| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0043/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2019-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 45
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Өсвөр насны шүүгдэгч М.Б , хууль ёсны төлөөлөгч Э.Х , өмгөөлөгч Э.Наранцацралт,
Өсвөр насны шүүгдэгч О.Х , хууль ёсны төлөөлөгч О.М , өмгөөлөгч Ц.Баярмаа,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б , хууль ёсны төлөөлөгч Б.С , өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жинчин овгийн М.Б , Боржгин овгийн Б.Б , ******* тайж овгийн О.Х нарт холбогдох эрүүгийн 1928000000012 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг *******19 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******04 оны 01 дүгээр сарын 09-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн ******* ангийн сурагч, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг .................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жинчин овгийн М.Б /регистрийн дугаар ............................/
Монгол Улсын иргэн, *******04 оны 05 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ******* ангийн сурагч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өмнөговь аймгийн ................................ оршин суух бүртгэлтэй, Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг ..................... тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржгин овгийн Б.Б /регистрийн дугаар .........................................................../
Монгол Улсын иргэн, *******04 оны 05 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн ******* ангийн сурагч, ам бүл 5, эх, эгч, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг .......................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* тайж овгийн О.Х /регистрийн дугаар ......................./
/Яллах дүгнэлтэд бичигдснээр/
Өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б нар нь бүлэглэн *******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг ........................тоотод байрлах дэлгүүрийн гадна байсан Э.О ийн 09-03 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс түрийвч, Г.Б ийн *******-******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээс жижиг цүнхтэй эд зүйлс, 2.180.000 төгрөг зэргийг хулгайлж бусдад нийт 2.382.800 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч О.Х , М.Б нар нь бүлэглэн *******19 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Э ы 89-78 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээс цүнхтэй түрийвч, бичиг баримт, монетон ээмэг, бөгж, 12.500 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 826.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*******19 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өглөө гэр рүүгээ явж байгаад О.Х тэй таарсан. Эмийн сангийн үүдэн дээр очоод О.Х тэй хоёулаа нийлж машин ухъя гэж санаа гаргасан. Намайг саравчинд сууж байхад О.Х ирээд тэр цагаан машин онгорхой байна дотор нь гар цүнх байна би аваад ирье гэсэн. Би эмийн сан орж 2 витамин аваад гараад ирэхэд О.Х цүнхийг аваад урагшаа явж байсан. Бид 2 цүнхийг ухаж дотор нь байсан 12.500 төгрөгийг аваад цүнхийг тэр газраа хаясан. Б.Б бид хоёр *******19 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай гэрийг цэвэрлэчхээд такси барьж Б.Б гийн гэрээс Б.Б гийн утсыг авах гэж гэрээсээ гарсан. ........................ тоот хашааны гадаа 2 машин зогсож байсан. Б.Б 1 машин нь онгорхой байна. Дотор нь түрийвч байна авчихаад ирье гээд яваад аваад ирсэн. Би ногоон дугуй засварын хажууд Б.Б тэй уулзсан. Түүнд их мөнгө байхаар нь айгаад манай хашааны ард нуусан. Хүний юмыг дураараа авсандаа гэмшиж байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өглөө М.Б ий гэрийг цэвэрлэчхээд манайх руу миний утсыг авах гээд Өлзийт дэлгүүр рүү такси барих гээд явж байхад бэлэг дурсгалын өмнө 2 машин байсан. Нэг машиных нь хаалгыг татаж үзэхэд онгорхой байсан. М.Б машинд байсан цүнхийг аваад ир гэхээр нь би авсан. Тэгээд бид 2 явж байх замдаа нээж үзэхэд их мөнгө байсан тэгээд бид 2 сандарсандаа М.Б ий хашааны ард шороонд булсан. Мөнгийг нь тэнд булчихаад цүнхийг нь пингийн доогуур хийсэн. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*******19 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өглөө бэлтгэлдээ гарах гээд С гэдэг хүүхэдтэй таараад М.Б ийг гэрээс нь очиж авах гээд очиход М.Б байж бай 2-уулаа машин ухна гээд С ыг бэлтгэлд нь явуулчихаад М.Б бид 2 хамт эмийн сангийн урд очоод хамт машины хаалга татаж үзээд М.Б тэр машинд цагаан цүнх байна очоод аваадах гэсэн. Би аваад М.Б д аваачиж өгөөд хашааны үзүүрт аваачиж ухаж үзэхэд дотроос нь 1 ширхэг фовербанк, 12.500 төгрөгтэй авсан. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.Б ий хууль ёсны төлөөлөгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Нөхөр бид 2 цагаан хаданд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүүхдээ хараа хяналтгүй орхисон нь бидний буруу. Хүүхдээ мөнгөөр дутаасан зүйл байхгүй. Би хүүхдүүддээ хүүхдийн карт нээсэн дансанд нь хэрэгцээт мөнгийг нь хийдэг. Тоглох мөнгө дутагдахаараа ийм хэрэг хийсэн байна. Буруу хүүхдүүдтэй найзалсан байна. Би байнга утсаар ярьдаг тэгэхэд худлаа хэлдэг байсан байна. Манай хүүхэд цагдаагийн байгууллага, хүүхэд залуучууд, гэр бүл хөгжлийн хүмүүстэй уулзаж сургалтад сууж их зүйлийг ойлгосон гэж бодож байна. Үүнээс хойш хараа хяналтгүй орхихгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б н хууль ёсны төлөөлөгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: Хараа хяналт сул байснаас болсон байх би 3 хүүхэдтэй ах эгч 2 нь биеэ даагаад сургуулиа төгсөөд тусдаа гарсан айлын бага хүүхэд байгаа. Ах нь ээлжийн ажилтай 28 хоног ажиллаж, 14 хоног амардаг. Манай хүүхэд сургуульдаа нэр хүндтэй, авъяастай, идэвхтэй хүүхэд болохоор ийм хэрэгт холбогдоно гэж санахгүй хүүхэддээ итгэж хайхрамжгүй байснаас болсон байна гэв.
