Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 318

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж,  хурлын  танхимд хаалттай хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Д.Бямбагэрэлийн нэхэмжлэлтэй Т.Түвшинбаярт холбогдох  “Эцэг тогтоолгож,  хүүхдийн  тэтгэлэг гаргуулах”-ыг  хүссэн хэргийг   хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

 Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1984 онд төрсөн, дээд боловсролтой, цахилгааны инженер  мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 32 дугаар байрны 21 тоотод  оршин суух хаягтай, Төмөр замын ЦТС-нд техникч, борлуулагч  ажилтай   

                       Тайж  овгийн Даваасүрэнгийн Бямбагэрэл      

                                  регистрийн дугаар                Тл - 84031765 

Шүүх   хуралдааны нарийн  бичгийн  дарга   Б.Шинэбаяр   нар  оролцов.

                                                   Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч:  Д.Бямбагэрэл шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

    ...Миний бие 2008 онд Түвшинбаяртай гэр бүлийн харьцаатай байсан бидний дундаас  2009 оны 07 дугаар сарын 07-нд охин Цэлмүүн гарсан. Тухайн үед охинтойгоо  гурвуулаа хамт амьдарч байсан ч охиноо 3-н нас хүрсний дараа өөр хүнтэй гэр бүлийн харьцаа үүсгэсэн гээд охин бид хоёроос тусдаа амьдрах болсон. Охин Цэлмүүн нь  одоо 6 настай сургуульд сурч байгаа.

   Охин Цэлмүүний төрсөн эцэг Түвшинбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж цаашид охиноо сурч боловсроход,  хөгжихөд дугуйлан, секцэд хамрагдахад санхүүгийн туслалцаа авч эрүүл мэндэд нь анхаарал хандуулж баймаар байна…гэжээ.

     

 Нэхэмжлэгч:  Д.Бямбагэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      ...

...гэв.

         Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 58 тоотод оршин суух хаягтай, УБТЗ-ын Дархан татах хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ажилтай                

      Баатад  овгийн Төр-Амгалангийн Түвшинбаяр /регистрийн дугаар МЮ – 80041317/ 

2016 оны 05-р сарын 17-нд  шүүхэд гаргасан тайлбартаа:  

        ... Төр-Амгалан овогтой Түвшинбаяр  би 2008 оноос Д.Бямбагэрэлтэй гэр бүлийн харьцаатай байсан бөгөөд 2009 оны 07-р сарын 07-нд бидний охин Түвшинбаяр овогтой  Цэлмүүн төрсөн. 2012 оноос  Л.Бямбагэрэл бид хоёрын хооронд үл ойлголцол үүсч хамтдаа амьдрахад хүндрэлтэй болсон бөгөөд энэ байдал удаан үргэлжилбэл охины минь сэтгэл зүй, хүмүүжилд сөрөгөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн  тул  аргагүйн эрхэнд  би тусдаа амьдарсан.  Хэдий тусдаа амьдарч байсан ч гэсэн би охиндоо одоог хүртэл  сурч боловсрох, уралдаан тэмцээнд оролцох, дугуйланд суралцах, хичээлийн хэрэгсэл авах, хувцас хунар авах зэрэг бүх л зүйлд санхүүгийн туслалцаа үзүүлж ирсэн. /мөн эрүүл мэнд/.

      2015 онд би охиноо өөрийнхөө асрамжинд  авах нэхэмжлэл гаргасан бөгөөд хүүхдийн байгууллагын дүгнэлт эхийн асрамжинд үлдээхээр шийдвэр гарсан тул эвлэрэн зохицож, охинтойгоо уулзаж, утсаар ярьж, хичээл ном, эрүүл мэндэд нь анхаарах нөхцөл боломжоор хангах талаар шүүгчийн захирамж гарсан.

       Хойшид Монгол улсын хуулинд заагдсан хувь хэмжээгээр  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй тул миний оролцоогүйгээр хуульд заагдсан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү! гэжээ.

