| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0052/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхтуяа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 50
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Д.Мөнхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Н.Б ,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Очиртойн овгийн Н овогтой Н.Б д холбогдох 1928000450036 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шивээхүрэн боомт дээр “ВҮ” ХХК-нд нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2-р баг .................... тоотод оршин суух, 2007 он 06 дугаар сарын 22-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Очиртойн овгийн Нямдаваагийн Н.Б /регистрийн дугаар ................../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод эхнэр Н.М ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон, 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ..................... тоотод эхнэр Н.М ийн бие эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 09-нд манай эхнэр Н.М э найз М тайгаа нэг цаг караокедоод ирье гээд явсан. Шөнийн 23 цагийн үед орж ирээд янз бүрийн ааш авир гаргаад байхаар нь би цохиж авсан гэв.
Хохирогч Н.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Н.Б гэх хүнтэй 2017 оны 05 дугаар сард танилцан хамтран амьдарч эхэлсэн юм, бид хоёр хүүхэдгүй. Н.Б нь хамт амьдрах хугацаандаа эхний 1 жил гаруй хугацаанд бол зүгээр л сайхан байдаг байсан сүүлийн үед буюу 2018 оны 5 сараас хойш намайг заримдаа хардаж элдвээр хэлж доромжилдог болсон би хааяа найзуудтайгаа нийлж баярлаж яваад ганц нэг удаа согтуу ирэхээр нь намайг архичин болчихсон байна байнга архи уугаад байдаг гэх мэтээр доромжлоод байдаг болсон 2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод хамт байхдаа гудамжинд намайг алгадаж зодоод миний нүдийг хөхрүүлж байсан тухайн үед Н.Б бид хоёр буудалд хэд хонож байсан болохоор би хүнтэй уулзаагүй байж байгаад би нүдээ эдгээсэн юм, түүнээс хойш дахиж зодохгүй гэж амлаж гуйгаад байхаар нь би уучлаад хүнд ч хэлээгүй өнгөрөөсөн, бас 2018 оны 12 дугаар сард баруун хил дээр байхдаа хятадын нутагт намайг танихгүй хүмүүсийн дунд ганцааранг нь үлдээчихээд машин хайж байна гээд өдөржингөө алга болчихоод ирэхээр нь би уурлаад хүн хаяж явлаа гэж хэлсэн чинь өмнөөс би машин хайгаад оройтчихлоо гээд намайг загинаад алгадаж авсан тэгэхээр нь би бас Н.Б г алгадаж авч байсан тэгээд түүнээс хойш тусдаа ажиллаад бараг уулзалдахгүй 1 сар гаран болоод аймгийн төвд ирцгээсэн тэгээд 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би найзуудтайгаа хамт вино ууж байгаад согтчихсон байсан тухайн үед Н.Б бид хоёр Баруун сайханы 22-6 тоотод айлын гэр харж байсан юм би тэр айлд хамт байсан Д.Н аар хүргүүлээд 22 цагийн үед очсон тэгэхэд Н.Б уурлаад намайг архи уугаад тэнэсэн гэж загинахаар нь би ширээн дээр байсан шилтэй виног нь авч уух гэсэн чинь Н.Б уурлаад байсан тэгэхээр нь би уурлаад чи муу намайг дандаа хорьж цагдаж байдаг гээд жаахан агсан тавьсан чинь Н.Б ширээн дээр байсан архинаас уучихсан тэгээд миний хацар луу алгадаж, түлхэж унагаад байхаар нь би гэрээс гараад зугтаасан чинь араас Н.