| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0035/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 35
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч, хохирогч Э.О ,
Шүүгдэгч, хохирогч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хошууд овгийн Б.Э , Халзан морьт овгийн Э.О нарт холбогдох 1928000000022 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Манлай суманд 1991 оны 06 дугаар сарын 08-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн музейд сан хөмрөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг ..................... оршин суух, ял шийтгэлгүй, Халзан морьт овгийн Э.О /регистрийн дугаар ................../
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Булган суманд 1989 оны 02 дугаар сарын 03-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Өмнөговь аймгийн музейд бүртгэл мэдээллийн санч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг Баруун сайханы .................. суух, ял шийтгэлгүй, Хошууд овгийн Б.Э /регистрийн дугаар ................../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16-17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр морь барианы газрын байгууламжаас баруун тийш 30 метр орчим газарт 30 настай, эрэгтэй Б.Э ийн толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16-17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр морь барианы газрын байгууламжаас баруун тийш 30 метр орчим газарт 38 настай, эрэгтэй Э.О ын нүүрэн тус газарт архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Э д гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэв.
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.О д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 сарын 12-ны үдээс хойш 17 цагийн үед аймгийн баруун хойно байдаг морь барианы газрын хажууд байхдаа хамт ажилладаг Э.О гэх хүнтэй маргалдсаны улмаас Э.О миний араас чих, шанаа руу 2-3 удаа алгадсан түүнээс болж миний чих дүнгэнээд байхаар нь би 02 дугаар сарын 14-ний өдөр чихний эмчид үзүүлэх гээд очсон чинь тэр өдөр нь группийн хуралтай байгаа гээд эмч нь байгаагүй, маргааш нь буюу 02-15-ны өдөр би нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмчид үзүүлсэн чинь зүүн чихний хэнгэрэгэн хальс цоорсон байна гэж хэлсэн энэ гэмтлийг Э.О надад учруулсан... Э.О машины арын суудалд сууж байсан би өмнө суудалд нь сууж байсан тэгж байгаад Э.О араас миний хоёр шанаа, чих хэсэгт алгадаад байсан тэгж байхад гэмтсэн байх...Миний зүүн чихний хэнгэрэг цоорсон өөр гэмтэл байхгүй... Э.О намайг алгадаж элдвээр хэлээд байхаар нь би архины шилээр зүүн хөмсөгний дээд талд нь цохиж гэмтээсэн... Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Э.О бид хоёр эв зүйгээ олсон...” гэжээ /хх-16-17/,
Хохирогч Э.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 сарын 12-ны өдөр хамт ажилладаг хүмүүс болох Б.Г , Б.Э нартай хамт морь барианы газрын хажууд Б.Г гийн машин дотор сууж байгаад Б.Э тэй маргалдсан чинь Б.Э миний нүүр лүү архины шилээр цохиж гэмтээсэн тэгээд би аймгийн төв рүү ирээд цагдаад мэдэгдсэн... Би Б.Э ийн толгой руу араас нь нэг удаа алгадсан өөрөөр зодож цохиогүй... Миний зүүн хөмсөгний дээд талд язарсан байсан өөр гэмтэл шарх байхгүй... Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Э бид хоёр эв зүйгээ олсон...” гэжээ /хх-19-20/,