Өсвөр насны шүүгдэгч О.Х ийн хууль ёсны төлөөлөгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт: Манай ээж малчин бид дүүдээ хараа хяналт тавьдаг тэр үед амралтын үе байсан. Хааяа багштай нь ярьж асуудаг. Өөрт нь байнга анхаарал тавьдаг. Бид нар дүүгээсээ амлалт авсан. Бид нар ч гэсэн хараа хяналтаа сайжруулна. Дүүгээ засарна дахиж ийм зүйлд холбогдохгүй гэдэгт итгэлтэй байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...*******19 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би хөдөөнөөс цагаан сарын жаал юм цугруулах санаатай аймагт ирсэн юм. Ирээд Хас банкны данснаас 2.170.000 төгрөг бэлэн аваад өөрийн гар цүнхэндээ хийсэн юм. Тэгээд гэртээ очиж амарсан юм. Маргааш нь буюу *******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн хүү А ээр машинаа бариулаад төвөөр явж байгаад ........................тоот хашааны гадна талд байх Монгол хувцасны дэлгүүрт очсон юм. Тэр дэлгүүрт очихдоо би А ийн хамтаар очсон мөн манай бэр Э.О өөрийн машинаар тэнд очсон юм. Тэгээд дэлгүүрт ороод манай хүү А нэг малгай үзэж байгаад нэг малгайг авахаар болоод машинаас мөнгө авахаар гарсан юм тэгээд эргэж орж ирээд ээж мөнгөө яасан юм гэсэн би машинд байгаа шүү дээ гэж хэлсэн тэгээд бид нар дэлгүүрээс гараад машинд ороод үзэхэд миний цүнхтэй мөнгө алга болсон байсан мөн манай бэрийн машин онгорхой дотор нь байсан хэтэвч алга болсон байсан. Тэгээд нэг хэсэг хайж байгаад цагдаа дуудсан юм. Цагдаа нар ирээд мөрийг нь хөөгөөд нэг хэсэг явж байгаад хулгай хийсэн 2 хүүхдийг бариад ирсэн юм...Тухайн үед миний гар цүнхэнд байсан банкнаас авсан 2.170.000 төгрөг болон цүнхэнд байсан 10,000 төгрөг болон миний ойр зуурын хэрэглээний эд зүйлүүд алдагдсан хулгайд алдсан мөнгө, эд зүйлийг цагдаагийнхан тэр дор нь олсон юм. Тэгээд миний мөнгө, эд зүйлийг 2 хоногийн дараагаар надад бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн юм...Миний цүнхэнд 2.180.000 төгрөг бэлнээр байсан. Мөн цүнхэнд байсан ойр зуурийн юмыг үнэлээд 159.000 төгрөг болсон байна лээ. Надад нийт 2339000 төгрөгний хохирол учирсан юм...” гэжээ. /хх-32-33/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...*******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ........................тоотод байх дэлгүүрт үндэсний хувцас үзэхээр би өөрийн машинаар очсон юм. Манай хадам ээж Г.Б , хадам дүү А нар мөн өөрийн машинаар очсон юм тэгээд дэлгүүрт ороод хувцас үзэж байгаад манай хадам дүү малгай авахаар болоод ээжээс мөнгө хаана байна гэхэд ээж машинд байгаа гэсэн тэгээд гараад машинаас мөнгөө авах гээд гарч ирээд машинд мөнгө байхгүй байна гэсэн тэгээд дэлгүүрээс гарч ирээд машинд мөнгөө үзэхэд байхгүй байсан би өөрийн машинд ирж үзэхэд миний машины урьд салонд байсан хэтэвч мөн алга болсон байсан тэгээд тэнд мөр ул хайж байгаад би цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Цагдаагийн хүмүүс ирээд хэсэг хугацааны дараа хулгай хийсэн 2 хүүхдийг олсон юм. Тэгээд миний бичиг баримтыг 2 хоногийн дараагаар хүлээлгэж өгсөн юм... Миний хэтэвчийг 100.000 төгрөгөөр үнэлсэн байна би хүлээн зөвшөөрч байна... Өөр зүйл хулгайд алдаагүй. Хэтэвчин дотор мөнгө байгаагүй. Хэдэн бичиг баримт байсан түүнийгээ буцаагаад авсан...” гэжээ. /хх-36/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О ий мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Өнөөдөөр буюу *******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ........................ тоотод байх үндэсний хувцасны дэлгүүрт очихоор би өөрийн тээврийн хэрэгсэл болох 09-03 өмө улсын дугаартай тээврийн хэрэгслээр ээж Г.Б , хадам дүү Б.А нар бас *******-******* өма тээврийн хэрэгсэлтэй бид машиныг тухайн дэлгүүрийн гадаа орхиод дэлгүүр лүү орчихоод манай хадам дүү малгай авах гээд машинаасаа мөнгө авах гээд чинь манай хадам ээж Г.Б ийн цүнхтэй мөнгө *******-******* өма машинд байсан алга болчихсон байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн тэгээд би өөрийн 09-03 өмө дугаартай машиндаа ортол хаалга дутуу хаалттай дотор байсан миний түрийвч алга байсан. Манай хадам ээж Г.Б өөрийн эзэмшлийн *******-******* өма улсын дугаартай HRV маркийн тээврийн хэрэгсэлээсээ 2100000 төгрөгтэй цүнхтэй эд зүйл алга болгосон байсан, миний 0903 өмө МАZDА DIANА маркийн тээврийн хэрэгслээс миний түрийвчтэй бичиг баримт байсан алга болсон байсан...Ягаан өнгөтэй загасан түрийвч *******15 онд Номинговиос 150,000 төгрөгөөр худалдан авч байсан, түрийвчин дотор миний иргэний үнэмлэх номингийн карт чээж зураг, Хас болон Төрийн банкны карт, жолооны үнэмлэх зэрэг эд зүйл байсан...” гэжээ. /хх-37-38/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би өнөөдөр буюу *******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн хүүхэд А ээр машинаа унуулаад ........................ тоотод байх дэлгүүрийн гадаа очсон би өөрийн HRV маркийн *******-******* өма улсын дугаартай тээврийн хэрэгслээ дэлгүүрийн гадна орхисон тус дэлгүүрийн гадаа манай бэр Э.О бас машинтайгаа ирээд зогссон байсан тэгээд бид хэд дэлгүүр лүү ороод манай хүүхэд А малгай худалдаж авахаар болоод А дэлгүүрээс гараад машинаас мөнгө авахаар гарсан буцаад дэлгүүр лүү орж надаас мөнгөө яасан юм бэ ээж гэж асуухаар нь би машинд байгаа гэж хэлсэн тэгээд бүгд машин луу очиж цүнхээ эрээд олоогүй тэгээд манай бэр цагдаа руу дуудлага өгсөн...HRV маркийн 02-96 улсын дугаартай тээврийн хэрэгслийн дотор голын хайрцаг дээр кашлоктой эд зүйл байсан дотор бэлэн 2170000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэр бага гарын чулуун хужаа хөөрөг, sky брэндийн товчлууртай гар утас ажиллдаггүй, гарын тос, шомпун, үнэртэй ус, сойз, утасны цэнэглэгч, машины запас түлхүүр, байшингийн түлхүүр зэрэг эд зүйл байсан алга болчихсон...” гэжээ. /хх-39-40/,