Б гүйж ирээд намайг араас татаад газар унагаасан тэгээд би хашгирсан чинь Н.Б буцаад явчихсан. Тэгээд би цагдаа дээр ирсэн... 2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа намайг зодож нүд хөхрүүлсэн, түүний дараа баруун хил дээр байхдаа нэг алгадаж байсан гэхдээ тухайн үед нэг л алгадуулсан болохоор миний биед гэмтэл учраагүй, тэгээд дараа нь бол 2019-02-09-ний орой зодсон... Хардалт, хэрүүл маргаанаас болж зодсон... Гомдол санал байхгүй, Н.Б тай ярилцаж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ надад хэлж уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-19-20/,
Гэрч Д.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 сарын 09-ний өдөр манай найз болох Н.М э утсаар Н.Ц тай холбогдож Баянтөхөм дэлгүүрийн гадна байна танайд очиж жаахан Вино ууж юм ярьж сууя гээд утсаар ярьсаны дараа Баянтөхөм дэлгүүрээс хоёр шил 0.75 граммаар савлагдсан Вино худалдаж аваад 16:00 цагийн үед Өмнөговь аймаг 3-р баг 25-02 тоотод байрлах Н.Ц гийн гэрт манай найз Н.М бид хоёулаа хамт очсон очоод мэнд ус мэдэлцээд бид хоёр цагаан сарын чанасан өвчүү идэж цай уугаад юм ярьж суух хоорондоо нөгөө авч ирсэн хоёр Виногоо хувааж ууж дуусгаад Н.Ц гийн нөхөрт манай найз Н.М э хаан банкны виза карт өгөөд дахиад гурван шил Вино аваад ир гээд Н.Ц гийн нөхөр болох Б.М г гуйж явуулсан. Удаагүй Н.Ц гийн нөхөр гурван шил вино “Баянтөхөм” хүнсний дэлгүүрээс аваад ирсэн тэгээд Н.М э Д.М Н.Ц бид дөрвүүлээ нийт 5 шил вино хувааж ууж дуусгаад байж байтал Н.Ц гийн ээж нь Д.М Н.Ц хоёрын хүүхдийг дагуулаад ороод ирсэн орж ирэнгүүтээ та нар архи дарс яагаад уугаад байгаа юм бэ? гэж хэлтэл Д.М манай найзууд ирчихсэн байна хамт олонтойгоо жаахан юм уугаад сууж болохгүй юм уу танд хамаагүй биздээ гэтэл ээж нь муу шээснүүдээ өөрсдөө хараарай гэж хэлээд өөрөө гараад явсан. Ээж нь яваад өгсөний дараа Н.М э өрөөн дотроо уйлаад байх шиг байсан энэ хэн уйлаад байгаа юм бэ? гээд Би Д.М гаас асуутал манай эхнэр Н.Ц уйлаад байх шиг байна гэж Д.М хэлээд Н.М э Н.Ц хоёр байсан өрөөний хаалгыг Д.М онгойлгож орох гэтэл дотроосоо хаалга нь цоожтой байсан Д.М хаалга нүдэж үүдээ онгойлго гэж хэлтэл хаалгаа онгойлгож өгсөн. Би тэр хоёр дээр яагаад уйлаад байгаан бэ? гэтэл Н.Ц намайг хазаад гээд уйлаад байсан. Би одоо хоёулаа явъя гээд Н.М ийнөхөр Н.Б руу утсаар яриад бид хоёрыг ирээд аваач гэж хэлтэл Н.Б унаа олдохгүй явах машин байхгүй байна би ямарч байсан гараад яваад очъё гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би Н.М ийхувцасыг өмсгөөд хоёулаа хамт Д.М гийн гэрээс гарсан. Гэрээс нь гарч өөрийн хувийн 24-70 өма улсын дугаартай Рrius-11 машинаа жолоодож Н.Б г Шарга Дэлгүүрийн урд талаас очиж аваад Баруун сайнхы 22-06 тоотод байрлах гэрт нь хүргэж өгөөд би хамт гэрт нь орсон. Гэрт нь ороод байж байтал манай найз Н.М э миний гарыг ийм болгоод хаячихлаа гээд орилоод нөхөр Н.Б гаас архи нэхээд байсан. Н.М э нөхрөөсөө архи нэхэж байгаад ширээн дээр байсан Виног шилээр нь уугаад эхэлсэн чи наад Виногоо уухаа болиоч гэж хэлээд ууж байсан Виног нь булааж аваад нөхөр Н.Б д өгөөд гараад явсан....” гэжээ. /хх-31-32/,