Шүүгдэгч, хохирогч Б.Э ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би хамт ажилладаг Э, Э.З , Б.Г , Э.О нарын хамт 13 цагийн үед аймгаас Баяндалай сум руу явдаг засмал зам дээр байдаг мөсөн дээр очиж гулгах гэж яваад мөсөн дээр очиж гулгаж байгаад 1 цаг орчим болоод 1 шил 0.75 литрийн архи хувааж ууцгаасан тэгээд, буцаж аймаг руу Б.Г машинаа жолоодоод ирж явах замдаа морь барианы газрын хажууд манай нягтлан Б.М тай ярьж байгаад уулзсан тэнд Б.М нэг шил 0.75 граммын архи гаргаж хувааж ууцгаасан тухайн үед Б.Г машин жолоодож яваа болохоор архи уугаагүй бусад нь бүгд архинаас уусан байх тэгээд бид нар явах гэтэл Б.Г гийн машин асахгүй байсан чинь Б.М , Э.З , Э нарыг аваад машинтайгаа явсан би эхнэрийгээ ирж аваарай гэж дуудсан тэгээд бид гурав машинд суугаад Б.Г жолоочийн суудалд сууж байсан Э.О арын суудалд сууж байсан би жолоочийн хажууд сууж байсан чинь Э.О юунаас болсныг мэдэхгүй над руу чи ахынхаа буянд ажилд орчихоод даам гараад байгаа биз дээ гээд намайг доромжилсон тэгэхээр нь би яасын чамд яаж гай болсон юм чи миний ажлыг хийх үү гэж хэлсэн чинь Э.О машинаас буугаад миний хажууд ирчихээд намайг цохиж өшиглөөд байхаар нь би нүүрээ хамгаалаад дарж суусан тэгсэн чинь Э.О шанаа руу алгадаад, өшиглөөд байхаар нь би гараараа доошоо тэмтэрч үзсэн чинь миний хөлний хажууд архины шил байхаар нь би аваад Э.Оын нүүр лүү цохьсон чинь Э.О нүүрээ дараад цаашаа ойчхоор нь би машинаас буугаад эхнэрийг ирж байхаар нь шууд суугаад явчихсан...” гэжээ. /хх-21-22/,
Гэрч Б.Б.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би найзуудын хамт 14 цаг өнгөрөөгөөд аймгаас баруун хойшоо засмаг замаар явж байгаад морь барианы газрын баруун талд тал дээр зогсож агаарт гарч зураг авахуулж байгаад буцаад засмал зам руу явж байтал манай ажлын газрын Э.О, Б.Э , Б.Г , Э.З нар Б.Г гийн машинтай явж байгаад тааралдсан тэгээд би хамт хүмүүсээ явуулчихаад өөрийнхөө машинтай тэд нартай үлдээд морь барианы хажууд юм ярилцаж байгаад 1 шил архи задалж ууцгаасан тэд нар баруун уулын наад руу очиж мөсөн дээр гулгаж байгаад ирлээ гоё байна гэж ярицгааж байсан тэгээд бид нар 2 цаг орчим болоод 16 цагийн үед явцгаах гэсэн чинь машины аккумлятор суугаад асаагүй тэгээд би машинаа жолоодоод Э.З нар надтай хамт ирсэн, Б.Г , Б.Э , Э.О нар тэндээ машин хүлээгээд үлдсэн намайг засмалаар явж байхад Б.Э ийн эхнэр нь машинтайгаа Б.Э ийг авах гэж байгаа бололтой надтай зөрсөн тэгээд би хамт байсан хүмүүсээ хүргэж өгөөд гэртээ харьсан...” гэжээ. /хх-21-22/,
Шүүгдэгч, хохирогч Э.О ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед би ажил дээрээ байж байгаад би хамт ажилладаг Э, Э.З , Б.Г нарын хамт аймгаас баруун хойш Баяндалай сум руу явах зам дээр байдаг мөсөн дээр очиж гулгачихаад ирье гээд явцгаасан тэгээд нэг шил архи авч явсанаа аваачиж мөсөн дээр хувааж уусан тэгээд гулгаж байгаад 2-3 цаг орчим болоод буцаж ирсэн замдаа морь барианы газарт ирээд Б.М г дуудсан чинь Б.М нэг шил архи авчирсан тэгээд бид нар тэр архийг нь хувааж уучхаад явах гэтэл Б.Г гийн машин асахгүй байхаар нь хүн дуудсан тэр хооронд Б.М , Э.З , Э нартай явчихсан тэгээд бид гурав Б.Г гийн машинд сууж байхдаа тухайн үед Б.Г машиныхаа рулийн ард, түүний хажуугийн суудалд Б.Э суусан би арын суудалд ганцаараа сууж байсан тэгж байгаад Б.Э бид хоёр юм ярьж байгаад Б.Э намайг гуйлгачин архи авч өгдөггүй гэж хэлэхээр нь би чиний өнгөтэй яваа чинь ахын чинь буян шүү гэж хэлсэн чинь Б.Э шууд хөлийнхөө хажууд байсан архины шилээр миний нүүр лүү цохьсон тэгээд би манараад машин дотор нэг хэсэг юу болсныг мэдэхгүй байж байгаад нэг мэдэхэд би гадаа гарчихсан Б.Г гийн машины дээд тал руу гараараа цохиод зогсож байсан тэгэхэд Б.Э байхгүй, Б.Г ганцаараа байсан тэгээд Б.Г намайг авч явна гэхээр нь би цагдаа, эмнэлэг дуудна гэсэн тэгээд би алхаад явж байсан чинь Б.Г машинаа асаачихсан араас ирж аваад намайг гэрт хүргэж өгсөн...” гэжээ. /хх-25-26/,
Гэрч Б.Б.Г гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би хамт ажилладаг Б.Э , Э.О, Э.З , Э нартай хамт өөрийнхөө машинаар 13 цагийн үед явцгаасан тухайн үед бид нар салхинд гараад мөсөн дээр очиж жаахан гулгачхаад ирэх санаатай явцгаасан тэгээд бид нар аймгаас баруун хойш засмал замын мөсөн дээр гулгаж байгаад нэг шил архи авч очсон байснаа хувааж уусан тэгээд буцаад явцгаасан морь барианы газрын хажууд манай нягтлан Б.М тай уулзаад нэг шил архи хувааж ууцгаасан тэгээд бид нар явах гэсэн чинь минийн машины аккумлятор суучихсан асахгүй байхаар нь би найзыгаа холбогч аваад ир гээд дуудсан тэгсэн чинь хамт байсан хүүхнүүд Б.М тай хамт явцгаасан тэнд Э.О, Б.Э бид гурав үлдээд машин ирэхийг хүлээж байсан би машины рулийн ард суусан, Б.Э хажууд суусан, Э.О арын суудалд сууж байгаад Б.Э ийг чи муу ахынхаа буянаар ажилд орсон гэж хэлсэн чинь Б.Э өмнөөс нь юм хэлэхгүй байсан тэгэхээр нь би боль зүгээр бай гэж байсан тэгсэн чинь Э.О Б.Э ийн араас толгой руу нь алгадаад цохьсон 2-3 удаа цохих шиг болсон тэгж байсан чинь Б.Э машин дотор хөлийнх нь хажууд байсан архины шилээр Э.Оын нүүр лүү цохьсон тэгсэн чинь Э.О уурлаад машинаас буугаад Б.Э ийг өшиглөж цохиод эхэлсэн тэгэхээр нь би буугаад Э.Оыг салгаж авсан чинь Б.Э ийн эхнэр нь машинтай ирээд аваад явсан тэгсэн чинь Э.О урагшаа алхаад явчихсан тэгсэн чинь миний дуудсан хүн ирээд миний машиныг холбож асааж өгчихөөд Төрбаяр гэдэг манай найз Төрбаяр миний машиныг жолоодоод замаараа Э.Оыг авч гэрт нь хүргэж өгчихөөд явсан...” гэжээ. /хх-27-28/,
Шүүгдэгч Э.О ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 сарын 12-ны өдөр хүүхдээ сургуулиас нь авч гэртээ хүргэж өгчихөөд 13 цаг өнгөрөөгөөд ажлын газрынхантайгаа хамт аймгаас баруун хойш мөсөн дээр очиж гулгаж байгаад тэндээ нэг шил архи хувааж ууцгаасан тэгээд 15 цаг өнгөрөөгөөд аймгийн хойно морь барианы газрын хажууд ирцгээсэн тэнд манай байгууллагын нягтлан Б.М байж байсан тэгээд бид нар тэндээ дахин нэг шил архи хувааж уусан тэгээд явах гэтэл манай машин асахгүй байсан тэгээд хамт байсан Б.М , Э.З , Э нар түрүүлээд явцгаасан би Б.Г , Б.Э нартай хамт үлдэж байж байгаад Б.Э бид хоёр хоорондоо муудалцаад бие биенийхээ үгийг даалгүй би Б.Э ийг нэг удаа гараараа цохьсон Б.Э намайг архины шилээр нэг удаа цохьсон түүнээс өөрөөр зодоон болоогүй... Би дунд зэргийн согтолттой байсан болж байгаа үйл явдалын заримыг санаж байгаа, заримыг нь санахгүй байна... Би Б.Э ийн толгой, мөр лүү цохьсон байх. Би арын суудалд сууж байсан, Б.Э миний урд сууж байхад араас нь толгой руу нь цохьсон... Би хоёр адилхан согтуу байсан болохоор нэгнийхээ үгийг даалгүй муудалцсан, бусдаар бол нэг газар ажилладаг ажлын хамтрагч, найз нар байгаа юм...надад өөр нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэжээ. /хх-47-48/,
Шүүгдэгч Б.Э ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 сарын 12-ны өдөр 13 цагийн үед би хамт ажилладаг Б.Г , Э.О, Э.З , Э нарын хамт аймгаас баруун хойш зам дээр байдаг мөсөн дээр очиж гулгаж байхдаа нэг шил архи хувааж ууцгаасан тэгээд 15 цагийн үед аймаг руубуцаж яваад морь барианы газрын хажууд манай нягтлан Б.М байхаар нь уулзаад дахин 1 шил архи хувааж уусан тэгээд нэлээд байж байгаад 17 цагийн үед байх /би цагийг нарийн санахгүй байна/ бид нар гэр лүүгээ харих гэтэл Б.Г гийн машин асахгүй байсан тэгээд би эхнэрийгээ ирээд аваатах гэж дуудсан, тухайн үед хүйтэн байсан болохоор хамт байсан Б.М , Э.З , Э нар түрүүлээд явсан Б.Г , Э.О бид 3 үлдээд машин дотор сууж байсан чинь Э.О намайг чи ахынхаа буянд энэ ажил дээр байгаа гэж хэлж, намайг доромжлоод миний араас 2 шанаа, чих рүү 2-3 удаа алгадсан тэгэхээр нь миний уур хүрээд бид нарын уусан архины хоосон шил миний хөлийн хажууд байсныг аваад Э.Оын нүүр лүү 1 удаа цохьсон тэгсэн чинь Э.О буугаад миний хажууд ирээд намайг өшиглөж цохихоор нь би хоёр гараараа нүүрээ хамгаалсан байсан чинь хөл нь миний гарын шуу руу өшиглөсөн тэгсэн чинь Б.Г буугаад Э.Оыг татаад авсан тэгэхэд манай эхнэр машинтайгаа ирж таархаар нь би шууд машиндаа суугаад явчихсан... Би бага зэрэг согтсон байсан гэхдээ болж байгаа үйл явдалыг мэдэж байсан... Э.О намайг муу үгээр хэлснээс болсон би бас Э.Оыг бүтэн овог нэрээр нь дуудсанаас болж Э.О уурласан байх... Тэр бид нарын уусан архины шил байсан юм бид нар байгальд хог хаяад яахав гээд тэр шилийг машин дотор тавьчихсан байсан юм, тухайн үед гай болж миний гарт тааралдахаар нь аваад цохьсон юм... Би архины шилээр Э.Оын зүүн хөмсөгний дээд тал руу цохьсон түүнээс болж язарсан цус гарч байсан...надад өөр нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэжээ. /хх-50-51/,
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Э ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топгоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэжээ /хх-30/,
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Э.О ын биед тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун 4-р хуруу, зүүн сарвуунд зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг, болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-36/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-2/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-3-4/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-5/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-6/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,
Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-8-9/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-14/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-18/,
Хохирогч Б.Э ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар хуудас /хх-34/,
Хохирогч Э.О ын яаралтай тусламжийн хуудас /хх-38-39/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-43/,
Хувийн баталгаа /хх-44/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-45/,
Хувийн баталгаа /хх-46/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53-54/,
Банк, түүний харилцагч нарын талаарх мэдээллийн лавлагаа /56-62/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайханы 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-65/,
Шүүгдэгч Б.Э ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66/,
Шүүгдэгч Б.Э ийн бакалаврын дипломны хуулбар /хх-67-68/,
Эвлэрлийн гэрээ /хх-71/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулагийн 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-65/,
Шүүгдэгч Э.О ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/,
Шүүгдэгч Э.О ын бакалаврын дипломны хуулбар /хх-73-74/,
Эд мөрийн баримтын гэрэл зураг /хх-78/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16-17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр морь барианы газрын байгууламжаас баруун тийш 30 метр орчим газарт Б.Э ийн толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16-17 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр морь барианы газрын байгууламжаас баруун тийш 30 метр орчим газарт Э.О ын нүүрэн тус газарт архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нарын гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан согтуурал шалгасан тэмдэглэл /хх-8-9/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо үл ялих зүйлээс шалтаглан бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.О ыг согтууруулах унданы зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Э ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53-54/-аар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгч Э.О д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарын эрхэлсэн ажилтай, цалин хөлс орлогыг харгалзан тус тус оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоон шийдвэрлэлээ. Хэрэв шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-10-11/ гэж тус тус мэдүүлсэн, мөн эвлэрлийн гэрээндээ “хэн нэгэндээ гомдол саналгүй, энэ асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, хохирол төлбөргүй” /хх-71/ гэдгээ илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Eden нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзан морьт овгийн Э.О , Хошууд овгийн Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Э.О нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Э нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Eden нэртэй архины шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О , шүүгдэгч Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