Гэрч Б.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би өнөөдөр буюу *******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би ээжийн эзэмшлийн *******-******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан. Тэгээд ........................ тоотод байх дэлгүүрийн гадаа бэр таараад тухайн дэлгүүр лүү Г.Б , бэр эгчийн хамт ороод би малгай сонирхоод авахаар болоод би машин руу ээжийн кашлокноос мөнгө авахаар болоод үзэхэд машины голын хайрцаг дээр байсан ээжийн цүнхийг үзтэл байхгүй байсан. Тэгээд буцаж дэлгүүр лүү ороол ээжээс мөнгө хаана байгаа талаар асуухад ээж хэлэхдээ машинд голын хайрцаг дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ машиныг үзтэл байхгүй тэгээд бэр эгч Э.О цагдаа дуудсан...” гэжээ /хх-41-42/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би өнөөдөр Баруун сайханы 07-13 тоотод байх М.Б гээд найзынхаа гэрт байж байгаад манай Оюутад байдаг гэр лүү явахаар болоод өдөр 12 цагийн үед байхаа М.Б ий гэрээс гараад доошоо өлзийт дэлгүүрээс такси авах санаатай доошоо алхаж яваад М.Б ий хашааны доошоо 5-6 хашаанд бэлэг дурсгалын дэлгүүрийн урд талд 2 машин зогсож байсан би баруун талын машины хаалгыг тоглоод хаалгыг нь татсан чинь онгойчихсон машин дотор нэг түрийвч байсан би тэр түрийвчийг аваад би найз М.Б д өгсөн тэгээд зүүн талд бас нэг машин зогсож байсан М.Б надад энэ машин онгорхой байна дотор нь цүнх байна аваатах би хүн харж байя гээд тухайн дурсгалын дэлгүүр лүү орсон тэгээд би зүүн талын машины жолоочийн талын хаалгыг онгойлгоод урд талын суудлын голд цүнх байсан тэр цүнхийг аваад доошоо дугуй засварын хажууд очсон М.Б араас хүрээд ирсэн бид хоёр хойшоо эргээд эмийн сангийн зүүн талаар хойш эргээд баруун сайханы 8 дугаар гудмаар дээшээ өгсөөд цүнхээ үзсэн чинь их мөнгө байсан, тэгээд дараа ягаан түрийвчийг нь үзсэн чинь баахан карт харагдаж байсан тухайн түрийвчийг М.Б авсан би цүнхийг бариад бид хоёр М.Б ий хашааны хойд талд очоод цүнхнээс мөнгийг нь гаргаад бид хоёр 40,000 мянган төгрөгийг авч үлдээд үлдсэн мөнгийг газар булсан, цүнхийг баруун хойд талд байх пингийн хажууд булсан, М.Б түрийвч яасныг сайн мэдэхгүй байна хашаа давж гэр лүү орсон чинь гэрт нь М.Б ий ээж ирчихсэн байсан М.Б ий ээж хашааны хог цэвэрлэхгүй байна гээд загнаад байхаар нь би гэр лүүгээ явсан. Би танд тухайн мөнгийг булсан газраа зааж өгч гаргаж өгье. Газар булхаас өмнө 40000 төгрөг аваад М.Б бид хоёр *******000 төгрөгөөр нь хувааж авсан...” гэжээ. /хх-43-44/,
Насанд хүрээгүй гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би өнөөдөр Баруун сайханы 07-13 тоотод байх гэртээ найз Б.Б гийн хамт байж байгаад Б.Б гийн гэрээс гар утсыг очиж авах гээд гэрээс гарсан хашааны хаалгаар гараад зүүн тийш Өлзийт дэлгүүрээс такси авах гээд явж байгаад ........................тоотод байх бэлэг дурсгал, монгол хувцасны дэлгүүрт би ороод монгол цамцны үнэ асуухаар орсон Б.Б гадаа үлдсэн би дэлгүүрээс гараад ирэхэд Б.Б зүүн талд байх дугуй засварын гадаа зогсож байсан тэгээд хүрээд очиход Б.Б надад нэг ягаан өнгэтэй түрийвч өгсөн би түрийвчийг аваад халаасандаа хийсэн тэгээд Б.Б буцаж гүйж очоод бэлэг дурсгалын дэлгүүрийн гадаа урд талд байсан машинаас нэг цүнхтэй юм аваад гүйгээд ирсэн би эмийн сангийн хойно зогсож байсан Б.Б хойноос гүйгээд ирсэн тэгээд Б.Б тухайн цүнхийг онгойлгоод үзэхэд хар тортой их мөнгө байсан би тухайн цүнхтэй мөнгийг буцаагаад аваачиж өгье гэхэд Б.Б би айхгүй байна гэсэн тэгээд манай хашааны хойд талд очоод тухайн мөнгөнөөс 40000 төгрөг Б.Б аваад надад *******,000 төгрөгийг нь өгсөн би тухайн түрийвчийг хашааны хойд пингийн цаана овоолсон шороон дотор булсан тэгээд Б.Б бид хоёр гэр лүү орж ирээд би одоо гэрээ цэвэрлэлээ чи харь харь гэж Б.Б д хэлээд би гэртээ үлдсэн...” гэжээ. /хх-45-46/,
Өсвөр насны яллагдагч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...*******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 цагийн үед манай ангийн найз М.Б ий гэрт нь очиж гэрийг нь хамт цэвэрлэлцсэн. Цэвэрлэж дуусчихаад гэр лүүгээ явах санаатай Өлзийт дэлгүүрийн гаднаас такси барих санаатай доошоо явсан тэгээд явж байхад бэлэг дурсгал гэсэн дэлгүүрийн гадаа хоёр машин зогсож байсан би баруун талын машины хаалгыг татаж үзэхэд онгойж байхаар нь хаалгыг нь онгойлгож харахад урд талын салон дээр нь ягаан өнгийн хэтэвч тавиатай байсныг аваад машины хаалгыг хаагаад эргээд хархад М.Б доор байх дугуй засварын газрын хажууд зогсож байсан би М.Б дээр очоод нөгөө машинаас авсан хэтэвчээ өгөхөд М.Б зүүн талын машин нь онгорхой байна тэр дотор гар цүнх байна тэрийг аваатах би хүн харж байя гэж хэлсэн тэгээд бид хоёр эргэж алхаад нөгөө дэлгүүрийн гадаа байх машины хажууд ирсэн М.Б дэлгүүр лүү ороод явчихсан тэр хооронд нь би нөгөө машиныг онгойлгоод машины хоёр суудлын голд байх эрээн өнгийн гар цүнхийг аваад доошоо дугуй засварын газрын тийшээ явж байхад М.Б араас гараад ирсэн тэгээд бид хоёр дугуй засварын газрын зүүн талаар хойшоо эргээд эмийн сангийн хойд гудамжаар дээшээ өгсөж яваад М.Б ий хашааны ард талд ирээд ягаан хэтэвчийг нээж үзэхэд 100, 500-ийн дэвсгэрт харагдсан мөн олон виза карт байсан тэгээд машинаас авсан эрээн цүнхээ нээж үзэхэд хар гялгарт боодолтой зүйл байхаар нь нээж үзэхэд их мөнгө байсан тэр мөнгийг үзчихээд бид хоёр мөнгөнөөс *******, ******* мянган төгрөг авсан тэгээд мөнгийг нь цүнхнээс нь гаргаж аваад хар гялгар ууттай нь М.Б ий хашааны хойд талд шороонд булсан юм. Тэгээд цүнхийг нь М.Б ий хашааны баруун хойд талд байх шар пингийн доод талд булсан юм. Ягаан өнгийн хэтэвчийг цүнхний хажуу талд булсан тэгээд М.Б ий хашааны хойд талаар нь даваад М.Б ий гэрт ороход М.Б ий ээж нь ирчихсэн байсан. М.Б бид хоёр гэрт ороод очиход М.Б ий ээж нь М.Б ийг гараад ирэх хооронд тэнээд явчих юм, гэж загнасан би тэгж байхад нь гэртээ харилаа гэж М.Б д хэлээд гарч яваад гэртээ харьсан юм. Ийм зүйл болсон юм. Тэгээд гэрт очоод байж байхад цагдаа ирээд намайг хулгай хийсэн байна гэхээр нь би хулгай хийсэн гэдгээ хэлээд нуусан газраа зааж өгсөн юм...” гэжээ. /хх-70-71/,