Шүүгдэгч Н.Б гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 дугаар сарын 08-нд эхнэр Н.М э найз Д.Н ын хамтаар “Өмнөговь” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд бид хоёр нийтийн байр түрээслэн амьдардаг байсан тэр гэрээсээ гараад караокед нэг цаг дуулаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэр хоёр явсаны дараа манай найз Б.Э Дундговь явлаа гэж хэлээд манай гэрт гал түлж хааяа харж байгаарай гээд түлхүүрээ үлдээгээд явсан юм. Би баруун сайханы 22-6 тоотод байдаг найз Б.Э ын гэрт очиж гал түлээд зурагт үзээд байж байтал 21:00 үед Д.Н миний утас руу залгаж Н.М э согтоод тасраад босож чадахгүй байна чи ирээд авах боломж байна уу? гэж хэлсэн. Надад унаа олдохгүй байна би алхаж очоод та хоёрыг авъя гэж хэлээд байж байтал Д.Н дахиад миний гар утас руу залгаж энд бөөн юм болоод Н.Ц Н.М ийгарыг хазчихсан байна хурдан бид хоёрыг ирээд ав гээд миний утас руу залгасан. Би найз Э ын гэрээс гараад Өлзийт дэлгүүрийн ойролцоо алхаж явтал Д.Н дахиж миний утас руу залгаж чи хаана явж байгаа юм бэ гэхээр нь би Өлзийт хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байна гэж хэлтэл наанаа байж бай бид хоёр гараад явж байна гэж хэлсэн. Би Өлзийт дэлгүүр дээр хүлээж байтал удалгүй Д.Н Н.М хоёр над дээр хүрээд ирсэн. Тэгээд бид гурав баруун сайханы 22-6 тоотод очоод байж байтал манай эхнэр ширээн дээр байсан виног авч уух гэхэд нь чи одоо нэмж ууж яах гээд байгаа юм бэ? гэж хэлтэл уухад яадаг юм би өнөөдөр чамд агсан тавина гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал Д.Н манай нөхөр дуудаад байна би одоо явлаа гэж хэлээд гараад явсан Д.Н гарч явсаны дараа намайг элдвээр хэлж чи муу гуйлгачин биздээ танай ээж чинь янхан байсан тэгээд боож үхсэн гэх зэргээр надад агсан тавьж ширээн дээр байсан идээ авч над руу шидэх гэж байхаар нь би Н.М ийг дараад автал Н.М э хөлөөрөө зурагт өшиглөөд хагалах шахсан тэгэхээр нь би уурлаад мөнгө муутай байхад чи айлын зурагт эвдчих гээд байхдаа яадаг юм гэж хэлтэл өөдөөс агсан тавьж элдвээр хэлээд байхаар нь би баруун хацар дээр нь нэг удаа алгадаж уруул руу нь цохиж аваад орон дээр түлхэж унагаад дараад байж байтал Н.М э намайг түлхэж буулгасан би яаж байнаа гэж хэлээд миний уур хүрээд айлын ширээн дээр байсан шар Чингис архинаас аяганд хийж байгаад гурван удаа хийж уутал миний дотор муухайраад угаалтуур луу бөөлжиж байтал манай эхнэр Н.М э ирээд яагаад архи ууж байгаан ингэж байж үхэж гай болох гэж байгаан гэж хэлээд миний нуруун дээр дарж байснаа цаашаа эргээд орон дээр сууж байсан би жаахан бөөлжиж байгаад ширээн дээр байсан архинаас аягалаад уух гэж байтал гэрээс Н.М э гараад зугтаасан би араас нь гүйж гараад хартал хашааны гадна талд гүйж явсан би араас нь хөөж барьж аваад хөөе хаашаа явах гэж байгаа юм гэж хэлээд гарнаас нь бариад автал намайг аллаа гэж хэлээд газар суугаад муухай орилоод байхаар нь би гарнаас нь тавиад гэртээ орсон тэгээд би гэрт ороод Д.Н руу утсаар ярьж Н.М э хөл нүцгэн гараад яваад өглөө чи машинаа асаагаад тосоод аваач гэж хэлтэл Д.Н за тэгье гэж хэлээд утсаа салгасан. Би цагдаагийн газрын жижүүрийн утас руу залгаж дуудлага өгсөн тэгээд удаагүй байж байтал цагдаа нар намайг Н.