| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0037/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 36
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Каракас овгийн Т.Өд холобгдох 1831003140027 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1986 оны 07 дугаар сарын 11-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, казах, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, АЛ ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэн бүстийн 5 дугаар хороолол ........................ тоотод оршин сууудаг, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлсэн Каракас овгийн Т.Ө, /регистрийн дугаар .................../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Т.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22-23 цагийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот орох замд буюу Ханхонгор сумын нутаг дэвсгэрт Д.Г ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Хохирогч Д.Г ын зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэгт: “...Би Дорноговь аймгийн Ханги хилийн боомтод тээврийн хэрэгсэл жолоодож БНХАУ-руу нүүрс гаргах ажилд орохоор 2018 оны 08 дугаар сарын 08, 09-ний үед Т.Ө гэдэг казак залуугийн үйл ажиллагаа явуулдаг компани дээр өдөр очсон тэгээд тэнд бүтэдтэй ажил ерөөсөө болоогүй нэг талдаа 170 км шороон замаар явдаг юм байна лээ тээврийн хэрэгсэл дугуй хагараад бүтэхгүй газар би нэлээд ажиглаж харлаа гээд Т.Ө д би болилоо гэж 2018 оны 08 дугаар сарын 10, 11-ний үед хэлсэн тэгээд би тэдний компанид өдрийн 50.000 төгрөгөөр том оврын тээврийн хэрэгслийн дугуй янзалдаг ажил дөрвөн өдөр хийж өгсөн тэгээд байж байхад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш 16 цагийн үед Өмнөговь аймгийн “Таван толгой” гэх газар руу хүний том оврын ачааны тээврийн хэрэгслийг 200.000 төгрөгөөр хүргэж өгөхөөр болоод уг тээврийн хэрэгслүүдийн нэг тээврийн хэрэгслийг жолоодоод явсан замдаа 4-5 хоносон тэгээд 08 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш “Таван толгой” гэх газарт очсон хүргэж өгсөн тээврийн хэрэгслүүдээ бид нар хариуцсан хүмүүст нь хүлээлгэж өгөөд 08 дугаар сарын 21-ний оройны 22 цаг 30 минутын үед “Цогтцэций” сумаас Улаанбаатар хот руу явах таксинд суугаад Т.Ө түүний найз болох Б гэх залуугийн хамт явахаар болоход Т.Ө надад 0.75 литрийн "Соёрхол” нэртэй архи нэг шилийг дэлгүүрээс авч өгсөн Б нь болохоор нэг шил 0.5 литрийн "Соёрхол” архи нэг шилийг дэлгүүрээс аваад бид нар замдаа явах үедээ эхлээд надад авч өгсөн архийг бид гурав хувааж уугаад дууссаны дараа Т.Ө , Б д байсан архийг уух гээд байхаар нь одоо хэрэггүй унтаад явъя ядраад байна миний нойр хүрээд байна архичин царайлаад архи хархаараа уух гээд байдаг юм гэж хэлсэн чинь миний ард сууж явсан болохоор чи намайг архичин гэж хэллээ гээд намайг араас баруун шанаа руу цохиод авсан яаж байгаа юм бэ гээд эргэсэн чинь дахиад нүүрэн тус газар цохиод авсан би манараад сууж байсан чинь тэгээд буугаад ир гээд машинаас буулгаад намайг шууд нүүр рүү цохиод унагасан тэгээд дээрээс цохиод байсан Б салгаад машиндаа суулгаад би ороод унтаад өгсөн тэгээд маргааш өглөөний 08 цагийн үед Улаанбаатар хотын "Драгон" таксины буудал дээр буугаад би шууд Дархан явах таксинд суугаад Дарханд буугаад Дарханаас эхнэр хүүхдүүдээрээ тосуулаад Дарханд хэд хоног хэвтэж байгаад Ерөө суманд ирсэн...