                Иргэний  хэрэгт  цугларсан   нотлох баримтыг  шинжлэн  судлаж      

                                                         Үндэслэх нь :

         Д.Бямбагэрэл нь Т.Түвшинбаярт холбогдуулан “ эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг” гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

        Зохигчид нь 2008 онд танилцан улмаар улмаар гэр бүлийн харьцаатай байсны улмаас 2009 оны 07-р сарын 07-нд охин Т.Цэлмүүн  төрсөн  болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар, охин Т.Цэлмүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагаас  2009 оны 07-р сарын 14-ний өдөр № 0299581, Г-297, регистрийн дугаар МЮ 09270709 дугаартай олгосон “Төрсний гэрчилгээний хуулбар” зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Нэхэмжлэгч Д.Бямбагэрэл нь шүүхэд “тэтгэлэг” гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “эцэг тогтоололгох” нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргасан ба хариуцагч Т.Түвшинбаяр нь “...би 2008 оноос Д.Бямбагэрэлтэй гэр бүлийн харьцаатай байсан бөгөөд 2009 ны 07-р сарын 07-нд бидний охин Түвшинбаяр овогтой  Цэлмүүн төрсөн... Хойшид Монгол улсын хуулинд заагдсан хувь хэмжээгээр  хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул Д.Бямбагэрэлийн нэхэмжлэлтэй Т.Түвшинбаярт  холбогдох  “Эцэг тогтоолгож,  хүүхдийн  тэтгэлэг гаргуулах” -ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Түвшинбаярыг 2009 оны 07-р сарын 07-нд охин Т.Цэлмүүний төрсөн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн дагуу тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч Д.Бямбагэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  70.200 төгрөг гаргуулан төсвийн орлогод үлдээж, хариуцагч Т.Түвшинбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөгийг  гаргуулж орон нутгийн  төсвийн орлого болгох нь зүйтэй.

         Монгол Улсын  Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д  “ Эцэг  эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг  хүлээнэ”  гэж  заасан  байх тул зохигчид нь үр  хүүхдээ  асран  хамгаалах,  тэжээн  тэтгэх, эрүүл  чийрэг   бойжуулах, сурч  боловсрох... зэрэгт  нэгэн адил  үүрэг  хүлээж, эрх  эдлэх ба хүүхдийг эх, эцэгтэй нь уулзах, тэднээс тусламж дэмжлэг эрхийг хязгаарлаж болохгүйг  дурьдах нь зүйтэй.

      Хариуцагч Т.Түвшинбаярт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч  нь “...миний оролцоогүйгээр хуульд заагдсан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү!...” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118-д заасныг  удирдлага   болгон   ТОГТООХ нь:

  1.     Гэр бүлийн  тухай  хуулийн 23 дугаар  зүйлийн 23.1-д зааснаар         Төр-Амгалангийн Түвшинбаярыг 2009 оны 07-р сарын 07-ны төрсөн охин Түвшинбаярын Цэлмүүний төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
  2.     Гэр бүлийн  тухай  хуулийн 14 дугаар  зүйлийн 14.5-д зааснаар бага насны охин Т.Цэлмүүнийг насанд хүртэл эх Д.Бямбагэрэлийн асрамжинд үлдээсүгэй.
  3.    Гэр бүлийн  тухай  хуулийн  38 дугаар  зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны 07-р сарын 07-ны төрсөн охин Түвшинбаярын Цэлмүүнийг  11 нас хүртэл тухайн  бүс  нутагт  тогтоогдсон  амьжиргааны  баталгаажих түвшингийн  50 хувиар,  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16  нас  хүртэл /суралцаж  байгаа бол 18  нас  хүртэл/   тухайн  бүс  нутагт  тогтоогдсон  амьжиргааны  баталгаажих түвшингийн  хэмжээгээр  эцэг Төр-Амгалангийн Түвшинбаяраас сар бүр  тэтгэлэг гаргуулан тэжээн  тэтгүүлсүгэй.
  4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бямбагэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн  70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Т.Түвшинбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
  5.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Т.Түвшинбаяраас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 28.209 төгрөгийг  гаргуулж орон нутгийн  төсвийн орлогод оруулсугай.
  6.      Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.2-д зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурьдсугай.
  7.      Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн    119 дүгээр   зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.
  8.      Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар   мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн   шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.
  9.      Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
  10.    Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