М тэй хамт авч яваад эрүүлжүүлсэн...2018 оны 05-р сард эхнэр Н.М ийг Улаанбаатар хотод 21-р хорооллын автобусны буудлын урд талд байдаг караокед маргалдаж байгаад гадаа гараад гудамжинд хэрүүл хийж байгаад нүүр лүү нь нэг удаа алгадаж байсан. Түүнээс өөрөөр зодож цохиж байгаагүй... Тухайн үед Мөнхэрдэнэ согтуугаараа намайг хэл үгээр доромжлоод элдвээр хэлээд байхаар нь би зодсон өөр шалтгаан байгаагүй...” гэжээ. /хх-33-34/,
Гэрч Н.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 сарын 09-ний 16:00 цагийн үед Өмнөговь аймаг 3-р баг 25-02 тоотод байрлах манай гэрт манай нөхөр Б.М бид хоёрыг байж байхад миний найз болох Н.М э Д.Н нар манайд ирээд мэнд ус мэдэлцээд би цай хийж өгсөний дараа хоёр шил 0.75 савлагдсан Вино миний найз болох Н.М цүнхнээсээ гаргаж ирээд бид гурвуулаа нөгөө виногоо хувааж уугаад жаахан юм ярилцаж сууж байгаад виногоо ууж дуусгасан. Манай нөхөрт манай найз Н.М э хаан банкны виза карт өгөөд дахиад гурван шил Вино аваад ир гээд манай нөхөр болох Б.М г гуйж явуулсан. Удаагүй манай нөхөр гурван шил вино “Баянтөхөм” хүнсний дэлгүүрээс аваад ирсэн тэгээд Д.Н Н.М Мөнхнаран бид дөрвүүлээ нийт 5 шил вино хувааж ууж дуусгаад би тасраад унтсан байсан. Би шөнө 02:00 цагийн үед унтаж байгаад сэртэл би нөхөр хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Нөгөө манай найз Н.М Д.Н нар хаана байгаа юм бэ? гээд нөхрөөсөө асуутал хоёулаа хамт гараад явсан гэж манай нөхөр надад хэлсэн тэгээд би буцаад унтаад өгсөн...” /хх-35-36/,
Шүүгдэгч Н.Б гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02-р сарын 09-ний өдөр эхнэр Н.М э бид хоёрыг Өмнөговь дэлгүүрийн урд талд байдаг нийтийн байрандаа байж байтал манай эхнэр Н.М ий найз болох Д.Н манай гэрт орж ирсэн орж ирээд манай эхнэр Н.М ийг аваад нэг цаг караокед орж сууя гэж хэлээд хамт гараад явсан юм манай найз Э гэдэг залуу надад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд найз нь Дундговь аймаг явлаа манайд очиж гал түлж гэр харж байгаарай гэж хэлээд 2019 оны 02-р сарын 7-ны өдөр түлхүүрээ үлдээгээд явсан байсан би Д.Н эхнэр Н.М э хоёрыг гараад явсаны дараа Өмнөговь аймаг Даланзадгад сум Баруун сайхны 22-06 тоотод байдаг гэрт нь очоод гал түлээд гэрт нь зурагт үзээд сууж байтал 21:00 цагийн үед Д.Н миний гар утас руу залгаад Н.М э бид хоёрыг ирээд авчих гэж хэлсэн. Надад унаа олдохгүй байна унаа олоод яваад очъё гэж хэлээд би утасаа тасалсан. Тэгээд гарах санаатай байж байтал дахиад Д.Н миний утас руу залгаад Н.М ийг Н.Ц гаран дээр нь хазчихсан байна чи ирээд аваач гэж хэлсэн. Би за одоо яваад очъё гэж хэлээд гараад Өлзийт хүнсний дэлгүүрийн ойролцоо алхаж явтал Д.Н миний утас руу дахин залгаад хаана явж байна гэж надаас асуусан би Өлзийт дэлгүүрийн энд алхаж явна гэж хэлтэл наанаа байж бай бид хоёр яваад очъё гэж хэлээд утсаа салгасан удаагүй байж байтал Д.Н манай эхнэр Н.М э хоёр намайг ирж аваад найз Э ын гэрт очсон гэрт нь ороод байж байтал манай эхнэр Н.М э чамд өнөөдөр би агсам тавина би архи ууна гэж хэлээд ширээн дээр байсан архи авч уух гэтэл манай эхнэр Н.