Өсвөр насны яллагдагч М.Б ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...*******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б бид хоёр манай гэрийг цэвэрлэчхээд гадагшаа гарч биллиарьд тоглоно гэж ярьж байсан юм. Тэгээд бид хоёр гэрээс гарахад Б.Б гэрт утсаа мартсан байна гэсэн тэгээд бид хоёр Б.Б гийн гэрт очиж утсыг нь авахаар манай гэрээс доошоо зүүн зүгт явсан юм. Тэгээд явж байхад ........................ тоотод байх бэлэг дурсгалын дэлгүүрийн өмнө явж байхад дэлгүүрийн өмнө талд хоёр машин байсан тэгсэн Б.Б нэг машиныг онгорхой байна гэж хэлсэн би тэр үед дэлгүүр орж Монгол цамцны үнэ асуугаад гараад ирэхэд Б.Б доор байх дугуй засварын ногоон амбаарын хажууд зогсож байсан би яваад очиход Б.Б энгэртээ ягаан өнгийн хэтэвч хийсэн байсан намайг яваад очиход нөгөө хэтэвчээ надад өгсөн би Б.Б д урд талын машинд нь цүнх байна гэж хэлсэн тэгсэн Б.Б эргэж гүйгээд урд талын машин дээр очоод машинаас жижиг цүнх аваад ирсэн тэгээд бид хоёр хойшоо гудам руу ороод цүнхийг нээж үзэхэд боодолтой мөнгө байсан би их мөнгө байхаар нь айгаад буцааж аваачиж өгье гэхэд Б.Б мөнгийг бариад цаашаа гүйгээд явчихсан тэгэхээр нь би араас нь очсон тэгээд манай хашааны ард талд газар ухаж байгаад нөгөө мөнгөө шороонд булсан юм. Нөгөө цүнхийг нь барьж яваад Баруун сайханы 8-10 тоот хашааны урд талд байх пингийн цаад талын овоолсон шороонд булсан юм. Мөн хэтэвчийг тэнд булсан юм. Тэгээд бид хоёр манай гэрт орсон Б.Б манай гэрт сууж байгаад гэртээ харилаа гээд яваад өгсөн юм. Ийм зүйл болсон юм...” гэжээ. /хх-70-71/,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.С гээс авсан мэдүүлэг “...Урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй...Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 6-17 тоотод төрсөн ах Б-ийн хамтаар амьдардаг...М.Б гэдэг хүүхэдтэй нийлснээрээ л ийм асуудалд орсон байх гэж бодож байна...” гэжээ /хх-109/,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х гаас авсан мэдүүлэг “...Урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй...Даланзадгад сумын 1 дүгээр баг ............... гэр бүлийн хамтаар амьдардаг...Б.Б гэдэг хүүхэд бол манайхаар ирдэг. Ангийнхаа хүүхдүүдтэй л нийлдэг байх... Тэр талаар мэдэхгүй байна. Манай хүүхдийг бусад хүүхдийг дарамталж хулгай хийлгэсэн мэтээр эцэг эхчүүд нь ярьсан байсан. Адилхан хүүхдүүдээ хараа хяналтгүй орхиж явдаг байж манай хүүхэд рүү чихэж хулгай хийлгэсэн мэт харагдуулах гэж байгаад гайхаж байна...” гэжээ /хх-110/,
*******19 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ӨМА-282 дугаартай “Ашид М.Б ” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт “кашлок 1 ширхэг 5000 төгрөг, гарын тос 1 ширхэг 5000 төгрөг, шингэн пудер 1 ширхэг 10000 төгрөг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг *******00 төгрөг, sky гар утас 1 ширхэг 50,000 төгрөг, сойз 1 ширхэг *******00 төгрөг, бага гарын хятад хөөрөг 1 ширхэг 50,000 төгрөг, хөөрөгний даавуун уут 1 ширхэг *******,000 төгрөг, үнэртэй ус 1 ширхэг 5000 төгрөг, ягаан өнгийн загсан нүдтэй түрийвч 1 ширхэг 100,000 төгрөг ” гэжээ. /хх-48-50/,
*******19 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн хамт “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн, зураг №7, 8-д харуулсан хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Б гээс хураан авсан гэх хар өнгийн, үдээстэй 1 хос пүүзэн гутлын баруун, зүүн өмсгөлийн улны хээ нь, хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг № 7, 8-д харуулсан гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ харилцан тохирч байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Б гээс хураан авсан гэх хар өнгийн, үдээстэй 1 хос пүүзэн гутлын баруун, зүүн өмсгөлийн улны хээ нь, хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг № 7, 8-д харуулсан гутлын мөртэй /хээний ерөнхий дүрслэл, хэмжээ, өсгийний хээний гадна тал, дотор талын хэсгийн хээнд элэгдэлт үүссэн/-зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо харилцан тохирч байна...” гэжээ. /хх-52-58/,
*******19 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 293 дугаартай “Ашид М.Б ” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт “жолооны үнэмлэх 1 ширхэг 18,300 төгрөг, номин хөнгөлөлтийн карт 1 ширхэг 12,500 төгрөг, Хас банкны виза карт 1 ширхэг 5000 төгрөг, төрийн банкны карт 1 ширхэг 5000 төгрөг, нийт 43800 төгрөг” гэжээ. /хх-103-105/,
Өсвөр насны шүүгдэгч М.Б , О.Х нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Эмэгтэй хүний гар цүнх байсан юм тухайн цүнх нь хар өнгийн арьсан цүнх байгаа. Цүнхэн дотор эрэгтэй эмэгтэй хүний 2 түрийвч байсан мөн эмэгтэй хүний гоо сайханы бүтээгдэхүүнүүд байсан. Эмэгтэй хүний ягаан түрийвчинд 12500 /арван хоёр мянга таван зуу/ төгрөг байсан шиг санагдаж байна мөн тэр түрийвчинд төрийн банкны манай эхнэр М-ийн нэртэй виза карт, манай эхнэрийн иргэний үнэмлэх мөн миний иргэний үнэмлэх, миний хаан банкны виза карт зэрэг эд зүйлс байсан. Эрэгтэй хүний түрийвчинд миний гадаад паспорт, жолооны үнэмлэх гэх мэт зүйлүүд байсан бэлэн мөнгө бол байгаагүй. Мөн дээрээс нь тухайн цүнхэнд эмэгтэй хүний шингэн нүүрний крем, нүүрний тос, хөмсөгний тень, гэрэл сүүдэр гэх мэт гоо сайханы эд зүйлс, цүнхний дотор талд байдаг жижиг халаасанд нь монетон ээмэг, бөгж, гинж, мөнгөн бөгж зэрэг эд зүйл байсан...” гэжээ. /хх-137-138/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...*******19 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчимд Даланзадгад сумын 2-р багийн төвийн урд талын зогсоолын хажууд машинаа тавьчихаад О эгчийнх рүү орсон юм. Тухайн үед буяны ажил болж байсан тул орж хоол идчихээд гарч ирээд машин руугаа ортол машины урд талын 2 суудлын голд байсан эхнэрийн гар цүнхтэй эд зүйл байхгүй болсон байсан...Эмэгтэй хүний гоо сайхны эд зүйл, хар өнгийн урт голоороо нугалдаг түрийвч 1 ширхэг, бичиг баримтнууд дотор нь байсан. Цүнхний дотор талын жижиг халаасанд нь хос монетон ээмэг, монетон эмэгтэй гинж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, ягаан цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг, Самсунг брэндийн цагаан өнгөтэй фовэр банк 1 ширхэг эд зүйлс тус тус байсан...” гэжээ. /хх-139-140/,
Гэрч Б.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...*******19 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 06 цагт нөхөр бид 2 машинаа унаад явсан юм. Тэгээд хүний ажил явдалд оролцчихоод 11 цагийн үед ажил явдал гарсан айл буюу О эгчийн гэрт ирсэн юм. Тэгээд орж хоол цай идэж уучхаад нөхөр бид хоёр машин руугаа очоод суутал урд талын 2 суудлын голд байсан миний гар цүнх байхгүй байсан...Эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, цагаан фовэр банк 1 ширхэг тэгээд 2 түрийвч, тэрэн дотор нөхөр бид 2-ийн иргэний үнэмлэх, нөхрийн гадаад паспорт, нөхрийн жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан...” гэжээ. /хх-143-144/,
