 төгрөгийн, 2013 оны 20,400,000 төгрөгийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 9,054,246 төгрөгийн шаардах эрх 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дууссан, хүчингүй болсон гэрээнд хамаарна.

2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 113,457,534 төгрөгийн шаардах эрх 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үүсч, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шаардах эрх дууссан, 2015 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үүсч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, 2016 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үүсч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, 2018 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үүсч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, 2019 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үүсч, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, 2020 оны 204,000,000 төгрөгийн шаардах эрх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2021 оны 90,542,465.8 төгрөгийн шаардах эрх 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус үүссэн бөгөөд шаардах эрх дуусаагүй.

2.6. Дээрх тооцооны талаар, нэхэмжлэгчээс гаргасан тооцооны нэгтгэлд тусгахдаа, 2015 оны дугаарлалтын төлбөрт 269,000,000 төгрөг төлсөн гэж тусгасан боловч тэрхүү 269,000,000 төгрөгийг 2016 оны төлөх төлбөр дээр нэмж тусгасан байгаа нь энэхүү 269,000,000 төгрөгийг хариуцагч ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний төлбөрт төлөөгүй болохыг баталж байна.

Өнгөрсөн хугацаанд, хариуцагчийн зүгээс дугаарлалтын төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд 2022 болон 2023 онд гүйцэтгэсэн 180,000,000 төгрөгийн шилжүүлгийг залруулж, тусгай зөвшөөрлийн төлбөрт тооцож өгөхийг хариуцагч хүссэн боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байдаг. Түүнчлэн, зохигчдын хооронд 2022 онд үйлдсэн тооцооны актад, талууд дугаарлалтын төлбөрийн талаар нэгдсэн тооцоонд хүрээгүй буюу хоёр талын байр суурь өөр байгаа тул хамтран шийдвэрлэнэ гэж бичигдсэн байдаг. Дээрх байдлаар, хариуцагч тал анхнаасаа дугаарлалтын төлбөрийг зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэгчтэй тооцоо нийлж байгаагүй гэж үзэх үндэстэй байна. Иймд, дээрх 2022, 2023 оны шилжүүлгийн дүнг хүчин төгөлдөр шаардлагад тооцох боломжтой гэж үзэж байна.

2.7. ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний төлбөрийн талаар 2015 оны төлбөрийн шаардах эрх 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үүсч, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 2016 оны төлбөрийн шаардах эрх 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүсч, 2019 оны 7 дүгээр сарын 25-ны өдөр, 2017 оны төлбөрийн шаардах эрх 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүсч, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны төлбөрийн шаардах эрх 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүсч, 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны төлбөрийн шаардах эрх 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүсч, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны төлбөрийн шаардах эрх 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүсч, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус дууссан.

Дээрх тооцооны талаар нэхэмжлэгчээс гаргасан тооцооны нэгтгэлд тусгахдаа, 2015 болон 2016 онд тус бүр 24,000,000 төгрөг нийт 48,000,000 төгрөг төлсөн гэж тусгасан боловч тэрхүү 48,000,000 төгрөгийг 2016 оны төлөх төлбөр дээр нэмж тусгасан нь энэхүү 48,000,000 төгрөгийг хариуцагч ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний төлбөрт төлөөгүй болохыг баталж байна. Иймд, дээрх байдлаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон төлбөрийн шаардлагын хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/ NUM-06 тоот, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээний зохицуулалтын үйлчилгээний хөлс 951,810,958.9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 497,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,917,004.79 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7-д Энэ талаар гаргасан хариуцагчийн 2014 оны ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний нийт 1,312,832,876.71 төгрөгийн төлбөрт 2012 болон 2013 оны төлбөрүүдийг багтаасан, 2010 оны гэрээний дагуу үүссэн төлбөрийг эргэн тооцох, цаашид үргэлжлүүлэх эсэх талаар талуудын тохиролцоо хавтаст хэрэгт байхгүй, 2014 оны гэрээгээр 2013, 2012 төлбөрүүдийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэх тайлбар үндэслэлтэй. Учир нь, 2014 оны ЖМ14/391-NUM-06 тоот гэрээгээр талуудын хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 179/08 NUM-02 тоот, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* ХХК-ийн сүлжээний дугаарлалтын 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 179/08 NUM-02 тooт гэрээний нэмэлт гэрээ-2 гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцсон байх бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс өмнөх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хэрхэх талаар тусгаагүй атлаа 2013 оны зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/39 NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээний зохицуулалтын үйлчилгээний хөлсөөр тооцож нэхэмжлэх боломжгүй юм. 8-д ... Нэхэмжлэгч нь 2013 оноос эхлэн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг жилийн 204,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилснээс 2013 оны төлбөр 204,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