М ий найз Д.Н одоо чи архи ууж яах гэсэн юм гэж хэлээд уух гэж байсан архийн булааж аваад надад өгсөн би уух гэж байсан архийн аваад ор шкаб хоёрын дунд нууж тавьсан тэгээд байж байтал надад архи өг гээд намайг элдвээр хэлээд агсам тавиад байж байтал Д.Н манай нөхөр дуудаад байна гэж хэлээд гараад явсан. Д.Н гарч явсаны дараа намайг манай эхнэр Н.М э намайг элдвээр хэлж танай ээж чинь балиар янхан байсан гээ биз дээ тэгээд боож үхсэн гэх зэргээр намайг элдвээр хэлээд миний өөдөөс зурагт аваад шидэх гэхэд нь би зурагтын барьж аваад газар тавиад байж байтал ширээн дээр байсан тавагтай идээ над руу шидсэн тэгэхэд нь би эхнэр Н.М ийг газарт дарж автал цээжин дээрээс намайг хазаад авсан. Би яаж байнаа гэж хэлээд ор луу түлхэж унагаад алагдаад уруулан дээр нь нэг удаа гараараа цохиж аваад ширээн дээр байсан Чингис архинаас аяганд хийж байгаад гурван удаа уутал миний дотор муухайраад угаалтуур луу очиж бөөлжиж байтал эхнэр Н.М э ирж нуруун дээр дарж өгөөд архи ууж байж үхэж гай болох гэж байгаан гэж хэлээд цаашаа эргээд орон дээр суугаад би нөгөө архинаас дахиад нэг удаа хийж уугаад байж байтал манай эхнэр Н.М э хөл нүцгэн гараад гүйсэн би араас нь хөөж барьж аваад чи хаашаа явах гэж байгаан гэтэл намайг аллаа гээд муухай орилоод хашгираад байхад нь би хүн амьтан юу гэж бодох юм гэж бодоод буцаад гэртээ ганцаараа орсон. Би гэрт ороод Д.Н ын утас руу залгаж эхнэр Н.М э агсан тавиад бид хоёр маргалдаад тэгсэн чинь хөл нүцгэн гараад явчихлаа чи олоод тосоод аваарай гэж хэлсэн. Тэгтэл Д.Н за би олоод аваад очъё гэж хэлээд утсаа салагсан. Би цагдаагийн газрын 102 дугаарын утсанд залгаж манай эхнэр хөл нүцгэн гараад явсан тухай хэлтэл танай хаяг хаана бэ гэж хэлээд хаяг асуугаад утсаа салагсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Цагдаагийн газарт иртэл манай эхнэр байж байсан...2018 оны 05-р сард Улаанбаатар хотод 21-р хорооллын автобусны буудлын хажуу талд байдаг караоке бааран дотор нэг удаа нүүрэн тус газарт нь цохиж байсан...Би эхнэр Н.М эд би 2019 оны 02 сарын 22-ны өдөр 760.000 төгрөг дансанд нь шилжүүлж өгсөн... Би Н.М тэй хамтран амьдраад 2 жил болох гэж байна энэ хугацаанд эхэндээ гайгүй л байдаг байсан бид 2 Турк улсад ажиллаж байгаад танилцан 2017 оны 04 сараас хамт амьдрах болсон, тэгээд би Турк улсад байхдаа мотоцикльд дайруулаад хөлөө гэмтээж тайруулаад хиймэл хөлтэй болсон, Мөнхэрдэнэ намайг асарч эмчлээд сайн байдаг байсан сүүлийн 1 жилийн хугацаанд Мөнхэрдэнэ байнга л архи пиво уугаад надад агсан тавьдаг болсон түүнийг нь болиулах гэхээр хэрүүл маргаан болдог би заримдаа согтуу байхад нь үг хэлэхгүй гарч яваад айлд хонодог байсан, би Мөнхэрдэнийг архи уухаа боль гэсэн ярианаас болоод л хэрүүл болдог тэгээд намайг доромжлоод байх аргагүй болгохоор нь би алгадаж авдаг юм.” гэжээ. /хх-48-50/,
2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Н.М ийн биед завьжинд шарх, уруулын дээд хэсэг, зүүн 2,3-р хуруунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, хамар, 2 хацар, эрүү, 2 гарын бугалга, шуу, зүүн тохой, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх завьжны шарх, уруулын дээд хэсэг, зүүн 2,3-р хуруунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, хамар, 2 хацар, эрүү, 2 шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь 2-3 хоног, бусад гэмтлүүд 7-10 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-38/,