Миний араас баруун гараараа баруун шанаа руу нэг удаа цохьсон. Мөн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа машинаас буулгаад баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа цохиод унагасан дээрээс гараараа цохиод байсан тэр үед хэдэн удаа гэдгийг бол тоолоогүй...Миний биед баруун нүд хөхөрч хавдсан зүүн нүд хөхөрч хавдсан, нүүрэн хэсэгт хоёр хацран дээр хөхөрч зулгарсан, дээд үүдэн баруун талын хоёр шүд булгарч унасан толгой өвдөнө зэрэг зовиур байна...” гэжээ /хх-9-10/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв рүү хүргэж өгөөд буцсан надтай хамт явсан Т.Ө болон түүний найз Б бид гурав тэндээс Улаанбаатар хот руу явах нийтийн тээврийн хэрэгсэлд суухаар болоод Т.Ө а надад нэг шил 0.75 литрийн “Соёрхол'’ нэртэй архи дэлгүүрээс авч өгсөн түүний найз Б мөн 0.5 литрийн “Соёрхол нэртэй архи нэг шилийг өөртөө авсан тэгээд 22 цаг 30 минутын үед бид нарын суусан нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу хөдөлсөн замдаа бид гурав надад зориулсан нэг шил архийг хувааж ууж дууссаны дараа Т.Ө Б д байсан нэг шил архийг дахин уух гээд байхаар нь одоо наад архиа болъё би ядраад байна унтаад явъя нойр хүрээд байна архичин царайлаад архи хархаараа архичин царайлаад уух гээд байдаг юм гэсэн чинь миний араас чи намайг архичин гэж хэллээ би архичин юмуу гээд баруун шанаа руу цохиод авсан яаж байгаа юм бэ гээд эргээд харсан чинь дахин нүүр рүү цохьсон манараад сууж байтал машин зогсоод жолооч нь салгах гэж байтал буугаад ир гээд намайг татаж буулгаад дахин нүүрэн тус газар цохиж унагаасаны дараа дээрээс гараараа цохиод байсан тэгээд Б мөн таксины жолооч нар салгаад машинд оруулсан тэгээд унтсаар байгаад Улаанбаатар хотод орж ирсэн...Эхлээд миний араас баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохьсон яагаад байгаа юм бэ гэсэн чинь дахин нүүрэн тус газар нэг удаа цохьсон машинаас татаж буулгаад гараараа дахин нүүрэн тус газар нэг удаа цохиод газар унагаасан, унахад дээрээс гараараа цохиод байсан яг хэдэн удаа гэдгийг бол би тоолоогүй зэвсгийн чанатай зүйл барьж бол цохиогүй тийм зүйл тэнд байхгүй байсан...Тухайн үед хоёр нүд хөхөрч хавдсан. Зүүн дух хэсэгт зулгарсан. Баруун хацар хэсэгт зулгарсан дээд үүдэн зүүн талын нэг шүд унасан. Толгой өвдөнө зэрэг зовиур байсан...” гэжээ. /хх-13-14/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Цогтцэций сумын төвийн дэлгүүрээс Т.Ө , мөн хамт машин жолоодож Цогтцэций суманд ирсэн Б гэдэг залуу тэр 2 Соёрхол нэртэй 0.75 граммын 2 шил архийг авсан юм...Цогтцэций сумаас хүн тээврийн машинд Т.Ө , Б бид нар суугаад орой 21 цагийн орчимд Улаанбаатар явахаар хөдөлсөн юм...Цогтцэций сумаас хөдлөөд 1 шил архиа задлаж ууж яваад Т.Ө тай би хэрүүл маргаан хийж маргалдаад авсан байсан 1 шил архиа үлдээгээд унтаж байгаад замд явж байгаад Дундговь аймаг орчимд сэрцгээгээд 1 шил архиа хувааж уугаад Улаанбаатарт ирсэн... Цогтцэций сумаас хөдөлж шороон замаар явж байгаад Өмнөговь аймаг явдаг төв асфолтан замд нийлээд удалгүй хэрүүл маргаан болсон юм...Би тэр замаар өмнө нь явж байгаагүй, ойролцоогоор 20 км зам явсан болов уу гэж бодож байна, төв замд нийлээд 3 орчим км зам яваад Т.Ө бид 2 маргалдаж муудалцсан юм...Тухайн үед миний зүүн нүд хавдаад юм харахгүй байсан юм, одоо эмчилгээ хийлгээд биеийн эрүүл мэнд зүгээр болсон, эмчилгээний зардал мөнгө өгсөн одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-15-16/,
