Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 474

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Б.Гантөмөрийн  нэхэмжлэлтэй  “Эрх зүйн ач холбогдол бүхий   үйл явдал”-ыг тогтоолгохыг  хүссэн   хэргийг   хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

  Нэхэмжлэгч:  Улаанбаатар хотод 1972 оны 08 дугаар сарын 10-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, хийн гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамжны 48 дугаар байрны 25 тоотод  оршин суух хаягтай, Цагдаагийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар зангилгаанд жижүүрийн цагдаа ажилтай гэх      

                              Алаг адуутийх овгийн  Баастын Дамдинпүрэв

                             регистрийн дугаар                        ЧГ- 72081011

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бүүвэйцэцэг  нар   оролцов.

                                                                           

                                                          Тодорхойлох нь :

           Нэхэмжлэгч: Б.Гантөмөр  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

     ...Б.Гантөмөр миний бие нь анх 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар хэв журмын цагдаагаар ажилд орж ажиллаж байгаад 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр Цагдаагийн ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн цагдаагаар шилжин орж Сүхбаатар зангилааны жижүүрийн цагдаагаар 4-н ээлжээр 24-н цагаар одоог хүртэл ажиллаж байна. Иймд 2013 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн цагдаагийн албаны тухай хуулийн 38-р зүйлийн 38.6-д заасан нөхцөлийг харгалзан үзэж ажилласан жилийг тогтоож өгнө үү!

          2014 оны 01 дүгээр сарын 01-ээс одоог хүртэлэх нэмэгдэл сарыг тогтоож өгнө үү! гэжээ.

           Нэхэмжлэгч: Б.Гантөмөр шүүх  хуралдаанд  гаргасан    тайлбартаа:

     ...  Би 1993 оны 12 дугаар сарын 25-нд анх  Сэлэнгэ амйгийн цагдаагийн газарт цагдаагаар томилогдон ажитллаж байгаад 2009 онд өөрийн хүсэлтээр Төмөр замын цагдаагийн хэлтэст томилогдон ажлаад одоог хүртэл тус хэлтэстээ ажиллаж байна. 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар... мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д цагдаагийн албан хаагчийн албадан саатуулах, байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно гэж заасан байгаа, уг хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэсэн. Уг хууль мөрдөгдөж эхлэсэнтэй холбогдуулан би 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл би Төмөр замын Цагдаагийн хэлтсийн Сүхбаатар өртөөнд  жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаагаа тогтоолгох  гэсэн юм.

        Бидний тушаалыг “гэрээт”  гэж гарсан боловч төмөр замын байгууллага нь өөрөө нийгмийн хэв журам сахиулах чиг үүрэггүй учраас Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж  объектууддаа цагдаа ажиллуулж байгаа учраас тушаал дээрээ “гэрээт цагдаа” гээд бичсэн байгаа юм билээ.  бидний хувьд  ажлын байрныхаа тодорхойлолтоор бол жижүүрийн цагдаа ажилтай. Бид 24 багаар жижүүр хийж нийгмиийн хэв журам сахиулах үүрэгтэй ажилладаг. Иймд намайг Төмөр замын Цагдаагийн хэлтсийн Сүхбаатар өртөөний жижүүрийн цагдаа гэдэг албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс одоог хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэв.  

               Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

Үндэслэх нь :

            Б.Гантөмөр нь 2014 оны 01-р сарын 01-нээс одоог хүртэл Цагдаагийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар зангилгаанд жижүүрийн цагдаагаар  ажиллаж байсан нэмэгдэл сарын тогтоож өгнө үү!  гэсэн нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн  “... 2014 оны 01-р сарын 01-нээс одоог хүртэл Цагдаагийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар зангилгаанд жижүүрийн цагдаагаар  ажиллаж байгаа болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

           Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь 1993 оноос  Сэлэнгэ аймгийн  цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад 2009 онд Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст цагдаагаар томилогдож Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар зангилгаанд жижүүрийн цагдаагаар ажилласан байна.

             Нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн гэрээт албан тушаалд томилсон тушаалд “гэрээт цагдаа” гэж томилсон боловч төмөр замын жижүүрийг цагдаа нь 4-н ээлжээр, 24 цагаар ажилладаг болох нь Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний даргын  2016  оны 09-р сарын  01-ны өдрийн 245 тоот  тодорхойлолтонд “ ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Сүхбаатар зангилгааны цагдаа,  цагдаагийн  а/а Б.Дамдинпүрэв, цагдаа,  цагдаагийн  а/а Б.Гантөмөр нар нь  2001-2016 онд  УБТЗ-ын  Сүхбаатар зангилгааны жижүүрийн цагдаагаар 4-н ээлжээр, 24 цагаар ажилладаг нь үнэн болно” гэх, Иргэний харьяалал, шилжилт  хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь салбар газрын даргын 2016 оны 08-р сарын 31-ний өдрийн 14/135 тоот тодорхойлолтонд “ ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Сүхбаатар зангилгааны цагдаа,  цагдаагийн  а/а Б.Дамдинпүрэв, цагдаа,  цагдаагийн  а/а Б.Гантөмөр нар нь  2001-2016 онд  манай байгууллагатай  хамтын ажиллагаатайгаар Сүхбаатар төмөр замын боомтод жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан болно” гэх албан бичгүүд болон жижүүрийн багдаа нарын ажиллах ажлын хуваариуд, хамт ажиллаж байсан Ч.Анхбаяр, С.Нармандах, түүний цагдаагаар жижүүлэн ажилладаг болохыг тодорхойлсон Төмөр замын Сүхбаатар өртөөний ажилчин Д.Оюунчимэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрчүүдийн  мэдүүлэг зэрэг бичгийн  бусад нотлох  баримтуудаар  нотлогдсон  байна.

     Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Боржигон овгийн Бат-Очирын Гантөмөрийг  2014 оны 01-р сарын 01-нээс Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар зангилгаанд жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний  Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  115 дугаар    зүйлийн  115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1-д заасныг удирдлага болгон   Тогтоох нь:

  1. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар  зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овгийн Бат-Очирын Гантөмөрийг  2014 оны 01-р сарын 01-нээс Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Улаанбаатар төмөр зам дахь Сүхбаатар зангилгаанд жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаа болохыг тогтоосугай.  
  2.  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн    57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар Б.Гантөмөрийн  улсын тэмдэгтийн хураамжинд   урьдчилан төлсөн  70.200 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.2-д зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурьдсугай.
  4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн    119 дүгээр   зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон  зохигч  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.
  5. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар   мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн   шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцох   болохыг  анхааруулсугай.
  6. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
  7.  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