******* *******" ХХК-иудын хооронд хийгдсэн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 179/08 NUM-02 тоот, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* ХХК-ийн сүлжээний дугаарлалтын 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 179/08 NUM-02 тоот гэрээний нэмэлт гэрээ-2 гэрээнүүдийн дугаарлалтын төлбөрийн хэмжээг Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-нд заасны дагуу төлөхөөр гэрээнд тусгасан тул *******ны 2012 оны 12 сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолд заасан зохицуулалтын үйлчилгээний хөлсний дагуу 204,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй бөгөөд хэрэгсэхгүй болгосон нь буруу буюу нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

Түүнчлэн хэрэв үнэхээр үндэслэлгүй гэж үзэж байгаа бол 204,000,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь мөн үндэслэлгүй бөгөөд өмнө төлөгдөх байсан 20,400,000 төгрөгөөр тооцож шаардлагыг хангах ёстой байсан.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д: ... Үүнээс хариуцагч ******* ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 269,000,000 төгрөг, ... нийт 653,000,000 төгрөг төлсөн байна. ... Хэдийгээр хариуцагч ******* ХХК 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 269,000,000 төгрөг, нийт дугаарлалтын төлбөрт төлөөгүй харин тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн. ... Нэхэмжлэгч нь 2014 оны гэрээний тооцоо гаргахдаа 2016 оны төлбөрт 473,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байгааг дурдав гэжээ.

Хариуцагчийн зүгээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******нд төлсөн гэх 269,000,000 төгрөгийг дугаарлалтын төлбөрт төлөөгүй гэж маргадаг бөгөөд тухайн үед хариуцагч ******* ХХК нь 269,000,000 төгрөгийг олон удаагийн гүйлгээгээр дугаарлалтын төлбөрт төлсөн ч *******ны холбогдох ажилтнуудад хүсэлт тавьсны дагуу бусад төлбөрлүү шилжүүлэн тооцсон байжээ.

Түүнийг нь *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, санхүүгийн ажилтнуудын ойлголтын зөрүү, анхан шатны баримтгүйгээс шалтгаалан буруу тайлбарласан бөгөөд санхүүгийн программд бусад төлбөрлүү шилжүүлсэн байгаа бөгөөд хэрэв шүүхээс бусад төлбөрлүү шилжүүлсэн баримт байхгүй байна гэж үзвэл бидний зүгээс бусад зөвшөөрлийн төлбөрт авлага байдлаар дахин үүсгэх болно.

Түүнчлэн 2016 оны төлбөрт 473,000,000 төгрөг гэж бичсэн нь тооцооллын алдаа биш байсан бөгөөд 269,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж үзэхгүйгээр *******нд олгож хангаж шийдвэрлэж өгнө үү.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9-д ... Үүнээс хариуцагч ******* ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 24,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 24,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч нь 2015 оны гэрээний тооцоо гаргахдаа 2016 оны төлбөрт 72,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан байгааг дурдав гэжээ.

Хариуцагчийн зүгээс 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 24,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24,000,000 төгрөг, нийт 48,000,000 төгрөгийг төлсөн боловч мөн л тухайн үед хариуцагч ******* ХХК нь *******ны холбогдох ажилтнуудад хүсэлт тавьсны дагуу бусад төлбөрлүү шилжүүлэн тооцсон байжээ.