Шүүгдэгч Т.Өагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Улаанбаатар хот руу явах нийтийн тээврийн хэрэгсэл хайж байгаад нэг Приус-10 маркийн машин Улаанбаатар хот явна гэхээр нь 1 хүний 40,000 төгрөгөөр тохироод бид хоёртой хамт машин хүргэлцсэн Б гэх залуу бид 3 явахаар болоод урд талын суудалд Д.Г ахыг суулгаад би дэлгүүр орж 0,75 граммын Соёрхол нэртэй архи 1 шил, надтай хамт явсан Б гэх хүн мөн 0,5 граммын Соёрхол нэртэй архи нэг шилийг авсан. Замдаа явах зуураа би нэг шил архиа задлаад бид гурав хувааж уугаад явж байхад Д.Г ах намайг архичин гэх үгээр доромжлоод байхаар нь би тань шиг ажил хийж чадахгүй арчаагүй биш архичин хэдий ч ажлаа сайн хийдэг гэж хэлсэн чинь миний баруун гарыг мушгаад дарахаар нь би зүүн гараараа нүүрэн тус газар нь алгадаад тэгтэл машин зогсоод бид хоёр буугаад зодолдъё гээд харилцан 2-3 удаа цохилцсон. Тэгээд Б гэдэг залуу бид хоёрыг салгаад машинд суулгаад хөдөлсөн машиндаа ороод бид гурав Улаанбаатар хот ортол унтсан...Би түүнтэй таарамжгүй харьцаа үүсгэж эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-17-20/,
Шүүгдэгч Т.Өагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр дахин өгсөн мэдүүлэгт: “...Сумын төвийн дэлгүүрээс би 1 шил 0.75 граммын Соёрхол архи худалдаж авсан мөн хамт явсан Б гэж өөрийгөө танилцуулсан залуу 0.75 граммын Соёрхол архи худалдаж авсан юм...Сумын төвөөс хөдлөөд машин дотор уугаад явсан, шороон замаар явж байхдаа замдаа 1 удаа зогсож архинаасаа жаахан ууж байгаад явцгаасан, архинаас Д.Г ах, Б бид нар уусан...Цогтцэций сумаас хөдлөөд шороон замаар явж байгаад Өмнөговь аймаг явдаг төв асфолтан зам дээр нийлээд 2, 3 км орчим яваад л маргалдаж зодолдсон юм...Тухайн үед гадаа харанхуй байсан 22 цаг өнгөрч байсан байх...Д.Г ах бид хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэж маргалдчихаад машинд суугаад бид нар унтчихсан, тэгээд замдаа явж байгаад шөнийн 2 цагийн орчимд сэрээд үлдсэн 1 шил архиа задлаж хувааж уугаад хоорондоо эв зүйгээ олж эвлэрээд Улаанбаатар хотод 6 цагийн орчимд ирээд бид нар салцгаасан...” гэжээ. /хх-21-22/,
Гэрч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Миний хувьд түүнийг сайн танина Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны 10 жилийн дунд сургуульд хамт сурдаг нэгдүгээр ангиасаа хамт 10 дугаар анги төгстөл сурсан багын найзууд байгаа юм одоог болтол үерхэж нөхөрлөдөг найз нөхдийн холбоотой түүнээс садан төрлийн холбоо бол байхгүй 10 дугаар анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум руу мал маллахаар яваад одоо бол Эрдэнэт хотод амьдардаг...Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг гэсэн одоо Дорноговь аймгийн “Ханги”-ийн боомт гэх газар хувиараа том оврын тээврийн хэрэгсэл түрээсэлж БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг ажил төрөл эрхэлдэг гэсэн...Манай найз эхнэр хоёр хүүхдүүдийн хамт Эрдэнэт хотод оршин суудаг амьдралаа авч явахын тулд хүнд механизмын дамжаа төгсөөд Дорноговь аймгийн “Ханги"-ийн боомт эх газар хувиараа нүүрс зөөдөг ажил эрхэлдэг хүнд их тусархаг, ажилсаг, цагаан цайлган зантай, муу зуршил багатай залуу байгаа юм...” гэжээ. /хх-23/,