Насанд хүрээгүй гэрч Б.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...*******19 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд манай бэлтгэлийн О.Х гэдэг хүүхэд бэлтгэлдээ ирээгүй. Тэгээд *******19 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бэлтгэлдээ ирэхэд нь би яагаад ирээгүй байгаа талаар нь асуухад М.Б гэдэг хүүхэд явуулахгүй байна гэж хэлж байсан. Бид 2 15 цагийн бэлтгэл дахиж таараад О.Х надад хэлэхдээ М.Б бид 2 шинэ баригдсан 2-р багийн төвийн гадна талаас машин ухсан тэрэн дотроос нь ганц цүнх байсан тэр цүнхэн дотроос нь 10-аад мянган төгрөг гарч ирсэн гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр чинь шинээр баригдсан барилга шүү дээ камертай байгаа гэж хэлсэн чинь О.Х камергүй гэж М.Б надад хэлсэн камер байхгүй гэж хэлж байсан. Түүний дараа маргааш өглөө нь бид 2 08 цаг өнгөрч байхад бэлтгэлдээ хамт явж байгаад 2-р багийн төвийн урдуур гарахад О.Х энийг хар камергүй байгаа биз дээ гэж хэлсэн...” гэжээ. /хх-145-146/,
Насанд хүрээгүй гэрч Б.С ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Намайг М , Д нартай хамт микроны зогсоолын хажуу талд саравч руу явж байхад М.Б , О.Х хоёр хоол идчихээд гарч ирлээ гээд таарсан. Бид нар нийлээд хаан банкны урд байдаг саравчинд орж сууж байгаад тэр 2 PC-нд очиж тоглолоо гээд явсан...М.Б арван мянга байна гэж хэлж байсан гаргаж харуулаагүй...” гэжээ. /хх-147-148/,
Насанд хүрээгүй гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн өдөр би Баруун-Сайханы 23-8 тоотод байх эгч Н ийн гэрт байж байсан юм. Тэгээд 11 цагийн орчимд О.Х тэй гэрийнх нь гадаа уулзсан. Уулзаад бэлтгэлдээ явж байгаад би 2-р багийн төвийн хажуу талд байдаг эмийн сан руу орж 2 ширхэг витамин авчихаад гараад ирсэн. Тэгээд намайг гарч ирэхэд О.Х урагшаа гүйж байсан би тэгээд хойноос нь гүйгээд очсон чинь би сая машинаас эмэгтэй хүний гар цүнх авчихлаа цүнхэн дотор нь 2 түрийвч байсан тэрэн дотор нь 10-аад мянган төгрөг байна бусад зүйлийг хаячихлаа гэж хэлж байсан. Бид 2 мөнгөө авчихаад төв рүү орж гоймон чанадаг газар луу орж гоймон идчихээд тэгээд бид 2 Тансагт очиж биллиард тоглож байгаад 18 цагийн үед гэр гэртээ харьцгаасан...” гэжээ. /хх-149-150/,
Насанд хүрээгүй гэрч О.Х ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Тухайн өдөр би өглөө бэлтгэлдээ явах гээд өглөө 09 цагт гэрээсээ гарсан бөгөөд бэлтгэлдээ явж байхад М.Б замд таараад намайг “утас олж өг, яг одоо машин ух” гээд байсан тэгэхээр нь би ухахгүй ээ бэлтгэлдээ явлаа гэсэн чинь ух гээд намайг зодох гээд байхаар нь би зөвшөөрөөд бид 2 онгорхой машин байж магадгүй гэж бодоод Энхийн Хүслэн эмнэлэг рүү явж очсон. Тэнд очоод М.Б цагаан машин руу заагаад тэр машин онгорхой байна тэрийг ухчихаад ир гээд намайг явуулсан. Би цагаан өнгийн машин руу очоод буруу талын урд хаалгыг нээж үзэхэд ур талын 2 суудлын голд хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх байсан би тэр цүнхийг авчихаад харахад М.Б 3-р сургуулийн баруун талд зогсож байсан би М.Б рүү гүйж очоод цүнхийг өгсөн М.Б доторхийг нь ухаад хар өнгийн эрэгтэй хүний урт голоороо нуглардаг түрийвч 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн мөн адил нуглардаг түрийвч 1 ширхэг, тэгээд эмэгтэй хүний гоо сайханы хэрэгслүүдийг гаргаж ирээд түрийвчнүүдийг ухаж доторх мөнгийг авчихаад бусад бүх зүйлийг дотор нь хийгээд энэ цүнхийг хаячих гээд надад өгсөн. Би тэр цүнхийг нь 3-р сургуулийн баруун талын гэр хорооллын хашааны хажууд хаясан. Тэгээд бид 2 хоёр төв явж гоймон чанадаг газар луу очиж гоймон идчихээд С , М , Д гэдэг 3 хүүхэдтэй таараад саравчинд очоод ундаа печень авч идсэн. Тэгээд 13 цагийн үед бид нар Г.Б ээрээ ПС явж тоглож байгаад 14 цагийн орчимд гараад биллиард руу очиж тоглож байгаад 16 цагт гараад би М , С 2-той хамт бэлтгэл дээр нь очоод тарахыг нь хүлээж байгаад 17 цагт тараад гэртээ харьсан...” гэжээ. /хх-151-153/,
Гэрч Г.П аас авсан мэдүүлэг “...О.Х нь дэслэгч Д дээр шалгагдаж байсан би тусдаа ажилтай хүн юун тэр жоохон хүүхэд зодох вэ О.Х ийг яагаад тийм зүйл ярьсаныг мэдэхгүй байна...” гэжээ /хх-154-155/,
Насанд хүрээгүй гэрч Д.Б ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...М.Б уг нь гайгүй хүүхэд байгаа юм. Намайг урьд нь нэг ангид байхдаа 2-3 удаа дээрэлхэж байсан... Өмнө нь *******18 онд хамт явж байгаад нэг машины гадаа ирээд чи энийг нээгээд дотор нь юу байна үзээтэх гэсэн би М.Б ий хэлсэний дагуу тэр машиныг нээж үзэхэд машинд юу ч байгаагүй учраас би юм аваагүй... *******18 оны 12 дугаар сарын *******-дын үеэр манай аав, ээж хоёр байхгүй байх үед би гэртээ дүүтэйгээ хамт байсан тэр шөнө би О.Х ийг ээжээс нь гуйгаад хамт хонох гэж байхад орой М.Б манай гэрт хүрээд ирсэн тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаж байгаад М.Б ээ О.Х ийг аваад явсан тэгэхэд тэр хоёр хоорондоо муудалцаад байсан юм...” гэжээ. /хх-156/,
Насанд хүрээгүй гэрч Б.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний хувьд бол М.Б д дээрэлхүүлж байсан зүйл байхгүй. Миний нүдэн дээр хүүхэд дээрэлхэж байсан зүйл байхгүй....” гэжээ. /хх-157/,
Насанд хүрээгүй гэрч О.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...М.Б тэй 7-р сургуульд хамт сурдаг юм. Мөн чөлөөт бөхийн дугуйланд хамт явдаг юм. О.Х 7-р сургуульд манай дээд ангид сурдаг. Мөн чөлөөт бөхийн бэлтгэл хамт хийдэг юм... М.Б ширүүн хүүхэд байгаа юм. Нэг их хүүхэд дээрэлхээд байдаггүй юм. Их уурлахаараа дээрэнгүй ханддаг юм...” гэжээ. /хх-158/,