Түүнийг нь *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, санхүүгийн ажилтнуудын ойлголтын зөрүү, анхан шатны баримтгүйгээс шалтгаалан буруу тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны гэрээний тооцоо гаргахдаа 2016 оны төлбөрт 72,000,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан биш харин төлөгдсөн гэх 48,000,000 төгрөгийн мөн бусад зөвшөөрлийн төлбөрт шилжүүлсэн тул 72,000,000 төгрөгөөр нэхэмжлэн дахин төлбөр үүсгэсэн байна. Тиймээс 48,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэж үзэлгүйгээр ******* ХХК-иас гаргуулан авах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдол хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр маргасан. Харин нэхэмжлэгч тооцооллын алдаатай байна, энэ хэсгийг залруулж өгнө үү гэж гомдол гаргасан байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 зүйлд: ...Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т үйлчлэгч нь зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулиар хүлээлгэсэн үүрэг юм. Иймээс Иргэний хүүлийн 75 дугаар зүйлийн 75.1 зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр тооцогдох тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй байна гэснийг үл зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний дагуу 2012-2021 онуудын дугаарлалтын төлбөрт 1,312,832,876.71 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний дагуу 2015-2020 онуудын дугаарлалтын төлбөрт 135,978,082.19 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах, хариуцагч ******* ХХК нь дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй, төлбөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

Гэвч, анхан шатны шүүх нь дугаарлалтын төлбөрийг гэрээний үүрэг биш, Харилцаа холбооны тухай хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзэж, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтаас харахад ******* нь гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд үүнийгээ тодруулж 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391-NUM-06 тоот гэрээ болон 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний үүрэг хэмээн тодруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүрэг мөн гэж тодорхойлж, тайлбарлаж оролцсон бөгөөд энэ байр суурь, тайлбараа өөрчлөөгүй.

Нөгөөтэйгүүр, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6.1.4 дэх заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах эрхтэй гэж заасан ба ******* нь зөвхөн энэхүү журмын хүрээнд зохицуулалттай үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох эрхтэй байх боловч энэ журмын 1.2 дах заалтад заасан зохицуулалтын үйлчилгээ-ний төрөлд дугаарлалтын төлбөр тогтоох гэсэн төрөл тусгагдаагүй болно.

Анхан шатны шүүх шийдвэртээ Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д зааснаар зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох эрх болон 25.1.10-т заасан зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх гэсэн зохицуулалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг хариуцагчаас хуулиар хүлээсэн үүргийг шаардсан гэж үзэж хуульд заасан үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тооцно гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хуульд заасан үүрэг, хуульд зааснаар үүсэх үүрэг, гэрээний үүргийг ялгамжгүй мэтээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байхад Харилцаа холбооны тухай хуульд заасан үүрэг гэж буруу тодорхойлсон.

Дугаарлалтын төлбөр нь талуудын хооронд байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу үүссэн үүрэг бөгөөд энэхүү төлбөртэй холбоотой харилцааг талууд бие даасан гэрээгээр тусгайлан зохицуулсан нь нэг тал дангаар түүнийг өөрчлөх, дуусгавар болгох боломжгүй байх нөгөөтэйгүүр, төлбөрийн нөхцөлийг тодорхойлсон явдал юм. Тодруулбал, эдгээр дугаарлалтын гэрээ нь хуульд заасан үүргийг тодорхойлсон явдал биш бөгөөд талуудын хооронд үүсэх дугаарлалтын төлбөр, түүнийг төлөх хугацаа, төлбөр шаардах эрх үүсэх нөхцөл зэргийг талууд тохиролцон тогтоосон баримт бичиг юм.

Анхан шатны шүүх нь дугаарлалтын төлбөрийг хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж тодорхойлсон атлаа Иргэний Хуульд заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Хэрэв, дугаарлалтын төлбөр нь хуулиар хүлээлгэсэн үүрэг бол ******* нь тус шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх нь өөрөө бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, хуулиар хүлээлгэсэн үүрэг нь акт, торгууль тавигдах зэргээр захиргааны журмаар, албадлагын шинжтэй хэрэгжих байсан.

Анхан шатны шүүх нь дээрх байдлаар илэрхий өөр хоорондоо зөрчилдсөн дүгнэлт хийсэн бөгөөд тухайлбал, шүүх шийдвэртээ 2012, 2013 оны дугаарлалтын төлбөрийг 2014 оны гэрээгээр шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь дээрх хуулийн үүрэг гэсэн дүгнэлттэйгээ эсрэг тэсрэг болсон.

Дээрх байдлаар дугаарлалтын төлбөр нь хуулиар хүлээлгэсэн үүрэг биш байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдал, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс харахад гэрээний үүрэг шаардсан гэж үзэх бүрэн үндэстэй.

Энэ тохиолдолд, Монголын Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391-NUM-06 тоот гэрээний хувьд дугаарлалтын төлбөрийг тухайн жилдээ багтаж он, онд нь төлөхөөр, харин, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518-NUM-06 тоот гэрээний хувьд, эхний жилийн төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор, дараа дараагийн жилийн төлбөрийг тухайн жилийн 7 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлж байхаар тус тус тохирсон.