2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. 2. 3. 4. Н.М ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-40/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,
Аюулын зэргийн үнэмлгээ /хх-9-10/,
Хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх-18/,
Хохирогч Н.М ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-27/,
Хохирогч Н.М ийн гадаад паспортны хуулбар /хх-28/,
Хохирогч Н.М ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-44/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-46/,
Хувийн баталгаа /хх-47/,
Даланзадгад сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-53/,
Даланзадгад сумын Хан-Уулын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-54/,
Шүүгдэгч Н.Б гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-55/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол /хх-66-67/,
Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоол /хх-73/,
Шүүгдэгч Н.Б гийн гадаад паспортны хуулбар /хх-79-81/,
Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-87/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэдэгдэл /хх-90/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод хамтран амьдрагч Н.М ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон, мөн 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайханы 22-06 тоотод хамтран амьдрагч Н.М ийн бие эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Н.Б д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Н.Б гийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод хамтран амьдрагч Н.М ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон, мөн 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайханы 22-06 тоотод хамтран амьдрагч Н.М ийн бие эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.М ийн “...2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод хамт байхдаа гудамжинд намайг алгадаж зодоод миний нүдийг хөхрүүлж байсан тухайн үед Н.Б бид хоёр буудалд хэд хонож байсан болохоор би хүнтэй уулзаагүй байж байгаад би нүдээ эдгээсэн юм...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би найзуудтайгаа хамт вино ууж байгаад согтчихсон байсан тухайн үед Н.Б бид хоёр Баруун сайханы 22-6 тоотод айлын гэр харж байсан юм би тэр айлд хамт байсан Д.Н аар хүргүүлээд 22 цагийн үед очсон тэгэхэд Н.Б уурлаад намайг архи уугаад тэнэсэн гэж загинахаар нь би ширээн дээр байсан шилтэй виног нь авч уух гэсэн чинь Н.Б уурлаад байсан тэгэхээр нь би уурлаад чи муу намайг дандаа хорьж цагдаж байдаг гээд жаахан агсан тавьсан чинь Н.Б ширээн дээр байсан архинаас уучихсан тэгээд миний хацар луу алгадаж, түлхэж унагаад байхаар нь би гэрээс гараад зугтаасан чинь араас Н.Б гүйж ирээд намайг араас татаад газар унагаасан тэгээд би хашгирсан чинь Н.Б буцаад явчихсан... 