Өсвөр насны яллагдагч М.Б ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...*******19 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Н э эгчийн гэрт байж байгаад ............... байх гэртээ очиж бэлтгэлийн хувцасаа авах гэж очоод гэртээ байж байхад О.Х гэрийн гадаа ирж дуудсан юм. Тэгээд О.Х бид хоёр манай гэрт орчихоод бид хоёр чөлөөт бөхийн бэлтгэлдээ явахаар манай гэрээс гарсан юм бид хоёр явж байгаад 2-р багийн төвийн гадаа ирээд би эмийн сан орж витамин авахаар орох гэж байхад О.Х эмийн сангийн үүдэнд байсан машины хаалга татаж үзчихээд над дээр ирээд энэ машины хаалга нь онгорхой байна дотор нь гар цүнх тавиатай байна гэж хэлсэн тэгэхээр нь би за за гэж хэлээд эмийн сан ороод 2 витамин аваад гараад ирэхэд О.Х нөгөө машинаас цүнх аваад энгэртээ хийчихсэн урагшаа явж байсан би араас нь явсан араас нь явж байхад О.Х 3-р сургуулийн баруун талын гудамж руу ороод нөгөө цүнхээ онгойлгож үзсэн би араас нь очоод бид хоёр нийлээд цүнхээ онгойлгож үзэхэд дотор нь эмэгтэй хүний хэтэвч байсан хэтэвчинд 12.500 төгрөг байсан. Бид хоёр хэтэвчинд байсан мөнгийг нь аваад цүнхийг нь тэнд орхиод явсан тэгээд урагшаа яваад Болор РС орж 2 цаг тоглоод тэндээсээ гарч такси бариад Тансаг дэлгүүрт очиж биллиард тоглосон тэгээд тэндээсээ гэр гэртээ харьсан юм... О.Х хулгай хийх санааг анх гаргасан юм... Уг цүнхнээс 12.500 төгрөг авсан мөн фовербанк 1 ширхэгийг авсан өөр зүйл аваагүй. Уг цүнхийг хулгайлсан газраасаа урагшаа явж байгаад гудамжинд хаясан. Сүүлд нь Цагдаад баригдаад уг хаясан газраа очиж үзэхэд байхгүй болсон байсан... Би аваад ир гэж хэлээгүй...” гэжээ. /хх-178-179/,
Өсвөр насны яллагдагч О.Х ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...*******19 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагт бэлтгэлдээ явахаар гэрээсээ гарсан юм. Гэрээсээ гараад ангийн найз С тай таараад С бид хоёр М.Б ий гэрт хамт бэлтгэлдээ явахаар очсон тэгсэн М.Б би утсаа зарчихсан утас олж өг гэж хэлсэн тэгэхээр нь би бэлтгэлдээ явлаа гэхэд үлд л гэсэн бол үлд гэж хэлсэн тэгээд С бэлтгэлдээ яваад өгсөн би М.Б тэй хамт гэрт нь үлдсэн юм. М.Б бид хоёр М.Б ий гэрт 30 орчим минут болоод М.Б ий гэрээс гарсан юм. Би М.Б ийг дагаад яваад байсан юм. Бид хоёр яваад “Энхийн хүслэн” өрхийн эмнэлэгийн гадаа очоод М.Б тэнд зогсож байсан цагаан өнгийн машины хаалгыг татаж үзээд энэ машин онгойж байна чи очоод тэр машинаас цүнхийг аваад ир гэж хэлсэн би үгүй ээ баригдчихна гэхэд чи авал гэсэн бол ав гээд ууртай хэлсэн тэгэхээр нь би М.Б ээс айгаад нөгөө машин дээр очоод хаалгыг нь онгойлгоод цагаан өнгийн эмэгтэй хүний гар цүнх байсныг нь аваад 3-р сургуулийн баруун талд зогсож байсан М.Б д аваачиж өгсөн. М.Б цүнх аваад 3-р сургуулийн баруун талд байх хашаан дунд зогсож байгаад цүнхийг ухаж үзсэн цүнхэнд эрэгтэй, эмэгтэй 2 хэтэвч байсан тэр хэтэвчийг онгойлгож үзээд 12.500 төгрөг байсныг М.Б авсан. Тэр цүнхнээс фовербанк байсан мөн цүнхийг асгаж үзэхэд эмэгтэй хүний гоо сайханы хэрэглэл байсан тэгээд тэр цүнхийг тэнд орхиод М.Б мөнгийг нь авчихаад фовербанкийг нь надад өгсөн тэгээд тэндээс явсан бид хоёр яваад төв рүү орж Дээж цайны газарт ороод хоол идчихээд гараад ирэхэд С , М , Д нартай таараад тэд нартай хамт дэлгүүр ороод ундаа бечень зэрэг аваад сааданд очиж идсэн тэгээд М.Б бид хоёр Болор РС ороод 40 минут тоглоод тэндээсээ гараад биллиардны газар очиж 40 минут тоглосон тэгээд бэлтгэл тарсан гэхээр нь гэртээ харьцгаасан юм...М.Б хулгай хийх санааг анх гаргасан юм...*******18 оны 10 сард нэг удаа зодуулж байсан. *******18 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тэлээгээр миний нуруу хөлөнд шувхарч байсан. Чулуугаар намайг цохиж зодож байсан. Хуурай давс дангаар нь идүүлж байсан, цэнхэр өнгийн хатсан усан будаг идүүлж байсан тухайн үед би зодуулсан асуудлаас болоод миний бие хөхөрч хөндүүр орж байсан...*******18 оны 09 дугаар сараас хойш өглөө болгон ирж авч бай гэдэг юм. Гэрээс нь очиж авахгүй бол цохиж зодоод байдаг юм. *******19 оны 01 дүгээр сарын 23-нд өдөр намайг гэртээ байхад оройны 19-******* цагийн үед цагдаагийн ажилтан Д намайг очиж гэрээс авсан тэгээд надаар цүнх хаясан газрыг заалгасан тэгээд цагдаагийн газар луу явах замдаа П гэдэг цагдаа нүүр лүү алгадсан мөн цагдаагийн газар дээр ирээд 3 давхарт гарахад Д байцаагчийн өмнөөс харсан цагдаа боож дээш нь өргөсөн цонхоор шиднэ гэсэн...Пт цагдаа намайг цохихдоо пязда чинь чи муу хэргээ хүлээгээч гэсэн мөн машинаас буулгаад өшиглөсөн нөгөө боож өргөсөн хүн нь инээгээд намайг өргөөд байсан...би хулгай хийхгүй гэж хэлсэн тэгсэн М.Б хуцахгүй яваад ир гэж хэлсэн...” гэжээ. /хх-181-182/,
*******19 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ӨМА-280 дугаартай “Ашид М.Б ” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт “эмэгтэй монетон бөгж 1 ширхэг 150,000 төгрөг, эмэгтэй монетон гинж 1 ширхэг 180,000 төгрөг, эмэгтэй монетон ээмэг 1 ширхэг *******0,000 төгрөг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг 40,000 төгрөг, нийт 570,000 төгрөг” гэжээ. /хх-160-163/,
*******19 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ӨМА-288 дугаартай “Ашид М.Б ” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт “эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 80,000 төгрөг, жолооны үнэмлэх 1 ширхэг 15,000 төгрөг, эрэгтэй хүний голоороо нугалагддаг түрийвч 1 ширхэг 15,000 төгрөг, эмэгтэй хүний голоороо нугалагддаг түрийвч 1 ширхэг 10,000 төгрөг, иргэний үнэмлэх 2 ширхэг 40,000, гадаад паспорт 1 ширхэг 37,500 төгрөг, виза карт 5000 төгрөг, виза карт 5000 төгрөг, эмэгтэй хүний нүүрний шингэн крем *******,000 төгрөг, нүүрний гэрэл сүүдэр 9000 төгрөг, хөмсөгний тень 2 ширхэг 7000 төгрөг, нийт 243500 төгрөг” гэжээ. /хх-166-168/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б гийн хууль ёсны төлөөлөгч Б.С гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-77/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-78/,
Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн засаг даргын тодорхойлолт /хх-79/,
Сурагчийн хувийн хэрэг /хх-80-84/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/,
Өсвөр насны шүүгдэгч М.Б ий хууль ёсны төлөөлөгч Э.Х гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-113/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-114/,
Өсвөр насны шүүгдэгч М.Б ий төрсний гэрчилгээний хуулбар /хх-115/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 7-р сургуулийн тодорхойлолт /хх-116/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 7-р сургуулийн анги удирдсан багшийн зан байдлын тодорхойлолт /хх-117/,
Сурагчийн хувийн хэрэг /хх-118-123/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-124/,
Өсвөр насны шүүгдэгч О.Х ий төрсний гэрчилгээний хуулбар /хх-185/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 7-р сургуулийн тодорхойлолт /хх-188/,
Өсвөр насны шүүгдэгч О.Х ий хууль ёсны төлөөлөгч О.М ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-192/,
Сурагчийн хувийн хэрэг /хх-193-198/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 7-р сургуулийн анги удирдсан багшийн зан байдлын тодорхойлолт /хх-199/,
Өсвөр насны шүүгдэгч О.Х ий өргөмжлөлийн хуулбар /хх-*******0-*******2/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-*******3/,
Бадмаараг алт үнэт эдлэлийн дэлгүүрийн тодорхойлолт “...Монетон бөгж 1,4 грамм 585 сорцтой 160,000 төгрөг, ээмэг 1,8 грамм 585 сорцтой 210,000 төгрөг, Монетон гинж 585 сорцтой 1,4 грамм 180,000 төгрөг, мөнгөн бөгж эр 925 сорцтой 50,000 төгрөг” /хх-217/
Шатахууны баримт /хх-221-224/ зэргийг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б , О.Х нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх журмын шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б нар нь бүлэглэн *******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг ........................тоотод байрлах дэлгүүрийн гадна байсан Э.О э, Г.Б нарын тээврийн хэрэгслээс жижиг цүнхтэй эд зүйлс, 2.180.000 төгрөг хулгайлж бусдад нийт 2.382.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,
Өсвөр насны шүүгдэгч О.Х , М.Б нар нь бүлэглэн *******19 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Э ы тээврийн хэрэгслээс цүнхтэй түрийвч, бичиг баримт, монетон ээмэг, бөгж, 12.500 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 826.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг,
Хууль бусаар авах гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг тус тус ойлгоно гэж тайлбарласан.
Өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б нар нь бүлэглэн *******19 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг ........................тоотод байрлах дэлгүүрийн гадна байсан Э.О ийн 09-03 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс түрийвч, Г.Б ийн *******-******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээс жижиг цүнхтэй эд зүйлс, 2.180.000 төгрөг хулгайлж бусдад нийт 2.382.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б ийн мэдүүлэг /хх-32-33/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О ийн мэдүүлэг /хх-43-44/, насанд хүрээгүй гэрч М.Б ий мэдүүлэг /хх-45-46/, өсвөр насны яллагдагч Б.Б н мэдүүлэг /хх-70-71/, өсвөр насны шүүгдэгч М.Б ий мэдүүлэг /хх-70-71/, *******19 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ӨМА-282 дугаартай “Ашид М.Б ” ХХК-ийн үнэлгээний “кашлок 1 ширхэг 5000 төгрөг, гарын тос 1 ширхэг 5000 төгрөг, шингэн пудер 1 ширхэг 10000 төгрөг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг *******00 төгрөг, sky гар утас 1 ширхэг 50,000 төгрөг, сойз 1 ширхэг *******00 төгрөг, бага гарын хятад хөөрөг 1 ширхэг 50,000 төгрөг, хөөрөгний даавуун уут 1 ширхэг *******,000 төгрөг, үнэртэй ус 1 ширхэг 5000 төгрөг, ягаан өнгийн загсан нүдтэй түрийвч 1 ширхэг 100,000 төгрөг ” гэх дүгнэлт /хх-48-50/, *******19 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн хамт “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн, зураг №7, 8-д харуулсан хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Б гээс хураан авсан гэх хар өнгийн, үдээстэй 1 хос пүүзэн гутлын баруун, зүүн өмсгөлийн улны хээ нь, хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг № 7, 8-д харуулсан гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ харилцан тохирч байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Б гээс хураан авсан гэх хар өнгийн, үдээстэй1 хос пүүзэн гутлын баруун, зүүн өмсгөлийн улны хээ нь, хэргийн газраас бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг № 7, 8-д харуулсан гутлын мөртэй /хээний ерөнхий дүрслэл, хэмжээ, өсгийний хээний гадна тал, дотор талын хэсгийн хээнд элэгдэлт үүссэн/-зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо харилцан тохирч байна...” /хх-52-58/, *******19 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 293 дугаартай “Ашид М.Б ” ХХК-ийн үнэлгээний “жолооны үнэмлэх 1 ширхэг 18,300 төгрөг, номин хөнгөлөлтийн карт 1 ширхэг 12,500 төгрөг, Хас банкны виза карт 1 ширхэг 5000 төгрөг, Төрийн банкны карт 1 ширхэг 5000 төгрөг, нийт 43800 төгрөг” гэх дүгнэлт /хх-103-105/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар,
Мөн өсвөр насны шүүгдэгч О.Х , М.Б нар нь бүлэглэн *******19 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 11 орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Э ы 89-78 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээс цүнхтэй түрийвч, бичиг баримт, монетон ээмэг, бөгж, 12.500 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 826.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э ы мэдүүлэг /хх-137-138/, гэрч Э.Э ы мэдүүлэг /хх-139-140/, гэрч Б.М ийн мэдүүлэг /хх-143-144/, насанд хүрээгүй гэрч Б.С ын мэдүүлэг /хх-145-146-147-148/, насанд хүрээгүй гэрч М.Б ий мэдүүлэг /хх-149-150/, насанд хүрээгүй гэрч О.Х ий мэдүүлэг /хх-151-153/, өсвөр насны шүүгдэгч М.Б ий мэдүүлэг /хх-178-179/, өсвөр насны шүүгдэгч О.Х ий мэдүүлэг /хх-181-182/, *******19 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ӨМА-280 дугаартай “Ашид М.Б ” ХХК-ийн үнэлгээний “эмэгтэй монетон бөгж 1 ширхэг 150,000 төгрөг, эмэгтэй монетон гинж 1 ширхэг 180,000 төгрөг, эмэгтэй монетон ээмэг 1 ширхэг *******0,000 төгрөг, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг 40,000 төгрөг, нийт 570,000 төгрөг” дүгнэлт /хх-160-163/, *******19 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ӨМА-288 дугаартай “Ашид М.Б ” ХХК-ийн үнэлгээний “эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг 80,000 төгрөг, жолооны үнэмлэх 1 ширхэг 15,000 төгрөг, эрэгтэй хүний голоороо нугалагддаг түрийвч 1 ширхэг 15,000 төгрөг, эмэгтэй хүний голоороо нугалагддаг түрийвч 1 ширхэг 10,000 төгрөг, иргэний үнэмлэх 2 ширхэг 40,000, гадаад паспорт 1 ширхэг 37,500 төгрөг, виза карт 5000 төгрөг, виза карт 5000 төгрөг, эмэгтэй хүний нүүрний шингэн крем *******,000 төгрөг, нүүрний гэрэл сүүдэр 9000 төгрөг, хөмсөгний тень 2 ширхэг 7000 төгрөг, нийт 243500 төгрөг” дүгнэлт /хх-166-168/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б , өсвөр насны шүүгдэгч О.