Дээр дурдсан, ЖМ14/391-NUM-06 тоот болон ЖМ15/518-NUM-06 тоот гэрээнд зөвхөн бичгээр өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд талууд ямар нэг нэмэлт, өөрчлөлт оруулаагүй болно. Хариуцагчийн зүгээс удаа дараа төлбөрийн хэмжээг багасгах, төлөх нөхцөлд өөрчлөлт оруулах санал гаргаж байсан боловч ******* нь тухай бүр хүлээж аваагүй ба хамгийн сүүлд, 2018 онд ийнхүү саналыг хүргүүлснийг хэрэгсээгүй болно. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байсан ч дахин дууссан болохыг нотолно.

Монгол Улсын Иргэний хуулийн дээрх зохицуулалт, мөн талуудын байгуулсан гэрээгээр тохирсон төлбөр төлөх нөхцөл зэргээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь 2020, 2021 оноос бусад оны төлбөрийг шаардах эрхгүй байна.

2020 болон 2021 оноос бусад оны дугаарлалтын төлбөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Талуудын хооронд 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Монгол Улсад CDMA-450 систем ашиглан Хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай гэрээ-ний 11 дүгээр зүйлд талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд мөрдөх журмыг тогтоосон бөгөөд үүнд зааснаар, маргаантай асуудлаар юуны өмнө зуучлагчид хандахаар заасан бөгөөд нэхэмжлэгч энэ журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 болон 65.1.3-д заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байна.

6.2. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг гаргасан.

Гэтэл шүүгч татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсгийг зөрчиж 182/Ш32023/15050 тоот захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, хэрэг маргааныг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж, захирамж гаргах байтал О.Аззаяа шүүгч татгалзан гаргах хүсэлтийг өөрөө шийдвэрлэснээрээ ИХШХШтХ-ийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсгийг ноцтой зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд санхүүгийн бичилтийн зөрүү байсныг залруулая, тооцоо нийлэе гэсэн хүсэлт, тайлбарыг удаа дараа гаргахад шүүх хүсэлтийг хүлээж аваагүй байдаг. Гэвч нэхэмжлэгч тал энэ асуудлаар давж заалдах гомдолдоо гаргасан байгаа нь санхүүгийн анхан шатны баримт зөрүүтэй, бичилтийн зөрүү байгааг хүлээн зөвшөөрсөн явдал бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хэргийг тал бүрээс нь, үнэн бодитой шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд, дээрх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлд 2006 онд байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний дагуу зуучлагчаар асуудлаа шийдвэрлүүлэх байсан, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж байна. 2006 оны тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан гарах юм бол зуучлагчаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Тусгай зөвшөөрлийн гэрээнд заасны дагуу дугаарлалтын гэрээг тусад нь байгуулж ажиллана гээд 2008, 2010, 2014, 2015 онуудад гэрээ байгуулсан. Тус гэрээнүүдэд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэх зохицуулалт байхгүй.

7.2. Мөн давж заалдах гомдолдоо Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ******* зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох эрх байхгүй гэдэг байдлаар дурдаж байна. Гэтэл Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т бүрэн эрхийг тодорхой тусгасан байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т зохицуулалтын үйлчилгээний хөлсийг үйлчлүүлэгч байгууллага төлөх үүргийг хүлээсэн.

Түүнчлэн 2012 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан тогтоол нь хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. Тухайн тогтоолтой холбоотойгоор салбарын яам болон агентлагаас баталсан журамтай ******* ХХК-аас огт маргаж байгаагүй болох нь анхан шатны шүүх хуралдаанд яригдаж тодорхой болсон. Тийм учраас тогтоосон журам болон зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүрэг, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээтэй маргах боломжгүй.

Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд анхан шатны шүүх дээр тооцооллын алдаатай холбоотойгоор 2 талаас тооцоо нийлье, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад шүүгч буруу шийдвэр гаргасан гэж байна. Ямар нэгэн тооцооллын алдаа байхгүй, нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан асуудал бол 268,000,000 төгрөг болон 48,000,000 төгрөгийн төлөлтийг өөр төлбөрт шилжүүлснийг программд буруу бүртгэсэн байна гэдгийг тайлбарласан.