Гэрч М.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Миний хувьд түүнийг сайн танина Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд 1999 оноос 2006 он хүртэл мал малладаг байсан энэ үеэс гэр орноор нь орж гараад явдаг сайн найз нөхөд болсон хамаатан садан төрөл бол биш найз нөхдийн холбоотой байдаг...Манай найз эхнэр хоёр хүүхдүүдийн хамт Эрдэнэт хотод оршин суудаг одоо амьдралаа авч явахын тулд хүнд механизмын дамжаа төгсөөд Дорноговь аймгийн “Ханги"-ийн боомт эх газар хувиараа нүүрс зөөдөг ажил эрхэлдэг хүнд их тусархаг, ажилсаг, цагаан цайлган зантай залуу байгаа юм ..” гэжээ. /хх-24/,
Шүүгдэгч Т.Өагийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 сарын 20 өглөө 16:00 цагт Ханги мандалын боомтоос найман жолооч найман нүүрсний тээврийн машин жолоодож Ухаа худаг уурхайгаас гашуун сухайт хилийн боомт орох 24 км-т байрлах Кенп дээр хүргэж өгөхөөр гарсан Ханги мандал боомтоос гараад замдаа элсэнд машин суугаад замдаа хоёр хоног яваад 2018.08.22-ны 18:00 цагийн үед Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 24 дахь километрт байрлах нүүрс тээврийн машины Кенп дээр найман машин жолоодож явсан жолооч машинаа хүлээлгэж өгчөөд цалин мөнгөө тооцож аваад нүүрс тээврийн том машин хүргүүлсэн захирал гэх залуу өөрийн машинаар Цогтцэций сум хүргүүлэхээр бид нарыг явуулсан, Цогтцэций суманд байрлах хот хоорондын машин явдаг зогсоол дээр бид нарыг буулгаад яваад өгсөн. Цуг явсан найман жолоочоос Э Д.Г бид гурав Рrius-10 маркийн машинтай хүнтэй үнэ мөнгөө тохиролцоод Э , Д.Г бид гурав дэлгүүрээс хоёр шил 0.75 граммын архи худалдаж аваад Улаанбаатар хот руу 21:00 цагийн үед хөдөлсөн Улаанбаатар орох замдаа Э , Д.Г бид гурав дэлгүүрээс худалдаж авсан архиа машин дотроо хувааж уугаад явж байтал Д.Г Рrius-10 машины жолоочийн мөрөн дээр нь гараа тавиад согтуурхаад байхаар нь би Д.Г ахаа та жаахан аятайхан яв л даа гэж хэлтэл эргэж хараад чи муу архичин тэгэх болоогүй шүү хасаг гээд миний цээж рүү гараараа нудраад авсан. Би зөрүүлээд баруун шанаа руу нь нэг удаа цохиод автал миний гарыг Д.Г ах хоёр гараараа бариад мушгаад авахаар нь зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохьсон тэгсэн чинь машин зогсож Э жолооч хоёр Д.Г бид хоёрыг салгаж буугаад учраа ол гээд бид нар машинаасаа буугаад тамхи татаж жаахан байж байгаад буцаж машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд бид нар унтаж явсаар байгаад Улаанбаатар хотод 2019.08.23-ны өглөө очсон...Намайг хэл амаар доромжилж дараа нь намайг тохойгоороо цээж рүү нудраад авсан болохоор нь би тэвчихгүй цохиод авсан байсан...Би Сэлэнгэ аймагт байхдаа Д.Г ахтай уулзаж эмчилгээний зардал болох 100,000 төгрөгийг өөрт нь бэлнээр өгсөн. Д.Г ахаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн одоо эвлэрсэн...” гэжээ. /хх-82-83/,
2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Д.Г ын биед шүд булгарч унасан, чихний дэлбэн зулгарсан уруулд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-27/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-79/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-1/,
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-4/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г ын Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-7/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-11/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-12/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эмнэлгийн магадлагаа /хх-28/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-29/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31/,