2018 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа намайг зодож нүд хөхрүүлсэн, түүний дараа баруун хил дээр байхдаа нэг алгадаж байсан гэхдээ тухайн үед нэг л алгадуулсан болохоор миний биед гэмтэл учраагүй, тэгээд дараа нь бол 2019-02-09-ний орой зодсон...Хардалт, хэрүүл маргаанаас болж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/, шүүгдэгч Н.Б гийн гэрчээр өгсөн “...Н.М э хөлөөрөө зурагт өшиглөөд хагалах шахсан тэгэхээр нь би уурлаад мөнгө муутай байхад чи айлын зурагт эвдчих гээд байхдаа яадаг юм гэж хэлтэл өөдөөс агсан тавьж элдвээр хэлээд байхаар нь би баруун хацар дээр нь нэг удаа алгадаж уруул руу нь цохиж аваад орон дээр түлхэж унагаад дараад байж байтал Н.М э намайг түлхэж буулгасан...2018 оны 05-р сард эхнэр Н.М ийг Улаанбаатар хотод 21-р хорооллын автобусны буудлын урд талд байдаг караокед маргалдаж байгаад гадаа гараад гудамжинд хэрүүл хийж байгаад нүүр лүү нь нэг удаа алгадаж байсан. Түүнээс өөрөөр зодож цохиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/, шүүгдэгч Н.Б гийн яллагдагчаар өгсөн “...намайг элдвээр хэлээд миний өөдөөс зурагт аваад шидэх гэхэд нь би зурагтын барьж аваад газар тавиад байж байтал ширээн дээр байсан тавагтай идээ над руу шидсэн тэгэхэд нь би эхнэр Н.М ийг газарт дарж автал цээжин дээрээс намайг хазаад авсан. Би яаж байнаа гэж хэлээд ор луу түлхэж унагаад алагдаад уруулан дээр нь нэг удаа гараараа цохиж аваад...2018 оны 05-р сард Улаанбаатар хотод 21-р хорооллын автобусны буудлын хажуу талд байдаг караоке бааран дотор нэг удаа нүүрэн тус газарт нь цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-48-50/, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн “...Н.М ийн биед завьжинд шарх, уруулын дээд хэсэг, зүүн 2, 3-р хуруунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, хамар, 2 хацар, эрүү, 2 гарын бугалга, шуу, зүүн тохой, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх завьжны шарх, уруулын дээд хэсэг, зүүн 2, 3-р хуруунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, хамар, 2 хацар, эрүү, 2 шуу, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь 2-3 хоног, бусад гэмтлүүд 7-10 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-38/, аюулын зэргийн үнэлгээ /хх-9-10/, хохирогч Н.М ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-44/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд заасан.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байх ба шүүгдэгч Н.Б нь хамтран амьдрагч Н.М ийг бусадтай хардах, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж бие махбодын хүчирхийлэл үйлдэж биед нь завьжинд шарх, уруулын дээд хэсэг, зүүн 2, 3-р хуруунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, хамар, 2 хацар, эрүү, 2 гарын бугалга, шуу, зүүн тохой, баруун гуя, шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл гэмтэл учруулсан нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол /хх-66-67/-оор тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Б нь хохирогч Н.М этэй 2 жил хамт амьдарч дундаасаа хүүхэд төрүүлээгүй, гэрлэлтийн баталгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.М э болон шүүгдэгч Н.Б нарын мэдүүлгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.
Хохирогч Н.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.Б уурлаад намайг архи уугаад тэнэсэн гэж загинахаар нь би ширээн дээр байсан шилтэй виног нь авч уух гэсэн чинь Н.Б уурлаад байсан тэгэхээр нь би уурлаад чи муу намайг дандаа хорьж цагдаж байдаг гээд жаахан агсан тавьсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/, гэрч Д.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.Б г Шарга Дэлгүүрийн урд талаас очиж аваад Баруун сайханы 22-06 тоотод байрлах гэрт нь хүргэж өгөөд би хамт гэрт нь орсон. Гэрт нь ороод байж байтал манай найз Н.М э миний гарыг ийм болгоод хаячихлаа гээд орилоод нөхөр Н.Б гаас архи нэхээд байсан. Н.М э нөхрөөсөө архи нэхэж байгаад ширээн дээр байсан Виног шилээр нь уугаад эхэлсэн чи наад Виногоо уухаа болиоч гэж хэлээд ууж байсан Виног нь булааж аваад нөхөр Н.Б д өгөөд гараад явсан....” гэх мэдүүлэг /хх-31-32/, шүүгдэгч Н.Б гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...баруун сайханы 22-6 тоотод очоод байж байтал манай эхнэр ширээн дээр байсан виног авч уух гэхэд нь чи одоо нэмж ууж яах гээд байгаа юм бэ? гэж хэлтэл уухад яадаг юм би өнөөдөр чамд агсан тавина гээд намайг элдвээр хэлж чи муу гуйлгачин биздээ танай ээж чинь янхан байсан тэгээд боож үхсэн гэх зэргээр надад агсан тавьж ширээн дээр байсан идээ авч над руу шидэх гэж байхаар нь би Н.М ийг дараад автал Н.М э хөлөөрөө зурагт өшиглөөд хагалах шахсан тэгэхээр нь би уурлаад мөнгө муутай байхад чи айлын зурагт эвдчих гээд байхдаа яадаг юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-33-34/, шүүгдэгч Н.Б гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...гэрт нь ороод байж байтал манай эхнэр Н.М э чамд өнөөдөр би агсам тавина би архи ууна гэж хэлээд ширээн дээр байсан архи авч уух гэтэл манай эхнэр Н.М ий найз Д.Н одоо чи архи ууж яах гэсэн юм гэж хэлээд уух гэж байсан архийн булааж аваад надад өгсөн би уух гэж байсан архийн аваад ор шкаб хоёрын дунд нууж тавьсан тэгээд байж байтал надад архи өг гээд намайг элдвээр хэлээд агсам тавиад манай эхнэр Н.М э намайг элдвээр хэлж танай ээж чинь балиар янхан байсан гээ биз дээ тэгээд боож үхсэн гэх зэргээр намайг элдвээр хэлээд миний өөдөөс зурагт аваад шидэх гэхэд нь би зурагтын барьж аваад газар тавиад байж байтал ширээн дээр байсан тавагтай идээ над руу шидсэн...сүүлийн 1 жилийн хугацаанд Н.М байнга л архи пиво уугаад надад агсан тавьдаг болсон түүнийг нь болиулах гэхээр хэрүүл маргаан болдог би заримдаа согтуу байхад нь үг хэлэхгүй гарч яваад айлд хонодог байсан, би Мөнх-Эрдэнийг архи уухаа боль гэсэн ярианаас болоод л хэрүүл болдог тэгээд намайг доромжлоод байх аргагүй болгохоор нь би алгадаж авдаг юм.” гэх мэдүүлэг /хх-48-50/-ээр шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь байна гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь 1989 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, 2008 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн найм дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2-р баг Хан-Уулын 11-11 тоотод оршин суудаг болох нь Даланзадгад сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-53/, Даланзадгад сумын Хан-Уулын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-54/-оор тус тус нотлогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Н.Б д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх уг саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Б н цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг оролцогчид нарт танилцуулах эрхийг нь эдлүүлээгүй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “шинжээчийн 2 дүгнэлттэй хавтаст хэргийн материалтай танилцахдаа бүрэн танилцсан тул тусгайлан гаргах санал хүсэлт, гомдол байхгүй.” гэсэн тайлбар гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэсэн байх тул хэргийн оролцогчдын эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Хохирогч Н.М э нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Гомдол санал байхгүй, Н.Б тай ярилцаж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ надад хэлж уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-19-20/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Б г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Очиртойн овгийн Н.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Н.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