Анхан шатны шүүхийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд татгалзал асуугаад хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбоотойгоор шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзсан. Улсын Дээд шүүхээс татгалзалтай холбоотой тайлбар гаргасан бөгөөд шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбоотойгоор татгалзан гаргах эрхгүй гэдэг байдлаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

Хуульд зааснаар үүссэн үүрэг биш байна, гэрээний үүрэг байна, гэрээний үүргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар 2014, 2015 оны гэрээний хугацаанд хариуцагч маш олон удаа гэрээний үүргээ биелүүлэхээ хүлээн зөвшөөрч 2016 оноос хойш 10 орчим албан бичиг ирүүлж байсан. 2021 онд 2 талаасаа өглөг, авлагын тооцоо нийлье гэсэн. Түүнээс өмнө ашиглахгүй байгаа дугаараа буцааж өгье, харин өр төлбөрөө төлье гэсэн бичгийг ирүүлж байсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад, шинээр тоологдоод явж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа.

Хариуцагч байгууллагаас гэрээний үүрэгт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 100,000,000 төгрөг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 80,000,000 төгрөгийн төлөлт тус тус хийсэн. Энэ нь гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр юм. Анхан шатны шүүх энэ төлбөрийг тооцож хассан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нөхцөл байдал огт байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацааг маш тодорхой заасан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаагаар үргэлжилнэ гэж заасан.

2006 онд олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрээний хугацаа 2021 онд дуусаж байгаа. 2015 оны гэрээний хугацаа 2016 онд дуусгавар болсон мэтээр хөөн хэлэлцэх хугацаа тоолох үндэслэл байхгүй. Тийм учраас хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдол үндэслэлгүй.

7.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо төлбөр төлөх үүрэг бол гэрээгээр хүлээсэн үүрэг биш, хуулиар хүлээсэн үүрэг байна гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий хугацаагаар 10 жилээр тоолсныг буруутгах үндэслэл байхгүй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Харилцаа холбооны зохицуулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг дурдаж байна. Тус зохицуулалтаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой гэрээ байгуулна гэж үзээд доор нь гэрээнд дараах зүйлийг тусгана гэж заасан бөгөөд тусгах нөхцөл дээр байгаа 6 зүйлд үнэ, түүнийг төлөх нөхцөл байхгүй.

Дугаарлалттай холбоотой зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар ******* тогтоогоод хуульд заасан үндэслэлээр төлөх үүрэгтэй, нэгэнт гэрээний дагуу тусгай зөвшөөрлөөр дугаарлалт авч байгаа бол үйлчилгээний хөлс төлөх нь хариуцагчийн үүрэг гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэл байхгүй. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/391 NUM-06 дугаар сүлжээний дугаарлалтын гэрээний төлбөрт 1,312,832,876 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518 NUM-06 дугаар сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээний төлбөрт 135,978,082 төгрөг, нийт 1,448,810,958 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зарим нэхэмжлэлийн шаардлагын хувьд шаардлага гаргах эрхээ алдсан, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* болон Жем интернэйшнл ХХК-ийн хооронд 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай гэрээ-г байгуулж, ******* нь зөвшөөрөгдсөн суурин газруудад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон энэ зорилгоор хуваарилсан радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох, түүний дагуу Жем интернэйшнл ХХК-ийн байгуулах Жи мобайл ХХК нь тухайн үйл ажиллагааг явуулахаар тохиролцсон байна. /хх-12-30 дугаар тал/

3.2. Дээрх гэрээ болон 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн ******* болон ******* ХХК нь 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 179/08 NUM-02 тоот сүлжээний дугаарлалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр Монгол Улсын Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэхэд нь зориулж олгосон сүлжээний дугаарлалтын сери, ашиглалт үйлчилгээний болон нэмэлт үйлчилгээний зориулалт бүхий тусгай 93хх-хххх, 98хх-хххх дугааруудыг цахилгаан холбооны сүлжээнд ашиглахыг баталгаажуулж, нэг жилийн төлбөрийг дугаар тус бүр 12,000,000 төгрөг буюу нийт 24,000,000 төгрөг байхаар тогтоожээ. /хх-33-34 дүгээр тал/