Шүүгдэгч Т.Өагийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-36/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл: “...Т.Ө агаас ямар нэг нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэжээ. /хх-44/,
Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-49-50/,
Шүүгдэгч Т.Өагийн үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа /хх-59/,
Шүүгдэгч Т.Өагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт /хх-61/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-63-64/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-65-69/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-80/,
Хувийн баталгаа /хх-81/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87/,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-89-94/,
Шүүгдэгч Т.Өагийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-97/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22-23 цагийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот орох замд буюу Ханхонгор сумын нутаг дэвсгэрт Д.Г ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Т.Өд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Т.Ө ын гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Т.Ө Б д байсан нэг шил архийг дахин уух гээд байхаар нь одоо наад архи болъё би ядраад байна унтаад явъя нойр хүрээд байна архичин царайлаад архи хархаараа архичин царайлаад уух гээд байдаг юм гэсэн чинь миний араас чи намайг архичин гэж хэллээ би архичин юмуу гээд баруун шанаа руу цохиод авсан яаж байгаа юм бэ гээд эргээд харсан чинь дахин нүүр рүү цохьсон манараад сууж байтал машин зогсоод жолооч нь салгах гэж байтал буугаад ир гээд намайг татаж буулгаад дахин нүүрэн тус газар цохиж унагасан унасны дараа дээрээс гараараа цохиод байсан тэгээд Б мөн таксины жолооч нар салгаад машинд оруулсан тэгээд унтсаар байгаад Улаанбаатар хотод орж ирсэн... Эхлээд миний араас баруун гараараа зүүн шанаа руу нэг удаа цохьсон яагаад байгаа юм бэ гэсэн чинь дахин нүүрэн тус газар нэг удаа цохьсон машинаас татаж буулгаад гараараа дахин нүүрэн тус газар нэг удаа цохиод газар унагасан унахад дээрээс гараараа цохиод байсан яг хэдэн удаа гэдгийг бол би тоолоогүй зэвсгийн чанатай зүйл барьж бол цохиогүй тийм зүйл тэнд байхгүй байсан...Тухайн үед хоёр нүд хөхөрч хавдсан. зүүн дух хэсэгт зулгарсан. баруун хацар хэсэгт зулгарсан дээд үүдэн зүүн талын нэг шүд унасан. толгой өвдөнө зэрэг зовиур байсан...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Цогтцэций сумаас хөдлөөд 1 шил архиа задлаж ууж яваад Т.Ө тай би хэрүүл маргаан хийж маргалдаад авсан байсан 1 шил архиа үлдээгээд унтаж байгаад замд явж байгаад Дундговь аймаг орчимд сэрцгээгээд 1 шил архиа хувааж уугаад Улаанбаатарт ирсэн... Цогтцэций сумаас хөдөлж шороон замаар явж байгаад Өмнөговь аймаг явдаг төв асфолтан замд нийлээд удалгүй хэрүүл маргаан болсон юм... Би тэр замаар өмнө нь явж байгаагүй ээ, ойролцоогоор 20 гаран км зам явсан болов уу гэж бодож байна, төв замд нийлээд 3 орчимд км зам яваад Т.Ө бид 2 маргалдаж муудалцсан юм...Тухайн үед миний зүүн нүд хавдаад юм харахгүй байсан юм, одоо эмчилгээ хийлгээд бие эрүүл мэнд зүгээр болсон, эмчилгээний зардал мөнгө өгсөн одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/, шүүгдэгч Т.Өагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Д.