Х , М.Б нар нь санаа зорилгоороо нэгдэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.17 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны яллагдагч, шүүгдэгч гэж тодорхойлсон байх тул өсвөр насны шүүгдэгч М.Б нь *******04 оны 01 дүгээр сарын 09-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 15 настай байсан, өсвөр насны шүүгдэгч Б.Б нь *******04 оны 05 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан, өсвөр насны шүүгдэгч О.Х нь *******04 оны 05 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 14 настай байсан нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-115, 135, 78/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч нарыг өсвөр насны шүүгдэгч гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмыг баримтлан шуурхай богино хугацаанд хуульд заасан эрхийг нь хангаж шийдвэрлэсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-85, *******3, 124/ тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Харин өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б , О.Х нарыг бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг нь 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах юм.
Шүүх өсвөр насны шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, өсвөр насны шүүгдэгч О.Х , М.Б , Б.Б нар нь анги хамт олондоо нэр хүндтэй, хичээлээс гадуур зохион байгуулсан нийгмийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, өсвөр насны шүүгдэгч О.Х , М.Б нар нь чөлөөт бөхийн спортоор хичээллэж, удаа дараа амжилт гаргаж байсан зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулахыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх өсвөр насны шүүгдэгч нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг баримтлан өсвөр насны шүүгдэгч нар нь ерөнхий боловсролын сургуулийн 7, 9 дүгээр ангийн сурагч, ажил хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй байдал насны онцлог зэрэг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж цаашид засарч хүмүүжүүлж, гаргасан алдааг дахин давтуулахгүй, хараа хяналтандаа байлгах үүргийг хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эцэг, эх, эгч нарт нь тус тус даалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэнэ гэж үзсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй талаар дээрх зүйлд заасан тул өсвөр насны шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргийнхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой ба эцэг, эх, эгч хүлээх ёсгүйг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б эд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-28/, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн Г.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний мөнгө, эд зүйлийг 2 хоногийн дараагаар надад бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн юм...Санал хүсэлт, гомдол байхгүй. Хурдан шуурхай миний эд зүйлийг олж өгсөн цагдаа нарт баярласан гэдгээ хэлмээр байна...Хохирлоо бүрэн барагдуулсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-32-33/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О эд эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-29/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хэтэвчин дотор мөнгө байгаагүй. Хэдэн бичиг баримт байсан түүнийгээ буцаагаад авсан...нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-36/ зэргээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б , Э.О э нарт алдагдсан эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б нарыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч М.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Э.Х нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э ы хохирол төлбөрт 486.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 406.000 төгрөг төлсөн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-3/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүдэгч М.Б , өмгөөлөгч Э.Наранцацрал нарын гаргасан “...хохирогч Э д 486.000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт 406.000 төгрөгийн хохирол төлсөн баримт авагдсан, харин 80.000 төгрөгийг хохирогч Э ы данс руу мобайл банкаар шилжүүлсэн баримтыг гаргаж өгч амжсангүй. Хохирогч Э д хохирол төлбөрт нийт 486.000 төгрөг төлсөн болно...” гэх тайлбар зэргээр өсвөр насны шүүгдэгч М.Б ийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э д хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Мөн өсвөр насны шүүгдэгч Э.О.Х нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э д хохирол төлбөрт 486.750 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан *******19 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2 дугаар хх-11/ болон өсвөр насны шүүгдэгч Э.О.Х , өмгөөлөгч Ц.Баярмаа нарын гаргасан “...хохирогч Э д хохирол төлбөрт нийт 486.750 төгрөгийг төлсөн байгаа...” гэх тайлбар зэргээр өсвөр насны шүүгдэгч Э.О.Х ийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э д хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 1 хос пүүзийг буцаан авах талаар өсвөр насны шүүгдэгч Б.Б , хууль ёсны төлөөлөгч Б.С нар нь хүсэлт гаргасныг, мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн фовербанкийг /гар утас цэнэглэгч/ улсын яллагч хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э д буцаан олгохоор дүгнэлт гаргасныг шүүх тус тус хүлээн авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцааж олгохоор шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Б , О.Х , Б.Б нарыг хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эцэг, эх, эгчид нь тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг хос пүүзийг өсвөр насны шүүгдэгч Б.Б , хууль ёсны төлөөлөгч Б.С нарт, цагаан өнгийн фовэрбанкийг /гар утас цэнэглэгч/ хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Э д тус тус буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б , О.Х нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.Б , Б.Б , О.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