3.3. Мөн талууд 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн сүлжээний дугаарлалтын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 179/08 NUM-02 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулж, 93-0х-хххх<93-4x-xxxx, 98хх-хххх, 97-0х-хххх<97-1х-хххх багц дугааруудыг Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтад оруулж, уг 3 багц дугааруудын жилийн төлбөрийг 20,400,000 төгрөг байхаар тохирсон. /хх-35-36 дугаар тал/

3.4. Улмаар, *******ны 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулах тухай 73 дугаар тогтоол, мөн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулах тухай 13 дугаар тогтоолуудаар дугаарлалтын зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд тус тус өөрчлөлт оруулжээ. /хх-37-42 дугаар тал/

3.5. Хөлсний хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан ******* болон ******* ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/NUM-06 тоот сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулсан. Гэрээгээр 93-0х-хххх<93-4х-хххх, 98хх-хххх, 97-0х-хххх<97-1х-хххх дугаарын багцын дугаарлалтын жилийн төлбөрийг 204,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна. /хх-43-44 дүгээр тал/

3.6. Мөн талууд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518/NUM-06 дугаар ******* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг байгуулж, 83-0х-хххх, 83-1х-хххх үүрэн холбооны хэрэглэгчийн дугаарыг цахилгаан холбооны сүлжээнд ашиглахыг баталгаажуулж, багц дугаарын жилийн төлбөрийг 24,000,000 төгрөг байхаар тогтоосон байна. /хх-47-48 дугаар тал/

4. Талууд дээрх гэрээнүүд байгуулагдсан болон төлөгдсөн төлбөр, төлбөр төлөөгүй хугацааны асуудлаар маргаагүй. Тэдний маргааны зүйл нь нэхэмжлэгч байгууллагын 2012 оны 73 дугаар тогтоолоор дугаарлалтын төлбөрийг нэмсэнтэй холбоотой асуудлаар маргаж, уг үнээр гэрээний төлбөрийг төлөх эсэх, гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудал болжээ.

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлж, маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болон тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ******* ажиллана гэж зохицуулсан ба тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журмыг батлах, зохицуулалтын хөлсний хувь хэмжээг тогтоох, харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах бүрэн эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Дээрх эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч байгууллагаас 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 59, 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 73, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тогтоосон баримт хэрэгт авагдсан байна.

4.2. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх эрхтэй болсон, уг үйлчилгээний үнийг нэхэмжлэгч байгууллагаас санал болгосон үнээр төлөхийг зөвшөөрснөөр талуудын хооронд 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 179/08/NUM-02, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ЖМ14/39/NUM-06, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ЖМ15/518 NUM-06 тоот гэрээнүүд байгуулагдсан.

Талуудын байгуулсан гэрээний шинж, нөхцөл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, түүний үнийг хариуцагч төлөхөөр тохирсон нь агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцнэ.

Талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохирч, уг хүсэл зоригоо илэрхийлсэн баримтад гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болж, худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг үүссэн.

******* нь цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ******* ХХК-ийг үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэхэд нь зориулж олгосон сүлжээний дугаарлалтын сери, ашиглалт үйлчилгээний болон нэмэлт үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугааруудыг цахилгаан холбооны сүлжээнд ашиглахыг баталгаажуулсан, уг үйлчилгээг хариуцагч хүлээн авсан тул тухайн үйлчилгээний үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Энэхүү шаардах эрх нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжих учиртай.

4.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь ЖМ15/518 NUM-06 тоот гэрээний 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл, 179/08/NUM-02 буюу ЖМ14/39/NUM-06 тоот гэрээний 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрийг шаардсан, тухайн гэрээнүүдэд төлбөрийг жил бүр төлнө гэжээ.

Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/3294, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01/2869, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 01/3157, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/5151 тоот албан бичгүүдээр өмнөх оны үйлчилгээний төлбөрийг тодорхойлж, уг төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөх талаарх саналаа нэхэмжлэгч байгууллагад илэрхийлсэн байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.

Хариуцагч байгууллагаас өмнөх онуудын үйлчилгээний төлбөрийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байсан дээрх үйл баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа тухай бүр тасалдаж, шинээр тоологдсон байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хугацаа өнгөрөөгүй, нэхэмжлэгч шаардах эрх хэрэгжүүлэх боломжтой.