Г ах намайг архичин гэх үгээр доромжлоод байхаар нь би тань шиг ажил хийж чадахгүй арчаагүй биш архичин хэдийч ажлаа сайн хийдэг гэж хэлсэн чинь миний баруун гарыг мушгаад дарахаар нь би зүүн гараараа нүүрэн тус газар алгадаад тэгтэл машин зогсоод бид хоёр буугаад зодолдъё гээд харилцан 2-3 удаа цохилцсон. Тэгээд Б гэдэг залуу бид хоёрыг салгаад машинд суулгаад хөдөлсөн машиндаа ороод бид гурав Улаанбаатар хот ортол унтсан...Би түүнтэй таарамжгүй харьцаа үүсгэж эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-17-20/, шүүгдэгч Т.Өагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр дахин өгсөн “...Цогтцэций сумаас хөдлөөд шороон замаар явж байгаад Өмнөговь айма явдаг төв асфолтан зам дээр нийлээд 2,3 км орчим зам яваад л маргалдаж зодолдсон юм... Тухайн үед гадаа харанхуй байсан 22 цаг өнгөрч байсан байх...Д.Г ах бид хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэж маргалдчихаад машинд суугаад бид нар унтчихсан, тэгээд замдаа явж байгаад шөнийн 2 цагийн орчимд сэрээд үлдсэн 1 шил архиа задлаж хувааж уугаад хоорондоо эв зүйгээ олж эвлэрээд Улаанбаатар хотод 6 цагийн орчимд ирээд бид нар салцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/, шүүгдэгч Т.Өагийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Д.Г жолоочийн мөрөн дээр нь гараа тавиад согтуурхаад байхаар нь би Д.Г ахаа та жаахан аятайхан яв л даа гэж хэлтэл эргэж хараад чи муу архичин тэгэх болоогүй шүү хасаг гээд миний цээж рүү гараараа нудраад авсан. Би зөрүүлээд баруун шанааруу нь нэг удаа цохиод автал миний гарыг Д.Г ах хоёр гараараа бариад мушгиад авахаар нь зөрүүлээд нүүрлүү нь нэг удаа цохьсон тэгсэн чинь машин зогсож Э жолооч хоёр Д.Г бид хоёрыг салгаж буугаад учраа ол гээд бид нар машинаасаа буугаад тамхи татаж жаахан байж байгаад буцаж машиндаа суугаад хөдөлсөн...Намайг хэл амаар доромжилж дараа нь намайг тохойгоороо цээжрүү нудраад авсан болохоор нь би тэвчихгүй цохиод авсан байсан...Би Сэлэнгэ аймагт байхдаа Д.Г ахтай уулзаж эмчилгээний зардал болох 100,000 төгрөгийг өөрт нь бэлнээр өгсөн. Д.Г ахаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн одоо эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-82-83/, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн “...Д.Г ын биед шүд булгарч унасан, чихний дэлбэн зулгарсан уруулд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-27/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г ын Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-7/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эмнэлгийн магадлагаа /хх-28/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-29/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-63-64/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-65-69/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хохирогч Д.Г , шүүгдэгч нарын ...нэг шил архийг хувааж уусан... гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ө нь урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-89-94/-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгч Т.Өд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Ө нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гомдол саналгүй талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-44/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-82-83/ зэргээр хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Ө нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Каракас овгийн Т.Өаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Т.Ө нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