4.4. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ЖМ15/518 NUM-06 тоот гэрээгээр үйлчилгээний жилийн төлбөрийг 24,000,000 төгрөгөөр тогтоосон, уг гэрээний үнийн асуудлаар талууд маргаагүй ба 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны төлбөр 135,978,082 төгрөгийг нэхэмжлэгч зөв тооцоолсон. Анхан шатны шүүх дээрх хугацааны төлбөрийг 6 жил 8 сараар бодож буруу тооцоолсон байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол хангагдана.

4.5. Талууд 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 179/08/NUM-02 тоот гэрээний үйлчилгээний үнэд өөрчлөлт оруулж, 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан ба тухайн гэрээний жилийн төлбөрийг 20,400,000 төгрөгөөр тогтоосон.

Улмаар нэхэмжлэгч байгууллагаас 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт оруулж, өөрчлөгдсөн үнэ болох 204,000,000 төгрөгөөр тооцож 2013-2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрийг шаардсан.

Ийнхүү үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнтэй холбогдуулан талууд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ЖМ14/39/NUM-06 тоот гэрээг байгуулсан нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацааны төлбөрийг өөрчлөгдсөн үнээр буюу гэрээгээр тохирсон үнээр төлөх нь талуудын зарчимд нийцнэ.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх байдлаар үйлчилгээний үнийг өөрчилж нэмсэн хэдий ч энэ үнээр тохирч талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тохиолдолд уг үнийг үндэслэн 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үйлчилгээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Иймд 179/08/NUM-02 тоот гэрээний төлбөрийг талуудын хооронд байгуулагдсан гэрээ тус бүрийн үнээр тооцох нь хуульд нийцнэ.

Ингэж тооцоход 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны жилийн төлбөр 20,400,000 төгрөгөөр бодож 49,923,333 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл жилийн төлбөрийг 204,000,000 төгрөгөөр бодож 1,434,466,209 төгрөг нийт 1,484,389,542 төгрөг болно. Үүнээс 2013 онд төлсөн 20,400,000 төгрөг, 2014 онд төлсөн 204,000,000 төгрөг, мөн тусгай зөвшөөрлийн төлбөр утгаар төлсөн 180,000,000 төгрөгийг хасаж, нийт 1,079,989,542 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Гэрээний төлбөрөөс анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн 180,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн.

4.6. Дээр дурдсанаас өөр төлбөр төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд 179/08/NUM-02 тоот гэрээний төлбөрөөс 269,000,000 төгрөг, ЖМ15/518 NUM-06 тоот гэрээний төлбөрөөс 48,000,000 төгрөгийг хасаж тооцохгүй, эдгээр гэрээний төлбөрийн дүнд орохгүй болохыг талууд тайлбарласан байна.

5. Дээрхийг нэгтгэвэл хариуцагч ******* ХХК-иас 179/08/NUM-02 буюу ЖМ14/39/NUM-06 тоот гэрээний төлбөрт 1,079,989,542 төгрөг, ЖМ15/518 NUM-06 тоот гэрээний төлбөрт 135,978,082 төгрөг нийт 1,215,967,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 232,843,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан дараах давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхино.

6.1. Талуудын байгуулсан 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол Улсад CDMA-450 систем ашиглан хөдөөгийн холбооны үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох гэрээ-гээр тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой харилцааг зохицуулсан байх ба уг харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хоёр талын харилцан тохиролцож томилсон холбогдох туршлага бүхий зуучлагчид хандаж болно гэж заажээ.

Дээрх гэрээгээр харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх, түүний үнийн талаарх харилцааг зохицуулаагүйгээс гадна ЖМ14/39/NUM-06, ЖМ15/518/NUM-06 тоот гэрээнүүдэд үнийн талаарх маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцоогүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй. Иймд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол хангагдахгүй.

6.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр гаргасан эвлэрэн хэлэлцэх, хоёр байгууллагын санхүү харилцан тооцоо нийлэх, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ХХК, ХХК, ХХК, ******* ХХК гэсэн үүрэн холбооны операторууд хамтран *******нд гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтүүдийг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШЗ2023/15048 дугаар захирамжаар хангаагүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзжээ.

Уг татгалзлыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШЗ2023/15050 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг тодорхой дүгнэсэн байх ба уг дүгнэлт Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолд нийцсэн, хууль зөрчөөгүй байна. Иймд шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэх агуулгах бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00840 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 1,215,967,624 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 232,843,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6,237,788 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,917,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА